by Takanohana_Nowitzki » Wed Jul 09, 2014 12:51 pm
Аймгийн наадмыг улсыхтай зэрэг хийхээр аймгийн наадам сайхан болох магадлалтай ч улсын наадамд барилдах олигтой а/а-аас доош цолтой бөхгүй болчихоод байгаам. Яг ноднин шиг, тэгээд хөгшчүүл нь санаа амар 2 даваал найраагаа хийгээл. Бүх аймгийн наадмыг улсыхаас 7 хоногийн өмнө хийдэг, тэр наадамд 5 даваагүй улсын цолтой бөхийг улсад барилдуулахгүй гэвэл хүүрнүүд очиж заваарахгүй байх. Ганц барилдааны үр дүнгээр цол өгдөг болохоор л заваараад байгаам даа. Наадам бол өндөр байтай, үнэн хүчийг үзсэн, ардыг цэнгүүлсэн тийм л барилдаан байх ёстой байгаам даа. Жилийн турш зохиогдож байгаа бүх барилдааны үр дүн, идэвхээр Наадамд барилдах эрх авдаг, тэр үр дүнгээрээ цолоо авдаг тийм л байвал. Жилдээ ганц гарч ирээд найраа хийдэг луйварчид ч идэвхитэй үзнэ шд, зааланд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй