by mn_rocisky » Wed Dec 31, 2014 6:03 pm
МЭДЭЭ
(WBA, Newcastle, MyFootball12thMan, Liverpool)
- 19 тойргийн дараа 2015 он гарахын өмнөхөн West Brom
ахлах дасгалжуулагч Alan Irvine -г ажлаас нь чөлөөлсөн
бол Newcastle -н менежер санаандгүй гэмээр
Crystal Palace -руу бараг явхаар болж байна..
Өнгөрсөн шөнө менежерээ халсан халсан WBA энэ долоо
хоногийн сүүл гэхэд шинэ дасгалжуулагчыг танилцуулна
гэсэн. Аlan Irvine 19 тоглолтонд ердөө 4 хожиж, 5 тэнцэж,
10 хожигдсон нь түүнийг халах хангалттай үзүүлэлт болсон
байна.
Өмнө нь Tottenham -н дасгажуулагч байсан Tim Sherwood -н
нэр дараагийн WBA -н дасгалжуулагч болох хүмүүсийн
таамагт хамгийн дээгүүрт бичигдэж байгаа.
- Newcastle United өөрийн менежер Alan Pardew -г
Crystal Palace -н дараагийн менежер болох талаар
ярилцахыг зөвшөөрлөө. Хэрвээ Pardew -д төлөх
Crystal Palace -н мөнгө Newcastle -д таалагдвал 2 тал
харилцан зөвшилцөлд хүрнэ гэсэн үг.
Pardew өнөөдөр багтайгаа бэлтгэлд гарахгүй төдийгүй
бас өнөөдөр болох байсан хэвлэлийн бага хуралыг
хойшлуулж маргааш хийхээр болгосон.
Сонирхуулхад: Аlan Pardew Crystal Palace -н тоглогч
байхдаа: Анх 1987 онд тоглогчоор ирж 128 тоглолтонд
оролцохдоо 8 гоол, 1989 онд Дээд лигт элссэн (Одоогийн PL)
1990 онд FA Cup -н финалд шалгарч байсан.
Хэрвээ Alan Pardew явбал түүний халааг авах хамгийн
өндөр магадлалтай хүний нэрээр NUFC -н ахлагч
Fabricio Coloccini -н нэр эхэнд байгаа бол Rafael Benitez -н
нэр 7 -д бичигдэж байна. Coloccini -н нэр гарч ирхэд
SkySports -н мэргэжилтэн Jamie Carragher нилээн гайхсан
байдалтай хүлээж авсан юм.
- Myfootball12thMan: "Миний бодлоор Newcastle Alan Pardew -г
Crystal Palace -тай ярьж болно гэсэн зөвшөөрөл өгсөн нь
Pardew шинэ оны эхний тоглолтыг Newcastle -н биш харин
Palace -н менежерийн байрлалд байгаагаар төсөөлсөн.
Pardew -н хувьд залуу насаа өнгөрөөсөн төрөлх хотын
багтаа очихийг хүсэх нь зүйн хэрэг. Гэхдээ цаг үе нь биш.
Palace, Newcastle -н лигт эзэлж байгаа байр суурь, нэр
хүнд гээд аль ч талаас нь бодсон энэ яагад ч зөв шийдвэр
биш гэмээр байна. Гэхдээ үүнийг Pardew надаар хэлүүлэлтгүй
мэдэж байгаа. Тэр явахыг хүссэн гол шалтгаан нь юу вэ?
Newcastle -н хөгжөөн дэмжигчид (зарим нэг),
клүбийн удирдлагууд түүнд Newcastle -д байх итгэл үнэмшлийг
өгөөгүй учраас л тэр бодлоо өөрчилсөн байх. Pardew явсанаар
Newcastle юу юугүй доошоо орно гэж би бодохгүй байна.
Гэхдээ л тэд дэндүү аз сорьсон **н** гэмээр шийдвэр гаргалаа.
(тэр тусмаа дараагийн менежер нь Pardew -с илүү гарахгүй бол)
Улирлын 2 дахь хагаст тэд Pardew -г санах тохиолдол гарвал
гайхаад байх зүйлгүй л байх. Мэдээж гайгүй явбал тэдэнд
сайн л даа. Нөгөө талдаа санал асуулгад байгаа Liverpool -н
хуучин менежер Rafa Benitez хүрээд ирэх юм бол тэдний энэ
шийдвэрийг ойлгох бүрэн үндэслэлтэй. Newcastle Европын
лигт тоглох амбицтай учраас ийм шийдвэр гаргасан гэдэг
бодол хэнд ч төрнө. Юу болохыг хүлээж л байя даа.
- Өчигдөр орой Liverpool энэ улирлын хамгийн олон гоолын
хур орсон тоглолтоо хийлээ. Ерөнхий тоглолтын тактик, уур
амьсгал гээд бүх юм тэдний талд байсан болхоор аз ч бас
тэдний талд байлаа.
Менежер Brendan Rodgers: "Энэ тоглолтоос залуус маань
хэр хол явахыг хүсч байгааг харсан гэж бодож байна. Бидний
урд шөнө тоглосон бүрэлдхүүн харьцангуй залуу байсан.
Тэдний дундаж нас ердөө л 20 -23 ... Залуу баг гэдэг
утгаараа бид шинэ нөхцөл байдалд дасах гэж хичээж байна.
Гэхдээ ийм сайн тоглолт гаргасанд би маш их сэтгэл хангалуун
байна" гэж хэвлэлийнхэнд ярьсан.
Myfootball12thman
If you are Gooner then we are BROTHER's.