by Yago » Thu Mar 12, 2015 10:56 pm
Өчигдөр үг, гар эвлэхгүй нэг л болж өгөхгүй байлаа.
Зөнтэй ч юмуу сонин 2 тохиолдол саяхан болсон.
Би сарын өмнө Сиднейд ирээд маниус л болсон хойно спорт барааны аутлет орж, ганц нэг юм хямд цохьчих санаатай явж байгаад Реебок Бласт гээд сникер хараад Алка-н "Энийг надад аваад өгчих хүн байна уу" гэж наргиад, зургийг нь оруулчихсан байсан нилээн дээр үеийн пост санаанд ороод, ажил мажил хийж жоохон тохижиж байгаад авч углая даа, боломж нь гарвал мань эртэй панз үсэргэе гэж бодож явсан.
Бас байрандаа нэт тавиулж чадку байсаар хэдхэн хоногийн өмнө нэттэй болоод ийшээ орж ирээд, дүүрсэн байсан инбоксоо цэгцэлсий. Тгд Алка-тай бол хэзээ л бол хэзээ л марзганаж, ярьж хөөрчихнө, байнга онлайн байна гсн утгаар зөвхөн Алка-н пм-үүдийг устгаад, бусдыг нь үлдээсан. Хайран юм болжээ. :(
ArseNtus