ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 22, 2014 7:05 pm

<<ЖАЙЛС СМИТ: ШАЛТГААНУУД БИЙ>>.

Зул сарын баяр “Челси”-ийн хөгжөөн дэмжигч Жайлс Смит миний хувьд хугацаанаасаа арай өмнө ирлээ.

10 хоногийн дотор юу ч болж магад тул 12-р сарын 6-нд болсон үйл явдлыг эргэн дурсах нь зөв болов уу!!! АПЛ-ийн 2014-2015 оны улирлын анхны ялагдал “Челси”-д маань ирсэн энэ өдрийг та бүхэн тодхон санаж буй нь эргэлзээгүй биз ээ.

Дараачийнх нь Лхагва гарагт, 1 гоолын зөрүүтэй ялагдсан манай багийн ялагдлыг хөлбөмбөгийн ертөнц даяар шүүн хэлэлцэж, Ньюкаслын талбайд 3 дараалан хожигдлоо, тэр бүү хэл зарим тайлбарлагчид энэ ялагдал бол “төгсгөлийн эхлэл” хэмээн таан аядаж мэдэмхийрцгээж байсан тэр л мөчид Цэнхэрүүд Бриждээ эргэн ирж, бидний хувьд юу ч шийдэхгүй. Харин өрсөлдөгчийн хувьд амь амьдрал нь шийдэгдэх, Спортингтой хийсэн тоглолтонд 3:1 –ээр хожиж, бид Аваргуудын лигийн плейоффт хэсгээсээ зөвхөн 1-р байраар гарах баг гэдгээ бардам харуулан ялсан билээ.

Ингээд л Бямба гарагт л Халл Сититэй мөн л талбайдаа тоглож, Халлынхны бүдүүлэг тоглолт үзүүлсэн, жаахан л эвгүйтсэн бол манай зарим тоглогч бэртэж мэдэх байсан хормуудыг эс тооцвол онц дарамтгүйгээр өрсөлдөгчөө 2:0 –ээр буулган авч, жагсаалтын манлайд 3 онооны давуу байдлаа хадгалж чадав.

Харин Мягмар гарагт усархаг гээч нь жигтэйхэн бороон дунд Эден Азарын гялалзсан цохилт, Филипе Луйзын чөлөөт цохилтоос хийсэн их бууны буудлага мэт цохилтын ачаар(магадгүй энэ гоолууд Челси ТВ-ийн улирлын шилдэг гоолуудад багтах болов уу) дараалсан 2 гоол оруулж давуу байдалтай боллоо. Тоглолт 3:1 –ээр манай багийн ялалтаар өндөрлөж, Чемпионшипын лидер багийг буулган авснаар Лигийн цомын хагас шигшээд шалгарлаа.

Одоогийн байдлаар, энэ улирлын бүх тэмцээний тоглолтын дүнг нэгтгэвэл 25 тоглолт, цорын ганц ялагдал, 5 тэнцээ, 19 ЯЛАЛТ.

21 ялалттай яваа Реал Мадридын амжилттай харьцуулах хэн нэгэн байх нь мэдээж. Тэгвэл бидний хувьд, Реал Мадридаас ялгаатай нь Испанид биш, харин Англид тоглож байна гэж хариулъя. Манай тоглолтуудын ихэнхийг нь хангалттай хүчтэй өрсөлдөгчтэй хийсэн тоглолтууд эзэлж байна гээд хэлчихвэл буруутахгүй болов уу. Тэгэхээр энэхүү амжилтыг харьцуулах шаардлагагүй. Ер нь ч тэгээд хожно, ялна гэдэг цаг нь ирэхээр байнга амар хялбар байгаад байдаггүй юм.

Ньюкаслд ялагдсаныг хэрхэн үзэх вэ? Тэр ялагдал манай багт хэрхэн нөлөөлснийг удаах 2 долоо хоногийн үзүүлэлтээр дүгнэвэл онц нөлөөлж чадаагүй гэдэг нь харагдана. Ялагдал бол сэтгэлийн хат шалгах шалгуур төдий зүйл. Унаж урваагаад уначихдаг, сул дорой араншинтай нөхөд л дарамтанд орж хямардаг.

Гэхдээ тэр өдрийн тэнгэрийн араншингаас шалтгаалж чадаагүй ялагдах мөч ирвэл(жишээ нь, Сейнт Жеймс Паркт тоо тэнцүүлэх боломж ирэхэд бөмбөг хөндлөвч оночихоод, харин өрсөлдөгч баг манай төвийн хамгаалагчийн цорын ганц алдаанд дөрөөлөн давуу байдлаа үржүүлсэн гоол хийж амжаад л ...) мангууралд оролгүйгээр, дорхноо сэргэж, ялагдлын үр дагаврыг хамгийн бага болгох чадвартай байх нь хамгийн онцгой урлаг, авъяас юм.

Ялгаатай, тэс ондоо 3 тэмцээний 3 тоглолтонд 3-ууланд нь дараалан хожно гэдэг тэрхүү ялагдлын үр дагаврыг үл мэдрэх хамгийн гайхамшигтай хувилбар. Тэрхүү ялагдлаас хойш 2 долоо хоног өнгөрөхөд ямар ч Ньюкасл байгаагүй мэт мэдрэмж төрөөд л ...

Бид Ювентус, ПСЖ-тэй таарахыг хүсээгүй гэх хүн олон таарч байна. Сугалаагаар Ювентус таараагүй ч, ПСЖ-тэй учраа таарч орхих шив дээ. Тэгэхээр товчхондоо бид хүссэн зүйлээ авсангүй юу?

Энэ дүгнэлтийг задлан шинжлэх гэж оролдоё.
Эдгээр багууд Европын багуудаас хамгийн их аюул авчирч мэдэх багууд ч байж мэднэ. Хатуу самрыг Аваргуудын лигийн энэ л шатанд цөмчихвөл цаашдын зам дардан болно гэж үзвэл бидний хүссэн баг Ювентус, эсвэл, ПСЖ л байх байсан байж таарах гээд байна. Ювентус ПСЖ-ээс илүү чанга байж болох. Гэхдээ л бид Зул сарын баяраар хүссэн бэлгээ авч чадлаа.

Ямар үндэслэл байна вэ? гэж асууж байна уу. Тэгвэл, аваргуудын лигийн хэсгээсээ нэгээр гарсан баг жинхэнэ тулалдаан эхлэх мөчид ухарч дальдчих, энд тэнд нуугдах шаардлагагүй. Ингэх шаарлдлагатай гэж үзвэл Лигийн цом, Английн Холбооны цом гэдэг тэмцээнүүд хүлээж байгаа гээд хариулчихъя. Харин Аваргуудын лигт ийм зүйл хэрхэвч болохгүй, эсрэгээрээ, зул сарын баярын дараа хүчтэй өрсөлдөгчтэйгөө, өвч бүрэн зэвсэглээд тулалдах гэдэг философ л цорын ганц зөв хандлага байх ёстой.

Энэ ертөнцөд бүх зүйлд тохирсон цаг хугацаа гэж бий. БАТЕ-тай тоглоход зориулагдсан үе бол Европа Лигийн 10-р сар яг тохирно. Харин 2-р сар бол Аваргуудын лигийн плейоффт энэхүү тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчөө амлан авах яг л тэр тохиромжтой цаг хугацаа мөн.

Тоглолтын тасалбар дээр танай өрсөлдөгч гээд Европын хамгийн хүчтэй багуудын нэгнийх нь нэг бичигдсэн байхыг харах, чамайг агуу тулалдаан хүлээж байна гэдгийг мэдрэхээс илүү хүсэл хаана байх вэ.

Тэр үед тун хүчирхэг байсан(тэд хариу тоглолтонд 3:1 гэсэн давуу байдалтай ирсэн шүү дээ) Наполиг буулган авснаараа л, дараа нь домогт Бенфикаг тэмцээнээс хөөн гаргаж, ухаан нь дэндсэн Барселоныг мангаралд оруулан, бүхнийг чадагч Баварияг шигшээ тоглолтонд гэрийнх нь хоймроос буулган, хаалгаар нь түлхээд гаргачихсан гэдгээ мартаж болохгүй.

МанСити гал дүрэлзсэн хэсгээс хуйхуулан гарч ирээд л Барсатай 2 тоглолт дараалан цусаа үзэх болсонтой зүйрлүүлэх боломжгүй. Галаас арай гэж гараад, түймэрт орчихлоо. Энэ нь Ситигийн хувьд 2014-2015 оны улирлын Аваргуудын лигийн сүүлийн 2 тоглолт байж мэднэ.

Манай багийн хувьд 2012 оных шиг бүх зүйл тодоор гэрэлтэх, эсвэл эцсээ хүртэл их бууны дараалсан буудлаган дундуур, жинхэнэ хүч чадлыг гайхуулан, хүч чадал, булчин шөрмөсөө гайхуулан гарч ирэх буюу өөрөөр хэлбэл, аль ч талаар нь бодсон амттай хэрнээ халуухан ялалт бидний өмнө байна. Ийм мэдрэмж төрүүлдэгтээ л энэ тэмцээн оршин байдаг. Бусад мэдрэмжид Лигийн цом хангалттай.

Лигийн цомын тухай хэдэн үг хэлхэе. Борнмутыг бут ниргэсэн Ливерпүүлд баяр хүргэе. Энэ үр дүнг хэн ч хүлээгээгүй. Өөртөө итгэж чадсан Брендан Рожерсийн залуусыг магтах ёстой.
Тэд 2-р үед ичээндээ орон бүгсэн ч, заавал сайшаах хэрэгтэй.
Энэ тоглолтын дараа сугалаа явагдав. Тэрхүү сугалааг Ливерпүүлийн экс тоглогчид болох Грэм Сунесс, Жейми Реднапп нар явуулсан бөгөөд чухам энэ 2 л АПЛ-ийн энэ улирлын лидер багийг өөрийн багтай учруулсан хариуцлагаа үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл Ливерпүүл манай багтай учраа таарсан юм. Тоглолтыг уйтгартай байлгахгүй юу чаддагаа, яаж хожих ёстойг тодхон харуулна гээд амлачихъя.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 22, 2014 9:13 pm

Челси Стокийн эсрэг АПЛ-т сүүлийн 12 тоглолтынхоо(9W 2D) нэгд л хожигдсон бөгөөд 8 тоглолтдоо хаалгаа хуурай манажээ.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 22, 2014 9:18 pm

Манайхан найз нөхөд, сургууль, албан байгууллагынхаа шинэ жилдээ орцгоосон уу?

Баярын настр ямар байна? Өнөөдөр шөнө халуухан тоглолтой ш дээ!!!

Заа бидэнд клубээс шинэ он шинэ жилийн мэнд хүргэж байна!!!

Chelsea FC - Merry Christmas and Happy Blue Year | 1080pHD
https://www.youtube.com/watch?v=bqoHq4jyKks#t=49

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 22, 2014 9:29 pm

Диего Коштагийн АПЛ дэх стат:

Тоглосон тоглолт: 13 (1089 минут)
Гоол: 12
Минут/гоол: 91
Нийт цохилт: 42
Байгаа оносон цохилтын хувь: 80%

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 22, 2014 9:36 pm

АПЛ-ийн Мэргэн буучдыг тэргүүлэгчид:

Серхио Агуэро(МанСити) - 14
Диего Кошта(ЧЕЛСИ) - 12
Чарли Аустин(КПР) - 11
Алексис Санчес(Арсенал) - 9

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 22, 2014 9:43 pm

Цэнхэрүүдийн АПЛ-т оруулаад байгаа 36 бөмбөгийг задалвал:

Диего Кошта 12, Азар 6(2 пен), Дрогба 3, Оскар 3, Иванович 2, Реми 2, Шюррле 2, Кейхилл 1, Фабрегас 1, Матич 1, Рамирес 1, Виллиан 1, авто гоол 1.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 3:56 am

Тоглолт эхэллээ ...

Chelsea team v Stoke: Courtois; Ivanovic, Cahill, Terry (c), Azpilicueta; Mikel, Matic; Willian, Fabregas, Hazard; Diego Costa

Chelsea subs v Stoke: Cech, Filipe Luis, Zouma, Ake, Oscar, Schurrle, Drogba.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
Last edited by Соёлоо on Tue Dec 23, 2014 5:01 am, edited 1 time in total.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:00 am

ГООООООООООООООООЛ!!!! ТЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕРРИИИИИИИИ
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:01 am

2 дахь минутанд анхны булангаас Фабрегасын дамжуулалтаар АХЛАГЧ ЖОН ТЕРРИ гоолдлоо!!!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:04 am

12 - Ческ Фабрегас АПЛ-т албан ёсны 12 дахь гоолын дамжуулалтаа өглөө дөө.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:09 am

АПЛ-ийн сүүлийн 4 улиралд Жон Терригийн мөргөж хийсэн 11 гоолын амжилтыг өөр хэн ч үзүүлээгүй байгаа.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:12 am

20 - АПЛ-ийн нэг улиралд хамгийн их гоолын дамжуулалт өгсөн дээд амжилтын тоо. Рекордыг эзэмшигч нь 2002-2003 оны улирлын Тьерри АНРИ.

Улирал талдаа ороогүй байхад 12 гоолын дамжуулалт өгөөд байгаа Ческ мастердаа амжилт.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:19 am

Тибо Куртуагийн сайхан хаалт байлаа.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:30 am

Матичийн гоё такл, Азар - Ческ ... сөрөг, Коштагийн тааруу төгсгөл болчихлоо.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:47 am

1-р үе: Сток Сити 0:1 Челси.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Khuluge » Tue Dec 23, 2014 4:48 am

Бэртээхнээ энэ Стокийнхон алах нь ямар ширүүн тоглож байна... Улаан авчихаар л байлаа даа Бардсли бол...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Mish » Tue Dec 23, 2014 4:49 am

Эртхэн 2-0 болгоод авах юмсан...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 4:55 am

Тоглолтыг бүрэн контролдож байна шүү. Хэцүү талбай, нөхдүүд ч тэгээд зодоод зодоод явчих юм. Кошта бүдэлгүйдэж байгаад л Шаукроссыг ганц л алдаа дээр болгож тавина даа. Зүүн жигүүр ажиллагаа алга аа. Виллиан хэт хамгаалтанд туслаад урагш орохгүй байна. Эден - Ческ 2 сөрөг л найруулчих гээд, Кошта хэт ганцаардаад Шаукроссыг аргалж амжихгүй л байна. Микел - Матич цэвэрлэгээндээ өөгүй байна аа. Ээлжлээд л таклдаад байна. Хойд 4 цэмцгэр байна. Азар бөмбөг нухдаг ажлаа хийсээр. Тэгэж байгаад ганц сайхан дараад цохиод цохиод явчихаасай.

За 1-р үед Коштагийн урагш гарсан сөрөг амжилтгүй болсныг эс тооцвол гоолоос өөр сайхан момент гарсангүй ээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 5:03 am

15 - Ахлагч Жон Терри АПЛ-т 15 улирал дараалан гоолдоод байна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 5:33 am

ГООООООООООООООООЛ!!! ЧЕЕЕЕЕЕЕЕСК 2:0
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Khuluge » Tue Dec 23, 2014 5:46 am

Коста гоолоо нэмж чадсангүй дээ 2 сайхан боломж гарлаа өөрөө л юм болгосонгүй за ингээд 3 оноо бэртэл гэмтэлгүй 3 оноогоо авсан болоо өөр юу хүсхэв....
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby surveyor » Tue Dec 23, 2014 5:51 am

novsh ene zavaan bagaas gemtel bertelgui salchih yumsan....
hazard gaigui bgaa zuer alchih gd l bn shdee...
нум хэдий чинээ чанга байна
сум төдий чинээ хол тусна.
User avatar
surveyor
 
Posts: 537
Joined: Sun Feb 06, 2011 8:18 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Tue Dec 23, 2014 5:55 am

Тоглолт сайхан болж өндөрлөлөө. Бүх зүйл ЭЕРЭГ!!!
Тибо хаалгаа хуурай манав, 42 оноотой хүснэгтийн тэргүүнд ЦОР ГАНЦААР!!!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Mish » Tue Dec 23, 2014 6:02 am

Cesc bomb
Cesc bomb
You're my Cesc bomb
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Аагий » Tue Dec 23, 2014 6:43 am

Хаха, лаг дуу бна шд.
3 оноо, клин шит. Сайхан бна өө. Эвгүй талбайгаас ийм үр дүнтэй ирлээ гэхээр. Манай хагасууд дажгүй байлаа. Фабре 1 ассист, 1 гоол. Хазард бас нэг ассист. Энэ Уйлаан миараад бхиймаа, бусадтайгаа сайн ойлголцохгүй бга юм шиг.
Арын хэд бас алдаа бага гаргасан, дунд матич чунаглаж бсан, тоглолтын мом болсон гэж. Аа Ахлагч маань супер, хэдэн ч улирал дарааллаад гоолдож бга гэв дээ... Ямар ч бсан карээр-нх нь 59 дэх гоол гэж бна.

За 5 дахь өдөр Вэстхэмтэй тулах нь дээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 17 guests
cron