by Соёлоо » Tue Dec 09, 2014 4:12 pm
<<ГАНЦ ХОЖИГДОО Л БИЗ>>.
14 тоглолт дараалан АПЛ-т хожигдоогүй явсан хатуу самар “ЧЕЛСИ” 15-р тойрогт Сент Жеймс Паркт ялагдав.
Хэвлэл мэдээллийнхэн янз бүрийн талаас нь харж бичиж байгаа боловч энэ бол БАЙХ Л ЗҮЙЛ.
Ялагдлын дараа хэн буруутай вэ? одоо яах ёстой? гэсэн асуултууд ёс мэт тавигддаг. Гэхдээ энэ азгүйтлийг эерэг талаас нь авч үзэх хэрэгтэй.
Итгэхгүй байна уу? Тэгвэл энэ ялагдал “Челси”-д юу өгөхийг хамтдаа тунгааж үзье.
1-рт. Хэвлэлийнхэн Моуриньогийн багийг үгийн муугаар, баяр хөөртэйгөөр гичилж байхад, харин “Онцгой нэгэн” тайван амгалан байж багийнхан дээр нь унаж буй ачааг замаас нь өөр тийш зайлуулж чадаж байна. Тэгээд ч, Арсеналын тогтоосон хожигдолгүй дээд амжилтыг тоглолт бүрт бодож байх албатай биш. Залуус ч илүү тайван болж, хамгийн гол нь тэдний мөрөн дээрх, рекорд эвдэх гээн дарамт алга боллоо.
2-рт. Жозе хэдийгээр гайхамшигтай сэтгэл зүйч боловч, зарим үед хэт зөрүүд. Өмнө “Boxing Day” хүлээж байхад, одоо л багийн нөөц тоглогчдын хүчийг үзэх ёстой шүү дээ.
3-рт. Багийн нөөц тоглогчдын талаар хэдэн үг хэлье. Хүч онцгой нэмчих хүн байна уу? Дахин амилж чадан ядан буй 36-тай Дрогбаг эс тооцвол шүү дээ. Үнэхээр уйтай дүр зураг харагдах юм. Азар-Оскар-Виллиан гэсэн манай гурвал бараг бүх тоглолтонд шүглийн эхний дуунаас эцсийн дуу хүртэл буй бүхнээ шавхаж байна. Зөвхөн Андре Шюррле л довтолгоонд ямар нэг хүч нэмж, үр дүн авчрах чадалтай, харамсалтай нь дадлага туршлага сул байдлаасаа болж одоо яг хямралын байдалд орчихсон байдаг. Манай гурвалын хүч дутсан үед эсвэл Дидьег, эсвэл Шюррлег гаргаад ид шид байдаг гэдэгт итгэж болох юм. Эерэг тал хаана байна гэж үү? Бидний өмнө наймааны цонх нээгдэх гэж байна. Тэгэхээр энэ алдаа эндлээ засаж болно гэсэн үг.
Өрсөлдөөн үүсгэх дахин нэг жигүүр онц шаардлагатай(Салахын төвшнийх байж хэрхэвч болохгүй). Тулгуур бүсийн талаар амаа татъя. Хэрэв Жозе зөвхөн Фабрегас-Матич нарт найдахаар шийдсэн бол, энэ бол бүхнийг нураах шийдвэр. Микел хангалттай төвшинд хүрч чадаагүй байна, харин Рамирес энэ улиралд гэмтлээс салахаа байлаа. Шинэ цус сэлбэлт зайлшгүй хэрэгтэй. Тэгээд ч ирэх хавар биднийг Аваргуудын лигийн плей-офф хүлээж байгаа болохоор сэлгээний сандалд дүүхэлзсэн, барын аманд гараа хийхээс буцахгүй тоглогчид суух байх нь онцгой чухал.
4-рт. Магадгүй, хамгийн сүүлийн бичиж буй энэ хэсгийг олон хүн эерэгт оруулж тооцохгүй байж болох юм. Гэхдээ АПЛ-ийн өрсөлдөөн, миний бодлоор, эцсийн тойрог хүртэл үргэлжлэх ёстой. Тэгвэл тоглолт бүр сэтгэл догдлуулж, ялалт бүхэн амттай байж, сэтгэл зүрхэнд хэзээ ч үл арилахаар тамгалагдах болно. Нөгөө талаас он солигдох мөчид араас мөрдөж мөшгиж буй өрсөлдөгчдөөс 10 оноогоор тасарч, топ-4 багийн төлөөх бусад багийн өрсөлдөөнийг ёжтойхон ажиглаж суувал зүгээр ч юм шиг. Баг хэмнэлээ алдахгүй байхад ганцын зэрэг гоолоор дуту хожигдоход гэмгүй. Тэгэхээр бидэнд хамаагүй хүмүүст урам өгөх бас дэмий(үүний тод жишээ бол, 2011-2012 оны улирлын 3-р сард МанЮтд-ийн гоолын зөрүү 12,15 явсан ч, 5-р сар гэхэд энэ байдал алдагдаж, МанСити аварга болсон. Шийдвэрлэх хүчин зүйл нь оруулсан болон алдсан гоолын зөрүү. Гэхдээ МанЮтд зам зуур салан баавгайн үргэр мэт оноо алдаагүй явж чадсан бол дээрх тооны зөрүү ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй байсан даа).
Эцэст нь хэлэхэд “ЧЕЛСИ” энэ улиралд үнэхээр үзүүштэй, гоёмсог, итгэлтэй харагдаж байна. ЖОЗЕ МОУРИНЬО өнгөрсөн улирлын алдаагаа давтчихгүй л бол “Челси” АПЛ-ийн цомыг улирлын төгсгөлд толгой дээрээ өргөнө гэдэгт итгэлтэй байна.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9