by aebt » Mon Jan 05, 2015 4:55 pm
Ямар ч зүйлийг хөндлөнгөөс дүгнэхэд дэндүү амархан л даа. Юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр Жерардын байр сууринаас бол бүх зүйл өөр л байгаа. Гэхдээ бусад багийн фэнүүдийн тухайд хэлэхэд бусдынхаа итгэл үнэмшил, шүтээн лүү ингэж нулимж болохгүй л дээ. Жеррард Ливерпүүлчүүдийн тухайд ямар хүн болохыг тэртэй тэргүй та бүхэн мэдэж байгаа. Гол нь цөөхөн монголчууд бид нэг нэгнийгээ хүндэтгэх хэрэгтэй. Монголын Ливерпүүлийн фэнүүдийн дийлэнх нь Стамбулийн гайхамшигт шөнө, Стиви Жи, Ф.Торрес, бас Битлзээс шалтгаалан фэн болсон дэмжигчид байгаа. Ялангуяа Стивигийэс болж Коп болсон хүмүүсийн хувьд хамгийн гунигт мэдээ энэ шүү дээ. Түүн дээр нь тавлаж яаж болно. Эрт дээр үеээсээ бид чинь Хобби битгий хэл бурхан шажинд ч гэсэн олон ургальч явсан гайхамшигт өвөг дээдсийн хойч удам шүү дээ. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг форумын нөхдүүд манай танай гэлтгүй ухаалаг байх хэрэгтэй болов уу. Магадгүй би буруу ойлгоод байж мэднэ. Форум гэдэг олон ургальч үзэл бодлоо илэрхийлэх индэр, санаа оноо солилцох талбар л гэж ойлгодог болохоос доромжлолын талбар гэж боддоггүй.
Тоглолт болоны дараа тухайн тоглолтын талаар Баттулга, Бадруул, Барнаба гэх зэрэг нөхдүүд ямар дүгнэлт, байр суурь илэрхийлэх бол гэж байнга орж үздэг миний хувьд. Тоглолтоос төрсөн өөрийн бодлоо ч илэрхийлэх нь зөв. Харин ингэснийх нь төлөө Баттулга руу арай хэтэрхий дайралт явагдаад байна даа гэж санадаг. Ингэж болохгүй ээ. Жилээс жилд наад форумын чинь гишүүд нь цөөрөөд байна. Амьтай байлгадаг хэдийнхээ урмыг мохоолгүй хөгжүүлээд эрүүл зөв маргаан өрнүүлдэг, хэлэлцдэг талбар байлгах тал дээр анхаарцгаая нөхдөө.
Миний хувьд Битлзээс болоод Коп болчихсон хүн. Коп болохоор Челси, Ман Ю хоёрт учиргүй дургүй. Гэвч үүнийгээ сошл дээр зарлаад байх утгагүй, бусдын итгэл үнэмшлийн хажууд миний дургүйцэл юу ч биш шүү дээ
За форумчдаа амжилт хүсье
"...Living is easy with eyes closed
Misunderstanding all you see..." J.W.Lennon