Ганзо wrote:Нутгийн маань Мөнгөнбаатар арслан энэ жил уг нь сайн байна даа, начин болчихоосой билээ.
Уржнангийн наадмын 12-ны өдөр бөхчүүдийн суудаг хэсгийн урд талын тавцангийн ойролцоо дефузар налаад нилээн согтуу зогсож байхыг нь хараад гүйээ мөн их өрөвдсөн.. Тэр наадмын дараахан байхаа Ганхуяг харцага фэйсбүүкийн бөхийн нэг группт Мөнгөнбаатарын зурагны доор зарим хүнд сайн аймгийн арслан байх нь илүү тохирсон харагддаг гэсэн утгатай коммент бичээд тэрэнтэй нь холбоотой хүмүүс сэтгэгдэлдээ ингээд л дуусаж байна ухааны юмнууд бичсэн байхыг нь хараад надад ч гэсэн тийм сэтгэгдэл төрж байлаа..
Гэтэл тийм биш байж, мань хүн энэ жил байдаг бүхнээ шавхаж би л цол авахгүй юм бол хэн авах юм бэ гэсэн шиг барилдаж байна.. Энэ чигээрээ формоо алдахгүй тэвчээртэйхэн шиг байж байгаад наадам хүртэл сайхан барилдаад, наадмаар 2 даваад гараад ирээсээ. 3 дээр амлуулчих байх, 4 дээр харцагууд дээр очих байх, Со, Баторших, Пүрэвсайхан, Өсөх-ирээдүй 4-өөс зайдуу оноолт буюу Цацабшир, Пүрэвжав, Даваабаатар гэсэн нөхдүүдтэй таарвал давах бүрэн боломжтой, бүр үгүй юмаа гэхэд өгдөгийг нь өгөөд гараад ирнэ, нөгөө хэдтэй таарсан ч давах магадлал 50 хувьтай.. 4 даваад гараад ирвэл ч найдвартай байх..
Цагаан сарын барилдаанд түрүүлсэн, улс аймгийн 2 ч барилдаанд дарааллан их шөвөг, үзүүр түрүүнд хүрч байгаа, аймаг цэргийн барилдаанд үнэхээр мундаг амжилт үзүүлж байгаа энэ хүн энэ жил яаж байгаад ч хамаагүй цолны босго даваасай.