by Барнаба » Fri Feb 27, 2015 11:47 am
Уул нь хангалттай цааш шалгарчих байлаа даа. Гаргасан гараа бол Бешикташ-т хангалттай байсан. Тоглолтоо ч гоё эхлүүлсэн. 1-р үед яг үнэндээ айл бол бараг хожигдолтойгоо эвлэрсэн байдалтай, тоглолт нь гэж авах юмгүй, аз хайсан хэдэн пасстай, ямар ч идэвхгүй байлаа шт, манайх эсрэгээрээ боломжууд үүсгээд л, тоглолтыг хянаад за ингэсгэж байгаад хожчих байх гэсэн 2-р үед Рожерс-н тактик уу яасан манайхан илүү арагшаа суугаад, айл завсарлагаанаар овоо сэргэсэн үү яасан илүү эрчимтэй довтлох гэж оролдож эхэлсэн дээ. Яг үнэндээ гоал хийснээс бусдаар бол айл олигтой довтолгоо хийж амжаагүй л дээ.
Сэлгээ жаахан буруу боллоо, Бало-г биш Старриж-г суулгах газар байсан юм, Стар бол манай боломжуудыг хийсгэсээр байгаад л таарсан. Дээр нь хамгаалалтанд 0 туслаж байсан. Ер нь л хамгийн муу нь гэж хэлмээр байсан. Бало-н тэр гоё пасс-г шууд хусах л газар нухаж далчигнасаар байгаад л алдаж байх юм. Бало-г гэхдээ жаахан гэмтсэн гээд суулгасан байж магадгүй л юм, мэдэхгүй байна. Давгүй сайн тоглосоон. Ер нь айлын хамгаалалт тийм айхтар биш байхад манай довтолгооны хэд муу байлаа л даа. Төвд Жан, Аллен гэж гараад Аллен гэж нэмэргүй юм хичнээн бөмбөг алдав.
Сүүл рүүгээ пеналти цохичий гэсэн бодолтой үзээд байх шиг болсон, хойноо шигдэсхийгээд л. Тэгсэн пеналти дээр айл ёстой бүгд айхтар цохьдог юм даа, цөм цөм өшиглөөд байлаа. Мигнолье-г буруутгах аргагүй. Манайхан ч мундаг цохьсон, тэгсэн очиж очиж хамгийн сүүлд Ловрен цохиод байхдаа яахав дээ, ядаж Морено-р цохиулахгүй.
Уул нь энэ тэмцээнд орох болгонд цомыг нь авчаасай гэж их хүсэх юм, тэгээд л жижигхээн юман дээрээс л хасагдаад байхийн. Уул нь их дажгүй цом юм байгаамшт. Энэ жил тэгээд авахад ч их боломжийн, өрсөлдөгчид ч боломжийн, нөхцөл байдал ихээ гоё зохицоод байсан. Одоо тэгээд Арсенал, МЮ нартай яг ижил зорилготой боллоо доо. ФА кап, Топ4-н төлөө урагшаа.