Зиа энэ жилийн Роокийнүүд хэрхэн тоголох нь үнэхээр сонирхол татаад бгаа билээ. Драфтын тэргүүн Одден өвөө (52 тай :P) бэртэл авсанаар энэ улирал тоглож чадахгүй болсон ч Дюрант, Ал Хорфорд , Ал Торнтон, Эйси Лау (би бүгдий нь фантазидаа авсан. Роокий аваад солиотой бна уу хэхэ) , И Жинлиан гээд дурьдаад бвал бидний сонирхолыг татах тоглогчид дэндүү олон бна. Сийтл Дюрант дээр багаа босгохоор хамаг од тоглогчоо явуулсан бөгөөд Дюрант ч улирлыг муугүй эхэлж бна. Дээр нь Ал Хорфорд тун сайн тоглож бна. Самбарт бол мангас. Ал Торнтон улирлын өмнөх роокийнуудын чансааг тэргүүлж байсан бол улирал эхлээд тийм ч сайн тоглолт үзүүлэхгүй бна. Уг нь түүнийг бэртэлтэй байга Элтон Брэндийн оронд тун ч сайн тоглоно гэж үзэж бсан юмсан. Хужаа нөхөр И Жинлиан улирлыг тиймч сайн эхлээгүй ч сүүлийн хэдэн тоглолтонд чамалхааргүй тоглолт үзүүлж байна.
Ингээд НБА.комоос гаргасан эхний 7 хоногын роокийнуудын чансааг сонирхоё
1. Кевин Дюрант -
Байрлал - хамгаалагч, довтлогч
Баг- Сийтл
Драфт - 2
Улирлын өмнөх чансаа - 3
2. И Жинлиан
Байрлал - довтлогч
Баг- Милауки
Драфт - 6
Улирлын өмнөх чансаа - эхний 10с хойш
3. Ал Хорфорд
Байрлал - довтлогч. төв
Баг- Атланта
Драфт - 3
Улирлын өмнөх чансаа - 2
4. Даекюан Коок
Байрлал - хамгаалагч
Баг- Миами
Драфт - 21
Улирлын өмнөх чансаа - чансаанд багтаагүй
5. Жефф Грийн
Байрлал - довтлогч
Баг- Сийтл
Драфт - 5
Улирлын өмнөх чансаа - эхний 10с хойш
6. Эйси Лау
Байрлал - хамгаалагч
Баг- Атланта
Драфт - 11
Улирлын өмнөх чансаа - эхний 10с хойш
7. Лыю Скола
Байрлал - довтлогч
Баг - Houston
Драфт -
Улирлын өмнөх чансаа - 4
8. Ал Торнтон
Байрлал - довтлогч
Баг- Клиперс
Драфт - 14
Улирлын өмнөх чансаа - 1
9. Жаред Дюдлэе
Байрлал - довтлогч
Баг- Шарлотт
Драфт - 21
Улирлын өмнөх чансаа - чансаанд багтаагүй
10. Хуан Карлос Наварро
Байрлал - хамгаалагч
Баг- Мэмпис
Драфт -
Улирлын өмнөх чансаа - 8