by Spectre » Sun Nov 09, 2014 12:41 pm
Асуудал үнэхээр хүнд болж эхэллээ. Яг л Шевченкогоос болж Моу халагдсан шиг юм санаанд ороод эхлэх чинь. Тухайн үед бол Моу-н зөв байсан гэдэг нь хожим харагдсан. Харин БР ажилгүй болбол жинхэнэ өөрийнх нь буруу. Балотеллиг Жеррард Хендерсон нар хөдөлгөж чадахгүй нь хангалттай харагдлаа. Гэтэл үүнийг болгох гэж зүтгэснээрээ хэнд юуг нотлох гээд байгаа юм. Кенни, Рафа нар халагдахынхаа өмнө юу хийхээ мэдэхгүй нэг аргаараа зөрүүдлээд зүтгээд байсан яг тэр үе санаанд орж байна. Гэхдээ би хувьдаа БР-г халагдаасай гэж хүсэхгүй байна. Манай фэнүүд тоглогчид өнгөрсөн улирлыг үнэхээр мартах хэрэгтэй юм байна. Тоглогчид өнгөрсөн улирлынхаа амжилтыг гаргах гэж хэт хичээх хэрэггүй. Өнөөдрөөрөө өөрийн боломжиндоо зүтгэх нь зөв. Өнгөрсөн улирал сайн байсан гэдэг л өнөөдрийн багийн маань олон тоглогчийн дарамт толгойны өвчин болж байгаа бол фэнүүд ч гэсэн тоглогчид багийнхнаас илүү юм хүсэх шаардлагагүй байх гэсэн бодол төрж байна. Зүгээр л өнөөдрөөр өнөөдрийн боломжоороо л тоглох хэрэгтэй. Баг оноо авахгүй байх тусам тоглогч нар илүү дарамтанд орж тэр чинээгээрээ үр дүнгээ авч чадахаа байлаа.
Өчигдрийн гараанаас Реалын эсрэг гарсан 2-р баг гэж нэрлэгдээд байгаа хэдийг л гаргасан бол хамаагүй илүү тоглох байсан даа. Гэхдээ мэдээж баргийн дасгалжуулагч тйим алхам хийхгүй. Жеррард болон Хендерсон өнгөрсөн улирлын гол ачааг үүрэлцсэн улсууд. Тэдний тоглолт улам л муудсаар. БР одоо л уян хатан шийдэмгий байх хэрэгтэй. Суулгах нэгийгээ шууд суулгаж гаргах хүмүүсээ гаргах л хэрэгтэй. Миний харснаар бол Хендерсон хэдийнээ гарааны эрхээ Жо Алленд алдчихаад байна. БР л түүнд итгэл хүлээлгээд байгаа болохоос. Хендерсон миний хамгийн дуртай тоглогч маань юмсан. Жеррард ч Жан болон Лукасаас одоогийн форм нь илүү байж чадахгүй байна. Их муулуулдаг байсан Жонсон хэдэн ч удаа хаалга руу чиглэсэн бөмбөгөнд оногдож Минолег аврав. Миноле харин ч сайн сайн хаалтууд хийгээд байгаа. 4 тоглолт 1 хожил 1 тэнцээ 2 хожигдол энэ хэдийгээр статистик ч гэсэн багийн амжилт уруудаж байгааг хангалттай харуулсаар л. 1 хожил ямар байдлаар ирлээ. Тоглогчид маань муудаа биш улам л хичээх ялах гэсэн хэт хүсэл нь өөрсдийнх нь гол чөдөр болж байна. Ялангуяа гэртээ муу тоглож байгаа нь чухам үүнээс л болж байгаа гэж харагдаад байх юм.
БР одоо байгаа нөөц боломжиндоо найдаад сайн халаа сэлгээ тактикаа шийдэмгий уян хатан болгох хэрэгтэй байна. Болохгүй байгаа улсуудаа суулгаад л банздаад л зоримог л байх хэрэгтэй санагдаад байх юм. Хэрвээ баг маань өнгөрсөн 4 тойрог шиг дахин 4 тоглолт хийх юм бол энэ өвөл хэнийг ч авчраад байдлыг засахад хэтэрхий оройтно. Тэгэхээр нөөц бололцоогоо байгаа хэдийгээ л боломжийг нь сайн шавхаж ашиглах хэрэгтэй байна. Хэдий болтол энэ явцгүй нэг нэгийгээ хөдөлгөж чадахгүй гараагаараа нүдэх юм. Гараанд гарах дархан эрхтэй тоглогч сольшгүй тоглогч гэсэн бодлуудаа авч хаях хэрэгтэй. Бало-г болиод Лалланаг төвийн довтлогчоор тавьсан ч яадгийн. Реалын эсрэг Маркович хурдаараа гайхуулж л байгаа харагдсан. Жаахан толгой нь ажиллаад хууралтаа сайжруулбал бас л ирээдүй харагдаж байна лээ.