Эмгэнэл

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: Эмгэнэл

Postby Брон » Thu Mar 12, 2015 9:39 am

Гүн эмгэнэл илэрхийлье! :)
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Эмгэнэл

Postby Yogii » Thu Mar 12, 2015 9:42 am

Хараал идсэн тамхийг ч татахгүй...
Хараал хэлэхгүй...
Муу бодохгүй...
Муухай зүйл хийхгүй...
Тэнэхгүй...
Тэнэгтэхгүй...

Хөгшин нь энийг чинь хуулаад уриагаа болгочихъё...

Дээрээс нь нэмээд:
Тураад...
Эрүүл амьдраад...
Бага шоудаад... гээд оруулчихъя. хахах

Хөгийн хэдэн үгийг нийлүүлээд
Хараагаад ч байгаа юм шиг,
Егөөдөөд ч байгаа юм шиг...
Уншихад уншууртай,
Хайр хүрэм,
Бас хараал хэлмээр...
Бичсэн бичиглэл болгон чинь тийм нэг л... Сонин содон...

Байнга уншиж дурсан санаж байх болноо...
Тайван нойрсдоо.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Эмгэнэл

Postby Zz » Thu Mar 12, 2015 9:50 am

Ямар харамсалтай юм бэ. Сонирхолтой хүн санагддаг байсан сан..

Ум Мани Бадмэ Хум
Image
User avatar
Zz
 
Posts: 507
Joined: Tue Mar 01, 2011 2:14 am

Re: Эмгэнэл

Postby carlsberg_mgl » Thu Mar 12, 2015 9:54 am

Гүн эмгэнэл илэрхийлье.

Түлхүүрийн оосор л нээх захидаг байж билээ...хаа байсан Африкаас авчирсан оосор одоо болтол над байж л байна, хүргэлт мүргэлт байхгүй шүү арай дүүгээрээ ахыгаа олоод ирж ав гэсээр өдийг хүргэчиж, за тэгж байгаад авнаа та сайн хадгалж байгаарай л гэдэгсэн...хүргээд өгдөг байж дээ л гэж харуусах юм даа.

Бурхны оронд тайван амгалан нойрсоорой, ум ма ни бад мэ хум. :)

Бие биендээ хүндэтгэлтэй хандацгааж байхгүй бол хүн гэдэг мөнх биш болохоор хэзээ нэгэн цагт эх дэлхийгээ орхих л болно...Амьддаа бие биеэ хайрладаггүй юмаа гэхэд хүндэтгэлтэй хандацгааж байгаарай залуусаа.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Эмгэнэл

Postby Gankhuu » Thu Mar 12, 2015 10:08 am

Yag yasan yum boloo?
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Эмгэнэл

Postby Zeus » Thu Mar 12, 2015 10:10 am

Гүн эмгэнэл илэрхийлье!
User avatar
Zeus
 
Posts: 250
Joined: Mon Sep 13, 2010 7:21 pm

Re: Эмгэнэл

Postby Saiza » Thu Mar 12, 2015 10:17 am

Image

Ийм пост хийж байжэээ :sad::
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby Ms.G » Thu Mar 12, 2015 10:18 am

Манайхан хэзээ очих гэж байна? Хэн хэн збдэх юм бол? Олноо ахын хэлснээр зул өргөх үү? Бас Билгүүдэйгийн санааг дэмжиж байна шүү


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Эмгэнэл

Postby Ladykop » Thu Mar 12, 2015 10:20 am

Shaggy, DJ Tuvshuu ed nar lav ochno gej yarisan. daraa ni zul urguj boloh baihaa.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Эмгэнэл

Postby Saiza » Thu Mar 12, 2015 10:21 am

Ms.G wrote:Манайхан хэзээ очих гэж байна? Хэн хэн збдэх юм бол? Олноо ахын хэлснээр зул өргөх үү? Бас Билгүүдэйгийн санааг дэмжиж байна шүү


Sent from my iPhone using Tapatalk

Оргил ингэж бичүүлсэн юмаа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby Gankhuu » Thu Mar 12, 2015 10:23 am

Bodohoor l gol harlaad bhiin. Nadaas neg UB-iin delgemel har tsagaan zurag tomoor avay chi neg goy avaadhaach. bas ohiniihoo zuragiig ochij avhuulnaa gee l bsan. Bas ene jil uvgun avchirna gecheed murtsii shd. Fifa-iin temtseen hamt zohooy geed bi ajil bolku bnaa gej yavsaar bgaad unuudur bolchdogiim bn. Yag dulaarhaar gusay gej bsan daa uug ni.

Gol haraa l bhiin
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Эмгэнэл

Postby ХАЛИУН » Thu Mar 12, 2015 10:29 am

Форум гэж. Нүүрном сураггүй байхад форум бидний гол цөм байлаа. Нүүрном хүчээ авсан ч олуулаа хэрнээ аминчхан форумдаа би хайртай. Анх энэ форум Асуултаас санаа авч үлгэрлэн үүсэх үед 10 ах энэ тэр гэсэн ганц нэг ах нараас бусад нь хорь ч хүрээгүй үсрээд л хорь гарч байгаа хүүхдүүд байлаа. Одоо ихэнх айлын эзэн хүүгийн аав охины ээж болцгоосон. Олон ч хүн нулимаж орхиод гарч явсан, олон ч хүн цухуйж нэг үзээд хаяж одсон. Харин бидний хэсэг хүмүүс эндээ жаргал зовлонгоо хуваалцсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд бид сайхан залуусаа цаг бусаар алдах шиг гашуун зүйл байхгүйг ойлгоцгоосон. Гэхдээ тэд бүгд сайхан ч сайн ч залуус байсан. Одоо бид энэ Спортын цонх гэдэг том гэр бүлийнхээ хамгийн хурц гэрэлтэх оддын нэгийг өнгөрсөн цаг дээр дурсан сууна. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй нь. Өчигдөр хөрвөөж хөрвөөж л унтсан боллоо. Хэдийгээр нийлж дарвиж хамт явж үзээгүй ч энэ орон зайнд минь сайн найз минь байлаа. Бидний энэ орон зайг биднээс өөр хэн ч ойлгохгүй. Бид сайн найзаа, сайн залуугаа үүрд алдлаа.
Түүний бичиж байсан зүйлс одоо ч бодогдож байна. “Аав худалдаж” авна гэсэн шүлгийг өөрөө бичсэн ч бай бичээгүй ч бай үнэхээр сэтгэл урагдам шүлэг. Харин тэр хүн тэр шүлгэн дээр гардаг шигээ бяцхан охиноо үүрд орхичихлоо.
Найзууд минь аминчхан энэ л орон зайндаа л оршцгооё. Битгий энэ форумаа орхиоорой. Форумаа битгий мартаайрай. Биднийг орхин үүрд одсон сэтгэл нэгт залуусаа битгий мартаарай

Аав худалдаж авна
Аавтай байх гоё уу?
Алтан нар шиг үү?
Хөх тэнгэр шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Аавын хайр ямар вэ?
Тэнгис далай шиг үү?
Уудам тал шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Навч шиг үү?
Үүл шиг үү?
Нар шиг үү?
Сар шиг үү?
Ээжтэйгээ байх сайхан шиг
Эрхэлж тоглоход хөгжилтэй шиг
Аавын инээд дулаахан байх даа
Аз жаргалд умбуулдаг байх даа
Хөрш айлын эрх жаал ааваараа
Хүссэнээ авахуулна гэж уйлж аашлах юм
Хэзээ ч би ингэхгүй муухай тийм ээ
Хэрэггүй юм бол аавыгаа надад өгчих л дөө
Цэцэрлэгийн найз Энхээ шиг
Цэрэг шиг өндөр аавтай болохсон
Намайг гар дээрээ өргөөд нисгэж л байвал
Намхан ч гэсэн аавтай л болмоор байна
Уйлахад минь аргаддаг аавтай болохсон
Дээрэлхүүлэхэд минь өмөөрдөг хамгаалагчтай болохсон
Өвөр дээр нь тонгочдог нөмөртэй болохсон
Мөр дээрээ суулгадаг баатартай болохсон
Зүүдэндээ л тантай уулзаж элгээ дэвтээн
Зөрүү харж нулимсаа дотогшоо залгидаг шүү
Заяа дутууг үгүйлэн бодлогоширохдоо
Зангирсан хоолойгоо сэмхэн засдаг шүү аав аа

Аавын үнэр гоё уу?
Анхилуун цэцэг шиг үү?
Улаан сарнай шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Аавдаа эрхлэх ямар вэ?
Болжмор шувуу шиг үү?
Бүжин туулай шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Чихэр шиг үү?
Бэлэг шиг үү?
Дуу шиг үү?
Шүлэг шиг үү?
Айлын хүүхдүүд атаархмаар юм аа
Аавгүй заяа минь өнчин янзага шиг
Ээжийн минь энгэр дулаахан ч гэлээ
Эцэггүй сэтгэл минь эзгүйрээд байх юм
Аавтай байх сайхан байх тийм ээ
Аашилж загнасан ч нуруутай байх тийм үү
Ажлаасаа орой ирэхэд нь тосч гүйгээд л
Алгаа тосон инээхэд нь тэврүүлэх юмсан
Том оо гарыг нь хөтлөөд баясан алхаж
Тоодоггүй нэгэнд нь гайхуулах юмсан
Битүүхэндээ надад бодсон юм байгаа
Бэл бэнчин бага, бие минь балчир ч гэлээ
Хэзээ ч намайг орхихгүй ухаантай аавыг
Хайж өөрөө олохоор шийдчихсэн байгаа
Томчуудын өгсөн мөнгийг нууцхан хураагаад
Тоoдгор цамцныхаа халаасанд атгачихсан байгаа
Дэндүү сайн аавууд дандаа
Дэлгүүрт л байдаг байх тийм ээ
Ээждээ би аавтай очих гэсийм
Их сайн аав худалдаж авах гэсийм.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Эмгэнэл

Postby Dondogoo » Thu Mar 12, 2015 10:30 am

Ямар харамсалтай юм бээ
2 жилийн өмнө Асуултын найзуудын маань хүүхдүүдэд бэлэг өгөх өвлийн өвөө болохоор болсон ч ямар нэг шалтгааны улмаас өвөө болж амжаагүй юм... түүнээс хойш худалч гээд түүнд дургүй хүрээд явдаг байлаа ...уулзаж үзээгүй ч түүний алиа хошин занд дэндүү татагджээ

бурханы орондоо амгалан нойрсдоо
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Эмгэнэл

Postby MJ » Thu Mar 12, 2015 10:31 am

Адмирал wrote:Миний мэдэх хамгийн агуу, хошин шогийн мэдрэмжтэй хүн байсандаа...




Gooner wrote:Усан үзмэн нь үү?

Reebok wrote:Өргөст хэмххэн нь...


Энэ бичлэгийг бодохоор л инээд хүрээд байдаг юм
Алкагын инээдтэй бичлэг гэхээр саяханых болохоор энэ санаанд будаг юм.
Өргөмт хэмххэн гэдэг өнгө... Зөвхөн түүнийг толгойд л ингэж буудаг байх.

Тайван нойрсдоо ... Ум ма ни бад ми хум
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Эмгэнэл

Postby LeBe » Thu Mar 12, 2015 10:45 am

.... Нээрээ дэндүү богинохон юм даа ....

Саяхан л бухимдал сэдэв дээр "Урлагийнхны" талаар бухимдаад л явж байсан сан...

Тайван нойрсдоо.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Эмгэнэл

Postby PrOXy » Thu Mar 12, 2015 10:46 am

ямар гунигтай мэдээ вэ... түүнтэй уулзаж байгаагүй ч эчнээ таньдаг байлаа.
2000 он (бүр тэрнээс ч өмнө байж мэднэ) хавьцаа юмуу даа. монс-ийн чатанд чаталдаг байсан байх гэж бодож байна.

тайван нойрс доо.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Эмгэнэл

Postby PrOXy » Thu Mar 12, 2015 10:48 am

carlsberg_mgl wrote:Бие биендээ хүндэтгэлтэй хандацгааж байхгүй бол хүн гэдэг мөнх биш болохоор хэзээ нэгэн цагт эх дэлхийгээ орхих л болно...Амьддаа бие биеэ хайрладаггүй юмаа гэхэд хүндэтгэлтэй хандацгааж байгаарай залуусаа.

:eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Эмгэнэл

Postby El Payaso » Thu Mar 12, 2015 11:05 am

Би эхнэртэй нь бас найз юм аа... тэхээр очихгүй бол болохгүй... та хэдтэй л хамт очиёо гэж бодлоо... хэзээ очих вэ? надад дуулгаарай... 99012724
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эмгэнэл

Postby Lenin » Thu Mar 12, 2015 11:13 am

Бааскатай Челси түрүүлдэг ЧЛ-ын финал цуг үзэж байлаа. Анх уулзсан минь тэр л дээ. Эхнэртэйгээ мсж бичиж байгаад Алка ирээд гэсэн чинь зургийг нь аваад явуулчих хары гэж инээд бараад. Хаа хамаатай манай эхнэр хүртэл таньдаг байсан гээд бодохоор олон хүнд байгаагаараа танигдсан, хайрлагдсан сайн залуу байжээ. Чиний зургийг манай эхнэр аваад явуулчих гэнээ гэсэн чинь дэмийрээд байл даа гээд инээж байсан нь нүдэнд харагдаж байна. Цонход бичдэгээсээ илүү даруухан санагдаж байж билээ. Би гэртээ байна 1 юм байна нэмээд нэгийг аваад ир гээд тохиролцоод очиж чадаагүйсэн. Сайн төрлийг олох болтугай.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Эмгэнэл

Postby El Payaso » Thu Mar 12, 2015 11:36 am

Анх асуултаар танилцаж байсан... Би тэр үед Ньюкомд, нөхөр Микомд ажилладаг байсын... Тэгээд ажил ойр болхоор чаталж байгаад уулзаж хамт хоол идэж анх харж байсан байх... тэрнээс хойш орцонд, баранд, гэрт нь гээд их олон архидсан даа хахах... эхнэр хүүхэдтэй болоод харин засраад нэг их уухаа байсан байх уулзах маань ч багассан... нэг удаа бид нар хуучин аполлонд ууж байсын... тэгээд нөхөр ирэх ёстой... тэгсн нөхөр ирдэггүй... тэгсн залгаж байна... ясан гсн энэ бар чинь хаацан гээд оруулахгүй байна гээд... бид нар дотор нь сууж байдаг... гайхаад үүдэнд очсон үүдний хаалгач нөхөрт нь мань хүн жаахан эвгүй төрхтэй харагдсан юм уу яасын оруулаагүй байж билээ... тэгээд бөөн инээдэм хэхэ... тэгээд амьдрал хурдан юм даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эмгэнэл

Postby Eternity » Thu Mar 12, 2015 11:36 am

Би очноо.очих хүмүүс нь дуулгаарай.Хэзээ очих гэж байна. Миний утас 95951401 шүү.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Эмгэнэл

Postby Villa_Bayaraa » Thu Mar 12, 2015 11:40 am

Одоо үлдэж байгаа ар гэрт нь тус дэм болох талаа л бодсон нь дээр байхдаа... дээр Оргилын саналыг бүрэн дэмжиж байна... охиных нь нэр дээр хугацаатай данс нээлгэж өгөөд форумынх нь нөхдөөс сэтгэлийн хандав өргөөд хадгалчихвал ирээдүйд охиных нь амьдралд хэрэгтэй... охиноо сургууль төгсөхөд нь, гэр бүлтэй болоход нь, үр хүүхэдтэй болоход нь хайртай аав нь дэргэд нь байж чадаагүй ч аавынх нь найз нөхдийн сэтгэлийн бэлэг ядаж хамт байвал сэтгэлийн зовлонг нь нимгэлэх байхдаа... аав нь олонтойгоо хүн байсан юм шүү гэдгийг санаж дурсаж яваг дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Эмгэнэл

Postby El Payaso » Thu Mar 12, 2015 11:44 am

энэ харин их зүгээр санаа юм аа... бүгдээрээ мөнгөө нийлүүлээд шууд дансанд нь хийгээд хадгаламжийн дэвтэр аваад очиж болох билүү? хадгаламжийн данс хүүхдэд нээхэд юу юу шаарддаг билээ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эмгэнэл

Postby ХАЛИУН » Thu Mar 12, 2015 11:48 am

El Payaso wrote:энэ харин их зүгээр санаа юм аа... бүгдээрээ мөнгөө нийлүүлээд шууд дансанд нь хийгээд хадгаламжийн дэвтэр аваад очиж болох билүү? хадгаламжийн данс хүүхдэд нээхэд юу юу шаарддаг билээ?


Хүүхдийн асран хамгаалагч аав ээж байх шаардлагатай. яахав мөнгөө аваад ирвэл дараа нь ээжийг нь ирүүлье гээд гуйгаад нээлгэчих боломж олдох байх. Регистер бас хэрэгтэй
эсвэл угаасаа данстай ч байж магадгүй байх регистер нь хэрэгтэй байна даа
Last edited by ХАЛИУН on Thu Mar 12, 2015 11:49 am, edited 1 time in total.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Эмгэнэл

Postby Аагий » Thu Mar 12, 2015 11:48 am

Дэмжиж бна аа. Очих хүмүүсийн нэг нь дансаа энд оруулчих, тэгээд эртхэн цуглуулж байя. Данс нээхэд гайгүй байлгүй дээ.

Баскааг бодохоор дандаа л хөгжилтай, марзан дурсамж л байх юм. Нөхөр нэг их архи яриад байдаг, тэгээд яг уулзаад уухаар "хөнгөн жингийн тамирчин" байж билээ хэхэ. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө бхаа даа. Сүлдээ, Мака маниус уугаад, орой нь нэлээд муудчихсан, Сүлдээ мань 2 гэрт нь хүргэж өгөөд салж байжээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest