Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Postby barca forever » Sat Nov 03, 2007 6:28 pm

:-D:-D:-D:-D:-D:-D:-D:-D
alt avchiraasai maniaxan delxiigees alt avch baigaagui biaxaa. boxing oor
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Bayaraa » Sat Nov 03, 2007 6:41 pm

Өө гайхамшигтай ... залуу минь яваад байгаарай ... :beer:

Э.БАДАР -УУГАН АВАРГА ЦОЛ АЛТАН МЕДАЛЫН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА
2007.11.02


Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөөдөр явагдлаа. 54 кг-ийн жинд Монголын боксчин Энхбатын Бадар-Ууган Английн Жозеф Мюррейтэй үнэхээр ухаантай, бахдам, зоригтой сайхан тоглож, 20:11 оноогоор ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. Маргааш буюу арван нэгдүгээр сарын гурванд 14 цагаас манай хүн ОХУ-ын Сергей Водопьяновтой алтан медалийн төлөө хүч үзнэ. ОХУ-ын тамирчин хагас шигшээд Пуэрто Риког хожсон юм.


Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөөдөр явагдлаа. 54 кг-ийн жинд Монголын боксчин Энхбатын Бадар-Ууган Английн Жозеф Мюррейтэй үнэхээр ухаантай, бахдам, зоригтой сайхан тоглож, 20:11 оноогоор ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. Маргааш буюу арвангнэгдүгээр сарын гурванд 14 цагаас манай хүн ОХУ-ын Сергей Водопьяновтой алтан медалийн төлөө хүч үзнэ. ОХУ-ын тамирчин хагас шигшээд Францыг хожсон. Харин манай Бадар-Ууган маань Английн боксчинг тоглолтын эхнээс давамгайлан тувт илүүрхсээр хожлоо. Эхний раундад 4:2-оор хожиж, хоёрдугаар үед оноо 8:3-аар дууссан. Гуравдугаар үед Английн боксчин шийдсэн тоглолтоо гарган нилээд хэдэн оноо аван оноогоо 9:6 болгон ойртуулсан.

Төгсгөлийн дөрөвдүгээр үед Бадар-Ууган маань тун хараатай дайчин тоглож оноогоо ахиулсаар байлаа. Тэр ч бүү хэл Будант Альбионы шар хүүг хүнд цохилтод буюу нокдаунд оруулан тоолуулсан. Энэ орой болсон хамгийн үзэгчдийг шагшруулсан тоглолтод манай Бадар-Ууганы тоглолт орсон. Манай балиашигууд бүүр баярын нулимс гарлаа гэж өгүүлцгээж байна лээ. Эх орныхоо хүүг элэг нэгтнүүд маань үнэхээр ч сайн дэмжинэ лээ. Зөвхөн манайхан ч биш зааланд суусан үзэгчид хүртэл “MONGOLIA , MONGOLIA” хэмээх уухайг эргэлзэлгүйгээр дэмжиж байв.

Тоглолтын дараа манай тамирчныг хувцас өрөө рүүгээ явах замд буюу хэвлэлийнхний бүсэд орж ирэх үед нэгэн шар нөхөр, “орос” хэлмэрч бүсгүйг дагуулан гүйж ирээд манай гурваас (Мөөеө, Үүеэ, Бадраа) хэдэн асуулт асууя хэмэн шалав. Тэмцээн дуусахаас өмнө хэн нэгэнд ярилцлага өгөхийг, хамаагүй юм асууж болдоггүй уламжлал монголчууд бидэнд байдаг юм аа хэмээн аятайхан хэлээд харин хэрэгтэй мэдээлэл байвал биднээс ав хэмээн мань эрд хэлээд хаанахын сэтгүүлч болохыг нь лавлавал өнөөх Америкт төдийгүй дэлхийд алдартай NBC-ийн олимп хариуцсан Жэймс Ватсон гэдэг хүн байв. Монгол орноо, тамирчнаа дэлхийн нэр хүндтэй ТВ-ээр бага болов гаргаад авах бодол төрсөн тул “Замдаан”-ны Д.Цэрэндоржтойгоо түүний сонирхсон мэдээллийг боломжоороо өглөө. Бодвол NBC-ээр манай хүний тухай гарах байхаа.

Жэймс танай тамирчинд алт авахыг чин сэтгэлээсээ хүсч байна хэмээн хамгийн сүүлд өгүүлсэн. Бид ч “Бид итгэж байна” хэмээн нэгэн дуугаар хариулсан даа.

Өнөөх өмнө нь танилцсан “Советский спорт” сэтгүүлч Борятай сэтгүүлчдийн өрөөнд тааралдаж хэдэн үг солиход “Маргааш манайх ялнаа” гэж байх юм. Хариуд нь “Үгүй дээ манайх ялна. Маргааш өдөр чамтай “дайсан” болноо” хэмээн өгүүлэхэд “Гэхдээ наймхан минут, дараа нь эргээд найз” хэмээн инээсэн.

Хагас финалын тоглолтыг үзэж буй хөгжөөн дэмжигчдийн дунд Бадар Ууганаа дэмжсэн Монголчуудын дуу хоолой, уухай түрлэг үнэхээр ялгарч байсан. Mөн түүнчлэн өөрийн орны тамирчныг рингэнд гарч ирмэгц Хятад, Тайланд, Турк, Солонгос, Украйны хөгжөөн дэмжигчид туг дарцагаа намируулан сайтар дэмжиж байв. Харин сая илүү Польш гаралтай иргэд оршин суудаг Чикаго хотод Полшын боксчдыг дэмжих үзэгчид ирээгүй нь сонин санагдаж байлаа.

Өнөөдрийн тоглолт эхлэхээс өмнө бид хоёр “Том” Энхбаттайгаа хамт машины зогсоол дээр Хуучин ЗХУ-ын шигшээ багийн тамирчин , олимп, дэлхийн мөнгөн медальт Серик Конакбаевтай таарлаа. Цагтаа бас л цалгиж явсан боксчинтой хэдэн үг солих завсар өнөөх чинь нэг жижигхэн биетэй нөхрийг дуудан ирүүлээд “Энэ залууг таних уу? Мунчян шүү дээ” гэтэл бид ч дэлхийн аварга Н.Мунчян болохыг мэдлээ. Тэгтэл тэр манай жингийн найз монгол хаа байна гэж асуув. Цогтжаргалыг хэлж буйг бид дор нь ойлгон “Энд Чикагод амьдардаг юм” гэхэд “Би ч бас энд Лос Анжелест байгаа” гэлээ.

Харин нөгөө Серик маань “имиж” болсон сахлаа хусчихаж. Ажил амьдралыг нь сонирхвол Казахын парламентын гишүүн болсон гэнэ. Бидэнтэй нилээд удаан зогсож буу халсан мань хүн эхнэр,хамгаалагчийнхаа хамт машиндаа суун одлоо.

Манай боксчид арван жилийн дараа ахин медалийн болзол, бас мөнгөн медалийн болзол хангалаа. Гэхдээ “өнгөлж” болсон юм, “шарлуулж” болно гэдэгт хэнтэй үг сольсон эргэлзэхгүй байгаа. Тиймээ Монгол Улс дэлхийн аварга боксчинтой болоход хэдхээн цаг дутуу байгаа ч юм бил үү?

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн Ц.Энхтүвшин, “ЗАМДААН”-ы Д.Цэрэндорж нар
UIC Pavilion-оос мэдээлж байна.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby Цоомоо » Sat Nov 03, 2007 7:03 pm

RTR-sportoor oroi 22.30-aas togloltuud garch ehleh bololtoi.
UB tsagaar 02.30-aas bh...
Alt avna shuu...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Bibby » Sun Nov 04, 2007 3:50 am

VODOPYANOV Sergey 11-8 BADAR-UUGAN Enkhbat
ROUND 3

Alt avii shuuu :)
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Bibby » Sun Nov 04, 2007 3:54 am

54 kg
VODOPYANOV Sergey 16 14 BADAR-UUGAN Enkhbat

:sad:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Цогоо » Sun Nov 04, 2007 3:54 am

16-14

Оросын Водопянов ялчлаа. Новш юм аа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Жавхлан » Sun Nov 04, 2007 4:14 am

:sad:8+) Ойрхон л хожигдсон байна. Сайн тоглолоо, медаль авлаа. Энэнээс илүү яахав. Олимпиос медаль авч Монголын далбааг мандуулаарай гэж ерөөе :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Sun Nov 04, 2007 9:56 am

Спортын улаан фэн хүн болох миний хувьд дэндүү харамсалтай гэж болохоор явдал бол Бадар-Ууганыхаа финалын тоглолтыг үзэж чадалгүй алдсан явдал байлаа. Ихэмсэг зантай америкуудад дургүй ч хүрэх шиг. Гэхдээ яахав, ахад мандатаа өгөөд явууллаа. Тоглолтын дараа ах ярьж байна аа. Манай хүн зарим үед нь бүр илт илүүрхэж тоглосон доо, ойлгомжгүй байдлаар 2 оноогоор торгуулаад тэр нь эцсийн дүнд нөлөөлчихлөө гэж байна. Нокаут хийх боломж бага болсон, тэр тусмаа хөнгөн жингийнхэнд бүр хэцүү тул аварга авах боломж манайх шиг жижиг улсад бардаггүй хоол мэт. Гэхдээ ямар ч байсан Уугаа хэдэн өдөр үнэхээр ордныг доргиож чадсан. 10 жилийн дараа ахин мөнгөн медал авчирч чадсан чи бол ард түмний хүү нэгэнт боллоо. Олныхоо хайр хишгийг дааж амьдарч, дараагийнхаа тэмцээнүүдэд амжилт арвинтай тоглохыг ерөөе. Эх орон нь хүүгээрээ бахархаж байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Nov 04, 2007 9:57 am

Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Nov 04, 2007 10:46 am

Тоглолтын статистикийг харж жаахан суулаа. 5 шүүгч хэрхэн оноо өгснийг сонирхуулья. Австрали 18/Орос/ - 16/Монгол/ гэж өгснөөс зөвшөөрөгдсөн нь 10-10 байхад Англи шүүгч 15-20 гэж өгчээ. Зөвшөөрөгдсөн нь 12-12. Франц манай хүнд бүр илт давуу буюу 9-16 гэж өгсөн байна. Зөвшөөрөгдсөн нь 8-11. Хятад 20-18 гэж өгснөөс 11-12 гэж зөвшөөрөгдсөн байна. Солонгос 18-15 гэж өгснөөс 13-12 гэж тооцогдсон байна. Эцсийн дүн 16-14. Харамсалтай юм аа. 3 шүүгч нь Оросод ялимгүй давуу өгсөн байхад 2 нь Монголд хавьгүй илүү оноо өгсөн байх юм. Оросод илүү өгсөн 3-ын зөвшөөрсөн оноог тооцоход яг л адилхан байсан. За ингээд боксын хорхойтнууд аа, дараах нэрнүүдийг тогтоож аваарай. 10 сарын дараа энэ нэрнүүд л медалийн төлөө алалцах болно.

Weight .... Name ................................ Team .... Winner
48 kg ..... TANAMOR Harry ............... PHI
................ ZOU Shiming..................... CHN ...... Points 17:3


51 kg ...... JONGJOHOR Somjit ......... THA
................ WARREN Raushee ........... USA ........ 13:9


54 kg ........ VODOPYANOV Sergey ... RUS ....... 16:14
................. BADAR-UUGAN Enkhbat .. MGL


57 kg ........ SELIMOV Albert .............. RUS ........ 16:11
................. LOMACHENKO Vasyl ...... UKR


60 kg ........ GAVIN Frankie ................ ENG ........ 18:10
.................. VALENTINO Domenico .... ITA


64 kg ......... SAPIYEV Serik ................ KAZ ........... 20:5
................... KOVALEV Gennady ....... RUS


69 kg .......... ANDRADE Demetrius ..... USA ....... R2 1:45
................... BOONJUMNONG Non ..... THA


75 kg .......... BLANCO Alfonso ............ VEN
................... KOROBOV Matvey ......... RUS ............ 29:4


81 kg ......... BETERBIEV Artur ............. RUS
.................... ATOEV Abbos ................. UZB ................ 20:17


91 kg ........... CHAKHKEIV Rakhim ...... RUS
..................... RUSSO Clemente ........... ITA ............... 7:6


+91 kg .......... GLAZKOV Vyacheslav .... UKR
....................... CAMMARELLE Roberto ... ITA ........... 24:14

Ингээд Кубыг байхгүйд Орос "даварч" 3 алт, 3 мөнгө авсан бол Итали 2 алт, 1 мөнгө авчээ. Америк 2 алт Узбек, Англи, Хятад, Казахстан улсууд 1 алт авсан. Украин, Тайланд улсууд 2 мөнгө авлаа. Тэгээд араас нь Монгол, Филиппин, Венесуэл 1 мөнгө авсан амжилтаар эрэмбэлэгдлээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Nov 04, 2007 10:49 am

Тэмцээнд зориулж тусад нь гаргасан вэбсайтад ингнэж бичигджээ. Монголынхны талаар нэлээн бичигдсэн байна. Манайхан энглишдээ гайгүй юм чинь өөрсдөө уншаарай :D


Fans from all over

Sat, 11/03/2007 - 7:50pm

By Charlotte Eriksen

CHICAGO - The boxers circle the pavilion in their track-suits greeting fans and supporting their teammates, a group of Mongolians celebrate their boxer’s victory in the semi-finals and pose for photos with their 1993 World Champion, Chinese students wave their mini-flags, and the Russians chant their country’s name to cheer on the fighters who have made it this far in the AIBA World Boxing Championships Chicago 2007.

They are all part of a whirling ethnic mix attending the 11-day international amateur tournament that concludes with finals Saturday at the University of Illinois-Chicago’s UIC Pavilion.

Fans both U.S-born or from overseas chanted in all languages, carrying flags from Mongolia, China, Kazakhstan, Hungary and Lithuania among others to support their boxers.

A group of Chinese fans congregated in the front row with flags distributed by the Chinese Embassy, who also gave out tickets to Chinese student organizations. A student at University of Illinois-Chicago and activities coordinator for the school’s Chinese Students and Scholars Association, Yong Xue said that organizations for Chinese students from schools all over the city get together for parties and events.

Americans, said Xue, “don’t organize and get together,” as he noticed a lack of fans for the American boxers Thursday afternoon. However, the “U-S-A” chant came loud and strong later that night when the American boxers had their bouts.

A bronze medalist from the 1993 World Championships, Tsogtjarga Erdenetsogt of Mongolia attended the bouts to cheer on his former team Thursday evening. Erdenetsogt was awarded the “best honored sportsman” of Mongolia on Oct. 25 by the Mongolian President, Nambaryn Enkhbayar, who visited Chicago and encouraged the Mongolian residents to support their boxers.

Erdenetsogt’s wife, Shine Piodor said that a website for the “Chicago Mongol” is how the small (appx. 2,000) Mongolian population in Chicago keeps in touch. Solongo Dashravdan, a fellow supporter for the finalist from Mongolia, Enkhbat Badar-Uugan, said she thinks that the Mongolian fan support was “absolutely… the most wonderful thing for him.”

Chanting their country’s name on the west side of the Pavilion were the Ukrainians. On the west side of the city is a “vibrant” Ukrainian village, where, according to Roman Vazchur, there are four or five former Olympians and world champions from Ukraine.

Vazchur said that the Ukrainian radio and television programs announce each morning the times that Ukrainians will fight, so that they would go and support their athletes.

With eight boxers in the semi-finals, the Russians have loudly supported their athletes as well. However, the fans are not all Russian. Darius Androtas, is a Lithuanian Chicago resident who said that since there aren’t very many Lithuanian fighters left, “we’ve got to cheer for someone.”
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby sukhee » Sun Nov 04, 2007 11:20 am

За яахав муухай ЛУЙВАРДУУЛЛААДАА..... Хогын Аргетина шүүгч новш гэж..... Орос ахыг торговол торгохоор үйлдэл зөндөө л хийсэн дээ... Манай хүнийг 2 мушгихаар эхлээд сануулдаа дараа нь шууд торгож байгаамдаа тэгсэн мөртөө орос ах 2 байтгаа 4 мушгаад байхад нэг ч торгууль байхгүй..... Оросын тайлбарлагч хүртэл ОЧЕНЬ СЫЛНИЙ МОНГОЛИА.... МОЛОДЕЦ МОНГОЛИА.... гээд л байсан... тоглолт дуусаны дараа САМЫ ТРУДНЫ ПОБЕДА.... (оросоор бичилгүй их удаж бараг мартах шахсан байна буруу бичсэн бол уучлааарай :mrgreen:)
За муу луйварчин Олимпоор эргээд уулзанаа зааны хүзүү богино замын хүзүү хүрт... Учирах цагт манай хүү чамд ДАХИАД нэг нүдэх урлагын хичээл заахаа мэдэх байлгүй дээ..... Харин чи тэр цаг мөч хүртэл луйвараар аварга болсоноо байнга санаж яваарай... Чи луйвараар л аварга боллоо.....

Image
Луйварчин Серёжаа..... Тайлбарлагч ингэж дуудаад байсан....

Image

Манай хүн АВАРГА хүн шиг тоглосоон....
User avatar
sukhee
 
Posts: 47
Joined: Fri Jul 27, 2007 5:24 pm

Postby a_odko » Sun Nov 04, 2007 2:12 pm

Харин манай хүнийг торгосны дараа Оросыг торгочих болов уу гээд хараад байсан байдаггүй шүү...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby rednasca » Sun Nov 04, 2007 2:12 pm

уншуулсан бол юу хэлэхэв....
мөнгөн медалиа харж баясаад суух сан.....
тэгж сайн тоглож, тэгж илүүрхэж байгаад тийм харамсалтай байдлаар алтан медаль алдахад үнэхээр хэцүү байна......
тэр шүүгчийн учир нь олдоогүй торгуулийн 2 оноо хувь заяа шийдчих шиг боллоо....
гэхдээ сүүлд нь 14-14 болсон байхад эргэлзээтэй оноо өгөөд дуусгаж байсан.....
сүүлд нь цэнхэр дэлгэцийн өмнө суугаа бидэнд хүртэл дуулдаж байсан "Mongolia, Mongolia" гэцгээн хөгжөөн дэмжсэн Монголчууддаа баярлалаа......
Бадар-Уугандаа Олимпийн тэнгэрт од нь гялалзах болтугай гэж ерөөе....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby enkuna » Sun Nov 04, 2007 2:28 pm

Харин тийм олимпод амжилт хүсье.. Гадаад тэмцээн уралдаан ийм л болох юм даа тээ ялангуяа бокс авралгүй юм тээ
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby zizu » Sun Nov 04, 2007 7:31 pm

ёооё яасан харамсалтай юм бэ...8+)
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Ганзо » Mon Nov 05, 2007 12:19 am

Бандийн шоо гэж...муу иваныг бараг л хожсон доо. Ёстой ойлгомжгүй торгуулсан. Хагас финалд бас тэгүүлсэн байна лээшд. Тийм тэнцүүхэн тоглолтод тэгж торгуулах гэж...Хараажаар шүүлт Оросын талд илүү байсан. Чи бол аварга шүү Бадар-Уугаан. чи шүү. Үү.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Gooner » Mon Nov 05, 2007 10:52 am

Манайхан ч тэгээд том тэмцээн болгоноор хийлгүүлсээр байгаад таарах юм даа. Хичнээн заргалдаад нэмэргүй наацан
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Mon Nov 05, 2007 10:56 am

Ер нь өмнөх тоглолтууд дээр тэгж торгоогүй мөртөө манайхыг торгохоор их гайхсан, тэгээд тэр торгуулийн оноо нөлөөлсөн л дөө. Харваас хөгийн гар байна лээ дээ Орос. Анх удаа том тэмцээнд орж байгаа гэсэн, гэхдээ учраанууд нь дан сул гарууд харагдана лээ.

Манай дасгалжуулж буй нэг гар Орос руу хараад ч юмуу шүүгч рүү хараад Муу ****2 гээд л авч байгаа нь Оросын ТВ-ээр их тод харагдана лээ. Орос тайлбарлагчид ч шууд ойлгоод сонин гар вэ ухааны юм яриад байна лээ:mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Bayara » Mon Nov 05, 2007 11:17 am

Боксын анхны, Монголын 4 дэх /олимпын төрөлд/ дэлхийн аварга төрөхийг харъя гээд шөнө унталгүй сууж байгаад үзсэн. Үнэхээр илүү байсан. Маш харамсалтай ялагдлаа. Уурандаа ширээ шааж хараал хэлээд, дараа нь нойр хүрэхгүй маш удаан харамссан шүү. Шүүлт худлаа байлаа. Бадар-Уугандаа баяр хүргэж байна. Жиндээ номер 1 гэдгээ үнэхээр харууллаа. Одоо олимпоос алт авч сая луйвардуулсан юм шүү гэдгээ нотлоорой.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Аагий » Mon Nov 05, 2007 11:23 am

Алт шиг мөнгөн медал авлаа даа... :eek: Яалт ч гүй илүү байсан шүү.
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Suugii » Mon Nov 05, 2007 12:30 pm

Уугаагаа оруулсан зурагнаасаа харсан чинь гэнэт өрөвдчихлөө.... Яхийтал жин хасаад орж байгаа шд зайлуул тэгээд бокс чинь гану удаа жин үздэггүй тоглолт болгоны өмнө жин үздэг гээ биздээ... Иван бол бараг бэлдмэл хэрэглээд жин хасаж байгаадаа ийм тэнцвэргүй нөхцөлөөс илүү тоголчоод мөнгөн медаль авна гэдэг бол дэндүү харамсалтай л байна манайхан энэ жин хасдаг технологуудыг судалж хэрэглэдэг баймаар юм... Бүүр хацар энэ тэр хонхойгоод шөвийчихсэн.... :sad:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby Жавхлан » Thu Nov 08, 2007 1:16 am

Э.Бадар-Ууган: Олимпод үзүүлээд өгнө өө

Одоогоос яг арван жилийн өмнө Унгарын нийслэл Будапешт хотноо болсон боксын ДАШТ-ээс манай тамирчин Т.Үйтүмэн мөнгөн медаль авчирснаас хойш ширэн бээлийтнүүд дэлхийн дэвжээнээс медаль авч амжаагүй байлаа. Энэ хооронд ОУХМ У.Мөнх-Эрдэнэ 2003 оны ДАШТ-д медалийн төлөө Тайландын тамирчинд гурван онооны зөрүүгээр харамсалтай дийлдсэн нь манайхны хамгийн том амжилт байсан юм. Харин 2007 онд “Сүлд” спорт хорооны тамирчин Энхбатын Бадар-Ууган энэхүү хар цувралыг зогсоон, ДАШТ-ий мөнгөн медалийг олимпийн эрхтэй хамт эх орондоо авчирлаа. Э.Бадар-Уугантай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.


-Монголын ард түмэн танаар бахархаж байна. ДАШТ-ий мөнгөн медалийг хүртсэн мөчид юу бодогдож байв?
-Дэлхийн шилдгүүд хуран чуулсан тэмцээнээс медаль авч олимпод оролцох эрхтэй болсон нь тамирчин хүний жаргал юм даа. Сүүлийн үед монголчууд боксыг ойлгож, дэмждэг болсон. Сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан ард түмнийхээ хүчээр энэ медалиа авлаа.

-ДАШТ-ээс медаль хүртсэн баяртай зэрэгцээд финалд харамсалтай хожигдсон нь сэтгэл гонсойлгож байна уу?
-10 жилийн өмнө Үүеэ ах (гавьяат тамирчин Т.Үйтүмэн) алтан медалийн төлөө Оросын боксчинд ялагдсан. Тиймээс энэ удаа заавал ялж, хариуг нь авна даа гэж бодож байлаа. Харамсалтай нь шүүгчийн буруу шийдвэрээс болж ялалтаа алдчихлаа. Гэхдээ юм нэгээр дуусах биш, олимпод гарцаагүй хожно оо.

-Олимпод өрсөлдөх тамирчдаа ерөнхийд нь судлаад амжсан уу?
-Энд орсон тамирчид л ирж таарна. Би жингийхээ ихэнх томчуудтай гар зөрүүлээд үзчихлээ. Оросын боксчинтой дахиж таарвал хожно л гэж бодож байна. Тэр болтол бэлтгэлээ сайн хийж байгаад шүүгчтэй нь хамт хождог болох хэрэгтэй. Энэ тэмцээнд амжилт гаргасны дараа бусад орны тамирчид ч намайг судлах болсон.

-Бэлтгэл сайн байв уу?
-Бэлтгэл сайхан ханасан. ДАШТ-ий өмнөхөн Үүеэ ахын нэрэмжит тэмцээнд орсон болохоор жин хасахын зовлон байсангүй.

-Чи таван тоглолт хийж финалд шалгарсан. Эдгээрээс хамгийн хүнд тоглолт аль нь байв?
-Олимпийн эрхийн төлөө Венесуэлтэй тоглох үед хөмсөг задраад сандарсан. Боксын шинэ дүрмээр тамирчны хөмсөг задарсан л бол хэдэн ч оноогоор илүү явсан тоглолтыг зогсоож нөгөө тамирчинд ялалтыг өгдөг болсон юм. Би хөмсөг задарснаа мэдэгдүүлэхгүй гээд малгайгаа доош дарж, цусаа арчаад байсан. Харин гуравдугаар үед шүүгч анзаараад тоглолтыг зогсоосон. Энэ үед хасчих вий гэж айж байлаа. Аз болж шүүгч үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм. Энэ үед манай багийн эмч Ч.Насанбат санаа тавьж, хөмсгийг минь сайн эмчилсэн.

-Шүүгч ялагчийг зарлах үед чи гараа өргөөд зогсож байсан. Энэ үед ялагдсанаа мэдэж байсан уу?
-Мэдэж байсан. Гэхдээ өөрийгөө илүү тоглосон гэдгийг шүүгчид ойлгуулахын тулд албаар тэгсэн юм. Рингнээс буухад бусад орны тамирчид “Чи сайн тоглосон, алтан медаль чамд очих ёстой” гэж хэлэхэд сайхан л санагдаж байлаа. Мөн Америкт амьдардаг монголчууд бөөнөөрөө ирж боксчдоо дэмжсэн нь бидэнд их урам өгсөн.

-Ирэх жил Бээжингийн олимпод медалийн өнгөө хувиргаарай гэж ерөөе.
-Баярлалаа. Олимпийн наадамд амжилтаа бататгаж монголчуудаа баярлуулахыг хичээнэ ээ.


mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby rednasca » Thu Nov 08, 2007 9:19 am

өчигдөр тоглолт нь дахиад гарлаа.....
өмнө нь сэтгэлийн хөдөлгөөнөөр үзээд дутуу харсан юм болов уу? гэтэл яах аргагүй луйвардуулжээ.....
за тэр торгуулийн 2 оноо яахав гэхэд сүүлд 14-14 байхад 2 оноо өгсөн нь дэндүү гэхэд дэндүү луйвар байна лээ.....:help:
уг нь оноо тэнцээд дууссан бол туслах оноо тооцоод манай хүн аварга болох байж......8+)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Жавхлан » Thu Nov 08, 2007 6:04 pm

Т.Yйтvмэн: Би хоёр салаа булган сvvлтэй болоод байна


Сонирхогчдын боксын дэлхийн 14 дэх удаагийн тэмцээнд манай баг тамирчдаас Э.Бадар-Ууган мєнгєн медаль хvртэж монгол тvмнээ баярлуулаад байгаа билээ.
Бид энэ удаа Монгол Улсын гавьяат тамирчин, Боксын холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Т.Vйтvмэнг зочноор урьж ярилцлаа.


-Юуны ємнє танд баяр хvргэе. Шигшээ багийн тамирчин Э.Бадар-Ууган маань 10 жилийн дараа дэлхийн аваргын мєнгєн медалийг эх орондоо авчирлаа?

-Сэтгэгдэл маш єндєр байна. Э.Бадар-Ууганы авчирсан энэ мєнгєн медаль чанар чансааны хувьд алтан медальтэй тэнцэнэ. Манай тамирчин яах аргагvй алтан медаль авсан. Тоглолтын тєгсгєлд Аргентины шvvгч Э.Бадар-Ууганыг хоёр оноогоор торгосон юм. Тиймээс нєгєє талд автоматаар хоёр оноо єгдєг. Ингээд Оросын тамирчинд 16:14 гэсэн онооны харьцаатай хожигдсон.

-Хэрвээ торгоогvй байсан бол байдал єєрєєр эргэх vv?
-Тэгэлгvй яахав. Оноо яг тэнцлээ гэхэд манай тамирчины тоглолтын нягтрал илvv сайн байсан. Шvvгчийн буруугаас болж хохирч vлдлээ. Дэлхийн аваргын алтан медалийг энэ удаа эх орондоо авчрах хувьгvй байж дээ л гэж бодогдож байна. Гэхдээ алтан медаль авах хэмжээний тоглолтыг vзvvлсэн болохоор дvvдээ их баярлаж байна. Цаашдаа улам их амжилт гаргах байх гэж итгэж, найдаж байгаа.

-Э.Бадар-Ууганы мєнгє медаль манай тамирчдын дэлхийн аваргаас хvртэж байгаа гурав дахь нь болж байна уу?

-Тиим ээ. Одоогоор дэлхийн аваргын хоёр мєнгє, нэг хvрэл, олимпийн хоёр хvрэл медальтай байгаа. Олимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчрахын тєлєє зvтгэнэ дээ.

-Хоёулаа тоглолтын тухай ярих уу?
-Бадар-Ууганы уу.

-Тийм ээ?
-Эхний тойрогт Кватмалын тамирчинтай таарч 25:8, хоёрдугаар тойрогт Италийн тамирчинтай таарч мєн 25:8 гэсэн онооны илт давуугаар ялалт байгуулсан. Ингээд гуравдугаар тойрогтоо Унгарын тамирчинтай тулалдсан. Энэ тулаанд ялалт байгуулбал олимпийн эрх авах байлаа. Тэгээд ялалт байгуулж олимпийн эрхээ авсан. Ингээд хvрлийн тєлєє Венесуэлийн тамирчинг, мєнгєн медалийн тєлєє Английн тамирчинг онооны илт давуугаар ялсан.

-Тамирчнаа дэлхийн аваргын тєлєє єрсєлдєж байх агшинд юу бодогдож байв. Ингээд аваргатай боллоо гэж бодож байв уу?

-Яг ч тэгж бодоогvй. Онооны хувьд тэнцvvхэн байсан. Яг тоглолтын арга барил, тактик талаасаа манай тамирчин илvv юм аа гэдэг нь харагдаж байсан. Боксын спорт луйврын спорт байдаг. Онооны илт давуугаар тvрvvлж явсан ч гэсэн эцсийн, мєчид гар єргєхєєс нааш итгэдэггvй.

-Аваргын тєлєє тулалдаж байхад Э.Бадар-Ууганд ямар нэгэн зовиур байсан болов уу?
-Ємнєх тоглолтуудын vед хємсєг нь задарчихсан байв. Тиим болохоор их эмээж байлаа. Гэхдээ багш нар, эмч нар эмчлээд гайгvй болсон.

-Та дээр луйвар ихтэй гэж хэллээ. Нам цохиж унагахгvй л бол хэцvv биз?
-120 гаруй орон эгнээндээ нэгтгэсэн дэлхийн боксын спорт маш хурдацтай хєгжиж байна. Єнєєдєр дээр vеийнх шиг нам цохиод унадаг тамирчин гэж байхаа больсон. Тухайн рингэн дээр хэнийх нь толгой илvv сайн ажиллана, зальдана, ухаан гаргана тэр хvн л ялалт байгуулна. Тvvнээс хар бяр, чадлаар єрсєлддєг цаг хэдийнэ хоцорчээ. Хамгийн гол зvйл тактик. Багш нарын болон єєрсдийнх нь тактик гэж агуу юм байна.

-Саяны тэмцээнд vндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч яваагvй. Энэ яь тамирчдын амжилтад нєлєєлсєн байх?

-Нєлєєлєлгvй яахав. Маш их нєлєєлсєн. Гэхдээ. хоёрдугаар дасгалжуулагч М.Мєнхжаргал багш єєрт байгаа бvх нєєц боломжоо гаргаж ажилласан. Vvний хvчинд мєнгєн медальтай ирлээ. Уул нь Д.Банди багш, М.Мєнхжаргал багш хоёр хоорондоо их гар нийлдэг. Нэг нь байхгvй болохоор яах билээ. Монгол гэрээр бол нэг бага нь байхгvйтэй ижил.

-Нэг баганыг нь та орлосон шvv дээ?

-Тэгсэн. Уул. нь би Дэлхийн боксын холбооны хуралд явсан хvн. Сvvлдээ бvр багш, дасгалжуулагч болоод явж байв. Миний vvрэг гэж юу байхав. Тамирчдаа алчуураар хатгаа автал сэвэхээс цаашгvй. Уул нь ахлах дасгалжуулагч нь явсан бол тамирчдын сэтгэл зvйн хувьд ч єєр байх байлаа.

-Дахиад медаль авах боломж байсан болов уу?
-Байсан. Дор хаяж хоёр медаль авах байсан. Би vунийг харин бардам хэлнэ.

-Тухайлбал хэнийг медальд хvрчихнэ гэж бодож байв?
-64 кг-ын жинд тулалдсан Б.Тvвшинбат, З.Энхзориг, У.Мєнх-Эрдэнэ. Хэн ч гэсэн медальд хvрчих байлаа. Гол нь багшийнх нь нарийн тактикиуд л дутсан даа. Уул нь хоёр багш хоорондоо зєвлєж байгаад рингний хажуугаас ганцхан хашгирдаг шvv дээ. Энэ удаад ганцхан олимпийн эрхтэй ирсэн. Хоёроос гурваң олимпийн эрх авах байсан. Тиймээс ахлах дасгалжуулагч очиж чадаагvй нь хамгийн харамсалтай.

-Одоо олимпийн эрхийн тэмцээн хоёрхон vлдээд байна уу?
-Боксын спорт 11 жинтэй. Саяны дэлхийн аваргад хоёроос бусад жинд нь олимпийн эрх єгсєн. Ази тивээс 22 тамирчин л олимпийн эрх авлаа. Одоо Таиланд, Казахстанд болох хоёрхон тэмцээн vлдээд байгаа.

-Шигшээ багийнхан бvгд оролцоно биз дээ?
-Э.Бадар-Ууган маань олимпийн эрхээ авсан болохоор оролцохгvй. Бусад тамирчид маань бvгд оролцоно.

-Бvгд олимпийн эрх авна гэдэгт итгэлтэй байна уу?
-Мэдээж итгэлтэй байгаа. Ер нь манай боксын холбоо, Биеийн тамир спортын улсын хороо гэлтгvй ард тvмэн маань бvгд итгэлтэй байгаа.
Бид олныхоо итгэлийг алдахгvйн тулд хичээнэ, зvтгэнэ.

-Бусад тамирчдын маань тоглолт санаанд хvрэв vv. Ард олон тэднийг медальд хvрдэггvй юм аа гэхэд олимпийи эрхтэй ирэх байх гэж хvлээж байсан?

-Бvгд сайн тоглосон. Ер нь шижигнэсэн сайхан залуучууд байгаа. Би хувьдаа бvгдийг нь олимпийн эрх авна гэдэгт итгэлтэй байна.

-Энэ удаагийн олимп хаяанд болно. Бидэнд боломж бололцоо их байгаа. Боксын тамирчдаас хэдэн медальтай ирэх бол?

-Боксын холбооныхны хувьд олимпийн талаар ярих нь арай эрт байна. Ард тvмэн болохоор олимпийн аварга хvлээгээд байдаг. Юу ч гэсэн олимпийн эрх авах тэмцvvнээдээ дуусгая. Хэдэн тамирчин орох нь вэ гэдгээ харъя. Тэгж байж энэ талаар ярих нь зvйтэй байх.

-Сая Ерєнхийлєгч АНУ-д тєрийн айлчлал хийхдээ боксын тамирчин Э.Цогтжаргалд Монгол Улсын гавьяат цол хvртээсэн?

-Тиймээ. Энэ vнэхээр тэмдэглэлт сайхан зvйл болсон. Э.Цогтжаргал маань 1993 оны дэлхийн аваргад 48 кг-ын жинд хvрэл хvртэж, тєрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулж байлаа. Хєнгєн жинд Ази тивээс дэлхийн аваргад хvрэл медаль аван гэдэг маш том амжилт. Учир нь Таиланд, Филиппин, Ємнєд болон Ардчилсан Солонгос орнууд хєнгєн жингээрээ дэлхийд гайхагддаг. Тэд нарын дундаас шалгарч гарч ирнэ гэдэг бахархал. Гавьяат цолыг нь арай л оройтуулж єгч байна. Би чинь хоёр салаа булган сvvлтэй болоод байна. Америкт очоод ирэхдээ нэг гавьяат тєрvvлчихлээ. Мєн Э.Бадар-Ууганд маань гавьяат цол єгєх сураг дуулдаад байгаа.

-Таныг чинь дэлхийн аваргаас мєнгєн медаль авах тэр агшинд Ерєнхийлєгчийн зарлиг гарч гавьяат тамирчин цол хvртээж байсан?

-Тиим ээ. Гавьяат хэмээх энэ єндєр дээд шагналыг яг амжилтын агшинд минь хайрлаж, зарлиг гаргасанд Н.Багабанди гуайд би vргэлж баярлаж явдаг.

-Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд маань Чикагод болсон дэлхийн аваргад олноороо ирж дэмжсэн гэж дуулсан?

-Ёстой бvгд ирсэн дээ. Ямар сайндаа єнгєрсєн хавар Азийн аваргаар манай оронд ирсэн Казакстан Улсын боксын холбооны удирдлагууд "Хавар тэмцээний vеэр цугласан монголчууд бvгд Чикагод хvрээд ирсэн юм уу" гэж асууж байхав дээ. Танай сониноор дамжуулан дэлхийн аваргад ирж тамирчдаа дэмжсэн бvх монголчууддаа баярласнаа илэрхийлье.

-Монголоос дэлхийн аваргын мєнгєн медальтан тєрєхєд тэд хэмжээлшгvй баярласан байх?
-Єє тэгэлгvй яахав. Уйлах нь уйлж, дуулах нь дуулж маш сайхан байсан.

Н.Гантулга

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron