LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Аагий » Mon Nov 24, 2014 9:28 am

Brendan Rodgers on Tottenham last season: "When you spend £100m, you should be winning the league"
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Erre » Mon Nov 24, 2014 9:30 am

За энэ байдлаар улирал ч дуусах нь дээ. Харин менежер ээ үлдээх нүү яах бол л болж байна даа. Мань мэтийн хувьд энэ жил юу ч хүлээхгүй болоод л байна. Эзэд харин юу бодож байдаг юм бол доо
Ливерпүүл фен
Erre
 
Posts: 309
Joined: Tue May 29, 2012 11:25 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby zoba » Mon Nov 24, 2014 9:38 am

Сүнс сүлд нь хаачаа вэ.
Image
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Nov 24, 2014 9:45 am

Үнэхээр дургүй хүрмээр хожигдол байлаа.

Манай гоол бол гэнэтийн бэлэг байсан. Тэрнээс биш манай хуучин тактик бол хэдийнээ будаа болсон өнөөдрийн бүрэлдэхүүнээр хэрэгжинэ гэж бүтэхгүй гэдэг нь харагдсан. Бид нарт хуучин тактикаараа зүтгээд дарамтлаад дайрсаар байгаад гоол оруулах боломж бол байхгүй. Тйим техник сайтай 16-д аюул учруулж чадах хүн харагдахгүй нь. алсын цохилт бол бүр худлаа. Тики-такагаа хийх гэж оролдоод байгаа нь бидэнд хожигдлоос өөр юм авчрахгүй л байна. Миний ойлгож харснаар бол манай төвйин хамгаалагч нар хурд багатай баг жаахан шахалт хийгээд эхлэхэд манай ар бараг онгорхой хоосноос ялгаагүй. Эсрэг талд хурд сайтай тоглогч байх л юм бол бөмбөгөө алдсан тохиолдолд маш аюултай байдал үүсч гоол болж байна. Бид шахалт хичнээн хийгээд ч гоол хийж чадахгүй байгаа нь яг өнөөдрийн боломжит довтлогч нарын дунд ядаж нэг хүнийг хуураад гарах техниктэй хүн байхгүй байгаад л гол асуудал байна.

Тики такаг хийх гэж оролдох үүнийг хий чадахгүй тоглогч нарт тйим үүрэг даалгавар өгөх нь өөрөө шударга бус л даа. Нэгэнтээ тэгж чадахгүй юм чинь тоглогч нарын тоглолт гарч ирэхгүй. Өчигдрийн олон тоглогч талбай дээр яах гэж гарсан юм бол гэмээр унжгар худлаа тоглолттой байлаа. Ловрен бол тийм ч муу хамгаалагч биш тэрБР-н тактикийн нэг хэсэг болж чадахгүй түүнээс юм хүлээлтгүй гэдэг нь бараг тод боллоо.

Энэ байдлаас бол шууд гарах хэцүү л дээ. Одоо бараг тоглогчдоо тойруулж суулгаж байгаад Топ-4 гэж март зүгээр л өнөөдрөөрөө тогло гээд хэлчихмээр байх юм.

БР-г буруутгаж болох ч талбай дээр гарсан хойноо ялагчийн сэтгэл зүйгээ алдсан тоглогч нарт бас буруу бий. Өчигдөрийн тоглолтонд Бало гарсан бол тэгээд л хуурай хожигдох байлаа. Манай тактикийн хамгийн гол 2 хүн 2 уулаа байхгүй дээрээс нь Старр удаан гэмтсэн хүн эргэж ирээд шууд формоо олно гэж байхгүй. Өнгөрсөн жилийн хамгийн гол хөзөр түлхүүрүүд маань байхгүй байхад манайхан тики-такаг дөнгөж сурч байгаа хүүхдүүд шиг л харагдах юм. Ер нь Старр эргэж ирээд ч олигтой тоглоно гэж бодохгүй л байна. Хэдий өнгөрсөн жил 20 гаруй гоол хийсэн ч би хувьдаа Старраас юу ч хүлээхгүй байна.

Довтлогч довтлогч гээд байх бас хэтэрхий буруу санагдаж эхлэв. Манай хагасуудаас талбайгаа мэдрээд бөмбөгийг урдаа байгаа тоглогчдоо өгч чадахгүй харагдах юм. Ийм байдлаар бид хэнийг ч авчраад гоол оруулаад эхлэх гэдэг нэг л үнэмшилгүй санагдах. Манайд бүтээлч санаачлагатай зоригтой тйим л хүн хэрэгтэй байдаг. Сүүлийн хэд хоног муулсан Хендерсоныг өчигдөр бас л үгүйлээд л авлаа.

Жеррард хүндлэж биширдэг тоглогч минь хэдий ч одоо бол үе үехэн нэг гоолдохоос бусдаар бол үнэхээр харьж муудаж. Ингэж хэллээ гээд олон хүн дургүйцэх байх л даа. Багийн ахлагч нь ямар ч тоглолтгүй зүтгээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй байхад баг яаж олигтой тоглох билээ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Ganbold » Mon Nov 24, 2014 9:51 am

жерардын потенциал ерөнхийдөө шавхагдаж байгаа байх оо зайлуул.. одоо үндсэндээ цэвэрлэгчийн байрлалд "тоглож" байна.
"гүнээс найруулдаг" гэсэн хөөрхөн бамбайтай гэжугаа.. бусад нь брэндон рожерсын өөрийнх нь л цуглуулсан баг, өөрөө лайгаа үүрээд холдсон нь дээр юм байна өө.. одоо тэгээд хэн ч ирэхийн, хэнийг ч авчраад хэдэн жил ч хүлээхийн бүү мэд..
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Mojul » Mon Nov 24, 2014 9:57 am

Дундаж багийн дас дундаж сэтгэдийм байна лээ. Өнгөрсөн жил Мойесоос мэдэрсэн.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Ganbold » Mon Nov 24, 2014 10:03 am

ноднин уг нь гайтай хөөтэй "хямрал, шилжилт" гэдэг нь ашгүй дууслаа л гэж бодож байсан.
за одоо ингээд хуучны сайхан ливэрпүүл гэтэл байдгүй шүү.. хүлээнэ ээ хүлээнэ. хэхэ.
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Tdi » Mon Nov 24, 2014 10:09 am

Роджэрсийн тактик гэнэ. Роджэрст ямарч тактик алга эсвэл олон юманд хутгалдаад алийгаа мэдэхээ байчихсан байна шд. Тоглогчид үл үзэгдэгч боллоо. Бэлтгэл мэлтгэл хийлгэдэг юм уу? Ер нь
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Адмирал » Mon Nov 24, 2014 10:31 am

Tdi wrote:Роджэрсийн тактик гэнэ. Роджэрст ямарч тактик алга эсвэл олон юманд хутгалдаад алийгаа мэдэхээ байчихсан байна шд. Тоглогчид үл үзэгдэгч боллоо. Бэлтгэл мэлтгэл хийлгэдэг юм уу? Ер нь

Энэ ТиДиАй хүүр ноднин лааж байхад л БР ч дээ гээд бсан... бас Баттулгын араас орж бгаа нөхөр юмаа чи кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby BaLuunZ » Mon Nov 24, 2014 10:37 am

Өнгөрсөн жил БР бусдад нээх судлагдаагүй, шинэ дээрээ эрчтэй ч байлаа. Нэмээд Суарэз гэж нөхөр бүр таамаглаагүй боломжуудыг авчирч өгсөн.
Энэ улиралд Суарэз байхгүй, мөс бусад багуудтай хуучны учраагаар учирна жинхэнэ БР-ийг харая гэж бодож байлаа... Уг нь бас чадваргүй нөхөр биш гэж бодогдоод байдаг, ямар тахилаа буруу өргөчихөөд ингээд байгааг ёстой ойлгохгүй байна даа.
Ловрэн-д бол ёстой уучлаарай л гэж хэлмээр байна рэсэрв энэ тэрт очиж бөмбөгтэй харьцаж сурах, бөмбөг оноод цөлчихдөг болох блабла хувийн техникээ сайжруул л гэмээр байх юм.
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Tdi » Mon Nov 24, 2014 10:40 am

Рожэрсийн туршлага тутаад байдаг байх гэсэн үгүй класс дутуу юм байна. Дээр нь оддын өвчин тусчихсан гэдэг нь үнэн байх өө.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Mon Nov 24, 2014 11:14 am

Өчигдөр Хэндэрсон байхгүй болоол алууллаа шт... Ингэж лаануудыг өрөвдөхдөө тулах ч гэж...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon Nov 24, 2014 11:21 am

Одоо нээрээ яалтай билээ. Халж хаяад өөр хүн олж ирээд гэдэг процессоос би хувьдаа залхсан.

Өвөл мөнгийг нь өг хүссэн хүнийг нь авчир тйим л зарчмаар улирал дуустал харах хэрэгтэй байх. Өвлийн цонх хүртэл нэлээн зай байна. Тэр болтол хичнээн хэцүү онцгүй тоглож байсан ч хараад суухаас өөр аргагүй гэдгээ багийн эзэд мэдэж л байгаа. Шакириг аваад ирэх хэрэгтэй байна. Манайд хүн зоригтой хуурдаг тэгээд л өөрөө чичрээд дайрдаг тоглогч хэрэгтэй байна. Дээрээс нь Челсигээс Чехийг ямар ч үнээр хамаагүй олж ирэх хэрэгтэй. Энэ жилийн хувьд топ-4 байхгүй гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрсөн.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby rednasca » Mon Nov 24, 2014 11:38 am

Эдний сэдэв устдаг нь харамсалтай зүйл болжээ...
Байсан бол шинэ сэдэв нээхэд нь бичиж байснаа ишлэхгүй юу!... Ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Forza Juve » Mon Nov 24, 2014 11:42 am

Gooner wrote:
Адмирал wrote:Lovren deer hairan 20 say haha

Зуны 80 сая бараг тэр чигээрээ фэйл болжийшдээ, Ловрэн, Бало, Чан, Ламберт гээд..


Бас Маркович байна :ногоон: Тийм тоглогч авсан байх аа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby MJ » Mon Nov 24, 2014 11:46 am

20 саяар ЛАЗАР ыг авсан...
Би бүр гайхаад байгаан... 20 сая аар бацаан аваад байдагын..
Тэрийгээ нээх тоглуулаад юм хүлээгээд байгаан... манайхан ч гэсэн тэр бацаанаас юм хүлээгээд байгааг ойлгохгүй байгаам...

Хэдэн учираа олоогүй жоохон хүүхдүүд талбайдээр гаргаад байдагын... туршлага, залуу нас, дасгалжуулагчийн ур ухаан бүгд нэгдэж байж л ялалтанд хүрмээр байдаг...
Хамаг туршлагатай тоглогчдоо явуулчих юм...
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby boboZ » Mon Nov 24, 2014 12:03 pm

Заза бүтэн улирал сайхан дээгүүр нислээ одоо газардлаа. Найзуудаа эвтэй найртай форумдана шүү :ногоон: :eek:

:beer
:mongol:
:???:
:kissing:
:sup:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Оргил » Mon Nov 24, 2014 12:05 pm

одоо угаасаа топ 4 энтр гэж яриад ч хэрэггүй болсон...
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Forza Juve » Mon Nov 24, 2014 12:08 pm

MJ wrote:20 саяар ЛАЗАР ыг авсан...
Би бүр гайхаад байгаан... 20 сая аар бацаан аваад байдагын..
Тэрийгээ нээх тоглуулаад юм хүлээгээд байгаан... манайхан ч гэсэн тэр бацаанаас юм хүлээгээд байгааг ойлгохгүй байгаам...

Хэдэн учираа олоогүй жоохон хүүхдүүд талбайдээр гаргаад байдагын... туршлага, залуу нас, дасгалжуулагчийн ур ухаан бүгд нэгдэж байж л ялалтанд хүрмээр байдаг...
Хамаг туршлагатай тоглогчдоо явуулчих юм...


Лаг аймаар гар л байх ёстой доо.... Лазар Маркович :-o
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Mojul » Mon Nov 24, 2014 12:45 pm

Image

Өчигдөр эхний гоалын дараа ингэж жиргэсийм бишүү
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Tomroo_Kop » Mon Nov 24, 2014 12:54 pm

Spectre wrote:Одоо нээрээ яалтай билээ. Халж хаяад өөр хүн олж ирээд гэдэг процессоос би хувьдаа залхсан.

Өвөл мөнгийг нь өг хүссэн хүнийг нь авчир тйим л зарчмаар улирал дуустал харах хэрэгтэй байх. Өвлийн цонх хүртэл нэлээн зай байна.

Брэндэн та 2 бага самраарай зүгээр :RD

Ер нь 140-150 саяыг зун нь цацчихаад өвөл бас хэдийг цацуулна гэж эзэд мөнгө өгөхөв дээ.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Mon Nov 24, 2014 1:20 pm

Ууганаа нь архинд орно гэцэн л явж байна лээ
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby El Payaso » Mon Nov 24, 2014 1:21 pm

Тэгээд ийм нөхцөлд байгаа баг руу зун авсанаас илүү том нэрс ирнэ гэж юу л бол... улам л жижигрэх биз... Суарэз бас л багт том орон зай үлдээжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Mon Nov 24, 2014 1:56 pm

Лукас-г гараанд гаргамаар байхийн, гол нь Лукас даа ч биш манайх ямар ч ДМ гуй болохоор дурын багынхан нь талбайн голд дураараа жиргээд байхийм л даа. Жеррард н гунээс найруулна ч гэж юу байхав, сайхан бамбай болгож гараанд л гарч байна, ядаж байхад хажууд нь хар ажил хийгээд явчих тоглогч гаргахгуйм л даа. Стэрлинг-г сэлгээнд суулгавал таарна, хамаг довтолгоо удаашруулна, ална, том толгойлно, ер нь гараанд хангалтгуй байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby angdrema » Mon Nov 24, 2014 2:01 pm

Иш..ий Бобозоо Төмрөө та хэд ингээд цагаан тугаа өргөчихөөр над мэт нь яах болж байнаа...хувиа бодсон өөдгүй ш дээ...тиймээ Мик ахаа :ногоон:
Thank you Paul, we'll miss you. You are a legend.
User avatar
angdrema
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 663
Joined: Sun Sep 27, 2009 10:59 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron