ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 7:21 pm

Image

Бүх карьерийнхаа турш зөвхөн ганц клубын төлөө тоглож байгаа хөлбөмбөгчид одоо цөөхөн болжээ. Гэхдээ би өөрийн карьерийг дуустал зөвхөн Челсидээ хүчин зүтгэхийг хүсч байна. - Жон Терри, 2001 он.

#HappyBirthDay34 #JT26 #BestWishes #Captain #Leader #Legend
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 7:34 pm

Куртуа: Хүндхэн тоглолт боллоо. Гэхдээ бид өөдрөг байх ёстой. Бид манлайлсан хэвээр л байна шүү дээ. Дараачийн тоглолтоос эхлэн урьдын адилаар боломжит бүх зүйлийг хийхээр дахин хичээх болно.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby tuwshuu_answer » Sun Dec 07, 2014 7:35 pm

хамгийн ихээр хүндэлдэг тоглогч. лампард дрогба гэсэн домгуудаас илүү энэ хүн л илүү домог харагдаад байдын
Witnessing a very beginning of The "Lampard" Epoch of The Blue Nation, We ain't got no history. Žadná dějina, ale budoucnost
User avatar
tuwshuu_answer
 
Posts: 972
Joined: Thu Nov 03, 2011 7:53 pm
Location: Prague, CZ

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 7:38 pm

Пеллегрини: 11, 12-р сард хэн ч цом хүртэж чадахгүй гэдгийг би үргэлж л хэлдэг шүү дээ. 12-р сард бидний өмнө 7 тоглолт байна. Энэ сар л оньсны зангилаа тайлагдана даа.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 8:49 pm

Image

<<Абрамовичийн нууц баруун гар буюу дэлхийн хөлбөмбөг дэх хамгийн нөлөөтэй эмэгтэй>>.

Тэрбээр 39 настай бөгөөд Москвагийн улсын их сургууль төгсжээ. Роман Абрамовичийн удирдлага дор ажиллаад эдүгээ 17 жил аль хэдийн өнгөрчээ.

ОХУ болон Канадын иргэншилтэй бөгөөд 2013 оны 6 сараас Челсигийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Марина Грановскаягийн тухай Челсигийн албан ёсны сайтаас мэдэж болох бүх зүйлийг дэлгэе. Ямар ч зураг, нарийн тодорхой зүйл даанч алга. Тэр бүү хэл өөрийнх нь хэлсэн ганц ч үг, ядаж өөрийнх нь тухай илүү тодорхой мэдээлэл байхгүй байна гээд бод доо. Орос, Англи болон бусад хэлийг эзэмшсэн. Сайтад байгаа түүний талаарх бүх мэдээлэл ердөө л энэ.

Хэдий тийм боловч Марина бол хөлбөмбөг дэх хамгийн, ер бусын хүчирхэг эмэгтэй. Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус клубын дотоод менежментийг тэр л хөтлөн явуулдаг гэж мэдээлдэг. Мөн Жозе Моуриньо Челсид эргэн ирсэн нь ч түүний гавьяа гэж ярьдаг.

Диего Кошта, Ческ Фабрегасыг авчирсан нь ч түүний л хийсэн ажил. Грановскаягийн талаар сонсогддог элдэв яриа, янз бүрийн түүхэнд итгэх юм бол тэрбээр аль эрт Абрамовичийн баруун гар төдийгүй нөлөөтэй болчихсон.

1980-аад оны төгсгөлд хэний ч нүдэнд үл тоогдох Грановскаяг менежментийн салбарт ийм толгой эргэм амжилтанд хүрч чадна гэж итгэх нь бүү хэл бодож ч чадахгүй байсан.

"Түүнд хичээл зааж байхад бусдаас ялгарах зүйл огтхон ч байгаагүй гэдгийг тод санаж байна. Хэнд ч анзаарагддаггүй оюутнууд байдаг даа, тэдний л нэг" хэмээн их сургуулийнх нь нэгэн багш дурсан ярьсан нь бий.

Харин одоо Грановская маш сонирхолтой карьерыг босгож чадлаа хэмээн ярьж байгаа нь ёстой байгаа оносон үг.

Марина эхлээд дуу хөгжим, бүжгийг тун идэвхтэй сонирхож байсан бол хэсэг хугацааны дараачаас гадаад хэлэнд дурлах болсон юм.

Москвагийн их сургуулийг төгсөөд л Сибнефтьд ажилд оржээ. Тухайн үед тэрхүү хүчирхэг компани Роман Абрамовичийн эзэмшилд байлаа.

1990-ээд оны төгсгөлд өнөөх амжилт дагуулсан бизнесмен маань өөрийн бизнесээ Газпромд зарахад Грановская Чукоткийн амбан захирагчид үнэнч хэвээр үлдэв.

Грановская ердийн албан хаагчаар нэг их удсангүй. Хэсэгхэн хугацааны дараа ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцины дотны найзын анхаарлыг өөртөө хандуулж чадсан юм. Итгэлийг нь ч алдсангүй. Аль хэдийн хамтдаа 17 жилийг үджээ.

Түүний одоогийн албан тушаал нь ЗӨВЛӨХ. Гэхдээ зөвхөн зөвлөхийн үүргээр ажил нь хязгаарлагддаг гэдэгт итгэх хүн даан ч ховор. Грановская Абрамовичийн ажил хэрэгт бидний боддогоос хавьгүй гүн гүнзгий нэвчсэн гэдгийг 100 хувь итгэлтэй хэлэхэд буруутахгүй болов уу.

Абрамович 2003 онд Челсиг худалдан авахад, Грановская мөн тэр онд Лондон руу суурин амьдрахаар нүүж ирлээ. Гэхдээ Марина Их Британы нийслэлд өөрийн хэн гэдгээ зарлахыг оролдсонгүй. Урьдын адилаар хөшигний ард байхыг илүүд үзсэн юм.

10 жилийн дараа л клубын албан ёсны ажилтан болов. Клубын ерөнхий захирал Рон Гурлей гэнэт халагдсаны дараа буюу 2014 онд клуб Роны албан үүргийг Брюс Бак болон Марина Грановская нарт хувааж үүрүүлэхээр шийдвэрлэлээ.

Баерн Лэвэркузны ерөнхий захирал Вольфганг Холцхаузер Андре Шюррлегийн наймааны талаар ярихдаа: "Бүх хүч чадлаа олонд танигдахад зарцуулж тэмүүлдэггүй хүмүүс надад таалагддаг. Магадгүй энэ нь Грановскаягийн хамгийн хүчирхэг зан чанаруудын нэг нь байх" гэсэн нь бий.

Грановскаягийн талаар бид өөр юу мэдэх вэ? Тэрбээр туйлбартай, өөртөө итгэлтэй ажилладаг, асуудлын голыг олж чаддаг. Элдэв марзан яриа хөөрөөнд дургүй. Яриа хэлцлийн үед яаж ч гуйгаад нэмэргүй. Шинэ гэрээний нөхцөлд сэтгэл дундуур буйгаа Жон Терри хэлэхэд "Үүнийг ав, эсвэл далд ор" гэж хэлж чадсан хүн бол зөвхөн Марина Грановская.

Түүнийг тойрсон янз бүрийн яриа Маринаг Жеймс Бондын тухай киноны Орос тагнуул эмэгтэйн дүрээр төсөөлөхөд хүргэдэг. Нууцлагдмал, аазгай хөдлөгөм, гэхдээ хүрч боломгүй "ЦАСАН ХАТАН".

Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж Evening Standard-д: "Грановская Моуриньог Челсид эргүүлэн авчирсан нь тохиолдол биш ээ. Абрамович Португал дасгалжуулагчаас тийм ч таатай, нөхөрсөг байдлаар салчихаагүй шүү дээ" гэж мэдээлсэн байдаг.

Хэрэв эх сурвалжид итгэвэл Грановскаягийн хувьд энэ бол тийм ч хүнд ажил байгаагүй. "Хэрэв Абрамович Челсид Моуриньог эргүүлэн авчирахаар өөрөө оролдсон бол хэн бүхний хөх инээдийг барах байсан. Грановская л онцгой нэгэнийг эргүүлэн авчирахаар Оросын тэрбумтаныг ятгаж, бүх яриа хэлэлцээрийг гартаа авч, энэ нь ч үр жимсээ өгч байна".

Челсид ойр хүмүүс түүний талаар хэзээ ч нугалж, зогсоож, замаас нь буцаах боломжгүй эмэгтэй гэж ярьдаг. Түүнд ажлаас өөр хийдэг зүйл үгүй. Нэг уулзалтаас нөгөө уулзалт руу... Гэхдээ өөрийн босстойгоо онцгой сайн харьцаатай.

Хаалттай хаалганы цаана Орос бүсгүй хэд хичнээн яриа хэлцэл хийдэг нь гайхалтай. Грановская бол Каррен Брэди(Бирмингэм болон Вест Хэмийн экс удирдагч, сүүлд улс төрийн карьер хөөсөн) мэтийн эмэгтэйчүүдээс тэс ондоо, тэдний бүрэн эсрэг тал, санаатайгаар хөшигний ард үлддэг хатагтай.

Хизер Раббатс 2006 онд Миллуолыг удирдах болсноор Английн хөлбөмбөгийн түүхэнд клуб удирдсан анхны эмэгтэй болж байсан түүхтэй. Хизер BBC болон бусад сувгуудаар гарч, буяны болон хандивын арга хэмжээнд оролцож, үүгээрээ өөртөө болон клубтээ бусдын анхаарлыг хандуулж чадаж байсан төдийгүй, хөлбөмбөгт зөвхөн эрчүүд бус эмэгтэйчүүд ч ажиллаж чадна гэдгийг нотлон харуулсан юм.

Грановская өөр зам сонгосон. Энэ нь ч алдсангүй. Тэрбээр дэлхийн хөлбөмбөг дэх хамгийн хүчирхэг эмэгтэй, гэхдээ олон нийт түүнийг мэдэхгүй. Европт гол үүргийг нь эмэгтэй хүн үүрч яваа Челсигийн төвшиний ӨӨР БАЙХГҮЙ.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 9:07 pm

Image

Жилээс жилд, тоглолтоос тоглолтонд энэ л хүн өөрийгөө хөлбөмбөгийн талбайд бүрэн бүхлээр нь зориулж, талбайн метр, сантиметр бүрийн төлөө амь тавьж чаддаг.

Жоны ЗҮРХ өөрийн нэрийн төлөө бус, бидний төлөө цохилдог. Клуб, фанатуудын төлөө өөрийн цээжин дээр цэнхэр арслант сүлдийг 20 жил мандуулж явна.

Терри "ЦЭНХЭР", яс чөмгөндөө тултал ЦЭНХЭР. Челсигийн нэрийн хуудас.

Аливаа тоглогч зөвхөн түүнээс л үлгэр жишээ авах ёстой. Хариуцлагаа бүрэн ухамсарлаж, өрсөлдөгчийн чансаа, түшмэдээс үл хамааран тулаан бүрт сэтгэл зүрхээ өгч чаддаг нь бүгдийн анхаарлыг татаж, хүндлэлийг хүлээдэг.

Өөрийн хувиар болон манай группын(ЧЕЛСИГИЙН МОНГОЛ ФАНАТУУД) бүх гишүүдийн өмнөөс цэнхэрүүдийн агуу ахлагчдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Чи, энэ улиралд АПЛ-ийн аваргын цомыг ахлагчийн хувиар хамгийн түрүүнд дахин өргөнө гэдэгт бат итгэлтэй байна. Өргөх цом нэгээр тоологдохгүй нь мэдээж.

#HappyBirthDay34 #JT26 #BestWishes #Captain #Leader #Legend
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 9:12 pm

Image

"БОДИТ БАРИМТ"

Челсигийн домог Фрэнк Лэмпард өөрийнхөө хөмбөмбөгийн карьерийн туршид ер бусын амжилт болох 251 гоол оруулаад байна(шигшээ багийн багийн төлөө хийсэн гоолыг тооцоогүй).

Энэ бол Хави, Инеста нарын оруулсанаас бараг 2 дахин их(хамтдаа 130 гоол).

Хаби, Жеррард нарынхыг нийлүүлснээс илүү(206 гоол).

Гаттузо, Пирло нарынхыг нийлүүлснээс илүү(85 гоол).

Рибери, Роббен нарынхыг нийлүүлснээс илүү(229 гоол).

Зидан, Эдгар Давидс нарынхыг нийлүүлснээс илүү(163 гоол).

АГУУ!!! Супер Фрэнки!!!

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Sun Dec 07, 2014 9:38 pm

Алан Пардю: Энэ бол магадгүй Европын хамгийн шилдэг багийн эсрэг үзүүлсэн онцгой үр дүн байх.

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 08, 2014 10:19 am

Image

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00 -аас (Даваагаас Мягмар шилжих) Английн Холбооны Цомын(ФА цом) 3-р шатны сугалаа болох юм. Энэ жил 736 баг оролцож байгаа бол энэхүү шатанд шалгаран үлдсэн 20 баг дээр дээд 2 лиг буюу Английн Премьер Лиг(20), Чемпионшип лигийн(24) нийт 44 баг нэмэгдсэнээр 64 баг цааш тулалдах нь.

#FACup_draw #CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Жавхаа » Mon Dec 08, 2014 10:45 am

ишш... одоо 2 бүдэрхэд л дээр нь гараад хэвтлээ шдээ хэхэ
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Mon Dec 08, 2014 10:47 am

Агуэрогүй хэсэг оноо алдах байлгүй дээ...
яахав, тэгээд урд хойноо ороод уралдаад явж байхад юу нь муу байхав дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 08, 2014 10:52 am

Агуэро наанадаж хэзээ ирэх юм бэ? Их удахаар бол фантасигаасаа хасахаас.

Доороосоо хатгуулаад явж байхад болохгүй нь юу байхав дээ? улам л хурцална биз.

Эцэст нь ... Агуэрогүй МанСитиг хэдэн тойрог харъя!!!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Жавхаа » Mon Dec 08, 2014 10:57 am

rednasca wrote:Агуэрогүй хэсэг оноо алдах байлгүй дээ...
яахав, тэгээд урд хойноо ороод уралдаад явж байхад юу нь муу байхав дээ...


Агуэротой, Агуэрогүй болох байх зузаан бүрэлдэхүүн байна.

1-0 хожоод явахад асуудалгүй байх тэгээд ч Агуэрог ирэх хүртэл тоглолтын хуваарь гайгүй харагдаж байна.
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby LeBe » Mon Dec 08, 2014 11:09 am

Соёлоо wrote:
Гаттузо, Пирло нарынхыг нийлүүлснээс илүү(85 гоол).

АГУУ!!! Супер Фрэнки!!!
[/b]


Агуу юм өө. Гэхдээ Гатузо, гоал гэдэг 2 үг эвгүй сонсогдож байнаа хэхэ. Ер нь Гатузо гоалдож байсын болов уу
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Чуугий » Mon Dec 08, 2014 11:12 am

10 хүрэхгүй гоол хийсээн хийсэн.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 08, 2014 11:38 am

Image

15 тойрог өнгөрөөгөөд байгаа хэдий ч 14 тойргийн дараахаар гээд нэг сонирхолтой хүснэгт гаргасан байж. Сая л анзаарлаа.

Лигийн тоглолт 90 минутаар биш 80 минутаар өндөрлөдөг бол:

#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Mon Dec 08, 2014 11:40 am

манайх тоглолтын төгсгөлийг сайн хийхгүй байгаагийн л шинж юм уу даа...
Манчестер хотод алдсан 4 оноо гол харлуулдаг шүү...
гэснээс Астон вилла манайхтай бас адилхан юм байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Барнаба » Mon Dec 08, 2014 11:47 am

Жавхаа wrote:
rednasca wrote:Агуэрогүй хэсэг оноо алдах байлгүй дээ...
яахав, тэгээд урд хойноо ороод уралдаад явж байхад юу нь муу байхав дээ...


Агуэротой, Агуэрогүй болох байх зузаан бүрэлдэхүүн байна.

1-0 хожоод явахад асуудалгүй байх тэгээд ч Агуэрог ирэх хүртэл тоглолтын хуваарь гайгүй харагдаж байна.


Яг ярьвал Агуэро-н Сити-д авчирсан оноо гэвэл бага юм бишүү, улирлын эхэнд болон 4 гоал гээд гоалынх нь ихээхэн хувь нь орсон ороогүй Сити хожих нь нилээн тодорхой болчихсон үеүүдэд л орж харагдсан. Сүүлд харин хэд гурван оноо зулгаахад тусласан байх, цаана нь Жеко байгаа, Сити Агуэро-гүй гээд суух баг биш. Силва харин овоо үгүйлэгдэж байгаа байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 08, 2014 11:57 am

Дидье Дрогба "Челси" дэх бүх карьерийнхаа туршид 163 гоол, 88 гоолын дамжуулалт өгөөд байгаа нь нийт 251 гоолд гар бие оролцсон гэсэн үг.

#DD11 #CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 08, 2014 12:00 pm

"Челси" Жозе Моуриньогийн удирдлага дор Лондоны 44 дерби тоглолтынхоо талд нь буюу 22-т нь хаалгаа хуурай манасан бол тэдний эсрэг 88 гоолыг шигтгэжээ.

#SP1 #CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Аагий » Mon Dec 08, 2014 12:43 pm

Тэгээд нэг уравгар хожигдох юм аа. Олон сайхан боломж бгаагүй. Нодилон алуулдагаа бодвол ганц гоол хийх шив кк. Ер нь Эдэн, Оскар 2 их тааруу байвуу гэж харсан. Айл нягт хамгаалахаар л учраа олохгүйм, 16 тойроод л бөмбөгөө бариад бдаг. Бас микэл бүтэл муутай байлаа чааваас.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Эрдэ » Mon Dec 08, 2014 1:39 pm

16 тойроод бөмбөг эзэмшээд л
үр дүн байдаггүй ээ

холоос цөм цохичихдог хүн байхгүй болж
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby tuwshin_pr » Mon Dec 08, 2014 2:11 pm

Танайд яг манай хамгаалалт, хасаг хамгаалалтын шугам 2ын дунд тоглолт хийчих хүн байхгүй болохоор тэгээд тойроод пасслаад байгаам л даа. Тэгэхээр Луисын сэлгээ шал дэмий юм болж байгаан. Оронд нь Микэлийг суулгаад Рэми-г оруулж ирээд яг тэр зайнд нь тоглуулаад үзэх хэрэгтэй байсан байх. Рэми чинь холоос ч сайн цохьдогшд.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1349
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Mon Dec 08, 2014 5:33 pm

Энэ улиралд Дидье Дрогба аль хэдийн 6 гоол, 2 гоолын дамжуулалт өгөөд байна(АПЛ-т: 3+1, Аваргуудын лигт: 2+1, Капитал Уан Цомд: 1).

#DD11 #CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Эрхэмcfc » Mon Dec 08, 2014 6:59 pm

бүтэн улиралд 10 гоол хүргэхгүй байх гэж бодож байлаа шүү... "Төрцөн" хүн юмаа...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron