by Соёлоо » Tue Dec 23, 2014 9:57 pm
<<АМРАЛТЫН ӨДРИЙН ЯРИЛЦЛАГА: ПЕТР ЧЕХ>>.
10 жилийн өмнөх яг энэ 7 хоногт хөлбөмбөгийн Челси клубын хамгийн ач холбогдолтой шилжилт дөнгөж дууссан юм.
Бид 1980-аад онд манай бэлтгэлийн бааз байрлаж байсан, Оюутнуудаараа алдаршсан Харлингтон ба Хитроутой салах ёс хийж Кобхэмын ойролцоох Суррей дүүрэгт баяр хөөртэйгөөр нүүн ирж билээ.
Роман Абрамович Челсиг худалдаж аваад бүтэн хагас улирал өнгөрч, харин Жозе Моуриньо, Петр Чех, Дидье Дрогба өөр бусад тоглогч нар анхны улиралдаа тоглож байсан үе юм.
Тэгэхэд Чех Лондонд ирэхээсээ өмнө хэд хэдэн лигт тоглоод амжчихсан байсан бөгөөд Харлингтоны эриний хамгийн төгсгөлд л клубт ирээд байлаа. Тэр цаг үеэс эхлэн Кобхэм Петрийн хувьд 2 дахь гэр, ажлын үндсэн байр болж, чухам энд л Челсигийн хамгийн агуу хаалгачийн алдарт хүрсэн.
Ажлын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн болон энэ нь хувийн болон багийн амжилт, тогтвортой байдалд сүүлийн 10 жил хэрхэн нөлөөлсөн талаар жинхэнэ утгаар нь ярьж чадах хүн бол ПЕТР ЧЕХ. Тэрбээр албан ёсны сайтад өгсөн энэхүү ярилцлагаа тэртээх 2004 оны үйл явдлаас эхлүүлжээ.
Намайг Челсид ирэхэд бид Харлингтонд бэлтгэл хийж байсан хэдий ч хэдхэн сарын дараа Кобхэм рүү явах талаараа ярьцгаадаг байлаа. Тийм ч болохоор Кобхэмийн ойролцоо амьдрах нь дээр гэж би шийдсэн юм.
Нүүсэн өдрөө тод санаж байна. Тэр өдөр Харлингтонд сүүлийн бэлтгэлээ хийж, Арсеналтай тоглосон.
Бид 2:2 -оор тэнцсэн, харин ердөө 7 хоногийн дараа Кобхэмд бэлтгэл хийгээд эхэлчихсэн байлаа. Гэхдээ барилгын ажил дуусаагүй байсан. Талбай бэлэн. Харин үндсэн бүрэлдэхүүнд зориулж түр сууц барьж өгсөн. Бүх зүйл одоогийнх шиг байгаагүй гэсэн үг л дээ.
Талбай бэлэн болсноор л нүүж шилжих хугацааг тодорхойлчихсон хэрэг. Эзэн өөрчлөгдөхөд хөрөнгө оруулалтыг Харлингтоны талбайд оруулсан юм. Зүгээр л бетон дээр бэлтгэл хийж байна гэж хаалгач нар гомдоллодог байсныг өөрчлөж чадсан л даа.
Гэхдээ Кобхэмийн ногоон зүлэгтэй харьцуулна гэж юу байхав дээ. Тэгэхэд Моуриньо хүртэл: "Нөхцөл гайхамшигтай, хүрээлэн буй орчин төгс төгөлдөр, сайхан ч үнэртэй юм, бас бидний дээгүүр онгоц нисэхгүй нам гүм. Талбай, хувцас солих өрөө, барилга байгууламж - бүгд өөгүй. Одоо биднээс л бүх зүйл шалтгаална даа" гэж хэлж байлаа шүү дээ.
Эхний 2 жил хагасын турш тоглогчид байрлаж байсан байр хүртэл үнэхээр чанартай байсан.
Тухайн үед хэн нэгнийг дуудахдаа нүдээ анихыг хүсээд уг байрны өмнө очоод ЗА ОДОО ХАР гэж хэлэхэд энэ байр байнгынх уу эсвэл түр үү гэж ялгаж хэлэх хүн олдохгүй л байсан болов уу.
Хэрэв та бүхэн тухайн үед уг байрны дотор нь орж үзсэнсэн бол 10 жилийн өмнөх болон одоогийн хувцас солих өрөөний ялгааг шууд ойлгох нь гарцаагүй.
Гэхдээ энэ бол ердөө зөөврийн сууц гэж ойлгоход хэцүү л байсан юм даа.
Бид Кобхэм рүү явахаас өмнө, би анх удаа Харлингтонд очоод харсан зүйлдээ итгээгүй. Тэгэхэд бас ч гэж засвар хийгдчихсэн байсан үе гэж байгаа юм шүү дээ. Дасгалжуулагчийн хүсэлтээр талбай, хувцас солих өрөөг засаад янзалчихсаны дараа би очсон хэрэг л дээ. Хувцас солих өрөө нь жижигхэн гэж жигтэйхэн, гэхдээ дажгүй ээ.
Намайг хуучин зургууд хараад гайхахад багийн залуус маань өмнө нь ямаршуухан байсан талаар бүгдийг тайлбарлаж өгсөн. Тийм болохоор ч тэр үү, бас ч гэж дажгүй болсон хойно нь ирсэн юм байна гэж бодоод тайвширсан байх л даа.
Кобхэмд ирсэн эхний 1 сард тоглогчид багийн үндсэн барилга удаан хэдий ч чанартай баригдаж буйг өөрсдийн нүдээр харсан гэрчүүд. Бэлтгэл хийж байсан газартаа л хооллож, эмчлүүлж, машинаа байрлуулж байлаа шүү дээ. Бааз 2007 оны улирлын өмнөх бэлтгэл эхлэхэд бүрэн бэлэн болсон юм.
Тэнд хэдэн хаалга байна вэ? гэдгийг гэнэт ойлгосон. Баруун тийшээ явах бил үү? эсвэл зүүн тийш явах бил үү гэдгээ байнга бодно. Учираа олох гэж 7 хоног будилсан даа. Одоо ч дасчихаж дээ. Би энд байгаа юм чинь тийшээ явна гэсэн үг гээд л...
1-р давхар нь газраас дээш өргөгдөж байрласан 3 давхар барилга дотор үндсэн багийнханд үйлчилдэг янз бүрийн өрөө, оффис, хэлтсүүд байрлах боловч тоглогчид тодорхой нэг газар төвлөрдөг. Энэ нь бид нэг цул гэсэн мэдрэмжийг хадгалахад тусалдаг.
Тоглогчдын хоолны заал л дээд давхарт байрладаг. Бусад бүх зүйл нэгдүгээр давхарт л өрнөнө шүү дээ. Тэнд хувцас солих өрөө, эмчилгээний төв, доор нь биеийн тамирын заал, бассейн, амралтын өрөө, ер нь бидэнд хэрэгтэй бүх зүйл бий.
Ажиллахыг хүссэн газартаа оччихоор биеийн тамирын заал орох, эсвэл эмчилгээ сувилгаа хийлгэхээр өөр тийшээ явахаас дургүй хүрдэг болчихдог юм байна лээ. Бэлтгэлийн баазыг анхнаасаа л бүх зүйл хүрч болохуйц нэг дор байлгах санаагаар хийсэн байх гэж надад бодогддог юм. Манай бааз үнэхээр сайхан шүү. Бид хаана байгаагаа үргэлж мэдэрдэг. Сүүлийн жилүүдэд улам ч өргөжсөөр л байна.
Энэ онд талбайг Брижийнхтэй адил DESSO болгосон. Гэхдээ айлчлан тоглолтод бэлтгэх зорилгоор бодит бусад талбайтай адилхан хөрс, давхаргатай талбайнууд ч бий.
Шинэ талбай үнэхээр онцгой болохоор тоглогчид бүхэнд үр өгөөжөө өгч байна. Өвөл ч яг л хэвээрээ байдаг юм. Брижд ч яг ийм талбайд тоглодог болохоор бэлтгэл хийхэд яг тохирдог. Бэлтгэл сургуулилтыг үр нөлөөтэй болгоход сайн талбайтай байх нь хамгаас чухал.
Заавал өөрийн баазтай байх хэрэгтэй. Бааз үйлчилгээний барилга байгууламж бол клубын бүтэц бүрэлдэхүүний онц чухал хэсэг. Яагаад гэвэл, энэ бол өөрийнх чинь, энд бүх зүйл бэлэн, бүх зүйл танил. Тэгэхээр бүх зүйл сайн сайхан байхад ажиллаад байхаас өөр яахав дээ.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9