ЛВГ-ийн тактик “философи”-ийн тухай манай нэг Голланд фэн нилээд сонирхолтой нийтлэл бичсэн байна. Утгачилаад орчуулав.
ЖИЧ: ЭНЭ НИЙТЛЭЛ СПУРС-ТАЙ ХИЙСЭН ТОГЛОЛТООС ӨМНӨ БУЮУ МАНАЙ МОТОР ЖИГДРЭЭГҮЙ БАЙХАД НИЙТЛЭГДСЭН БАЙСАН ТУЛ ЗАРИМ НЭГ ТОГЛОГЧДЫН БАЙРЛАЛ НТР-ИЙГ ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ Г.М-ЭЭР БИЧЦЭН БАЙНА ЛЭЭ ШҮҮ. (миний буруу биш шүү гэсэн
)
Юун түрүүн: ЛВГ-ийн Философи гээд яриад байдгийг нь бид Playstyle гэж ойлгоод байдаг, энэ нь буруу бөгөөд энэ нь зүгээр нэг хэв маяг гэдгээс хамаагүй өргөн ойлголт юм. Философи гээд байгаа нь үндсэндээ мань хүний ажлаа хэрхэн хийдэг талаар юм л даа. Өөрөөр хэлбэл тэр тоглогчид болон туслахууд, ажилчиддаа хэрхэн ханддаг, яаж бэлтгэл хийлгэдэг, тоглогчиддоо ямар үүрэг даалгавар өгдөг болон тоглолтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулдаг гээд бүгдийг нь хэлж байгааа хэрэг. Ван Гаал-ын Англи хэл тийм ч сайнгүй болохоор энэ бүгдийг тайлбарлаад яриад байж чаддаггүй, тэгэнгүүд нь мань эр дээрх бүгдийг нь базаад Философи гээд хэлчдийн байна л даа (ер нь тэгээд Англи хэлтэй байлаа ч гэсэн, өөрийнхөө хамаг нууцыг дэлгээд байхаар хүн биш шүү дээ).
ЛВГ бол маш чанга, хүчирхэг бие хүн. Тоглогчид нэг бол бүхнийг түүний хэлснээр хийнэ, үгүй бол багт багтах ямар ч боломжгүй гэсэн үг. Хэрвээ чи түүнд таалагдах гэж хичээхгүй л бол мань хүн чамд үнэн гай болж чадна. Бид ч иймэрхүү тохиолдлуудыг зөндөө харж байсан билээ. Зарим нэг нь хичнээн хичээгээд ч түүний шаардаад буй тоглолтыг гаргаж чаддаггүй тохиолдлууд бий. Харин чи ерөөсөө л ЛВГ-ийн хэлсэн болгоныг нь хийгээд л хичээгээд, зүтгээд л байх юм бол нөхөр чамд илүү таатай, нааштай хандаад л эхлэх болно. Тэр бусдад хүндэтгэл үзүүлж чаддаг нэгэн ба жинхэнэ Жентелмэн. Өөрийн тоглогчдоо үргэлж хамгаалдаг бөгөөд медиагаар хэзээ ч тоглогчдынхоо талаар сөрөг сэтгэгдэл үлдээх зүйлсийг хэлдэггүй. Үнэхээр шаардлагатай тохиолдолд тэр зүгээр нийт багийн хэмжээнд ярина уу гэхээс хэн нэгнийг нэр цохоод яриад байддаггүй. Энэ нь ч мэдээж хэрэг тоглогчдод амар байдаг биз. Тааруухан тоглолтын дараа хэн л хэл амны бай болоод байхыг хүсэх вэ дээ.
Түүний дүрмүүд:
Тэр багаа ерөнхийдөө л өөрийн гэсэн тогтсон дүрмийн дагуу тоглуулдаг тул тоглолтын өмнө зарласан түүний форматад нэг их ач холбогдол өгөөд байх шаардлагагүй. Доор түүний багт заавал байх хэд хэдэн үндсэн дүрмүүдийг танилцуулая (багт бэртэл гэмтлийн асуудал гараагүй л бол тэр энэ дүрмүүдийг заавал барьдаг):
- Багт Зүүн/баруун хөлтнүүдийн хольмогууд байх шаардлагатай. Жигүүр сольж тоглодог wingers (эсвэл wingbacks)-ийн хувьд, чи хэрвээ баруунаас зүүнрүү жигүүрээ солиод тоглох тохиолдолд зүүн хөлөөрөө үнэхээр сайн тоглодоггүй л юм бол чамд зүүндээ байрлал эзлэхэд хүндрэлтэй байх болно. Баруунд ч мөн адил нөхцөлтэй.
- Багт 4 хамгаалах чиглэлийн (defensive minded) тоглогчид зайлшгүй байлгах хэрэгтэй. ЛВГ тоглогчдоо категоруудад хуваадаг ба энэ 4-гүйгээр тоглодоггүй.
- Багт 3/4 санаачлагатай/бүтээлч (creative players) тоглогч байх хэрэгтэй. Эдгээр тоглогчид (ихэнхдээ wingers, #10 болон Strikers байдаг) бол үндсэндээ тодорхой хэмжээнд рисктэй үйлдэл алхам (бөмбөгөө алдах г.м) хийх эрх бүхий тоглогчид байх бөгөөд үлдсэн бүх тоглогчид зөвхөн өөрт ноогдсон үүргээс өөр илүү дутуу үйлдлүүд хийх эрхгүй байдаг байна.
- Багийн дунд шугамд 3 хагас хамгаалагчидтай байхыг илүүд үздэг. CDM, #10 шиг хамгаалахдаа сайн хирнээ довтлогоо санаачилдаг box-to-box хагас хамгаалагч байх хэрэгтэй.
Багийн сонголт:
Түүний байнга хэлээд байдаг багийн баланс гээчийг дээр дурьдсан 4 хамгаалах чиглэлийн тоглогчид бүрдүүлэх учиртай. Юнайтед-ийн хувьд асуудалтай байгаа хэсэг чинь л энэ шүү дээ.
ЛВГ 352-т зориулж тоглогчид авсан боловч нэг л явуургүй байсан тул арга буюу форматаа сольсон. Уг нь нөхрийн санаагаар бол 352 дээр 3 CB+1 CDM гээд гаргачихад л бүх зүйл хүссэнээр болохоор байгаам. Харин 4231 дээр (түүний тоглож сурсан 433) бидэнд 2 СВ + Блинд/Каррик байгаа ч энэ нь хангалтгүй гэнэ.
Өнөөх яриад байдаг хамгаалалтын балансыг тогтоохын тулд түүнд дахиад нэг MF, бас нэг box-to-box MF хэрэгтэйн байна. ЛВГ эхлээд Рүүний, Фэйлани, Мата гэдэг хувилбарыг туршиж байсан бол одоо Эррэра-г бас тоглуулж үзэж байна, гэсэн ч аль аль нь нэг л болохгүй байгаа бололтой. Ван Гааль тэр хэсгийг Стрүүтман-ыг авчирч байж л хүчирхэгжүүлэх байх даа.
Үндсэндээ Эррэра creative тоглогч бөгөөд box-to-box тоглодог учраас л Фэйлани одоо болтол түүний байрлал дээр гараанд сонгогдоод байгаа хэрэг. Бид ер нь бараг хэзээ ч Блинд-Мата-Эррэра гэсэн хослол харахгүй байх. Энэ 3-ийг гаргачуул нөгөө 4 defensive minded тоглогчидтой хувилбар худлаа болчихно. Мэдээж хэрэг #10 дээр defensive minded тоглогч аваачаад зоочихно гэж байхгүй учраас, бид лав л ирэх улирал энэ 3-г хамтад нь харахгүй нь.
Ийм учраас л түүнд цэвэр жигүүрүүдтэй 442 таалагддаггүй байх. Энэ тохиолд түүнд 2 DMF, 2 wingers тэгээд 2 довтлогч гаргах боломжтой боловч түүний хувьд хамгийн чухал гэж хэлж болохуйц #10 дээр зай байхгүй болчихно. ЛВГ Юнайтед-д ирсэнээсээ хойш Формат болон тоглогчдыг янз янзаар солиод байрлалуудыг нь өөрчилж үзээд байгаа шалтгаан нь маш тодорхой, түүнд ердөө өөрийнхөө дүрэмээр тоглох гараа алга байгаа ба энэ асуудлыг шинэ тоглогчид худалдан авч байж л шийдэх боломжтой.
Түүний тоглолтын үндсэн арга барил:
Дан ганц creative тоглогчид гэлтгүй ЛВГ байрлал нэг бүрийг ашиглах дуртай. Тэр тоглогч бүрт өөр өөрийнх нь чадвар онцлогт нь тааруулж юу хийж болох, бас юуг хийж болохгүй талаар нарийн зааварчилгаа өгдөг бөгөөд тоглогчдийг зөвхөн өөрийн юу хийх, хийхгүйг мэдэхээс гадна бусад тоглогчдын ч байрлал, зааварчилгааг мэддэг байхыг шаарддаг. Рүүний/Блакетт нар лоонг болл тоглож болно, Мата доогуур дамжуулалтууд хийж болно, харин АДМ юу хүссэнээ хийж болно гэх мэтээр тоглуулдаг ба харин тоглогчид яг өөрийн үүргүүдээ ёстой төгс гүйцэтгэхийг шаарддаг байна. Эс бөгөөс “банз” халаахаар марш!
Ван Гаалын төгс гараанд хамгийн чухал байрлал бол #10. Бүх багаараа нөхөр 10-ийг гоолын дамжуулалт хийж чадахуйц хамгийн боломжит байрлал, нөхцөлд оруулахын төлөө ажиллах ёстой. Энэ нөхцөлд хүргэхийн тулд бөмбөгийг аль болох их хугацаагаар эзэмшиж (эсрэг багаа залхаан цээрлүүлж) айлын тоглогчдыг сул зай гаргуулдаг. Хэрэв тийм зай гарахгүй байвал ерөөсөө сандрах хэрэггүй, зай гартал нь байрлалуудаа сольж, тэгээд бөмбөгөө эзэмшээл бай. Эцэст нь Ван Гаал өөрөө бөмбөг эзэмшилт бүтэмж муутай болоод байнаа гэж үзвэл Б планруугаа шилжэнэ дээ. Юнайтед-ийн хувьд Б план бол ойлгомжтой, Фэйлани! Илүү директ хөлбөмбөг тоглож эхлнээ гэсэн үг.
ЛВГ эсрэг баг нь Cambridge уу, Swansea эсвэл Chelsea юу гэдгээс үл хамааран өрсөлдөгч бүрийг айхтар нарийн судалдаг гэнэ, тэгээд судалж судалж, яг тэр багт зориулсан тодорхой төлөвлөгөөг тоглолт бүрийн өмнө боловсруулдаг байна. Тэрээр өөрийн байршилд тулгуурлсан стийл бүхий төлөвлөгөөнүүдийг эсрэг баг болгонд тохируулан боловсруулдаг.
Жишээлбэл FB/DMF-үүд бөмбөг алдах өндөр магадлалтай байрлалд байгаа гэдгээрээ хамаагүй дрибблээд байж чадахгүй. Дээр нь бусад хамгаалагчид марклуулцан байхад тэдэнрүү дамжуулахгүй нь мэдээж, ийм үед бөмбөгийг шууд хойш нь хаалгачруу дамжуул гэдэг удирдамжтай. Тоглогчид ер нь нөхцөл байдалд байнга анализ хийж байх хэрэгтэй ба non-creative тоглогч бөмбөгтэй байх үед бүтэн багаараа довтолгоог хэрхэн эхлүүлэх талаар бодож, тэр тал дээр ажиллаж байх ёстой болдог. Хэрэв creative тоглогч бөмбөг алдах магадлалтай байрлалд бөмбөгөө хүлээж авбал бүх баг шууд хамгаалалтад шилжихэд бэлэн байх ёстой. Тийм ч учраас Ван Гаал Эррэра (түүнд бөмбөг алдах эрсдэл их өндөр учир)-г CDM/BTB дээр нэг их ашиглахгүй байгаа боловуу. Хэрвээ Эррэра creative байрлалд тоглоогүй үедээ бөмбөгөө алдчихвал баг тэр чигтээ дээр дурьдсан удирдамж зааврын дагуу довтлогооны санаачлага бүхий байрлалуудаа эзэлцэн байх учраас эсрэг багт сөрөг довтлох том завшааныг гаргаад өгчихнө гэсэн үг.
ЛВГ иймэрхүү тактиктай, их өндөр зохион байгуулалт, дэг журам шаардсан хөлбөмбөг тоглуулдаг учраас ер нь шинэ багт очих болгондоо учраа олох гэж нилээд цаг авдаг. Түүний удирдлага дор тоглож үзээгүй тоглогчдод энэ бүх дэг журам, нарийн тооцололтой гүйлт үйлдлүүдийг ойлгож өөрийн болгоход амаргүй байдаг байна. Зарим нь ч бүр хэзээ ч сурдаггүй. Ван Гаалын проект нь ихэвчлэн урт хугацаанд хэрэгжих боломжтой байдаг учир үзэгч фэнүүд бид түүнээс агшин зуурын амжилт хүлээгээд нэмэргүйэ.
Бүх 11 тоглогч яаааг түүний өгсөн удирдамжын дагуу цэгцтэй тоглоод байх нь үнэндээ хэцүү, гэхдээ хэрэгжээд эхэлсэн нөхцөлд маш үзүүштэй довтолгоо бүхий гайхамшигтай хөлбөмбөг болно.