by Соёлоо » Tue Dec 16, 2014 5:00 pm
<<ЧЕХ: ЭНЭ ХЭВЭЭРЭЭ Л ЗҮТГЭЦГЭЭНЭ ШҮҮ>>.
Петр Чех АПЛ-ийн 16-р тойрогт Халл Сититэй хийсэн тоглолтонд оролцсоноороо хаалгаа хуурай манасан хаалгачдын шинэ дээд амжилтыг тогтоолоо.
Өнгөрсөн Бямба гарагт манайхан өрсөлдөгчөө 2:0 –ээр хожсоноор түүний хаалгаа хуурай манасан тоглолтын тоо 223 болсон юм.
Энэ бол Чехийн хувьд 4 хоногт хийсэн 2 дахь тоглолт байлаа. Тэрбээр Аваргуудын лигт “Спортинг”-той хийсэн тоглолтонд талбайд гарсан бөгөөд, дараа нь гэмтэлтэй Тибо Куртуаг АПЛ-ийн тоглолтод орлон гарсан юм.
Жозе Моуриньо ялагдал бол байдаг л зүйл, гэхдээ манай багийнханд нөлөөлөхгүй гэж өмнө нь хэлж байсан. Моуриньогийн залуус ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдсангүй. Ньюкаслд ялагдсаныхаа дараа Спортинг болон Халл Ситиг итгэл төгс ялж, чансаагаа харуулж чадсан билээ.
Санаснаар болохгүй, эсвэл хожигдсоны дараа бүх зүйл сайн болохыг тэсч ядан хүлээдэг. Дараачийн тоглолтод ялахыг хичээдэг. Үнэхээр амаргүй тоглолт байлаа. Гэхдээ бид хожиж чадсан. Тоглолтын ихэнх хугацаанд бөмбөгийг хянаж чадлаа.
Халл-ынханд хаалга руу цохих боломж ч гарсангүй дээ.
Тоглоно гэдэг үнэхээр сайхан хэрэг. Хамгийн тааламжтай нь хаалгаа хуурай манаж, 3 оноо авч чадлаа шүү дээ. Яагаад гэвэл бид тоглолтыг өндөр төвшинд эхэлсэн ч Халл Сити чамгүй эсэргүүцэл үзүүлсэн. Хурдан гоол оруулсан ч, 1:0 –ээр зөндөө удаан үргэлжилсэн. 2 дахь гоол мэдээж бүхнийг шийдсэн. Харин 1 тоглогч талбайгаас хөөгдсөний дараа бүх зүйл бидний хяналтанд бүрэн орсон доо.
2 дахь гоолыг Диего Кошта оруулсан бөгөөд, энэ бол түүний Англид ирсэн анхны улирлынх нь лигийн 12 дахь гоол.
Манайд ийм сайн довтлогч байгаа нь үнэхээр бахдууштай. Лойк, Диего, Дидье нар талбайд гараад гоолдож байгаа нь маш чухал.
Энэ бол довтлогчийн хувьд байдаг л гоол. Диего улирлын эхнээс л гоолдож байна. Энэ хэвээрээ үргэлжлэнэ гэж найдаж байна.
Лигийн 16 тоглолтын ард гарлаа. Манайхан жагсаалтыг тэргүүлж байна. Бид түүхэндээ 4 удаа АПЛ-т аваргалсан бөгөөд, 3-т нь Чех оролцсон. Хуримтлуулсан туршлага арвин их ч, Челсигийн өмнөх ба энэ үеийнхнийг харьцуулахыг Чех хүссэнгүй.
Бид улирал дуусахаар, хэдэн цом авсан бэ гэдгээр нь багийг үнэлдэг. Олон янзын бүрэлдэхүүнтэйгээр олон цом хүртэж байсан болохоор Челсигийн энэ, тэр баг нь хамгийн шилдэг гэж хэлэхэд хэцүү. Энэ улиралд агуу нөөцтэй, чансаатай баг бүрдсэн. Бид лигээ манлайлж, гялалзсан тоглолт үзүүлэн, маш сайн тоглож байна. Гэхдээ одоогоор авсан цом алга. Тэгэхээр улирал дуустал 2 баг, бүрэлдэхүүнийг харьцуулахыг хүсэхгүй байна.
Хамгийн эрт хүртэх боломжтой цом бол ЛИГИЙН ЦОМ. Бидний дараачийн тоглолт мөн энэ тэмцээнийх.
Бид ¼ шигшээд шалгарчихсан. Цомын төлөө тэмцэх болно. Дерби Каунтитай тоглолттой гэдгээ бид мэдэж байгаа, хүндхэн тоглолт болно.
Тэднийхэн довтлох тактиктай, гэхдээ өнгөрсөн амралтын өдрөөр Чемпионшип-ийнхээ тоглолтонд хожигдсон. Гэсэн ч лигийнхээ лидерт тун ойрхон яваа шүү дээ.
Бид өнгөрсөн улиралд Английн Цомд тэдэнтэй таарахад тийм ч хялбар байгаагүй. Биднийг хэн хүлээж байгааг, мөн цом хүртэхийн тулд сайн тоглох ёстойг бид яс махандаа тултал ойлгосон хүмүүс шүү дээ хэмээн Петр Чех үндсэн сайтнаа мэдээллээ.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9