https://www.youtube.com/watch?feature=p ... oMsY0Hx2tQМХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа олноо "Ерөнхийлөгчийн PR"-чин цолтой, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Ганбаатарын МҮОНТ-ээр Монголын хөлбөмбөгийг хэрхэн хөгжүүлэх талаарх хийсэн нэвтрүүлэгт өгөх дүгнэлт.
- А.Ганбаатар нь өөрөө менежментийн чадваргүй, спортын мэдлэггүй учраас өөрийн сул талыг нуухын тулд Х.Баттулга гишүүнтэй энэ нэвтрүүлэгт орсон байна.
- А.Ганбаатар нь хөлбөмбөгийн спортыг улс төрийн ашиг сонирхолын үүднээс авч үздэг ба ХӨЛБӨМБӨГИЙГ PR-ИЙН ХЭРЭГСЭЛ гэж ойлгодгоо илэн далангуй ярив. 3:50-5:00.
- А.Ганбаатар яагаад ч юм саяхан тайлбарлагч Балжиннямаар дамжуулан хүүхний наймаачин гээд цоллоод байсан Дэрэн клубийн Ерөнхийлөгч Г.Мөнхчулууны өсвөрийн хөлбөмбөгчдийн олон улсад үзүүлсэн амжилтанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн. 7:53-8:30.
- Х.Баттулга гишүүн менежмент гэдэг нь олон хүний хамтын хөдөлмөрөөр нарийн бэлтгэл сургуулилт дээр тулгуурлан ганц хоёр медаль авдаг маш хэцүү хөдөлмөр гэдгийг А.Ганбаатарт анхааруулав. 10:57-12:31.
- А.Ганбаатар нь 80-аад оны сүүлээр Октябрын районы шигшээд тоглож хотын хүрэл медал хүртэж байсан гэсэн ба түүнийг тоглож байхад БӨМБӨГИЙГ ШОРООН ДООГУУР ЦОХЬДОГ байсан нь хачирхалтай. 11:03- 13:31.
- Х.Баттулга гишүүн нь А.Ганбаатараас хамаагүй илүү хөлбөмбөгийн мэдлэгтэй болох нь харагдсан ба тэрээр Лиг болон Үндэсний шигшээ багийн ялгааг сайн ойлгож байсан юм. Тийм ч учраас Лигтээ гадаадын лигионер тамирчдыг авчирч тоглуулах саналыг хэлсэн. 16:21-17:15.
- Харамсалтай нь А.Ганбаатар нь Лиг болон Үндэсний шигшээ баг 2-ын ялгааг ойлгохгүйгээр барахгүй Үндэсний шигшээ багийг Лигионер тамирчдаар бүрдүүлж, хүчиндэж чансаагаа өсгөнө гэж зөрүүдлэв. А.Ганбаатар менежментийн биш PR-ийн мэргэжилтэй хүн тул ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэдгийг ойлгохгүй байгаад гайхах зүйлгүй юм. 17:29-17:40
- Яагаад ч юм МХБХ байгуулагдаагүй байх үе буюу 1930-аад онд Монгол улсын шигшээ багтай байсан төдийгүй бүүр оросын уурхайчидтай тоглож байсан хачирхалтай нэгэн мэдээг хөлбөмбөгчид бидэнд А.Ганбаатар дуулгалаа. Эндээс харвал А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн түүхийг мэддэггүй байх нь. 19:27-19:33.
- А.Ганбаатар нь Морь Ганболдын захиалгаар 2013.01 сард МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр дүрэм зөрчин сонгогдсон байдаг ба өнгөрсөн хугацаанд Бразилд болсон ДАШТ, Инчоны наадамд гэр бүлийн хамт МХБХ-НЫ ХӨРӨНГӨӨР ЗУГААЦСАН болон түүгээр хязгаарлагдахгүй ёс бус үйлдэлүүдийг гаргасан байдаг. Тэрээр энэ бүгдээ нуухын тулд яриа болгондоо БИ ШИНЭ ХҮН эсвэл ХУУЧНЫГ ДУРСАХГҮЙ гэж хэлдэг ба энэ үгээ энэ нэвтрүүлэгт дурьдхаа бас мартсангүй. 21:25-21:40.
- А.Ганбаатар нь МХБХ-ны Ерөнхийлөгчийн Үүрэг гүйцэтгэгч болоод тоглоомын дүрмээ батлая гэж санаачилсан гэж худал ярив. МХБХ-ны Дүрмийг өөрчлөх санаачлагыг 2014.10.16-ны өдөр Монголын 300 гаруй хөлбөмбөгчид гарын үсгээ зурж нэгдэж эхлүүлсэн байдаг ба багагүй тэмцсэний үр дүнд 2014.11.22-ны өдөр Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж ОУХБХ-ны дэмжлэгтэйгээр шинэ дүрмээ өлгийдөн авсан байдаг. 21:41-22:00
- Эрхэм Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар маань одоо болтол МХБХ албан ёсны хэдэн гишүүн байгууллагатай байдгийг мэддэггүй юм байна. Энийг харин дурын хөлбөмбөгчин хүн цээжээрээ хэлнэ. 22:18-22:25
- А.Ганбаатар FIFA, AFC-г сайн менежменттэй газрууд гэж үздэггүй бололтой. 23:05-23:16
- А.Ганбаатар яагаад ч юм Монголдоо биш гадаадад бэлтгэлийн бааз байгуулах нь чухал гэсэн хачирхалтай санааг ярив. 23:15-23:23
- А.Ганбаатар нь хөлбөмбөгийн 3 стандарт талбай байдгийг мэддэггүй бололтой. 23:40-23:47
- Эх оронч Х.Баттулга гишүүн Аж үйлдвэрийн паркийн нүсэр том бүтээн байгуулалтыг Монголчууд бид өөрсдөө барьж байгуулж чадна гэж итгэдэг мөртлөө, түүнтэй харьцуулхад хамаагүй жижигхэн бэлтгэлийн бааз, битүү цэнгэлдэхийг барьж байгуулж чадахгүй гэж ярьж байгаа нь логикгүй яриа байв. 24:10-24:50
- Монголчууд бид улс орон даяараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжхээр сэтгэл шулуудаж байгаа энэ үед яагаад ч юм Х.Баттулга гишүүн Монголын мөнгийг бэлтгэл сургуулилт хийх нэрээр гадаадад аваачиж тушаах сонирхолтой байгаа бололтой. 25:44-26:14
- Х.Баттулга гишүүн өөрийнхөө бэлтгэдэг тамирчдад итгэдэггүй бололтой. Магадгүй энэ характер нь ганцаарчилсан спортын төрлийнхөний онцлого байж болох юм. Харин хөлбөмбөгчид бид багийн спортынхон ба нэг нэгэндээ итгэлийг дээд зэргээр өгч, өөр өөрийн үүргийг ухамсарлаж хамтдаа зорилгодоо хүрдэг онцлогтой. Бид хэзээ ч тамирчдаа фэйсбүүк болон ТВ үзэхийг нь албан ёсоор хориглодоггүй. Тамирчид өөрсдөө амжилтынхаа төлөө ухамсраараа энэ үйлдэлээ хориглож сурсан байдаг. 26:15-27: 00.
- А.Ганбаатар нь УИХ-ын гишүүдэд бөмбөг тараасны хүчинд FIFA болон AFC санхүүжилтээ нэмж байгаа гэсэн маш хариуцлаггүй мэдэгдлийг хийлээ. 2015 онд МХБХ-нд орж ирж байгаа 500'000$ бол 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан ДАШТ-ээс олсон орлогоо гишүүн байгууллагууддаа амжилтаас нь шалтгаалан хуувиарласан ашиг бөгөөд энэхүү ноогдол ашгийг FIFA нь ДАШТ дууссаны дараа тогтмол хэрэгжүүлдэг ажил юм. 34:51-35:25
- За тэгээд эцэст нь санал худалдан авах сонгуулийн амлалтаа буюу нөгөө улсын сүйрүүлэх дөхсөн бэлэн мөнгөний амлалтыг клүбүүдийн дасгалжуулагч нар болон орон нутгийн нарийн бичиг нарт хандан хэллээ. 48:14-48:48.
- А бас А.Ганбаатар нь цаг хугацааны хувьд үнэхээр хаа яваагаа мэдэхгүй байгааг харах өрөвдөлтэй байлаа. ИРЭХ ЖИЛ ЧИНЬ УУЛ НЬ ТУУЛАЙ БИШ ХОНЬ ЖИЛ ГАРНА ШҮҮ ДЭЭ. 50:28-50:34.