Манай фанат Гантулгын тоглолт бүрийн өмнө оруулдаг мэдээг оруулъя.
ТОГЛОЛТЫН ӨМНӨ: Sheffield United vs. Tottenham Hotspurs (Capital One цомын хагас шигшээн хариу тоглолт)
Хэзээ : 2015.01.29
Хаана : Bramall Lane цэнгэлдэх
Хэдэн цагт : 03.45 (Mонголын цагаар) 19.45KO
Үзэх гарц :
http://only-tv.org/sport-1-russia.html ,
www.livesport.ru , sopcast
Шүүгч: Mike DEAN, 4дөх шүүгч: Mike Jones
Өнөө шөнө 2014/2015 оны Лигийн цом буюу Capital One-ы хагас шигшээд таарсан Sheffield United vs Tottenham клүбүүдийн хариу тоглолт явагдах гэж байна. Эхний тоглолт Spurs-ын WHL цэнгэлдэхэд болж 1-0 Tottenham ялаад байгаа билээ. Талбайн эзэн статустай тоглох гэж байгаа Sheffield UTD клубын хувьд хагас шигшээ хүртэл Mansfield Town, WestHam United, Leyton Orient, MK Dons, Southampton клүбүүдийг ялж гарч ирсэн бол Tottenham-ын хувьд Nottingham Forest, Brighton & Hove Albion, Newcastle United клүбүүдийг буулган авч шалгарсан юм.
Tottenham клуб нь Sheffield UTD-тай хамгийн анх 1898 оны 02 сард таарч байсан ба нийтдээ түүхэндээ 96 дахь удаагаа таарч байгаа нь энэ, харин энэ цомын хүрээнд 4 дөх удаагаа таарч байгаа юм. 2 клуб Лигийн цомд анх 1970 оны 09 сарын 25нд таарч байсан бөгөөд 2-1 ээр Spurs ялж байсан түүхтэй.
Sheffield UTD-аас R.Flynn бага зэргийн гэмтэлтэй байгаа ба мониторинг хийж тоглолтонд орох боломжтой эсэхийг шийднэ. Бусад тоглогчид 100% бэлэн. Мөн энэ цонхоор багтаа элсүүлсэн шинэ цэрэг Kieron Freeman дебютээ хийх боломжтой.
Spurs-ээс Африкийн цомд явсан N.Bentaleb тоглолтонд оролцохгүй бол багаас чөлөө авч явсан N.Chadli эргэн ирж бэлтгэлдээ ороод байгаач сэтгэлзүйн хувьд хараахан бэлэн бус, харин бусад тоглогчид 100% бэлэн.
Факт:
• Spurs Лигийн цомд Sheffield UTD-тай 3 таарахдаа ялагдаж үзээгүй. (W2-1, W2-0, W1-0)
• Spurs Лигийн цомд доод дивизионы клубүүдтэй таарсан сүүлийн 13 тоглолтын 12-д нь ялалт байгуулсан. Зөвхөн Burnley-д 2009 онд хагас шигшээд ялагдаж байсан.(Гэхдээ 2 тоглолтын нийлбэр дүнгээр Spurs цааш шалгарсан билээ)
• Spurs хамгийн сүүлд 6 жилийн өмнө шигшээд шалгарч байсан.
• Spurs 1990 оны 11-р сарын 27нд Bramall Lane-д ялалт байгуулсанаас хойш ялж үзээгүй байгаа. (0W, 2D, 4L)
• Spurs энэ цомд нийтдээ 204 тоглолт (home 103, away 94, neutral 7) хийж 123 ялалт, 34 тэнцээ авч, 47 ялагдал хүлээж байсан. Ингэхдээ 401 гоол оруулж 212 гоол алдсан байдаг.
• Spurs-ын одоогийн бүрэлдэхүүнээс Лигийн цомд хамгийн олон гоол оруулсан тоглогч бол H.Kane (4)
• Spurs сүүлийн 11 зочлон тоглолтондоо бүгдэнд нь гоолдоод байгаа(бүх тэмцээнийг оруулаад).
• Andros энэ улиралд оруулсан 5 гоолоо бүгдийг нь торгуулийн цохилтоос оруулсан.
• Blades-үүд хамгийн сүүлд гэртээ Лигийн цомын хүрээнд хүлээн авсан ПЛ-ын 6 багаас 5-г нь ялсан.
• Sheffield UTD сүүлийн 12 сарын хугацаанд цомын тэмцээнүүдэд нийт ПЛ-ын 5 клубыг ялаад байгаа.
• Sheffield UTD хагас шигшээд 12 жилийн өмнө цор ганц удаа шалгарч байсан ба нийлбэр дүнгээр ялагдаж байсан.
• Nigel Clough-ын удирдлага доор тэд цомын 21 тоглолтонд ердөө 3-л ялагдаад байгаа.
• Blades-үүд лигийн болон цомын сүүлийн 7 тоглолтондоо ердөө ганц удаа хаалгаа хуурай манаад байгаа.
• Spurs-ын хувьд Sheffield UTD-ыг хожсон хамгийн том хожил нь 7-0 (1949.11.12)
• Sheffield UTD -ын хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 6-0 (1993.03.02)
• Spurs-ын дундаж нас 23.9 бол Sheffield UTD-ын дундаж нас 25.6
• Spurs-ын дундаж өндөр 183.0 бол Sheffield UTD -ынх 176.8см.