by Чуугий » Sun Nov 23, 2014 8:28 pm
11 сарын Кюүшюү башё сайхан болж өндөрлөлөө.
Ёкозуна Хакухо М.Даваажаргал Какүрюү М.Анандыг давж түрүүлснээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 32 дахь түрүүгээ авч хамгийн олон түрүүлсэн Тайхо их аваргын амжилттай зэрэгцэж ирэв.
Харумафүжи Д.Бямбадорж сүүлийн өдөр Котошюгикүг давснаар 11 даваатай тэмцээнээ дуусгалаа.
Озекинуудын хувьд Котошюгикү,Гоеидо гэсэн 2 озеки ирэх башёд цолоо хамгаалах барилдаан хийх бол Кисеносато 11 даваатай тэмцээнээ дуусгав.
Аойяама,Ичиножо гэсэн 2 секиваке 8 даваатай цолоо хадгалж үлдэхээр боллоо.
Харин комсуби цолтой барилдсан Такиказе,Икиой нар цолоо алдаж чансаа буурахаар болов.
Маегишира цолтнуудаас онцлох бөхчүүд нь Точиношин,Такаяасу,Кёкүтэнхо нар байв.
Точиношин гэмтлийн улмаас макүшита хүртэл унаад байсан ч 4 башё дараалан түрүүлж дээд зиндаанд барилдаж 11 даваатай тэмцээнээ дуусгасан юм.Макүшита зиндаанд 2 башё дараалан түрүүлж журёд орж Ичиножотой нэмэлт барилдаан хийж түрүүлж байсан бол өнгөрсөн 9 сарын башёд журёд унаагүй түрүүлээд байсан юм.
Кёкүтэнхогийн хувьд сүүлийн өдөр Чиёомаруг давснаар хамгийн өндөр насандаа даваа нь 2 оронтой тоонд хүрсэн бөх болов.
Такаяасугийн хувьд 2 аваргыг давсан бөгөөд сүүлийн өдөр Точиношинг давж 10 даваатай тэмцээнээ дуусгав.
Манай Монгол бөхчүүдийн хувьд амжилттай сайхан башё болж өнгөрсөн юм.Дээд зиндаанд барилдсан 10 бөхийн 9 нь 50 хувийн амжилтаа үзүүлсэн бол журёгийн 1 дээрээс барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар 12 даваатай түрүүлсэн юм.Мөн Кагамио Нанжид 9 даваатай тэмцээнээ дуусгаж ирэх башёд дээд зиндаанд барилдахаар боллоо.
Терунофүжи Ган-Эрдэнэ сүүлийн өдөр Ичиножог давж 50 хувийн амжилтаа үзүүлсэн ба манай 2 бөхийн барилдаан тун сонирхолтой шавхсан сайхан барилдааны эцэст Ган-Эрдэнэ давсан юм.
Мэргэжилтнүүд Ичиножо,Терунофүжи 2г дараагийн озеки цолтнууд болноо гэж ихээхэн итгэл хүлээлгэж байгаа юм.
Энэ башёгийн 3 гол шагналыг Такаяасу,Кёкүтэнхо,Точиношин нар авав.
Такаяасау-шүкүн-шо шагналыг авсан бөгөөд энэ шагналыг гол төлөв том цолтнуудтай сайн барилдсан бөхчүүдэд олгодог юм.
Кёкүтэнхо,Точиношин нар канто-шо буюу дайчин барилдааны шагналыг хамтдаа авцгаав.
Харин нөгөө нэг шагнал болох гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг авах хүн энэ башёд гарсангүй.