Фүүтгоол wrote:Өчигдөр тэр нэвтрүүлэг үзэж байтал Хакухо аваргын гуяндаа иллэг хийлгэдэг хэсэг дээр ийм бодол төрлөө. Би Цагаан гарьдыг анх гарч ирж байхад л гуяны арийн булчинг хараад биширч байсан. Өнөөдрийн Монгол бөхчүүд дунд бол энэ булчингаараа Содном хамгийн мундаг нь байх/ За тэр зооны булчинг бол ярих ч хэрэггүй тодорхой биз/ Тэр нэвтрүүлэгээр сумод гуяны энэ булчин ямар үүрэгтэй, давуу тал олгодогийг тайлбарласан. Харин өнөөгийн Монгол бөхийн барилдаанд ямар давуу тал болох? Саналаа солилций.
Хоёр бөх шуудагны барьцтай байх үед л хамгийн чухал байх гэж бодож байна. Ялангуяа хойшоо чараад халж тавиулах үед тэр булчингын хүч их ордог боловуу.