TJ wrote:Зиа NEXT INTERVIEW TRANSLATION.
Ronaldinho: "I’m still not 100%"Barca TV болон http://www.barcelona.cat -ын тусгай сурважлагад манай Ронни оролцжээ. Тэрээр сүүлийн үед гараад байгаа түүний талаархи шүүмжлэлүүд болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. -
Нутагтаа танай баг ялагдашгүй харагдаж байна. Гэртээ бол Европийн хамгийн шилдэг баг юм. - Гайхалтай, тийм биш гэж үү? Гэртээ байхад бүх зүйлс маш сайн байна, харин одоо бид эвэй тоглолтод талбай дээрээ байдагтайгаа ижил стандартын тоглолт гаргахыг хичээх ёстой… Зорилго нь талбай дээрээ болон зочлох тоглолт аль алийг нь сайн хийх…
-
Яагаад Барса Ноу Кампаас гарахаараа ингэж их өөрлөгдөөд байна вэ?-
Үүнийг би их энгийн зүйл гэж бодож байна. Бид эвэй тоглолт хийх үед тохиолддог бэрхшээлүүд бусад багууд энд ирэхэд ч адил. Харин тэд гэртээ байхдаа маш урам зоригтой, фэнүүдийн дэмжлэгийг авч байдаг юм. Ийм л хүндрэл бидэнд байдаг юм.
-
Райкаард танд сэтгэлзүйн бэлтгэл илүү хэрэгтэй байгаа тухай ярьсан. -
Тэр хүссэнээ ярих эрхтэй. Тэр бол дасгалжуулагч. Бид тоглолт бүрт илүү сайжирч байгаа нь үнэн. Чи түүнийг сонсож, хүндэтгэх ёстой, түүний хүссэнийг л хий, энэ бол бидний ажил.
-
Та “International break”-н өмнөх үеийнх шиг формондоо орж эхэлж байна уу?- Зогсолт хийх бүрт, өмнөх төвшиндөө очихын тулд зарим хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Дараагийн завсарлагаар ийм юм болохгүй гэдэгт найдацгаая. Нэг багт, нэг хэмнэлд, тогтмол тоглолт тасалдах үед энэ бол жирийн зүйл юм.
-
Та сайжирч байгаагаа мэдэрч байна уу? - Өдөр өнгөрөх бүрт, би илүү сайжирч байна. Гэмтлээс хойш би дахин сайн байгаагаа мэдэрч байна. Удалгүй 100% бэлэн болно гэдэгт найдаж байгаа.
-
Тэгэхээр та хараахан 100% болоогүй байна гэсэн үг үү? - Тийм ээ, би 100% бэлэн болоогүй байна. Би бүх талаар дээшлэхийг хүсч байна. Би өмнөхөөсөө сайжирч байгаа боловч үүнээс хамаагүй илүү байж чадна гэдгээ мэдэж байна.
-
Бид таныг инээж байхыг өчигдөр харсан. Та талбай дээр өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна уу? - Тэд намайг голдуу инээгээгүй байхад зураг авдаг, яагаад гэвэл би үргэлж аз жаргалтай байдаг болохоор… Гэхдээ заримдаа хүмүүс чиний инээж байхыг харахыг хүсдэггүй болохоор инээж байгаагаа битгий харуул. Гэвч энэ бол үнэн. Өчигдөр би өөртөө сэтгэл хангалуун байсан, ер нь үргэлж сайн байгаагаа мэдэрдэг.
-
Валладолидын эсрэг хийсэн гоол таны өчигдрийн сэтгэлзүйн байдалд чинь чухал байсан уу? - Энэ тийм ч чухал биш гэж би бодож байна. Би тоглолт бүрт fitter (найруулагч гэж байгаа бололтой) хийдэг, энэ бол GOOD. Энэ гоол надад тийм ч их итгэл өгөөгүй. Гэхдээ өөрийгөө сайн ритмд байгаагаа олж харах гайхалтай. Хэрвээ гоол хийвэл сайн байнаа л гэсэн үг. Миний happier байсан нь free kick-с гоол хийсэндээ л байсан. Би маш их ажилласны дараа их аз жаргалтай байдаг.
-
Таны хувьд ийм маягаар өөртөө итгэх итгэл олж авах хэрэгтэй байсан уу эсвэл хүмүүс таньд дахин итгэх нь хэрэгтэй байсан уу?- Аль нь ч биш. Тоглогч хэвийн байдлаа өдөр бүр хянаж хадгалах ёстой. Энэ бол хөлбөмбөгчний амьдрал. Чи өдөр бүр сорилго туршилтад байна, чи гарааны шугам дээр, олон улсын тэмцээнд байхаас гадна фэнүүдэд зугаа цэнгэл өгөх ёстой. Энэ бол миний өдөр тутмын амьдрал.
-
Тэгэхээр, та гоолуудаа хэнд зориулсан бэ?- Сайн найздаа, тэр тоглолт болгон дээр энд байдаг (Manel Vich, the Camp Nou announcer). Өчигдрийн гоолуудыг түүнд зориулсан.
-
2 дахь гоол ч бас уу? - Тиймээ 2-ланг нь. Тэр бол маш сайн найз.
-
Та одоогоор Барса-д 90 гоолтойгоор тэргүүлж байгаа. Энэ улиралд 100 хүргэх үү, эсвэл үгүй юу? - Тийм ээ. Гэхдээ би ингэж бодолгүйгээр маш олон гоол хийж. Би 100 хүрнэ гэж найдаж байна.
-
Бид 2-3 улирлын өмнөх “боломжгүй” гоол хийдэг Роналдиньо-г дахин харах болов уу? - Та бүхэн үргэлж өөрийгөө 100% дайчлах тоглогчийг харах болно. Роналдиньо үргэлж багтаа хамгийн сайныг хийхийг оролддог.
-
Тэр үеийнхтэй ижил төвшинд очих маш хэцүү гэж би бодож байна. Та маш өндөр төвшинд байсан, одоо энэ төвшиндөө хүрээгүй байна, үүнийг хангалтгүй байна гэж хүмүүс үзэж байна. - Үүнийг би шүүмжлэл, бас дахин шүүмжлэл гэж бодож байна. Хөлбөмбөг огт тоглож үзээгүй хүмүүс тэнд юу болж байгааг мэдэхгүйгээр шүүмжилж байна... Хөлбөмбөг тоглож байсан, үүнийг сайн мэддэг хүмүүс л шүүмжилдэг юм. Би одоо сайн тоглож байгаа гэж бодож байна, гэхээ үүнээс хамаагүй илүүг чадахаа мэдэж байна. Би хаана хүрэхийг хүснэ, тэндээ хүрч чадна гэж боддог.
-
Зарим хүмүүс таныг багийн хувьд олон зүйлийг авч ирж чадах, багт маш чухал “өөрийгөө” дахин нээх хэрэгтэй гэж хэлсэн. - Шинэ зүйл сэдэх, сюрприз бэлдэх бол маш чухал зүйл юм. Хүмүүс үргэлж хууралт, шинэ хөдөлгөөн, шинэ дамжуулалттай сюрприз хүлээж байдаг… Багагүй хугацаанд би үүнд “хувь нэмэр” оруулсан гэдэгтээ итгэж байна. Цаашдаа ч оролдох болно. Би өөрийн арга барилаа хэзээ ч хаяхгүй, яагаад гэвэл би үүнийг яаж хийхээ мэднэ. Би шинэ хуучин зүйлсийг үргэлж хослуулахыг хүсдэг, гэхдээ магадгүй фэнүүд намайг энэ бүгдийг хийдэг гэж үзэж байхад бусад оролцогчид чухад нөлөөтэй. Хэрвээ чи шинэ зүйл сэдэхгүй л бол тэд чамаас бөмбөг авчихна. Шинэ зүйлс нь аливаа юм давтагдахаас зайлсхийдэг гэж би боддог.
-
Өнгөрсөн хэдэн 7 хоногт хир байв? Шүүмжлэлүүдийг хэрхэн авсан бэ?- Би санаа зовохгүй байна. Би үргэлж хүчээ 100% гаргахыг оролдож багтаа хамгийн сайн зүйлс авч ирэхийг хүсдэг.
-
Тантай шударга бус харьцаж байна гэж та бодож байв уу? - Хэзээ ч үгүй. Фэнүүд маань үргэлж надтай хамт байдаг, энэ миний хувьд хамгийн чухал юм.
-
Хүмүүс таны хувийн амьдралын тухай ярилцаж байгаа энэ үед?- Хүмүүс үргэлж л ярьж байдаг боловч гаргаад үзүүлчих юм байдаггүй. Би энд маш олон жил амьдарч байна, надад өөрийн гэсэн амьдралын хэв маяг байсан, одоо ч хэвээрээ. Миний мэдэж байгаагаар хэн ч миний хийсэн “муу зүйлсийг” баталж чадаагүй л байна. Хүмүүс үргэлж элдэв яриа бодож олдог. Тэгээд түүнийгээ олонхийн үзэл бодол гэдэг, маш олон хүн түүнд нь итгэдэг.
-
Танай багийнхан бүгд өнгөрсөн хэдэн 7 хоногийн турш таныг хамгааллаа. Тэд таныг одоо ч багийн лидерээ гэж үзэж байна. Тэдний дэмжлэг чухал хэвээр л байна уу?- Тэд миний найзууд. Бид яг нэг гэр бүл шиг байдаг. Энэ бол жирийн л зүйл юм. Хэрвээ хэн нэг нь шүүмжлэлд өртөх, шударга бус байдалд орох тохиолдолд бусад нь үргэлж түүнийг хамгаална, яагаад гэвэл бид хүн бүрийг 100% харж байхыг хүсдэг.
-
Та Барса-д маш их зүйлс өгсөн. Сүүлийн хэдэн жилд багийн түүхэнд ихээхэн өөрчлөлт нэмэгдсэн. Хүмүүс энэ бүгдийг мартана гэж бодож байна уу? (түрүүнээс хойш энэ сурвалжлагч нь ямар **н** юм асуудаг хог вэ гэж бодогдоод л байлаа)
- Миний ард хүмүүс үргэлж байдаг. Тэд намайг хэзээ ч орхихгүй. Энэ намайг урамшуулж байдаг:
-
Та Барса-д сэтгэл хангалуун байна уу?- “AS ALWAYS”
-
Өмнөхөөсөө илүү юу?- Тийм ээ, өдөр бүр улам их.
-
Хэзээ нэгэн цагт явах тухай бодож байв уу?- “NEVER”
Алдаатай юм байгаа байх шүү, ойлгоно биз