by Bayara » Wed Dec 03, 2014 3:46 am
2 цол нэмсэн нь ер нь зөв шийдвэр болсон. Бөхийн холбоо маш олон зөв зүйтэй ажлууд хийсэн. Ямар хөлбөмбөгийн холбоо шиг гаднаас ирсэн мөнгийг идээд суугаад байсан биш, тэдэнтэй зүйрлэх аргагүй. Гэхдээ одоо солигдох нь зүйтэй. Учир нь шинэ зүйл гарах нь багасаад хийсэн зүйлсээ ярих нь ихдээд эхэлж байгаа. Гэхдээ оронд нь гарч ирэх, юм хийчмээр хүмүүс харагдахгүй л байна. Шүүмжилдэг нөхдүүд бол дандаа л бөхийн холбооны хийсэн зүйлсийг шүүмжилдэг, шинэчлэлээс чангааж, хуучнаа үгүйлсэн хандлагатай хүмүүс санагдаад байгаа. Яг сайхан тодорхой санаанууд гаргаад, хийх ажлаа төлөвлөөд байж байгаа баг/хүн алга. Амжилтаар эрэмбэлдэг бол тун зүйтэй зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлт байв. Аймгийн цолны эрэмбийн маргаан зэрэг нь шинэчлэлийг дагаж гарч ирж байгаа шийдвэрлэх ёстой асуудал болохоос бөхийн холбоо буруудуулаад байгаа зүйл биш. Бөхийн хөгжил урьд байсантайгаа зүйрлэх аргагүй болсон. Одоо хүмүүсийн сонирхлыг татах шинэлэг мэнэжмэнт хэрэгтэй. Түүнээс 2 цолоо хасаад, амжилтаар эрэмбэлэхээ болиод болоод сайхан болчихгүй, бүр дордоно. Шинэ удирдлагад гарч ирэх баг бол асар шинэлэг байх хэрэгтэй. Бөхчүүд, бөхийн хүрээ бол их уламжлалаа хадгалах хандлагатай болохоор одоохондоо бөх хүн тэргүүн болох нь тохиромжгүй байж магадгүй.
Женко Баттулга хэлсэн байсан, бөхийн холбоо дотогшоо чиглэл/хандлагатай гэсэн байсан, тэр үнэн, одоо гадагшаа хандаж нээлттэй болох хэрэгтэй. Баттулга шиг хүнийг тэргүүн болговол одоо цагт илүү тохирно. Хүмүүсийн сонирхлыг татахуйц орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэлэг өөрчлөлтүүд одоо хүлээгдэж байна.
Тухайлбал жингийн ялгавартай болгож, барьц сонголтыг халах буюу өөрчилж, Монгол туургатандаа эхний ээлжинд барилдах бололцоо олгож цаашдаа гадаад хүмүүсийг барилдуулах, дэвжээний системд шилжиж, цол олгох зарчмаа өөрчилж, мэргэжлийн талруугаа ойртох шинэчлэлтүүдийг хийх хэрэгтэй, тийм зүйлийг хийх хүн тэргүүн болох нь зүйтэй.
Түүнээс Нямдоржийг л сольж байвал хэн ч яахав гэсэн хандлага явцгүй, бөхийн өргөөний төлөө санаархал бүр явцгүй.
Монголын шигшээгээ дэмжнээ.