LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby GD » Tue Dec 23, 2014 1:26 pm

Ёндоогүй гэх нь ч хаашаа юм. Танай тоглогчдын төгсгөл тааруу байсан.
GD
 
Posts: 89
Joined: Mon Dec 01, 2014 5:29 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Tue Dec 23, 2014 1:38 pm

Бадруул wrote:
mick wrote:Ёолкыг нь яг алах шахсан байна лээшт...
Өдөр мөдрөө сайн үзэж байж хийгээрэйдээ дараа жил гэж Амраадаа хэлэхгүй юу...

Битгий ийм өрөвдөлтэй байгаач!
Бас нэг нас намбатай, энэ форумд үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой хүн нь ийм арчаагүй, нохойн баас шиг юм бичиж үсчээд сууж байдаг.


Өрөвдөлтэй юм биччихжүү? :ногоон:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Erre » Tue Dec 23, 2014 6:34 pm

Овоо формтой тоглолтыг сүүлийн 3 тоглолт үзүүлж байх чинь. Одоо төгсгөлөө сайн хийчихвэл өнгөрсөн жилийн формоо олоход бараг л бэлэн болсон байна. Сая дунд Бало- той тоглолт хийх гээд лигийн тал дуусгаад хаячихлаа л даа. Уул эхнээс нь 3-4-3 гээд явсан бол одоо Стерлинг төгсгөл хийгээд сурчихсан байхгүй юу. Гэхдээ яах вэ олон тоглолт байна өөр өөр тэмцээнүүд ч байна амжилт олох байлгүй дээ. YNWA
Ливерпүүл фен
Erre
 
Posts: 309
Joined: Tue May 29, 2012 11:25 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby badka_c1 » Tue Dec 23, 2014 9:55 pm

Ливэрпүүлийн Монгол дахь хөгжөөн дэмжигчид албан ёсны статусаа сарын өмнө авч байсныг копууд маань санаж байгаа бизээ. Тэгвэл зул сар, шинэ жилийн баярыг тохиолдуулан Ливэрпүүлийн албан ёсны салбаруудын дунд "Хэн хамгийн олон албан ёсны гишүүнчлэлтэй дэмжигчидтэй вэ" гэсэн уралдааныг зарлаж байгаа юм байна. Энэхүү тэмцээнд Монгол дахь албан ёсны дэмжигчдийн клубээ дэмжихийн тулд 2015 оны 1 сарын 2 оос өмнө Ливэрпүүлийн албан ёсны гишүүнчлэлийг авахад л болох юм. Гишүүнчлэлийн төлбөр нь баярын үеийг тохиолдуулан 20% хямдарсан байгааг мөн дуулгахад таатай байна.

Image


үргэлжлэлийг.....http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?ID=9696f74b-0b66-4b34-8205-5dc2da3a9781
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Drog » Wed Dec 24, 2014 2:29 pm

badka_c1 wrote:Ливэрпүүлийн Монгол дахь хөгжөөн дэмжигчид албан ёсны статусаа сарын өмнө авч байсныг копууд маань санаж байгаа бизээ. Тэгвэл зул сар, шинэ жилийн баярыг тохиолдуулан Ливэрпүүлийн албан ёсны салбаруудын дунд "Хэн хамгийн олон албан ёсны гишүүнчлэлтэй дэмжигчидтэй вэ" гэсэн уралдааныг зарлаж байгаа юм байна. Энэхүү тэмцээнд Монгол дахь албан ёсны дэмжигчдийн клубээ дэмжихийн тулд 2015 оны 1 сарын 2 оос өмнө Ливэрпүүлийн албан ёсны гишүүнчлэлийг авахад л болох юм. Гишүүнчлэлийн төлбөр нь баярын үеийг тохиолдуулан 20% хямдарсан байгааг мөн дуулгахад таатай байна.

Image


үргэлжлэлийг.....http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?ID=9696f74b-0b66-4b34-8205-5dc2da3a9781
:eek: :eek: :eek:
Ливерпүүл фен. YNWA!
Drog
 
Posts: 47
Joined: Wed Sep 24, 2014 10:10 am
Location: Ub

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Fri Dec 26, 2014 10:41 pm

Liverpool XI: Jones, Toure, Skrtel, Sakho, Henderson, Lucas, Gerrard, Markovic, Coutinho, Lallana, Sterling.
Burnley XI: Heaton, Trippier, Shackell, Keane, Mee; Arfield, Jones, Marney, Boyd; Barnes, Ings.

Арсенал-н эсрэг гарсан 11 тэр чигээрээ гарах нь. Довтлогчгүй үед боломжийн сайн хувилбар гэж харагдсан. За 3 оноо аваад ир.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Sat Dec 27, 2014 12:18 am

Өөө аймаар, ямар гайхалтай пасс вэ, ямар тайван төгсгөл вэ. 3 оноогоо авмаар л байна шүү.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Sat Dec 27, 2014 12:50 am

Тоглолтын агуулга тйим сайн байгаагүй ч 3 оноогоо авлаа. Дамжуулалт мундаг байлаа. Гүйцэтгэл ч тайван сандралгүй гүйцээчихлээ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Sat Dec 27, 2014 11:41 am

4-р байрын төлөөх өрсөлдөөний онооны нягтрал ч аймаар боллоо доо. Дараагийн өрсөлдөгчөө аргалсан байхад ёстой гоё юм болох гээд байна даа. Урд яваа багууд хоорондоо нэлээн их таарч. 4-р байраас 9 оноо хоцорч байсан бол 7 боллоо хэхэ. Тэгж байтал цонх нээгдэнэ. Манайх өвөл ёндоотой наймаа хийдэг дээ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby MBayasaa » Sat Dec 27, 2014 11:55 pm

Түрүү жил он гарснаас хойш нилээн амжилттай явсан санагдаж байна хэд дараалсан хожил аваад байлаа сандаггүйээ. 2015 оны бас ингэж эхлэх юм биш биз. :ногоон:
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Tue Dec 30, 2014 4:54 am

Утгаар нь дарамталж тоглож байна. Ард шугаманд ямар нэгэн хийтэй аюултай юм гарсангүй: Урд хэд тайван байх боломж өгөхгүй гоё л байна. Хендерсон дунд шугамыг сайн зангидаж байна. 2 жигүүрийн Испаничууд мундан байна. Айл манай 16д эхний 30 мин орох байтугай ойртож ч чадсангүй. Үр дүнгээ хадгалах боломж олдвол нэгийг нэмчих зүгээр юмсан.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Tue Dec 30, 2014 6:09 am

Сайхан тоглолт боллоо. Багаараа сайн байлаа эхний үе нэлээн шахаж довтлож тоглож байсан хэдий ч тоглогч нар хурдан хурдан дамжуулж арга зам онгорхой хайж тоглож байгаа харагдсан. Багийн ахлагчаар гарсан Хендерсон ярих юмгүй шилдэг байлаа. Баруун зүүнгүй жигүүрээс 2 сайн пасс өгсний эхнийхийг нь Стер яг хаалгач руу цохьсон бол дараагийнхийг нь Морено гүйцээчихлээ. Морено давгүй тоглолт үзүүлсэн хэдий ч 2-р үе ёстой харагдсангүй. Жан тун давгүй тоглолт үзүүллээ. Эхний үед айл хаалга руу хэдхэн цохисон нь нэг нь 10 метр хол өнгөрсөн бол дараагийнх нь 20 метр зайтай өнгөрлөө. 2-р үе жинхэнэ үзүүштэй боллоо. Лалланагийн хойноос гүйж орж ирсэн нь хий дэмий зүтгэл биш байж таарлаа. Гэхдээ хариу гоолыг маш хурдан алдчихсан. Сакогийн цэвэрлэсэн бөмбөг Сиггид яг очсон. Дараагийн үйл явдал маш хурдан боллоо. Хендерсоны ганган дамжуулалтыг Стер шон оносон. Яг энэ үеэс эхлээд тоглогч нар хамаагүй өөр болсон. Бөмбөгийг өөр дээрээ илүү эзэмшиж маш итгэлтэй тоглож харагдсан. Лалланагийн өөрийнх нь эхлүүлсэн довтолгооныг Коу сайн мэдэрч өөрт нь эргүүлж өгснөөр гоол боллоо. Коугийн зарим дамжуулалтууд үнэхээр таашгүй явагдсан өмнөх тоглолтонд Стерлингэд хаясан яг тэрийгээ хийж л харагдсан. За тэгээд сүүлийн гоолыг өнөөх Лалланатай зууралдаж байсан Жонно өөртөө хийчихлээ. Лаллана 2 гоол оруулсан хэдий ч Жордан Хендерсон дэндүү супер байлаа. Дундын шугамыг маш сайн зохион байгуулж мөн хамгаалалтанд 2 ч удаа бөмбөг цэвэрлэсэн 2 дах гоол дээр оролцоо нь харагдаагүй хэдий ч бусад гоолууд бүх аюултай моментууд манай хүнээр дамжлаа. Мөн дахиад ч түүний 2 дамжуулалт гоол болохд тун ойрхон байлаа. Сэлгээ хийх үед Балог битгий гаргаасай гэж бодож байлаа. Гарч ирээд ямар ч ашигтай юм хийсэнгүй. Лазар 2 ч эвтэйхэн дамжуулалт өгч байсан. Стер илүү юм хийх юм. Гайтай үйлдлээсээ болж бан авах вий дээ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby GD » Tue Dec 30, 2014 8:33 am

Түрүү жилийн Ливерпүүл хүрээд ирээ юудаа. Ноднин ч бас л гал гаргасан үзүүштэй тоглолт үзүүлж байсандаа. Арсенал дээр бол алж хядчих гээд л байсан. Гэхдээ Хендерсонг магтаад байдаг нь бас сонин.
GD
 
Posts: 89
Joined: Mon Dec 01, 2014 5:29 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Tue Dec 30, 2014 8:53 am

Хамгийн сайн нь байсан юм. Чи үзсэн юм бол хэнийг илүү онцлох гээд байна.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Tue Dec 30, 2014 8:54 am

Спектре Хэндэрсонг магтах гээд хамаг гавьяаг туунд ууруулчих юмаа. Дунд шугмыг хэн зангидаж, олигтой байлгаж байгаа тоглогч чинь тодорхой л баймаар, Лукас шуу дээ. Гэхдээ Хэндэрсонг муу байсан гэж байгаам биш, тэр унэхээр давгуй байлаа, ялангуяа кроссууд нь ганган болж.

За иэгээд сайхан хожил байлаа, Арсеналтай хийсэн тололтоос хойш Рожерс хямралыг гаталж чадна гэж итгэж байгаа. Тэр тоглолтон дээр эерэг зуйл маш олон харагдсан.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Tue Dec 30, 2014 9:18 am

Саяхан л муулуулж байсан хүн шал өөр тоглосон л доо. Лукас боломжиндоо л байсан. Битгий тэгж юмыг өргөж нэгийг цайруулах гэж худлаа зүтгэж байгаач. Би хувьдаа хэнд ч шударга хандахыг боддог. Хендерсон бусдаасаа хамаагүй илүү байсан. Би саяхан сэлгээнд суух болчихож арай ч дээ гэж муулж л байлаа. Чи ч яахав дургүй хүмүүсээ байнга л муулж байдаг хүн.

МАНЮ тай хийсэн тоглолтоос эргэн ирж байгаа нь харагдаж байсан л даа. Яалт ч гүй өөр болоод ирсэн. Бас одоогийн бүрэлдэхүүнээ хараад байхад тйим хүчтэй биш ч гэсэн аргаа олоод ирвэл боломжоосоо дээгүүр тоглоод байгаа санагдах.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Radiohead » Tue Dec 30, 2014 11:11 am

Жонжо дандаа л own гоол хийж байх юм аа.
Тэр Стерлинг хаядаг дээр Морено шон оносон уу? Фантази алаад хаячих юм :ногоон:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Jaal_huu » Tue Dec 30, 2014 12:22 pm

Хендерсоны тэр пасс бекхамын пасс шиг л уулан гоё орсон байна шдээ

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Tue Dec 30, 2014 5:51 pm

Spectre wrote:Саяхан л муулуулж байсан хүн шал өөр тоглосон л доо. Лукас боломжиндоо л байсан. Битгий тэгж юмыг өргөж нэгийг цайруулах гэж худлаа зүтгэж байгаач. Би хувьдаа хэнд ч шударга хандахыг боддог. Хендерсон бусдаасаа хамаагүй илүү байсан. Би саяхан сэлгээнд суух болчихож арай ч дээ гэж муулж л байлаа. Чи ч яахав дургүй хүмүүсээ байнга л муулж байдаг хүн.

МАНЮ тай хийсэн тоглолтоос эргэн ирж байгаа нь харагдаж байсан л даа. Яалт ч гүй өөр болоод ирсэн. Бас одоогийн бүрэлдэхүүнээ хараад байхад тйим хүчтэй биш ч гэсэн аргаа олоод ирвэл боломжоосоо дээгүүр тоглоод байгаа санагдах.


Юу юу гэнээ?

Дунд шугмыг хэн яаж холбож, зангидаж, яаж дунд шугам шиг байлгаж байгааг харахгүй байна уу? энэ улирал эхлээд Лукас-аас бусад хагасууд бүгд дунд шугманд гараанд гарсан, хэн ч хамгаалалт-дундын шугам гэсэн 2 хүчин зүйлийг Лукас шиг холбож чадаагүй, тэмп бариагүй. Лукас-г гарсан бүх тоглолтонд манай дунд шугам энэ улирлын хамгийн сайн тоглолтуудыг гаргаж байгаа, яагаад гээч, тэр сайн дундын шугмын хамгийн хойно нь Лукас сайн тоглож байгаа болохоор л тэр. Лукас байгаа болохоор Жеррард урагшлаж гоалдож, дамжуулж сайн тоглолтыг харуулсан, Лукас ард гараад байгаа болохоор урд хэдэн хагасууд чинь бөмбөг хангалттай эзэмших боломж олдоод байгаам. Саяны тоглолтонд Хэндэрсон хамгаалалтанд тэгэж тэсэлж, дэмбэлээд байгаа юм би ерөөсөө хараагүй, харин довтолгоонд сайн оролцсон өнгөрсөн тоглолтонд.

Би нээх Лукас-г учир утгагүй тултал өмөөрөөд байгаа ч юм биш, манайд байгаа ганц цэвэр ДМ, тэгээд түүний тоглолт нь үнэхээр манай тоглолтонд ус агаар шиг хэрэгтэй болохоор л өмөөрч байна. Хэндэрсон яахав, муу тоглож тоглож сая л гялтайсан ганц тоглолт хийж байх жишээтэй. Ганц гайгүй тоглосон дээр нь гээд хамаг гавьяаг тохохоо болио л гэсэн. Саяны тоглолтонд л гэхэд ерөнхийдөө багаараа жигд мундаг байсан. Бүгдэд нь л :eek: байх хэрэгтэй.

Тэгээд МЮ-тай хийсэн тоглолт бол хамгаалалт, хагас дээр нохойн баас шиг байсан шүү. Довтолгоо ч тэр гаргасан боломжоо маш муу ашигласан. Арсенал дээр харин жинхэнэ эерэг дүн гарсан гэж харж байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Monteyne » Tue Dec 30, 2014 6:07 pm

Заа дандаа л скектрийн зөв байдагшд, нээх спектер шигээ мундаг юм шиг дандаа зөрж хэрэлдэдгийн хаха
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby HAZARD » Tue Dec 30, 2014 6:29 pm

Monteyne wrote:Заа дандаа л скектрийн зөв байдагшд, нээх спектер шигээ мундаг юм шиг дандаа зөрж хэрэлдэдгийн хаха

Хаха яг яг. Эд нар дандаа бөөрөлхөнө. Явж явж Баттулгын л зөв болоод дуусдаг биздэ :-o :-o
FORZA MILAN!
User avatar
HAZARD
 
Posts: 319
Joined: Sat Jun 14, 2008 8:47 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Wed Dec 31, 2014 8:23 am

Жонжоо нь их тусалсан л даа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Wed Dec 31, 2014 10:13 am

Багтайгаа холбоотой шуумуудаас....

Сэйнт Этьен багийн залуу од хагас хамгаалагч Rayan souichiе араас манайх болон Сити Арсенал холбогдож авах боломжуудыг судлаж байна.

Ливерпуль Реал болон Милан багуул Вилларяллын довтлогч Luciano Vietto-н араас хөөцөлдөж байна.

Ливерпуль Эвертон Сампдориагийн хаалгач Sergio Romero-г нэг сарын цонхоор авчрахаар өрсөлдөж байгаа юм байна. Гэрээ нт ирэх зун дуусах юм байна.

Манайх Тот-с урьтаж Saido Berahino.-г авах санаатай байгаа гэж.

Манайд амжилт муутайхан байгаа Ламбертыг Лестер сонирхож байна.

Дахин Saido Berahino түүний араас маш эрчимтэй хөөцөлдөж. Бүр 30-г амлаж. 21 хэн настай залууд 30 чангдах юм бишүү.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Wed Dec 31, 2014 10:33 am

Хамгийн их хүлээж байгаа олигтой хаалгачийн чимээ сулраад эхлэх чинь. Ямартаа ч хаалгач авахгүйгээр дээшээ бодох хэрэггүй гэдгийг БР сайн мэдэж байгаа байлгүй. Дээрх Франко бол арай хэтэрнээс ёстой хэрэггүй.

Миний хувьд хамгийн боломжит сонголт бол Тимо Орн гэж бодож байна. Герман тоглогч нар хаана ч үнэ цэнээ алдаж муудаад байдаггүй талтай. Зарим бичлэгүүдийг нь хараад байхад ширүүн залуу бололтой бөмбөгний өөдөөс нүд цавчихгүй зоригтой дайраад орж байх. Мөн үсрэлт суналт реакц сайтай харагдах юм. Манай Миноле зарим үед бөмбөгний өөдөс тулахад зүрх алдаад байх шиг санагддаг юм.

Өөр нэгэн мэдээн дээр бол. Манай скаутууд Майнцын Loris Karius Фиорентина-н Norberto Neto Стоукын Бегович Челсигийн Чех нарыг судлаж ирэх боломжуудыг тооцож үзэж.

Тэрээр Германы 15 наснаас эхлэн бүх насны багуудаар тоглож байгаа юм байна. Түүний агент хэлэхдээ Ливерпуль түүнийг сонирхож байгаа тухай сониноос харсан гэж. Тэгэхээр энэ тоглогчийн агент болон өөртэй нь албан ёсоор ярьсан юм одоохондоо байхгүй юм байна. Харин тэрээр багтайгаа шинэ гэрээ хийхэд ойрхон байгаа талаар мэдээ гарч.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Wed Dec 31, 2014 11:46 am

Суонситой хийсэн тоглолтоос юу сурсан бэ?

1. Улаанууд Фабианскиг шалгав.
2008 оны 8 сараас хойш 247 тоглолтонд 20 с олон цохилтоор эсрэг багаа шалгасан байдаг бөгөөд үүний 10 нь БР-н эринд хамаарна. 11 цохилт Фабиански дээр ирсэн юм. Энэ нь лигийн хүрээнд өнгөрсөн 2 сараас хойшхи 10 с илүү цохилтоор хаалгачийн шалгасан анхны тохиолдол гэж. Манайхан Суонсигийн эсрэг үнэхээр аюултай байлаа.
2. Лалланагийн шилдэг тоглолт.
Адам Лаллана 2014-2015 манай багаас гоолдсон тоглогчдын тэргүүн эгнээнд суонситэй хийсэн шилдэг тоглолтоороо орж гарч ирлээ. Стерлинг Лаллана 4 гоол. Чемпионшипт Барнслигийн эсрэг 2 жилийн өмнө даблдаж байж. Мөн эсрэг багийн тоглогч нарын бөмбөгний тэмцэлд 5 удаа ялж. Түүний гоолууд ялалтанд хөтөлсөн бол хамгаалалт нь мөн шилдэг байлаа.
3. Хендерсон гайхалтай бүтээлч байлаа.
Суонсигийн эсрэг хамгийн бүтээлч тоглолтыг Хендерсон үзүүлсэн юм. Энэ тоглолтонд ахлагчийн туузтай гарсан тэрээр 4 гоолын боломж үүсгэсэн. Үүнд түүний булангийн цохилтыг Жонжо өөртөө мөргөж оруулсныг тооцоогүй. Ливерпулвд тоглож байсан Mackem тухайн үедээ улирлын тоглолтонд 1,9 гэсэн дундаж гоолын боломж үүсгэж байж. Тэрээр ПЛ-н хамгийн шилдэг бүтээлч 20 тоглогчийн нэг байсан юм байна. Энэ үзүүлэлтээрээ тэрээр өнөөдөр оновчтэй дамжуулалтаар лигт 9-д бичигдэж байна. 5 ассист.
4. Улаан машин бүх хүчээрээ ажиллаа.
Багийн ажиллагаа сайн байх тусмаа илүү олон тоглогч цохилт гүйцэтгэж гоол оруулна. Ливердулийн хаалгачаас бусад бүх тоглогч гоол оруулах боломж ямар нэгэн хэмжээгээр гаргасан гэж. Ялангуяа Стерлинг, Лаллана, Хендерсон, Коу, Морено нар гоол оруулах боломж үүсгэж цохилт гүйцэтгэсэн. Дээрхи тоглогчдын довтолгооны санаачлага маш сайн байлаа.
5. Оныг хүчтэй дуусгаж чадлаа.
Манай баг 1990 оноос хойш нэг жилийн дотор 76 оноо авсан анхны жил 2014 он боллоо.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 9 guests