by Барнаба » Fri Feb 20, 2015 12:03 pm
Бешикташ-г 1-0 р хожлоо. Старриж тааруу байна, хэт амиа хандаад байх юм, Коу тааруу байлаа бас. Айб харин хамгийн сайн нь байв, өөр боломж үүсгэж байгаа нөхөд цөөхөн байлаа. Аллэн ёстой хогийн тоглох юм, яамаар ч юмб дээ. Ерөөсөө нэг бөмбөгөө баттай тогтоогоод, баттай дамжуулчихаж чадахгүйм, дандаа нэг салан задгай, хагас дутуу хачин юм хийж, эсвэл бөмбөг тогтоохдоо дан асуудал гаргаж айлын хүнтэй булаацалдсан юм хийнэ. Энэ хүн ер нь класс болохгүй байхөө. Хамгаалалт сайн байлаа, Мигнолье мундаг сэйв хийсэн, хүн муудсан ч эргээд сайжирч болдогийг харуулж байгаа даа. Муу тоглохоор нь л солий, зарий, явуулий гээд байвал энэ багт ямар ч тоглогч үлдэхгүй шүү дээ.
Бало орж ирснээр илүү аюултай довтолгоотой боллоо. Старриж урд ганцаараа бас амжихгүй байна, форм муу. Пен дээр Хэндэрсон, Старриж 2 одоо Бало-той бөмбөг булаацалдах гээд байх юм, Хэндэрсон пеналти цохихыг хүсч байсан гэж ярьсан байна лээ, энэ одоо болимоор юм, стандартууд нь нохойн баас, дээр нь цохилтуудыг яаж хийдэг билээ, дан шувуу бууддаг байж, ийм чухал үед пеналти цохих гээд байна гэдэг. Ер нь тоглогч өөрийнхөө чадварыг мэддэг байх хэрэгтэй л дээ. Хэндэрсон бол пеналти-тэйкэр биш. Тэгээд карьерийнхаа туршид нэг ч удаа пеналти цохиж үзээгүй тоглогч. Бало шууд бөмбөг аваад л пен цохьсон, гоал оруулсан. Маш зөв шийдвэр гаргасан.