- ГЭРЛИЙН ХУРДААР ӨРГӨЖИЖ БУЙ “UFC”http://consol-games.net/uploads/posts/2 ... image1.jpgММА буюу холимог тулааны урлагаар дагнасан үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй 50 гаруй холбоо бий. Цаана нь өчнөөн олон бүртгэлгүй холбоод холимог тулааны тэмцээн зохион байгуулдаг. Тэнд цус нөжөө урсган, үзэлцэж буй залуусын туйлын мөрөөдөл чухам UFC рүү чиглэдэг юм. Ultimate Fighting Championship хэмээн задрах энэ промоушны харьяанд чансаагаараа дэлхийд тэргүүлэх тулаанчид багтаж, өрсөлддөг юм.
“ММА бол зөвхөн спорт биш. Харин зугаа цэнгэл, шоу үзүүлбэр” гэсэн уриаг тэд өмнөө тавьж ажилладаг бөгөөд тулааны урлагийн ертөнцийн олон төрлүүдээс хамгийн шилдгийг нь тодруулах зорилгоор 1993 онд анх сууриа тавьж байлаа.
Түүнээс хойш 21 жилийн түүхэндээ өдийг хүртэл нийт 250 томоохон тулаан 8 жингийн ангилалаар зохион байгуулаад байна. 2001 онд “Zuffa” групп UFC-гийн эрхийг худалдаж авснаас хойш авьяаслаг бизнесмен Дана Вайт уг холбоог толгойлон, зөв менежмэнтээр дэлхийн тавцанд гаргасан юм.
“ММА шиг салхины хурдаар хөл дээрээ боссон спорт түүхэнд байхгүй. Тун удахгүй UFC-г дэлхий даяараа мэддэг болно” хэмээн 35 настай энэ эрхэм ам бардам өгүүлдэг юм.
Өдгөө UFC дэлхийн хэмжээний том брэнд болж Өмнөд, Хойд Америк, Ази, Европ, Австрали тивүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Монголын анхны спортын төрөлжсөн суваг “SPS” ММА-гийн спортыг эх орондоо таниулж, хөгжүүлэх зорилго өвөртлөн UFC-гийн тулаанууд болон бусад контентуудыг албан ёсны эрхтэйгээр 2014 оны 1 сараас эхлэн цацаж байна. Энэ хугацаанд нийт 40 гаруй томоохон тулааныг шууд дамжуулаад байгаа юм.
- UFC-ГИЙН ТҮҮХ
ЭХЛЭЛ БУЮУ ГРЭЙСИГИЙН НОЁРХОЛhttp://www.bjjee.com/wp-content/uploads ... /ufc-1.jpgUFC-гийн үүсгэн байгуулагдсан түүх Бразилын Жи-Жицү-гийн мастер Рорион Грэйси болон зар сурталчилгааны менежмэнтээр мэргэшсэн Арт Дэви нартай холбогдоно.
Тэд 1993 онд тулааны урлагийн бүх төрлийн тамирчдыг нэг дэвжээнд цуглуулж, хэн нь шилдгийг тодруулах зорилготой тэмцээн зохион байгуулснаар өнөөгийн UFC-гийн суурь тавигдсан юм.
Ultimate Fighting Championship-ийн анхны тулаанууд үзэгчдийг татахын тулд биеийн эмзэг хэсэг рүү цохих, үснээс татах, толгойгоор мөргөх зэрэг “харгис” гэмээр үйлдлийг зөвшөөрдөг байлаа. Тиймээс тамирчид тулааны үеэр бэртэл гэмтэл авч, октагон цусаар будагдах тохиолдол гарч байв.
Гэхдээ өөр өөр тулааны урлагаар мэргэшсэн тамирчдын тулаан үзэгчдийн сонирхлыг амархан татаж, тэр дороо алдаршсан юм. Тухайлбал 1994 онд явагдсан “UFC 3”-ийн үеэр Кэйт Хэкнэй өөрөөсөө 100 гаран кг-аар хүнд жинтэй Сумо бөх Эммануель Яарборо-той тулалдаж нокаутаар буулган авснаар “Үлэмж биетний эрлэг” хэмээн алдаршиж байлаа.
Тулаан урлагаар Бразилдаа домог болсон Грэйси-гийн гэр бүлийн гишүүд UFC-гийн эхний жилүүдэд өөрсдийн нэр төрийг дэвжээн дээр сэвтээлгүй хадгалж байсан. Ялангуяа UFC-г үндэслэгч Рорион Грэйси-гийн дүү Ройс Грэйси гэр бүл төлөөлөн холимог тулаан дэвжээн дээр ихэнхидээ гардаг байсан юм.
Хожмоо UFC-гийн алдрын танхимд багтсан энэ эрхэм 1993-аас 94 оны хооронд нийт 11 тулаанд дараалан ялалт байгуулсан байна. Тиймээс UFC-гийн эхний дөрвөн том тэмцээн зөвхөн түүний нэр дээр харьяалагддаг юм.
Гэхдээ цус нөж ихтэй дүрэмгүй тулааныг эсэргүүцэх хүмүүс удалгүй гарч ирсэн. Жон МакКайн тэргүүтэй улстөрчид UFC-г харгис хэрцгий, гудамжны тахиан зодоонтой харьцуулан шүүмжилж байлаа. Тэрээр UFC-гийн эсрэг компанит ажил өрнүүлж 36 мужид хориглуулж чадсан байна.
Олон нийтийн шахалтаас болж ихэнхи каблийн компаниуд Ultimate Fighting Championship-ийг шууд дамжуулахаас татгалзаж, тулааны бичлэгийг хүртэл олон нийтэд худалдаалахыг хориглож цаг бий.
Энэ бүхний дараа UFC дүрмээ чангатгаж, бээлийтэй тулалддаг болсноос гадна жингийн ангилал нэвтрүүлжээ. Биеийн эмзэг хэсэг болон толгой рүү мөргөх, үснээс татах зэрэг үйлдлийг хориглож, илүү боловсронгүй, цэгцтэй болон өөрчлөгдсөн юм.
- ШИНЭ ЭРИН
2001 оны 1 сард тулааны урлагаар дагнасан промоушн компани Zuffa UFC-г худалдаж авлаа. Франк болон Лоренцо Фертита, Дана Вайт гэсэн сийрэг оюунтай гурван эрхмийн мэдэлд очсоноосоо хойш богино хугацааны дотор UFC Америкийн хамгийн эрэлттэй төлбөртэй шоуны нэг болсон юм.
Zuffa-гийн ухаалаг, үр дүнтэй маркетингийн ачаар UFC-гийн нэр хүнд огцом дээшилж, дэлхий даяар сая сая үзэгчтэй болж эхэлсэн. Үүнд мөн Рэнди Коутур, Тито Ортиз зэрэг эрч хүчтэй, ур чадвар сайтай залуу тулаанчдын давалгаа онцгой нөлөө үзүүлсэн юм.
Холливүүд, бизнес, урлагийн супер одод Лас Вегас дахь UFC-гийн тулааны үеэр үзэгчдийн дунд харагдах нь олон болж эхэллээ. Энэ нь Ultimate Fighting Championship-ийг дэлхийн хэмжээнд танигдахад мөн тодорхой нөлөө үзүүлсэн юм.
- ШИНЭ ДАВАЛГАА БУЮУ ULTIMATE FIGHTER
http://i4.mirror.co.uk/incoming/article ... 986350.jpgУлам бүр хүчээ авч байсан UFC-гийн давалгаа 2005 оны 1 сард нээлтээ хийсэн Ultimate Fighter реалити шоуны дараа бүрэн утгаараа тэсэрсэн гэхэд болно. Холимог тулааны урлагтай ойр биш, сонирхдоггүй хүмүүс хүртэл энэ реалити шоуны дараа UFC-гийн үзэгчдийн эгнээнд давалгаалан нэгдэж байсан юм. Өдгөө UFC-гийн контент, нэвтрүүлэг, шууд дамжуулалтын ачаар ММА дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй , хамгийн алдартай спортын тооцогдож байна.
Мөн дэлхийн өнцөг булан бүрт хиймэл дагуулын антенаар хүлээж авах боломжтой болсон. ESPN хүртэл саяхнаас хөтөлбөрийнхөө тодорхой хэсгийг зөвхөн UFC-д зориулан бэлтгэж эхэлсэн юм.
Тэд хөгжлийнхөө явцад Pride, World Extreme Cagefighting болон Strikeforce and EliteXC гэсэн өрсөлдөгч тулааны промоушн компаниудыг худалдан авч эгнээндээ нэгтгэсэн байна.
- UFC-ГИЙН ДҮРЭМ
http://www.gamersmint.com/wp-content/up ... ted-02.jpgБусад холбоодын адил UFC –гийн тулааны үеэр “Холимог тулааны урлагийн нэгдсэн дүрэм”-ийг баримталдаг. Нью Жерси-гийн спортын удирдах зөвлөл 2000 онд анх энэ дүрмийг санаачилсан бөгөөд Америкт үйл ажиллагаа явуулж байгаа ММА-гийн промоушн бүр үүнийг мөрдөн стандарт болгон ашиглаж байгаа юм.
UFC-гийн тулаан submission буюу бууж өгөх байдлаар дуусч болно. Тулаанч дэвжээ эсвэл өрсөлдөгчийнхөө биеийг гурав болон түүнээс дээш удаа тогших юм бол бууж өгсөнд тооцож тулааныг зогсооно. Мөн аман байдлаар ялагдлаа хүлээн зөвшөөрч болох аж.
Мөн тулааныг нокаут эсвэл шүүгчийн заавраар дуусгаж болно. Үүнийг техникийн нокаут гэж нэрлэдэг.
Хэрэв тухайн тамирчин хүнд бэртэл авсан, эсвэл тулааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол дэвжээний эмч болон тамирчны булангийн туслах тулааныг дуусгах эрхтэй.
Тулааны цаг дуусах хүртэл хэн нэгэн бууж өгөөгүй эсвэл нокаутанд ороогүй бол ялагчыг гурван шүүгчдийн өгсөн үнэлгээгээр тодруулна. Ultimate Fighting Championship-ийн тулаанд тэнцээ авах тохиолдол гардаг боловч тун ховор байдаг юм.
UFC-гийн тулааны үргэлжлэх үеийн тоо бүсийн төлөөх эсвэл гол тулаан гэдгээс шалтгаалан өөр өөр байдаг. Аваргын бүсийн төлөөх тулаан дээд тал нь 5 раунд үргэлжилж болно. 2011 оны 11 сард явагдсан UFC 138-аас хойш тухайн өдрийн гол тулаан 5 үе үргэлжилж болохоор нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин дээрхи хоёр тохиолдлоос бусад тулаанууд гурван раунд үргэлжилнэ.
Нэг үе таван минут үргэлжлэх бөгөөд үе болгоны дунд нэг минутын завсарлагаа байдаг.
UFC-гийн бүх тулааны үеэр гурван шүүгч нар өөрсдийн үзэмжээр 10 онооны системийг ашиглан үнэлгээ өгдөг. Тухайлбал 10–8 гэсэн үнэлгээ ихэнхидээ нэг тулаанч илүүрхсэн тохиолдолд өгдөг. Тиймээс үүнээс илүү хөл зөрүүтэй үнэлгээ UFC-гийн тулааны үеэр тун ховор тохиолддог аж.
- ЖИНГИЙН АНГИЛАЛ Өдгөө UFC найман өөр жингийн ангилалыг ашиглаж байгаа. Аваргын бүсийн тулаан биш бол 1 паунд буюу 0.45 кг-ийн жингийг хэлбэлзэл байж болохыг зөвшөөрдөг. Мөн Нэгдсэн дүрмэнд багтаасан боловч UFC-д ашигладаггүй хоёр нэмэлт жин байдаг.
Super Heavyweight: (Супер хүнд жин) Үнэмлэхшй (265 lb+) (120 кг+)
Strawweight: (Сүрлэн жин) (115 lb) (52.1 кг)
Жингийн ангилалын нэр Дээд хязгаар
паундаар (lb) кг-аар (Кг) стоуноор (st)
Flyweight (Шумуул жин) 125 56.7 8 st 13 lb
Bantamweight (Тахиан жин) 135 61.2 9 st 9 lb
Featherweight (Өдөн жин) 145 65.8 10 st 5 lb
Lightweight (Хөнгөн жин) 155 70.3 11 st 1 lb
Welterweight (Хагас дунд жин) 170 77.1 12 st 2 lb
Middleweight (Дунд жин) 185 83.9 13 st 3 lb
Light Heavyweight (Хагас хүнд жин) 205 93.0 14 st 6 lb
Heavyweight (Хүнд жин) 265 120.2 18 st 13 lb
- ДЭВЖЭЭhttp://cdn2.hubspot.net/hub/405149/file ... 5396407640UFC-гийн албан ёсны тулааны үеэр найман талтай, тойрог хэлбэртэй дэвжээ буюу “Октагон”-ыг ашигладаг. Үүсгэн байгуулагдсан эхний жилүүдддээ UFC ийм хэлбэртэй дэвжээ ашиглахыг бусад холбоодод зөвшөөрдөггүй байсан боловч 2001 онд Zuffa групп ММА-гийн хөгжлийг хурдасгаж, олон нийтэд таниулахын тулд зөвшөөрөл олгосон байна. Өдгөө “Октагон”-ийн албан ёсны эрхийг Zuffa групп эзэмшдэг.
Октагон нь газраас 1.2 метрийн өндөрлөгт байрлах бөгөөд 9.8 метрийн диаметртэй 1.7 метр өндөр. Хар өнгийн төмөр шон болон винилэн материалаас бүрдэнэ.
- ОНЦЛОХ ТУЛААНЧ – РОНДА РОУЗИ (АНУ)UFC-гийн цар хүрээ өргөжихөд энэ дур булаам бүсгүй онцгой үүрэг гүйцэтгэсэн. 2010 онд ММА руу урвахаасаа өмнө тэрээр жүдогоор хичээллэдэг байсан. Бүр Бээжингийн Олимпийн хүрэл медальтай. Түүнээс өмнө ямар ч эмэтэй жүдо бөхөөр Олимпоос Америкчуудад медаль авчирч байгаагүй юм.
Гэхдээ 21 насандаа Ронда жүдогийн карьертаа цэг тавьж тулааны урлагийг сонгосноор шинэ түүх эхэлсэн юм.
“Зөвхөн эрчүүдийн” гэх тодотголтой байсан уг спортод тэрээр богино хугацаанд хөлөө олж 2012 оны хавар эмэгтэйчүүдийн “тахиан” жингийн анхны аварга болсон байна.
Одоо ч гэсэн энэ бүс түүний харьяанд байдаг. Тэгэхээр нийт таван удаа аваргын бүсээ Ронда хамгаалсан гэсэн үг. Мөн ММА-д хөл тавьснаасаа хойш нэг ч ялагдаагүй яваа.
Pound-for-pound ангилалын эмэгтэйчүүдийн чансааг тогтмол манлайлдаг энэ бүсгүйгээр эмэгтэйчүүдийн ММА-г ихэнхи хүн төсөөлдөг. Тэрээр дараагийн бүсээ хамгаалах тулаанаа ирэх оны 2 сарын 28-нд Кат Зингано-гийн эсрэг хийхээр товлогдсон.
Тулааны октагон дээр эмэгтэй хүнд баймгүй эрэмгий дайчин байдал дэвжээний гадна дур булаам төрхөөрөө Ронда олны анхаарлыг татдаг.
“Мaxim” сэтгүүл түүнийг 2013 оны халуухан 100 бүсгүйчүүдийн 29-д эрэмбэлсэн бол өмнөх жил нь ESPN The Magazine-ий эхний нүүрийг чимсэн юм. Мөн “The Expendables 3”, “Furious 7” зэрэг дэлхийн хэмжээний кинонд дүр бүтээгээд байгаа.