LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Dec 15, 2014 9:51 am

Алленыг л ад үзээд байх юмаа. Өчигдөр эхний гоол дээр муухай хуурагдсан. Гэхдээ цаадах чинь тйим муу хүн биш шүү. Харин би Аллен гэхээсээ илүү Жеррардад үнэхээр итгэл алдаж байна. Хэд хэдэн тоглолтонд багтаа тус хүргэсэн гэхдээ багийн ахлагч хүн ийм байвал баг нь яаж хожих юм. Маш олон тоглолтонд багтаа ямар нэгэн урам зориг хүч нэмсэнгүй юу ч хийж чадсангүй. Ингэж домог нэртэй гавьсан юмгүй суухаар явсан дээр. Угаасаа сэлгээнд суух эсвэл явах цаг нь болсон. Хаалгачгүй довтлогчгүй сапирсан хамгаалалттай баг ийм байдалтай байхаас ч яахав дээ. Зарим үед Жеррардын байдлыг харахаас Лампардыг явуулсан Челсигийн шийдвэр зөв ч юм шиг санагдах юм. Клуб нь түүний сэлгээний сандал дээр үүрэглэж байснаас өөрийгөө өөр нэгэн газар сориод явж байх нь Лампардад өөрт нь хэрэгтэй. Челсигийн хуншгүй өөдгүй гэсэн шийдвэр одоо бараг Лампардад ашигтай тусч байна. Бид нар ч гэсэн үндэсний бөхийн **н** сэтгэлгээнээс салсан дээр аварга арслан гээд унаж өгөөд тэр хүнийгээ улам хорлоод хөөргөөд байдаг шиг. Жеррадыг сул тавьж явуулах цаг нь болсон.

Харин тэр Ловренгүй 3 тоглолтонд 7 оноо авсан санах юм. БР үнэхээр төөрчихөж. Энэ жилдээ юу ч горьдох хэрэггүйг бид нар харчихлаа. Одоо зүгээр л үзээд санаа оноогоо бичилцээд сууж байя. Тийм ч муу элэглүүлээд байсан юм харагдаагүй. Хэрвээ төгсгөл сайтай хүн байсан бол өгөөтэй аваатай үзэлцэх л байлаа. Гоол хийх хүн байхгүй байхад яаж хожих юм. Стерлинг ямар ч гүйцэтгэл алга. гоол хийчих хүн байсан бол үнэндээ гал гарсан тоглолт болох байлаа. Довтлогчгүй багийн зовлонг эдлэж байна даа.

Маркович үнэхээр хоосонгүй тоглогч гэдгээ харуулаад байгаа юм даа. Эртнээс ашиглаж байсан бол өдийд форм нь жигдэрсэн яах ч байсан юм билээ. Балог ёстой нөгөө хөлбөмбөгийн бурхан тэнгэр нь хаячихжээ. Өвөл энийг зайлуулж байвал хэнийг ч авчирсан яахав. Таарахгүй багтаа ирсэн таардаггүй л юм байна.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby nandin_cole » Mon Dec 15, 2014 9:56 am

Торрес яригдаад байна гэсэн биздээ ... Бало-г явуулаад хэнийг ч яахав юм бол Торрес бол хавааск шд ...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Mojul » Mon Dec 15, 2014 10:00 am

Бало өчдөр гоалдангаа алдсан шдээ. Де Хеа хаагаад хөндлөвч оноод гарчихсанаас биш.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Mon Dec 15, 2014 10:02 am

Миний харснаар лав Бало орж ирээд манайх хамаагүй илүү зоригтой, шийдэмгий тоглож эхэлсэн гэж харсан, гарч ирээд ер нь бол давгүй, сайн байсан. Одоо цаашдаа гараанаас хармаар байна. Аллэн бол сая ёстой нус байлаа, Лукас-г гаргах л байсийм даа, айл тэгэж дунд жаргаачуу.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Dec 15, 2014 10:21 am

Манайд бол яг л мэдрэмтэй байрлал зөв эзэлдэг довтлогч хэрэгтэй санагдаад байгаа юм. Яг л Рууд шиг л. Зөв үед хэрэгтэй байрандаа байж л байх.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Tomroo_Kop » Mon Dec 15, 2014 10:54 am

Spectre wrote:Алленыг л ад үзээд байх юмаа. Өчигдөр эхний гоол дээр муухай хуурагдсан. Гэхдээ цаадах чинь тйим муу хүн биш шүү. Харин би Аллен гэхээсээ илүү Жеррардад үнэхээр итгэл алдаж байна. Хэд хэдэн тоглолтонд багтаа тус хүргэсэн гэхдээ багийн ахлагч хүн ийм байвал баг нь яаж хожих юм. Маш олон тоглолтонд багтаа ямар нэгэн урам зориг хүч нэмсэнгүй юу ч хийж чадсангүй. Ингэж домог нэртэй гавьсан юмгүй суухаар явсан дээр. Угаасаа сэлгээнд суух эсвэл явах цаг нь болсон. Хаалгачгүй довтлогчгүй сапирсан хамгаалалттай баг ийм байдалтай байхаас ч яахав дээ. Зарим үед Жеррардын байдлыг харахаас Лампардыг явуулсан Челсигийн шийдвэр зөв ч юм шиг санагдах юм. Клуб нь түүний сэлгээний сандал дээр үүрэглэж байснаас өөрийгөө өөр нэгэн газар сориод явж байх нь Лампардад өөрт нь хэрэгтэй. Челсигийн хуншгүй өөдгүй гэсэн шийдвэр одоо бараг Лампардад ашигтай тусч байна. Бид нар ч гэсэн үндэсний бөхийн **н** сэтгэлгээнээс салсан дээр аварга арслан гээд унаж өгөөд тэр хүнийгээ улам хорлоод хөөргөөд байдаг шиг. Жеррадыг сул тавьж явуулах цаг нь болсон.

Одоо баг аврахаасаа илүү алах нь ихдээд байгаа Аллэн чиний хувьд таны дүгнэсэнээр багаа цөөхөн аварсан ахлагчаас илүү юм байна тэ. :-o :-o :-o

Жи-г тээр хойно аваачаад зоочихно. Дээр нь хамгаалалт манараа байгаа болохоор мань хүн урагшаа орохоосоо илүү хойноо л бөмбөгний төлөө тэмцэж байна. Гэхдээ хуучин шигээ тэмцэлтэй тоглохгүй, тоглолтыг эргүүлэх чадвар болоод боломж нь олон шалтгаанаар буурч байгаа нь үнэн. Харин одоогийн нөхцөл байдлыг шууд Жи-н нуруун дээр үүрүүлнэ гэвэл ёстой ТОМ САЛААВЧ ШҮҮ... Элдэв янзын тоглолтын тойм үзэж, хайлайтаар тоглолтоо дүгнэж байхаар 3 тоглолт дараалаад бүтэн тоглолт үзчихээд юм бич л дээ...
Аллэний талаар чамтай маргалдах сонирхол алга хүсэл алга. Хамгаалалтанд туслах, дундын шугаманд ирж байгаа дарамтыг бага ч болов нимгэлэх, балансжуулах чадвартай ЛУКАС гэж залуу Бр-д үнэлэгдэхгүй байгаад л гайхаж байна... Лоурэнгүй 3 тоглолт биш Лукастай хэдэн тоглолтонд оролцоод яаж тоглосон байна нэг харчихаарай бас
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Dec 15, 2014 11:12 am

Би тоглолтуудаа үздэг. Гэхдээ Алленыг муулахаас илүү Жеррардыг муулах нь шударга тусна. Багийн ахлагч хүний үүрэг ямар байх ёстой юм. Сайн ярьвал талбай дээр байнга 2 хүний үүрэг гүйцэтгэж тоглох хэрэгтэй байдаг. Гэтэл манай ахлагчаас тйим цог золбоо эрч хүч алга.

Чи харин хөлбөмбөг олон жил үзчихээд зарим хүний үүрэг ролийг одоо хүртэл мэддэггүй бололтой. Өнөөгийн муу байдлыг БР үүрч болно. Энэ хүнтэй хамт бүгдийг нь бус ч тодорхой хэмжээгээр үүрэлцэх ёстой хүн бол багийн гишүүд дотроос багийн ахлагч хамгийн түрүүн хүлээх ёстой.

Одоо БР-г бүгд хангалттай муулцгаалаа шд. Тэгвэл талбай дээр гарчихаад үүргээ ухамсарлаж бүх хүчээ дайчлаж чадахгүй байгаа тоглогчдоо яагаад шүүмжилж болохгүй гэж.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Drog » Mon Dec 15, 2014 11:30 am

Ахлагчийг түлээ БР та 2 явуулж магадгүй с**. Үхэж байхдаа таарсан Алленыг юунд өмөөрөөд байгааг ойлгох юм алга. Аллен Ловрен БР хамтад хөөж явуулуул таарна.
Ливерпүүл фен. YNWA!
Drog
 
Posts: 47
Joined: Wed Sep 24, 2014 10:10 am
Location: Ub

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Mon Dec 15, 2014 11:33 am

Одоо жишээ нь саяны тоглолтонд Аллэн-г гаргах гээд байсийм бол Хэндэрсон гээд талбай дээрээс тоглолт үздэг нөхрийг суулгахгүй яасан юм?

Жеррард ямар нөхцөлд үр өгөөжөө сайн өгөөд байна гэхээр довтолгоонд түлхүү оролцсон үедээ л байлаа, сүүлийн тоглолтуудад их л юм харагдсан баймаар. Жэррард-г АМ-р, ард нь Лукас-Аллэн гэж гаргаад урд Коу, Лаллана, Стерлинг 3-г гаргахад л шал анги байх байсан гэж харж байна. Жеррард-г ДМ-р тавиад үр дүнтэй тоглолт харахаасаа өнгөрсөн л дөө.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Mon Dec 15, 2014 11:35 am

Тэгээд төвийн 2-н урд ДМ зайлшгүй байхгүй л бол төвүүдийн алдаа хийх магадлал нь асар их болоод байгаам л даа. Манайх тэр хүнээ суулгачихсан, тэгээд шууд төвийн хэдтэй айл тулчихаж байна лээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Адмирал » Mon Dec 15, 2014 11:37 am

Манай гараа ингэж л гармаар юм бна...
..................Минолэ
....Жонсон...Шкртэл...Турэ...Морено
.....................Лукас...Жи
Лаллана/Хэндо.......Коу...........Стэрлинг
.....................Бало
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby ХАЛИУН » Mon Dec 15, 2014 11:43 am

Өчдөр бол аллен ёстой гус байсан. Бөмбөгний төлөөх тэмцэл болгонд бавуулсан голд байгаа хүн нэг бол найруулах нэг бол бөмбөг булаах эсрэгийн багийн бөмбөгний төлөөх тэмцлийг сулруулах үүрэгтэй түүнээс биш юу ч биш гүйгээд байхыг бол захын хөлбөмбөгчин хийх байх. Ахлахгч гөгширсөн л дөө. гэхдээ нээх одоо зайлуул энэ тэрдээ тулаагүй л байна лээ. яахав хааяа банзанд суух бол зөв. түүнээс биш гусарцан байгаа багийг сэргээсэнгүй энэ тэр гэж хөөнө ч гэж юу байхав. Бало харин ч өчдөр тоглолт сэргээсэн. чамгүй олон жил хөлбөмбөг үзэж хэрэндээ тоглож байсных өчдөр алленд 0 оноо өгнө. хаалгач бол яалт ч үгүй 3 гоол алдсан. нэг нь отон байсан.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby GD » Mon Dec 15, 2014 11:52 am

Стерлинг, Балотелли 2 чинь жаахан толгой муутай юмаа. 2-р үед 16-гын гаднаас хүн онож тоглоод байгаа юм уу хаашаа юм.
GD
 
Posts: 89
Joined: Mon Dec 01, 2014 5:29 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Tomroo_Kop » Mon Dec 15, 2014 11:56 am

с** хариуцлагыг ийм өчүүхэнээр төсөөлж хөлбөмбөг үзэж яадаг байна аа. Гэнэт л ахлагч хүн бол талбай дээр 2 хүн шиг байх ёстой, сэргэлт мотевац өгөхгүй байна бла бла...

Жи дасгалжуулагч биш. Тэр талбай дээр ингэж тоглох ёстой гэсэн зааварчилгааг дасгалжуулагч нараас аваад л өөрийнхөө ажлаа хийж байгаа хүн. Одоогийн нөхцөл байдалд сэргээж тоглоё ч гээд үнэндээ ганцаардаж байгааг харж байна уу. Бүгд л нэг унжийсан тоглолттой байхад бүх тоглогч нарыг Жи ганцаараа хянаад, сэргээгээд гүйнэ гэж байх ч үгүй. Ядаж түүнд тусалчих хүн талбай дээр байгаа хүмүүс дунд алга. Хамгаалалтын шугаманд Карра шиг, Аггэр шиг... Урд шугаманд Суарэз шиг, эсвэл тоглолтоороо сэргээдэг ид үеийн Торрес шиг, Маше шиг ядаж сэтгэл сэргээсэн такл хйих хүн талбай дээр байж байж Ахлагч хүн өөрөө урам авч багаа сэргээх ёстой. Хэндогийн утгагүй гүйлтийг харж, эсвэл Аллэний хаяггүй дамжуулалтыг харж сэргэлтэй нь биш лол. Өөр тэр хүнийг орлоод талбай дээр ахлагчаар тоглох хүн хэн байна. Хэндогоос юу хүлээх үү, Лукас угаасаа голомдмол хүүхэн болчихсон. Явж явж Коло Түрэ л хамгийн зоригтой үзэж байгаа байх шүү с**...

Ер нь тэгээд энэ бүх ший жүжгийг найруулж байгаа Брэндэн Паское тэргүүтэй хүмүүсээс л тэр хайгаад байгаа хариуцлагаа нэх. Ядаж байхад Брэндэн улирлын өмнө жоохон амжилтандаа ташуураад юу юу ч ярьчихлаа... Ийм тактикаар тогловол Прэмиэр лигт ЛВГааль хүнд улирлыг үзэх болно./Сая нусаараа хожигдлоо/ Энэ зуны наймаа манай багийн ирэх 4 жилийн суурь үндэс бла бла...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Dec 15, 2014 12:05 pm

Чи наадхаа БР-д өөрт нь наад с** гэдэг үгтэйгээ хэлээч.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Dec 15, 2014 12:09 pm

Одоо угаасаа харах найдах юм байхгүй болсон. Тэр одоо зүгээр л тоглолтоо ярьцгаая. Тэрийг хал тэрийг зар гэдэг яриагаа ч би болий. Наймаагаа ярья. Эсвэл энд тэндээс олигтойхон сонирхолтой юм орчуулцгаая.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby rednasca » Mon Dec 15, 2014 12:11 pm

явж явж Баттулгын зөв болдог биз дээ?... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Mojul » Mon Dec 15, 2014 12:12 pm

Хахах танайд ирэх тоглогч одоо байх уу.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby tuwshin_pr » Mon Dec 15, 2014 2:05 pm

Жи-гээ бол өмөөрөөд байхааргүй л баймаар. Ижил байрлалд тоглодог бараг нас чацуу Каррик шал өөр л байшд.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1349
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby spain man » Mon Dec 15, 2014 2:16 pm

Эдний Хаманн харин Каррикийг маш андэррэйтэд тоглогч гсн байна лээ... Эднийхэн Каррикийг үздэггүй санагдана...

Өчигдөр эднийх харин санаснаас давгүй байсан.. Прэссинг маш сайн хийж, өөрсдөдөө гоолын боломж ч гаргасан... Де Хеаг л бараагүй болохоос биш...

Одоогийн ийм нөхцөл байдалд тэгээд Жи тодорхой хэмжээгээр буруутай л даа... Ноднин нөхөр халтираагүй бол өдийд шал өөр байхыг үгүйсгэхгүй... Лигтээ түрүүлсэн бол Суарэз яаран явахгүй байсан байж магад, явлаа ч Санчез нтэрт гологдохгүй байсан биз... Одоо тэгээд яая гэхэв дээ, хайран кареер...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby bayarbat » Mon Dec 15, 2014 2:28 pm

Эднийх харин Санчез-г л заавал авах байсын. Одоо Зенитээс л Халк-г сугал :D
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Mon Dec 15, 2014 2:29 pm

Жи шинэ гэрээ хийнэ шт одоо... кк
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Chin-T-Mac » Mon Dec 15, 2014 2:37 pm

Улиралын өмнө Дортмунтыг 4-0 дээл, дараа нь Тот-ыг 3-0дож байрихад гоё л харагдаж байсымдаа, багийн дотоод уур амьсгал уначижээ, бас манай баг лидергүй болж, Жи маань арай л хөгширч залуухан сүпер дүпер, тоглолт эргүүлдэг хүн л дутаад байна. тэр нөхцөлд ахлагч бол хангалттай л тулах байх, одоо сэтгэл байвч бие нь дийлэхгүй болсон бололтой.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby zigo » Mon Dec 15, 2014 2:49 pm

манай флаг авах уу? сэргэтэл сэргэтэл такл хийнэ шүү дээ. хаха
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Funky » Mon Dec 15, 2014 2:56 pm

Ер нь тэгээд манай Каррик СВ болчихсон шд
Эдний Жи тэй харьцуулах юм биш хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests
cron