Reda wrote:El Payaso wrote:Челси хусуулчихсан... Реал суга формтой... Барса одоохондоо ягаад ч танай төвшинд хүрэхгүй... гээд хархаар СЛ нахих шинжтэй байна шүү...
Яагаад ч хүрэхгүй байхдаа яахав дээ. Жаахан хүүхэд нэг гоё юм харахаараа хэт хөөрдөг шиг л бичиж. Манайх харин ч довтлогч нар маань айлын бөмбөгийг салгах гээд прессинг хийдэг болсон, хамгаалалтанд туслаж байгаа. Том од довтлогч нар гэж алхаад байлгүй муу Енрикегийн үгэнд бол ороод байгаа. Дээр нь Месси оны шилдэг авалгүй удчихлаа, бөөн хор шар байгаа.
Сая жишээ нь Ситигийн талбайд ан мана үзэх байх гэтэл Суарез амархан тоглолт болгоод хувиргачих жишээний. Урд 3-н алин ч хувийн чадвараа гаргаж мэднэ. Пеп манайд байсныг нь бодохоор эвгүй, Роббен гэж бас аюул байна. Өөр бусдаар бол гайгүй л санагдаж байна.
Ер нь багууд топ хэмжээнд, бусад багуудаас тасархай хэмжээнд ихдээ 4 жил тоглоод өөр багуудад зай тавьж өгөөд байх шиг. Фергигийн Маню, Пепийн Барса лав тийм байгаа. Байернд одоо 2 жил байна уу тэр мундаг форм нь
Аврагуудын Лигт юу ч тохиолдож болно. Тухайн өдрийн форм гэж нэг айхтар юм байна. Ер нь бол одоо КО раунд болоод ирхэд хэн нь ч хэнийгээ унагаж байж мэднэ л дээ. Яахав магадлал, тактик, онол гээд ярьвал дувуу ба сул талуудыг цаасан дээр буулгаж болох байх. Энэ жилийн ЧЛ-н цомыг өргөх магадлалтай багийн тоонд Реал, Байерн хоёр орж байгаа нь зүгээр ч нэг таамаг бас биш. Гэхдээ бас ийм байна ч гэсэн үг биш. Челси, Арсенал гээд багуудыг бол дараагийн шатанд зайлшгүй шалгаран үлдэх баг гэж тооцож байсан олон хүмүүсийн урам хугарлаа. Одоо ПСЖ, Монако хоёр андердог болоод л яваад байна. Ийм багууд финал хүртэл явж болдогийн жишээг бид зөндөө л харж байлаа. Яахав Пеп багаа яаж удирдан ямар тактикаар тоглуулж байгааг нь харах юм бол магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Тэрнээс ёстой юм гэж байхгүй байх. Хэн хичээж, тоглолтоос тоглолтонд алхам алхамаар төвлөрч чадсан нь л цааш яваад байдаг юм шиг. Бэртэж гэмтэхгүй, тухайн өдрийн форм нь топ байх юм бол Аврагуудын Лигийн хасагдах шатанд тоглож байгаа ямар ч баг гялалзна. Магадлал нь харин хэрхэн амьдралд хэрэгжих нь тухайн багаас л шалтгаална. Миний л бодол.