Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд
by ТӨӨГӨӨ » Thu Apr 09, 2015 10:56 am
by Orgil-TT » Thu Apr 09, 2015 1:24 pm
ТӨӨГӨӨ wrote:Уг нь их найдвар тавьж байсан. Одоо ЧЛ худлаа байхөө. Бэртэл гэмтэл бүр арай бнаа. Бенатиа бас өчигдөр нэмээд гэмтчиж
by El Payaso » Thu Apr 09, 2015 2:20 pm
by Kro » Thu Apr 09, 2015 2:35 pm
by Жонон » Thu Apr 09, 2015 5:02 pm
by Өсөхбаяр » Thu Apr 09, 2015 5:30 pm
by Amgaa » Thu Apr 09, 2015 10:02 pm
Philipp Lahm Exclusive Interview
Германы шигшээ багын экс ахлагч, Байерн Мюнхэн багийн ахлагч Филипп Лаам Германы Bild-д хөлбөмбөгийн ДАШТ, шигшээ багтаа дахин тоглох эсэх талаар болон дасгалжуулагч Лёв, Пеп мөн өөрийн хүү Жулиан болон Ули Хоенэссийн талаар ярилцлага өгчээ.
Bild: Ноён Лаам Германы хөлбөмбөгийн цөөнгүй дэмжигчид таныг шигшээ багаасаа зодог тайлсанд харамсаж байсан, үүнтэй зэрэгцээд хөлбөмбөг сонирхогчдын дунд Германы шигшээ цаашид таньгүйгээр ямар тоглолт үзүүлэх бол хэмээн ярилцсаар байгаа. Мөн таныг шигшээ багтаа эргээд тоглож ч магадгүй тухай цухуйлгасан талаар мэдээлж байсан.
Филипп Лаам: Харамсалтай нь би Германы хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчидээ гонсойлгох нь дээ. Би шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн энэ шийдвэр маань ч хэвээрээ. Хүмүүс зарим зүйлийг тун хурдан мартах юм. Би Германы шигшээ багт тоглоод 10 аад жилийг хойноо орхисон байна шүү дээ. Энэ хугацаанд би шигшээ багийн бараг бүх тоглолтонд оролцож олон ч тэмцээн уралдаанд оролцжээ. Гэхдээ би энгийн нэг ахлагч байхыг хүсээгүй юм, Германы шигшээ баг мөн Байерн Мюнхэний ахлагчаар тоглоход маш их хариуцлага дагаад дарамт шахалт ирдэг. Багийн ахлагчаар тоглоно гэдэг нь талбайд гараад зүгээр нэг тоглохын нэр биш юм, багийнхандаа нөлөөлж сэтгэл санааг нь өргөж дэмжинэ, тактик хувилбарыг бүх тоглогчидтой ярьж зөвлөлдөнө, дасгалжуулагчын санааг бусад тоглогчиддоо илүү сайтар ойлгуулах гээд багийн бүхий л асуудалд санаа тавих хэрэгтэй болно тиймээс энэ бүхэнд багагүй эрч хүч зарцуулагддаг.
Bild: Үнэхээр эргэж тоглох ямар ч боломжгүй гэж үү?
Филипп Лаам: Тиймээ, би шигшээ багийн ахлагчын туузтайгаар дэлхийн аваргын цомыг өргөлөө шүү дээ, Одоо нэгэнт цаг нь болжээ, цаашид би Германы шигшээ багын тоглолтыг үзэгч хөгжөөн дэмжигчийн суудлаас үзэх болно. Шигшээ багаасаа зодог тайлчихаад гэв гэнэт Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гээд бэлтгэлд оролцоод явж байж болохгүй шүү дээ.
Bild: Гэхдээ таныг хөгжөөг дэмжигчид Германы шигшээ багийн өмсгөлтэй талбайд харахыг маш их хүсч байгаа шүү дээ, магадгүй тэдний зарим нь таныг шигшээ багтаа дахин нэг туслах хэрэгтэй гэж үзэж байгааг та юу гэж ойлгож байна вэ?
Филипп Лаам: Би шигшээ багаасаа зодог тайлахаа ДАШТ-ий өмнө шийдсэн юм шүү дээ, би бүх зүйлийг сайтар эргэцүүлж бодсоны эцэст одоо хамгийн тохиромжтой үе гэдгийг ойлгосон.
Bild: Таны оролцоогүйгээр Германы шигшээ баг Европын аварга болж чадах болов уу?
Филипп Лаам: Мэдээж хэрэг тэдэнд маш их боломж бололцоо бий. ДАШТ бол үүнээс өөр гэдэг нь ойлгомжтой уг тэмцээний гол фаворитоор Герман, Итали, Испани нэрлэгдэж байгаа ч ялангуяа Франц мөн маш их анхаарал татах нь ойлгомжтой.
Bild: Германы шигшээ багийн дасгалжуулагч Лёв та хоёр хэр холбоотой байгаа вэ?
Филипп Лаам: Бид саяхан Берлинд Дэлхийн аваргын тэмцээнд зориулж гаргасан киноны нээлтийн үеэр уулзсан. Мөн тэр намайг бэртэл авч эмчлүүлж байхад над руу мессеж явуулж хурдан эдгэрэхийг хүсч байсан.
Bild: Дэлхийн аваргын тэмцээнээс таны сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан дурсамжууд зөндөө л байгаа байх даа?
Филипп Лаам: Багийнхантайгаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд зөндөө бий ялангуяа Мараканад болсон орой тун гайхалтай санагддаг. (Bra 1-7 Ger :P) Түүнчлэн Марио Гёцэ хожлын гоолыг Аргентиний хаалганд оруулж шүүгчийн сүүлчийн шүглийн дуу дуугарахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж дэлхийн аварга боллоо гэдгээ мэдрэх мөн л сайхан байсан.
Bild: Тэгвэл бүх цагийн үеийн тань хамгийн баяр хөөртэй мөч гэвэл та юуг хэлэх вэ?
Филипп Лаам: Эхнэр маань амаржиж хүүтэй болсон минь дэлхийн аваргаас ч илүү баяр хөөрийг надад авчирсан. Би тэр үед аялан тоглолтоор гэрийнхэнээсээ хол 6 долоо хоног болчихоод байсан юм.
Bild: Ули Хоенэсс танд үгүйлэгдэж байна уу?
Филипп Лаам: Тиймээ, би Улиг маш их үгүйлж байгаа. Надад одоогоор Улитэй шууд холбогдох боломж байхгүй байгаа тиймээс би түүнд хамгийн сайн сайханыг хүсмээр байна. Би түүнийг удахгүй Saberner Strasse (Байерн Мюнхэний удирдлагын төв оффис) –д эргэж ирнэ гэдэгт найдаж байна. Надад мөн манай багийханд ер нь FC Байерны бүхий л хүмүүст түүний туршлага, дайчин, асуудлыг оновчтойгоо шийдэх чадвар гээд гээд бүх зүйл тун чухал эрхэм юм. Тиймээс хүн бүр түүнийг эргэж ирэхэд сэтгэл хангалуун байх болно гэж бодож байна.
Bild: Өнгөрсөн жил Байерн Мюнхэн Бундеслигийн тойргын тоглолтуудын төгсгөлд Херта Берлинийг 3-1 ээр хожсоноор Лигийн аваргаар тодорсон билээ. Гэхдээ Байерны фанатууд баяр хөөрт автаж байхдаа нэг бяцхан гайхалтай рекорд тэрхүү тоглолтын дараа тогтоогдсоныг анзаараагүй байж болох юм. Тэр нь юу вэ гэвэл Херта Берлинтэй хийсэн тоглолтонд дасгалжуулагч Пеп Гуардиола таны тоглож сурсан байрлалыг сольж төвийн хагас хамгаалагчаар тоглуулсан. Уг тоглолтонд таны хийсэн нийт 134 дамжуулалт бүгд оновчтой болж таны оновчтой дамжуулалтын хувь 100% гэж гарсан. Энэ талаар та юу гэмээр байна?
Филипп Лаам: Мэдэхгүй юм даа, яг үнэндээ 100 хувь байсан эсэхэд би өөрөө ч итгэж чадахгүй байна. Гэхдээ надад төвийн хагас хамгаалагчаар тоглоход тун сонин санагдаж байсан шүү. Би жигүүрийн хагас хамгаалагчаар 10-аад жил тоглочихсон болохоор надад шинэ зүйл оролдож үзэх сайхан завшаан гарч ирсэн. Энэ байрлалдаа дасаж сайн тоглохын тулд би мэдээж хэрэг бэлтгэл дээр дасгалжуулагчтайгаа маш их зүйлийг зөвлөлддөг байсан.
by Барнаба » Thu Apr 16, 2015 3:02 am
by white » Thu Apr 16, 2015 3:08 am
by Барнаба » Thu Apr 16, 2015 3:44 am
by Идэрээ » Thu Apr 16, 2015 4:18 am
by Барнаба » Thu Apr 16, 2015 4:40 am
by Оргил » Thu Apr 16, 2015 4:41 am
by PrOXy » Thu Apr 16, 2015 4:44 am
by kayo » Thu Apr 16, 2015 4:44 am
by white » Thu Apr 16, 2015 4:47 am
by Gooner » Thu Apr 16, 2015 6:43 am
by Gooner » Thu Apr 16, 2015 6:43 am
by Mojul » Thu Apr 16, 2015 6:46 am
by Seikoni » Thu Apr 16, 2015 7:34 am
by Maslo » Thu Apr 16, 2015 8:00 am
by zigo » Thu Apr 16, 2015 8:02 am
by sp_fc kop » Thu Apr 16, 2015 8:51 am
by Gunnerz » Thu Apr 16, 2015 8:57 am
by crusader » Thu Apr 16, 2015 9:06 am
El Payaso wrote:Португ бол хоёрдугаар бүрэлдэхүүнээрээ ч бавах биз... .