СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby Khosoo » Wed Oct 10, 2007 6:04 pm

Би буруу юм хэлжээ. Зүгээр өөрийн таамгаа хэлэх гэж үзсэн юм. хэхэ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby 21Grams » Thu Oct 11, 2007 12:34 am

Khosoo wrote:Энийг дарах гэж аваргын асуудлыг илүү серьёоз болгосон юм биш үү



Аваргын асуудлыг хурцатгаж, хэвлэл мэдээллийн анхаарлыг тийшээ хандуулахад нєлєєлсєн асуудал мєн нь ч мєн байх аа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Mon Oct 29, 2007 4:12 pm

Асашёорюүгийн “харих” өдөр тодорхой боллоо

Монголдоо эмчилгээ хийлгэж буй ёкозүна Асашёорюү аравдугаар сарын сүүлийн хагаст Япон руу буцна хэмээж байснаа зүүн хөлийн шагайндаа дахин гэмтэл авснаар хугацаагаа хойшлуулсан билээ. Улмаар өөрийн менежерээр бэлтгэлийн мавашигаа Японоос авчруулж, Кюүшюү башёг дуустал эх нутагтаа тухлахаар шийдсэн. Ингэснээр түүнийг хэзээ арлын улсад хөл тавих талаар Японы хэвлэлүүд таамаг хөврүүлэх болов.
“Никкан спортс” сонинд мэдээлснээр их аварга арваннэгдүгээр сарын 30-нд МИАТ-ийн нислэгээр Наритад буух болжээ. МИАТ-аас даваа, баасан гаригт Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлддэг бөгөөд Асашёорюү арванхоёрдугаар сарын 1-нд болох Кюүшюү башёгийн түрүү бөхийн хэвлэлийн бага хурлын үеэр Сүмогийн холбооны төлөөлөгчдийн хамтаар шийтгүүлэх болсон шалтгааныхаа талаар тайлбар хийх төлөвлөгөөтэй буй аж.

Барүто гэрийн хорионд орох уу?

Нагоя башёгийн дараа Монголд хөлбөмбөг тоглосныхоо төлөө ёкозүна Асашёорюү дөрвөн сарын турш гэрийн хорионд байх шийтгэл хүлээсэн билээ. Тэгвэл Эстонийн сүмоч Барүто мөн ийм нөхцөлд орж магадгүй болжээ. Тэрбээр энэ оны долдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Токиогийн Роппонги дүүрэгт явж байгаад нэгэн эртэй муудалцан цагдаад саатуулагджээ. Энэ нь гурван сар шахам олонд мэдэгдэхгүй явсаар өнгөрөгч пүрэв гаригт (X.25) Сүмогийн холбооны сонорт хүрсэн байна. Ингээд холбооны удирдлагууд Барүто болон түүний багш Оноэ ояката (Хаманошима нэрээр барилдаж байсан) нарыг дуудан байцаахад болсон явдлыг хүлээн зөвшөөрчээ.

Хэдийгээр эстони сүмоч тухайн шөнө ноцтой хэрэг гаргаагүй ч цагдаагийн протоколд “үсээ задгай тавьж, богино ханцуйтай цамц өмссөн Барүто…” гэсэн тэмдэглэл байсан нь Холбооны зүгээс шүүмжлэх шалтгаан болов. Сүмочид олны өмнө кимоно өмсч, үсээ боолттой явна гэсэн дүрэмтэй бөгөөд үүнийг зөрчсөн (бүр шөнийн цагаар зугаа цэнгээний гэгдэх дүүрэгт) Барүтод гэрийн хорионд байх шийтгэл хүлээлгэх магадлалтай байна.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Жавхлан » Mon Oct 29, 2007 11:03 pm

Эх сурвалжийг нь бичиж байвал зүгээр юм даа.:grin:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby avarga » Wed Oct 31, 2007 1:48 pm

Асашёорюү анх удаа баруун жигүүрийг тэргүүлжээ
(2007-10-30)
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээний чансааг өчигдөр зарлалаа. Өндөр цолтнуудын эрэмбэ төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд ёкозүна Асашёорюү л анх удаа баруун жигүүрт жагсчээ. Тэрбээр сүмогийн дээд цолыг хүртсэнээс хойш /2003 оны тавдугаар сар/ тогтмол зүүн жигүүрт нэр нь бичигдэж байсан юм. Нөгөөтэйгүүр залуу аварга Хакүхо анх удаа сүмогийн тэргүүнд заларч буй.

Монголын сүмочдоос Асасэкирюү сэкивакэ, Ама комүсүби цолоо хадгалж, Кёкүтэнко эрэмбээ үлэмж ахиулж, Рюүо жюүрёо руу “унасан” байна.
Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 11-25-нд Фүкүока хотноо болно.

КЮҮШЮҮ БАШЁГИЙН БАНЦҮКЭ

Хакүхо ёкозүна Асашёорюү
Котомицүки озэки Чиётайкай
Котоошюү озэки Кайо
Аминишики сэкивакэ Асасэкирюү
Ама комүсүби Котошёогикү
Хоомашё М1 Миябияма
Кисэносато М2 Дэжима
Какүрюү М3 Токитэнкү
Тоёоношима М4 Кёкүтэнхо
Такэказэ М5 Касүгао
Таманошима М6 Гоэйдо
Тоёохибики М7 Точинонада
Ваканосато М8 Такамисакари
Тамакасүга М9 Фүтэно
Хокүторики М10 Ёшиказэ
Тосаноүми М11 -
Рохо М12 Хакүрозан
Коккай М13 Ваканохо
Какизоэ М14 Кайхо
Точиозан М15 Вакакирин
Барүто М16 Касүганишики

5 tsagarig
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Bibby » Wed Nov 14, 2007 7:49 pm

Сүмочид Тайландыг зорилоо
Г.БАЯРСАЙХАН (2007-11-14)
Сонирхогчийн сүмогийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид Тайландыг зорилоо. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй болон залуучуудын гэсэн ангилалд онцлог юм.

Өөр хоорондоо сүмогоор хүч үздэг байсан япончууд үндэсний спортоо даяарчилж, дэлхий нийтэд таниулах үүднээс 1992 онд сонирхогчийн болохоороо ДАШТ-ийг анх явуулсан түүхтэй. Эхний жилүүдэд зөвхөн Японд зохиогддог, оролцох орны тоо ч цөөн байсан бол яваандаа хүрээгээ тэлсээр өдгөө 30 гаруй орны 100 илүү сүмоч хүч үзэх хэмжээнд хүрчээ. Сонирхогчийн сүмо бөхийн ДАШТ хүрээгээ тэлэхэд монголчуудын оруулсан үүрэг их бий.

Анхны тэмцээнээс нь тогтмол амжилттай зодоглож буй монголчууд энэ хугацаанд таван алт, есөн мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ. Хамгийн сүүлд манай тамирчин У.Бямбажав аваргын алтан медаль авчирсан билээ. 15 дахь удаагийн ДАШТ Тайландын Чианмай хотноо энэ сарын 17-18-нд болно. Үүнээс өмнө, 16-нд Ази тивийн АШТ мөн зохиогдох юм. Манай багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга У.Бямбажав (+115 кг), хошой хүрэл медальт Ц.Мягмарсүрэн (үнэмлэхүй), өмнөх тэмцээний дэд аварга Р.Гантөгс (85 кг) болон Т.Амартүвшин нар багтжээ.

Харин эмэгтэйчүүдээс жүдо бөхийн хүнд жингийн шилдэг бөх Я.Согоо (үнэмлэхүй) нар барилдахаар болсон байна. Түүнчлэн залуучуудын ангилалд Б.Занабазар (80 кг), А.Баасандорж (-100 кг), Д.Нацагдорж (+100 кг), Б.Банзрагч (үнэмлэхүй), эмэгтэйд Б.Бат-Эрдэнэ (50 кг), С.Энхзаяа (65 кг), Оролзод (80 кг), Батчимэг (80 кг) нар улсаа төлөөлөн оролцох аж.
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Bibby » Mon Nov 26, 2007 3:32 pm

Image

Highest Rank Jonidan 5
Real Name TOMURBATOR Erdenbator
Birth Date August 9, 1988
Shusshin Mongolia, Ulan-Bator
Heya Oshima
Shikona Kyokushuho Yuji
Hatsu Dohyo 2007.05

Career Record 19-2/21 (4 basho)
In Jonidan 13-1/14 (2 basho), 1 Yusho
In Jonokuchi 6-1/7 (1 basho)
In Mae-zumo



Jonidand turuulsen ene gar chini nuguu yariad bsan Kyokushuzanii zalgamjlagch bna sht, ovoo gar yum shig bna daa,
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Bibby » Mon Nov 26, 2007 4:10 pm

Асашёорюүд оногдуулсан шийтгэлийн хугацаа дууслаа
Image
Мэргэжлийн сумо бөхөд зодоглож байгаа монгол бөхчүүдээс хамгийн анх ёкозуна цол хүртсэн их аварга Д.Дагвадоржид Сумо бөхийн холбоо шийтгэл оногдуулж, түүнийг хоёр башёд барилдахгүй, гурван сар олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл их аваргад оногдуулсан энэхүү шийтгэлийн хугацаа өчигдөр дуусгавар боллоо.


Ингэснээр Асашёорюү өнөөдрөөс эхлэн эрх чөлөөтэй болж байна. Их аварга энэ долоо хоногт эх орондоо байх бөгөөд долоо хоногийн сүүлээр Япон руу нисэх төлөвлөгөөтэй байгаа юм. Тэрээр Японд очсон даруйдаа Сүмогийн холбооны барилдааны зөвлөлийн гишүүдтэй уулзах бөгөөд гурван сар түүний барилдахыг тэсэн ядан хүлээж байсан өөрийг нь дэмжигч, сумо сонирхогчидтай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан уулзах ажээ.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby otgoo99 » Tue Nov 27, 2007 1:30 am

Alaad og!!!!!!!!!!
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Postby Barcik » Tue Nov 27, 2007 8:54 am

Хакvхoдoo баяр хvргэе ээ! Асашорюvг байхгvй хойгуур vvргээ сайхан биелvvлж, Япончуудын амыг таглалаа. :eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby M.Bibby-10 » Tue Nov 27, 2007 7:26 pm

Хакухог түрүүлсэн гэж л баяр хүргэе дээ...Тэхээс биш үнэхээр муу барилдсан Давгадорж шиг аврага байж чадахгүй байгаа байхгүй юу даа...Түрүүлэх нь тодорхой болсон гэсэн шиг сүүлийн өдрийн барилдаанд унаж байгааг нь бодохоор дургүй хүрээд байна.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Barcik » Tue Nov 27, 2007 10:13 pm

Дургvй хvрээд ч гэх шиг.... Илvv зан байгаа даа... Тvрvvлж байна. Єєр юу хэрэгтэй байгаан? Хэр баргийн бєх 15, 14 даваад байдаггvй юм шд. Тvрvvлж Монголын нэрийг гаргаж байгаа нь яамай даа.

Ама маань бас сайхан барилдлаа. Дараа сард 10-аас дээш давах юм бол Оозэки болох боломжтой болсон.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Bibby » Tue Nov 27, 2007 10:20 pm

Ama daraa sard sain barildval ozeki boloh bolomjtoi bolsnuu saihan medee bna
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby a_odko » Wed Nov 28, 2007 1:40 am

Ама - озеки болох боломжтой болоо юу.... үнэхээр сайхан мэдээ байна....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby 21Grams » Wed Nov 28, 2007 2:06 am

13 davbal ogyo gej magadgui. Yoronhii norm ni bol komusubi, sekivake tsoltoi bohchuud gurvan basho daraalj 33-s deesh davbal ozeki boldog. Amagiinh 20bolson.
Gehdee 34 davaad ozeki avch chadaagui Kotomitsuki baina.Wakanosato 32 davchihval ogyo gej baisan sanagdaj baina. Davaagaa her chanartai avsan, yamarshuu bohchuudtei barildsan, yer ni az uu, ugui yu ene ter, heden ozeki niitdee barildaj baina geh met olon talaas ni avch uzdeg yum shig baina lee. Gehdee nemj helehed chuhalt uzuulelt ni ter undsen norm 33-s deesh davah.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Barcik » Wed Nov 28, 2007 2:21 am

Амаг 13 давна гэхэд бол жаахан эргэлзэж байна. Гэхдээ vнэхээр сайн барилдаж чадвал бас єгєхгvй байх ч аргагvй шд. Хакvхoг сая хаялаа, бас баахан Оозэки хаясан. Дараа сард ч оозэкинvvдыг хаяад байж яагаад чадахгvй гэж. Ер нь Ама маань дахиад нэг 10 орчим Кило нэмчихвэл ална аа.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Eternity » Wed Nov 28, 2007 3:58 am

Хакухо нэг юм түрүүлээ юу,,Сумо үзэж чадахгүй улаан номондоо биччихсэн,,,
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Postby Жавхлан » Wed Nov 28, 2007 6:57 am

Амагийн гол асуудал таргалах л байх :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Батгэрэл » Wed Nov 28, 2007 10:34 am

Ama ooroo targalah bish huchnii beltgel sain hiij huchee +duuleh tal deer anhaardag gsn Dagvaa bas tegej zovloson gesen. Er n bol 1 sard 13 davna gj bhgui l de ih avarga ch hureed irne tegej l bodoj bn
Батгэрэл
 

Postby Bibby » Wed Nov 28, 2007 3:46 pm

daraa sard 13 davj chadahgui bsan ch gsn 10aas deesh l davah heregtei 11 ch yumuu, tgd ternii daraagiin bashyod bas 10s deesh davaad niit davaagaa 33 bolgochuul ozeki boloh bolomjtoi bolno bh
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby 21Grams » Sat Dec 01, 2007 2:53 am

Tiim. Yer ni ireh jil bagtaad ozeki boloh baih. Oortoo itgeltei, A.Suhbat shig saihan barilddag bolson baina lee. Saya gants hoyor hyamdhan unaa humuust ogoogui baisan bol 1sard ozeki bolohiig ni harna geed suuj baihsan. Gehdee "dream big" gedeg, 13 davj chadahgui gej hen heleh yum! :D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Sat Dec 01, 2007 7:31 pm

21Grams wrote:Tiim. Yer ni ireh jil bagtaad ozeki boloh baih. Oortoo itgeltei, A.Suhbat shig saihan barilddag bolson baina lee. Saya gants hoyor hyamdhan unaa humuust ogoogui baisan bol 1sard ozeki bolohiig ni harna geed suuj baihsan. Gehdee "dream big" gedeg, 13 davj chadahgui gej hen heleh yum! :D

Hetsuu ch gesen bolomj bol bgaa. Ene sariin barildaaniig halit halit harsan. bolomjiin bna lee. Chiyotaikaig daj yavaad humruulchihsun.
Meh muutai hund humruulne gedeg bas sonin l bna lee.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby spain man » Sat Dec 01, 2007 8:40 pm

Ама гоё гоё ... Сайхан байна лээ ... Озэки болчих байх өө ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Barcik » Sat Dec 01, 2007 11:43 pm

Их аварга маань Японд буцаж ирвээ гэж... Энэ жил жаахан барцадтай байлаа мань хvний хувьд. Нэг сараас эхлээд алаад єгєх болтугай. Барилдааныг нь санаж байна.
Image

Уучлалт гуйх хэвлэлийн бага хурал хийж байна лээ. Одоо дахиад нэг ямар нэгэн эвгvй юм гаргах л юм бол шууд зодог тайлуулах болно, аварга маань тэгээд хэл аманд єртєлгvй сайхан барилдах болтугай.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby aapyyl » Sun Dec 02, 2007 4:22 pm

Asa avraga maani Yahoo.comiin nuuriig chimej baih chin. hehe
http://sports.yahoo.com/top/news?slug=ap-sumoremorse&prov=ap&type=lgns
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron