by Жавхлан » Fri Nov 09, 2007 4:36 am
FC Bayern - Bolton Wanderers 2:2 (1:1)
FC Bayern: Kahn - Lell, Lucio, Van Buyten, Jansen - Schweinsteiger (73. Altintop), Van Bommel, Ottl, Ribéry (61. Kroos) - Klose, Podolski (58. Toni)
Ersatz: Rensing, Zé Roberto, Sosa, Schlaudraff
Bolton Wanderers: Al-Habsi - McCann, Andrew O'Brien, Michalik, Cid - Braaten (77. Andranik), Guthrie, Nolan, Alonso (56. Giannakopoulos) - Gardner, Davies
Schiedsrichter: Jaroslav Jara
Zuschauer: 69.000
Tore: 0:1 Gardner (8.), 1:1 Podolski (30.), 2:1 Podolski (49.), 2:2 Davies (82.)
Нутагтаа Болтоныг хүлээж авлаа. Тоглолт эхлээд дөнгөж 8хан минутын дараа манай хамгаалагчидын алдаанаас болж эхний гоолыг Ямайк тоглогч Гарднер хийсэн. Бөмбөг Янсены биенээс чиглэлээ өөрчилснөөс болж Каннд хаах ямар ч шаанс байсангүй. Үүний дараа манайханы довтолгоо эрчимжиж олон гайхалтай довтолгооны хувилбар олныг үзүүлж байсан. Рибери өнөөдөр үнэхээр гайхалтай тоглож байлаа. Түүнийг Болтонд зогсоох хүн байсангүй, фланк голоор ер нь дуртай газраараа л довтолгоонд оролцож байв. Баерны эхний гоолыг Риберигийн найруулгаар 18 тоглолт буюу өнгөрсөн хавраас хойш гоол гэдэг юмыг мартсан Лукас Подолски 30 дахь минутад хийлээ. Рибери-Швайни-Полди гэсэн комбинац байлаа. Ингээд манайхан эхний хагас дуустал довтолсоор дуусгав. 2 дахь хагас эхлээд 4хөн минут болж байхад мөн л Риберигийн дамжуулалтаар Полди 2 дахь гоолоо оруулж даблдав. Энэ залуу л лав Баернд ирээд ингэж гайхалтай тоглож байгаагүй байх. Энэ гоолоос хойш манайхан идэвхтэй довтолж байсан ч гэсэн нэг л бүтэлтэй болохгүй л байлаа. Ингээд удалгүй хамгийн **н** алдааг Оттмар гаргасан юм. Тоглолт нь орсон Подолскиг суулгаж Тониг оруулсан бол, гайхалтай тоглож багийн бүх довтолгоог удираж байсан гол хүн Рибериг Тони Кроосоор солилоо. Ван Боммэл ч юмуу Швайниг суулгаж болох байсан ч Рибериг шүү. Арай ч дээ. Үүнийхээ горыг Оттмар нэг их удалгүй амслаа. Хажуугийн шугамаар тоглолтонд оруулсан бөмбөгийг айл тууж ороод контрдлоо, Луциог давуулж Дэвиэст дамжуулсаныг Болтоны довтлогч алдсангүй ээ. Канны салтаагаар цохиж тоог 2:2 болголоо. Үүнээс хойш манайх бүх хүчээрээ довтолсон боловч боломж гарахгүй байсаар цаг дууслаа. Болтон боломжоо сайн ашиглалаа, харин манайх Оттмарын **н** шийдвэрээс болж ашиггүй тэнцээтэй боллоо. 12 сард Англид тоглоход Баернд тийм ч амар байхгүй л байх болвуу.
★★MIA SAN MIA★★