ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 9:57 pm

<<АМРАЛТЫН ӨДРИЙН ЯРИЛЦЛАГА: ПЕТР ЧЕХ>>.

10 жилийн өмнөх яг энэ 7 хоногт хөлбөмбөгийн Челси клубын хамгийн ач холбогдолтой шилжилт дөнгөж дууссан юм.

Бид 1980-аад онд манай бэлтгэлийн бааз байрлаж байсан, Оюутнуудаараа алдаршсан Харлингтон ба Хитроутой салах ёс хийж Кобхэмын ойролцоох Суррей дүүрэгт баяр хөөртэйгөөр нүүн ирж билээ.

Роман Абрамович Челсиг худалдаж аваад бүтэн хагас улирал өнгөрч, харин Жозе Моуриньо, Петр Чех, Дидье Дрогба өөр бусад тоглогч нар анхны улиралдаа тоглож байсан үе юм.

Тэгэхэд Чех Лондонд ирэхээсээ өмнө хэд хэдэн лигт тоглоод амжчихсан байсан бөгөөд Харлингтоны эриний хамгийн төгсгөлд л клубт ирээд байлаа. Тэр цаг үеэс эхлэн Кобхэм Петрийн хувьд 2 дахь гэр, ажлын үндсэн байр болж, чухам энд л Челсигийн хамгийн агуу хаалгачийн алдарт хүрсэн.

Ажлын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн болон энэ нь хувийн болон багийн амжилт, тогтвортой байдалд сүүлийн 10 жил хэрхэн нөлөөлсөн талаар жинхэнэ утгаар нь ярьж чадах хүн бол ПЕТР ЧЕХ. Тэрбээр албан ёсны сайтад өгсөн энэхүү ярилцлагаа тэртээх 2004 оны үйл явдлаас эхлүүлжээ.

Намайг Челсид ирэхэд бид Харлингтонд бэлтгэл хийж байсан хэдий ч хэдхэн сарын дараа Кобхэм рүү явах талаараа ярьцгаадаг байлаа. Тийм ч болохоор Кобхэмийн ойролцоо амьдрах нь дээр гэж би шийдсэн юм.

Нүүсэн өдрөө тод санаж байна. Тэр өдөр Харлингтонд сүүлийн бэлтгэлээ хийж, Арсеналтай тоглосон.

Бид 2:2 -оор тэнцсэн, харин ердөө 7 хоногийн дараа Кобхэмд бэлтгэл хийгээд эхэлчихсэн байлаа. Гэхдээ барилгын ажил дуусаагүй байсан. Талбай бэлэн. Харин үндсэн бүрэлдэхүүнд зориулж түр сууц барьж өгсөн. Бүх зүйл одоогийнх шиг байгаагүй гэсэн үг л дээ.

Талбай бэлэн болсноор л нүүж шилжих хугацааг тодорхойлчихсон хэрэг. Эзэн өөрчлөгдөхөд хөрөнгө оруулалтыг Харлингтоны талбайд оруулсан юм. Зүгээр л бетон дээр бэлтгэл хийж байна гэж хаалгач нар гомдоллодог байсныг өөрчлөж чадсан л даа.

Гэхдээ Кобхэмийн ногоон зүлэгтэй харьцуулна гэж юу байхав дээ. Тэгэхэд Моуриньо хүртэл: "Нөхцөл гайхамшигтай, хүрээлэн буй орчин төгс төгөлдөр, сайхан ч үнэртэй юм, бас бидний дээгүүр онгоц нисэхгүй нам гүм. Талбай, хувцас солих өрөө, барилга байгууламж - бүгд өөгүй. Одоо биднээс л бүх зүйл шалтгаална даа" гэж хэлж байлаа шүү дээ.

Эхний 2 жил хагасын турш тоглогчид байрлаж байсан байр хүртэл үнэхээр чанартай байсан.

Тухайн үед хэн нэгнийг дуудахдаа нүдээ анихыг хүсээд уг байрны өмнө очоод ЗА ОДОО ХАР гэж хэлэхэд энэ байр байнгынх уу эсвэл түр үү гэж ялгаж хэлэх хүн олдохгүй л байсан болов уу.

Хэрэв та бүхэн тухайн үед уг байрны дотор нь орж үзсэнсэн бол 10 жилийн өмнөх болон одоогийн хувцас солих өрөөний ялгааг шууд ойлгох нь гарцаагүй.

Гэхдээ энэ бол ердөө зөөврийн сууц гэж ойлгоход хэцүү л байсан юм даа.

Бид Кобхэм рүү явахаас өмнө, би анх удаа Харлингтонд очоод харсан зүйлдээ итгээгүй. Тэгэхэд бас ч гэж засвар хийгдчихсэн байсан үе гэж байгаа юм шүү дээ. Дасгалжуулагчийн хүсэлтээр талбай, хувцас солих өрөөг засаад янзалчихсаны дараа би очсон хэрэг л дээ. Хувцас солих өрөө нь жижигхэн гэж жигтэйхэн, гэхдээ дажгүй ээ.

Намайг хуучин зургууд хараад гайхахад багийн залуус маань өмнө нь ямаршуухан байсан талаар бүгдийг тайлбарлаж өгсөн. Тийм болохоор ч тэр үү, бас ч гэж дажгүй болсон хойно нь ирсэн юм байна гэж бодоод тайвширсан байх л даа.

Кобхэмд ирсэн эхний 1 сард тоглогчид багийн үндсэн барилга удаан хэдий ч чанартай баригдаж буйг өөрсдийн нүдээр харсан гэрчүүд. Бэлтгэл хийж байсан газартаа л хооллож, эмчлүүлж, машинаа байрлуулж байлаа шүү дээ. Бааз 2007 оны улирлын өмнөх бэлтгэл эхлэхэд бүрэн бэлэн болсон юм.

Тэнд хэдэн хаалга байна вэ? гэдгийг гэнэт ойлгосон. Баруун тийшээ явах бил үү? эсвэл зүүн тийш явах бил үү гэдгээ байнга бодно. Учираа олох гэж 7 хоног будилсан даа. Одоо ч дасчихаж дээ. Би энд байгаа юм чинь тийшээ явна гэсэн үг гээд л...

1-р давхар нь газраас дээш өргөгдөж байрласан 3 давхар барилга дотор үндсэн багийнханд үйлчилдэг янз бүрийн өрөө, оффис, хэлтсүүд байрлах боловч тоглогчид тодорхой нэг газар төвлөрдөг. Энэ нь бид нэг цул гэсэн мэдрэмжийг хадгалахад тусалдаг.

Тоглогчдын хоолны заал л дээд давхарт байрладаг. Бусад бүх зүйл нэгдүгээр давхарт л өрнөнө шүү дээ. Тэнд хувцас солих өрөө, эмчилгээний төв, доор нь биеийн тамирын заал, бассейн, амралтын өрөө, ер нь бидэнд хэрэгтэй бүх зүйл бий.

Ажиллахыг хүссэн газартаа оччихоор биеийн тамирын заал орох, эсвэл эмчилгээ сувилгаа хийлгэхээр өөр тийшээ явахаас дургүй хүрдэг болчихдог юм байна лээ. Бэлтгэлийн баазыг анхнаасаа л бүх зүйл хүрч болохуйц нэг дор байлгах санаагаар хийсэн байх гэж надад бодогддог юм. Манай бааз үнэхээр сайхан шүү. Бид хаана байгаагаа үргэлж мэдэрдэг. Сүүлийн жилүүдэд улам ч өргөжсөөр л байна.

Энэ онд талбайг Брижийнхтэй адил DESSO болгосон. Гэхдээ айлчлан тоглолтод бэлтгэх зорилгоор бодит бусад талбайтай адилхан хөрс, давхаргатай талбайнууд ч бий.

Шинэ талбай үнэхээр онцгой болохоор тоглогчид бүхэнд үр өгөөжөө өгч байна. Өвөл ч яг л хэвээрээ байдаг юм. Брижд ч яг ийм талбайд тоглодог болохоор бэлтгэл хийхэд яг тохирдог. Бэлтгэл сургуулилтыг үр нөлөөтэй болгоход сайн талбайтай байх нь хамгаас чухал.

Заавал өөрийн баазтай байх хэрэгтэй. Бааз үйлчилгээний барилга байгууламж бол клубын бүтэц бүрэлдэхүүний онц чухал хэсэг. Яагаад гэвэл, энэ бол өөрийнх чинь, энд бүх зүйл бэлэн, бүх зүйл танил. Тэгэхээр бүх зүйл сайн сайхан байхад ажиллаад байхаас өөр яахав дээ.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Saiza » Tue Dec 23, 2014 11:01 pm

Image

ямар нэгэн юм мэдрэгдэж байна уу?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Tue Dec 23, 2014 11:15 pm

мхн...
гэхдээ селебрэшнийг хэтрүүлэн хийж, уйлж энэ тэр болох хэрэггүй гэдгийг хальтардаг эрхэм сургамжилсан бөлгөө... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Wed Dec 24, 2014 9:57 am

2013/2014 оны улирлын 17-р тойргийн(Зул сарын өдрийн өмнөх нь) дараахаар Аваргуудын лигийн байрныхан:

1. Ливерпүүл 36 оноотой 11W3D3L GD: 42-19=23
2. Арсенал 36 оноотой 11W3D3L GD: 33-17=16
3. МанСити 35 оноотой 11W2D4L GD: 51-20=31
4. Челси 34 оноотой 10W4D3L GD: 32-18=14

19-р тойрогт Ливерпүүл 5 рүү ухарч Эвертон 4 рүү ахиж 20-р тойргоос хойш 38 тойрог хүртэл Мансити, Ливерпүүл, Челси, Арсенал 4 хэнийг ч ТОП-4 рүү оруулаагүй.

Харин энэ улирлын 17-р тойргийн дараахаар "ТОП-4":

1. Челси 42 оноотой 13W3D1L GD: 38-13=25
2. МанСити 39 оноотой 12W3D2L GD: 36-14=22
3. МанЮтд 32 оноотой 9W5D3L GD: 27-18=9
4. Вест Хэм 31 оноотой 9W4D4L GD: 29-19=10

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Wed Dec 24, 2014 10:02 am

Моуриньогийн "өнгөрсөн жилийн 17-р тойргийн дараахаар" vs "энэ жилийн 17-р тойргийн дараахаар".

2013/2014: Хүснэгтийн 4-рт. Челси 34 оноотой 10W4D3L GD: 32-18=14

2014/2015: Хүснэгтийн 1-рт. Челси 42 оноотой 13W3D1L GD: 38-13=25

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Wed Dec 24, 2014 10:50 am

<<АХЛАГЧАА МАГТАН САЙШААХУЙ>>.

- Терри АПЛ-т 15 улирал дараалан гоолдсон хамгаалагч.

- Терри АПЛ-ийн сүүлийн 4 улиралд толгойгоороо 11 гоолдоод байгаа нь хэний ч үзүүлээгүй амжилт.

- Жон Челсигийн төлөө 60 удаа гоолдоод байгаагынхаа 44-ыг мөргөж гоолджээ.

- Жон дахин 4 удаа АПЛ-т гоолдвоос Давид Ансворт(38)-ыг гүйцэж АПЛ-ийн хамгийн их гоолтой хамгаалагч болно.

#JT26 #CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Эрхэмcfc » Wed Dec 24, 2014 11:45 am

15 улирал гэхээр л аймар сонсогдож байгаа юм шүү... :eek: :eek:
мэргэн бууч "хамгаалагч" нь болчихоосой доо...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Цогоо » Wed Dec 24, 2014 3:06 pm

Соёлоо wrote:Цэнхэрүүд лигт одоогоор хамгийн их гоолыг оруулаад байгаа(38).

Тухайлбал:

Диего Кошта 12, Азар 6(2 пен), Дрогба 3, Оскар 3, Фабрегас 2, Иванович 2, Реми 2, Шюррле 2, Терри 1, Кейхилл 1, Матич 1, Рамирес 1, Виллиан 1, авто гоол 1.
Өө танайх Юнайтедын энэ тоглогчийг хэзээ аваав? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby .boldoo. » Wed Dec 24, 2014 3:23 pm

Дээрэмдсэн шд кк
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Аагий » Wed Dec 24, 2014 4:02 pm

манайд ирээд муу бга шд, дөнгөж ганц... хөгийн гар :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby asa » Wed Dec 24, 2014 7:11 pm

манайхыг академгүй л гээд байдын

Image
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby .boldoo. » Wed Dec 24, 2014 11:28 pm

Image
академгүй гэхээсээ академээ ашигладаггүй л гэдэг шд танайхыг кк
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby TRISTAN » Thu Dec 25, 2014 8:30 am

Ашиглаж, ашиг хийдэг шд
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby asa » Thu Dec 25, 2014 8:35 am

танайх харин үндсэн баггүй юм уу кк
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby GD » Thu Dec 25, 2014 9:02 am

Челсигийн академийн тоглогч гэхээр Терригээс өөр тамирчины нэр орж ирдэггүйшд.
GD
 
Posts: 89
Joined: Mon Dec 01, 2014 5:29 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Gankhuu » Thu Dec 25, 2014 10:06 am

Torres-iig chin Atletico-ruu uldsen hugatsaag ni duustal yavuulah ni dee
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Radiohead » Thu Dec 25, 2014 10:56 am

Стоук сититэй хийсэн тоглолтын дараа ВВС-д өгсөн Фабрегасын ярилцлaгын хэсгээс

Челси-гийн ээлжит нэгэн хожилд таны хувь нэмэр нэлээд их байлаа. Гоолын баяраа тэмдэглэхэд гайхсан шүү?
Яагаад? Хүн бүр л баярладаг шүү дээ. Би Челси-д тоглож байна. Багийнхаа төлөө юу ч хийхэд бэлэн. Нэгэнт энэ багтай гэрээ байгуулсан учраас баяраа хөгжөөн дэмжигчидтэйгээ хуваалцах нь зүйн хэрэг. Цаашид ч гэсэн баярлах болно.
Image

Тоглолтын талаар юу хэлэх вэ?

Надад үнэхээр хэлэх зүйл алга. Өнөөдөрийн тоглолт бидний тааллаар болж өнгөрсөн. Дараагийн тойргийн тоглолт ч ийм маягаар үргэлжлэх болов уу.

Та ийм таамаг дэвшүүлж байна уу?

Энэ бол таамаглал биш. Шилдэг менежерийн ухаан. Моуриньо өрсөлдөгч бүртээ тааруулж тактик боловсруулж чаддаг мэргэжилтэн гэж би боддог юм. Мэдээж бидний дараагын учраа амаргүй байх болно. Яагаад гэвэл Вэст Хам-ийн форм тун сайн байгаа. Тэд дөрөвдүгээр байр хүртэл дэвшиж чадсан шүү дээ. Тиймээс бид сайн тоглох хэрэгтэй. Хэдийгээр манай багийхан талбай дээрээ тоглох ч тайвширч болохгүй.

Фабрегас Челси-г сонгосон. Улиралыг хэрхэн төсөөлж байна вэ?

Улиралын тоглолт дөнгөж талдаа орж байна. Бидэнд гурван цом өргөх боломж бий. Тиймээс өөрсдийгөө дайчлах л хэрэгтэй. Ямар ч баг ялалтын төлөө зүтгэдэг. Би д ч тэдгээр багийн нэг нь.

Моуриньотой хамтарч ажиллах ямар байдаг вэ?

Дажгүй шүү. Тэр сайн менежер. Манай багийхан түүнд итгэдэг учраас бидний амжилт тогтмол байна. Моуриньо болон Челси-гийн залуустай гар нийлж ажиллаж байгаадаа би баяртай байна.

Хэрвээ Челси-г сонгоогүй бол?

Хэлэхэд хэцүү л юм. Гэхдээ энэ талаар би удаан бодсон учраас Челси-г сонгох сонголтоо эртнээс төлөвлөж байсан. Магадгүй зарим нэг хүмүүст энэ нь гэнэтийн явдал мэт санагдаж болох юм. Харин миний хувьд бол үгүй.

Та улирал дуусгаад багаа солих бодол байна уу?

Бараг үгүй л болов уу

Таны хувьд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байх шиг байна. Анх Челси-д хүндрэл хэр гарав?

Мэдэхгүй юм. Нэг их хүндрэл гарсан санагдахгүй байна. Би ирсэн. Дараа нь эмчийн үзлэгт орсон. Тэгээд удалгүй багийхантайгаа цуг бэлтгэлд гарсан. Бүх зүйл маш хурдан өнгөрсөн. Би энэ багт маш хурдан дасч байгаа гэдгийг хэлье. Миний тоглолтоос ч харагдаж байгаа болов уу. Намайг богино хугацаанд дасан зохицоход хөгжөөн дэмжигчдийн нөлөө маш их байсан. Челсигийн нэг хэсэг болсондоо үргэлж баярлах болно
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby realmongolia » Thu Dec 25, 2014 12:08 pm

Youtube үзэж яваад Торресийн нэг видеог үзлээ. Тэр орой үнэхээр сайн байжээ
https://www.youtube.com/watch?v=15q2QXQ9JSE
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby DLGR » Fri Dec 26, 2014 7:48 am

Фабрегаас нэрээ ийшээ ирээд л шууд хөгшин баагий болцон шүү...

Image

халцарч малцраад...
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Тэрри_10 » Fri Dec 26, 2014 1:34 pm

ирэхдээ ийм ирсэн одоо царай орцон байгааздээ дээр байгаа зургийг хараач... ккк
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby DLGR » Fri Dec 26, 2014 5:07 pm

Их л яадарсан харагдаад байна даа...
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Fri Dec 26, 2014 8:28 pm

Image
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Fri Dec 26, 2014 9:16 pm

Ахлагч аймаар мэдэрлээшд....Гоал!!! :-D
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby BuG » Fri Dec 26, 2014 9:17 pm

Nice... dahiad... dahiad...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Radiohead » Fri Dec 26, 2014 9:34 pm

Фабрегасынхаа тоглолтыг үзэж сэтгэлээ сэргээх юм даа :ногоон: Талбайн төвөөс дамжуулж байгаа, булан хийж байгаа нь арай л өөр байна шүү
Азар бас их гоё тоглож байнаа
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 5 guests