by Bayara » Thu Mar 19, 2015 12:05 am
Арай л гэмээр байна доо. Морь Ганболдыг хараах ч багадна. Хөлбөмбөгийг ийм л болгосон байна. Одоо чансаагаар дэлхийд сүүл мушгих нь. Олон улсаас хамгийн их дэмжлэгтэй спортыг ийм түвшинд аваачна гэдэг хэр баргийн хорлоочин хүний хийж чадахгүй зүйл байх.
Багийн спорт хөгжихгүй л гэнэ, Монголчууд хөнгөн атлетикт муу л гэнэ. Сагсан бөмбөгчид маань манайхан багийн спортоор явж чадахыг харуулж Азийн шилдэг 8 багт багтаж чадаж байна. Марафоны тамирчид Азиас медаль авчихаж байна, хөнгөн атлетикаар амжилт гаргаж чадахыг Сэр-Од маань харуулж чадаж байна.
Энэ бол зүгээр л цэвэр хөлбөмбөгийн холбооны муугийнх. Морь Ганболд яаж их мөнгөөр спортыг хэрхэн доош нь унагах вэ гэсэн юм шиг л энэ олон жилүүдэд ажиллаж ирж. Түүний хөлбөмбөгөөс идсэн мөнгийг нөхөн төлүүлэх хэрэгтэй. Зүгээр ингээд зайлуулаад орхих нь хангалтгүй. Монголчуудын үндэсний бахархал үүсгэх нэгэн боломжийг 10 хэдэн жилээр хааж байсны төлөө түүнээс уг хохирлыг төлүүлж, идсэн мөнгийг нь хураан авах нь зүйтэй. Шигшээ багийн тоглолтыг Монголчууд ямар дуртай үзэхийг явагдсан хуруу дарам хэдэн тоглолт хангалттай харуулсан. Залуусын хамгийн их сонирхдог спортыг ийм байлгана гэж юу гэсэн үг вэ??? Жилийн хэдэн зуун мянган долларын дэмжлэг олон улсын холбооноосоо аваад байгаа мөртөө чансаагаар дэлхийд сүүл мушгина гэж одоо юу гэсэн үг вэ??? Морийн оронд хэн ч байсан ийм түвшинд аваачиж чадахгүй биз.
Монголчууд бүх төрлийн спорт, урлаг, эдийн засаг, оюуны ер нь ямар ч үзүүлэлтээр дэлхийд 200-д жагсахгүй, зөвхөн хөлбөмбөгөөр л ийм хойно орж байна. Юу гэсэн үг вэ, тун ичмээр хэрэг шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.