mazi wrote:яджийхад Балжаа гуай яг Дерби том тоглолтуудыг тайлбарлана
тэр нь үнэн зайл
ТОГЛОЛТЫН ӨМНӨ ХЭЛДЭГ МӨРТҮҮД
Балжаа-гийн хувийн архиваас
Та нар энэ нэг сөөнгө хоолойтой юм хаанаас гараад ирэв гэж бодож байж магадгүй.
"Би хувилгаан хэрэгтэй болоод бурхны орноос дуудагдаж ирээгүй
Би худалч хэрэгтэй болоод чөтгөрийн орноос баригдаж ирээгүй
Би зүгээр л хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн зараалаар явж байгаа юм.
Миний хайртай баг гэвэл Ромын боолчуудын бослогыг удирдагч агуу гладиатор Спартакын нэрээр нэрлэгдсэн Оросын нэгэн баг байдаг юм.
Та нар хорь гучин саяар гэрээ гоёдог бол би хоёр гуравхан Спартакчуудын зургаар биеэ, гэрээ, сэтгэлээ гоёдог.
"Дэнж гоёсон Монгол наадмын асар шиг
Дэлхийд ганцхан Лужники цэнгэлдэх нүргэлэн байхад
Дээлтэй Монголын цөстэй хөгжөөн дэмжигч та
Дэлгэцийнхээ өмнө догдлон суугаа нь лавтай" гэж удахгүй унших учир энэ 4 мөртийг тогтоож аваг тун.
Хөлбөмбөгийг би...
Тоглож наадаж өссөн найзуудтайгаа ярьж явлаа.
Толгойтын автобусан дотор ганцаараа шивнэж явлаа.
Сургуулийн саруул танхимд багшийн ширээн дээр гайхуулж явлаа.
Сурсан мэдсэнээ дараа нь ТВ-н эфирээр сурталчилж эхэллээ.
Иймээс би хөлбөмбөгийн бурхан тэнгэрт
Итгэхгүй байхын учиргүй юм даа.
Одоо би...
Эрээнтэй бараантай амьдралыг
Ренчины Чойном шиг шүлэглэж чадахгүй ч
Эрхэмсэг хэдэн тоглогчдын тухай
Эвийг нь олоод хэлчихдэг
би хөлбөмбөгийн тайлбарлагч аа
Denj goyson Mongol naadmiin asar shig
Delhiid zartai Muruudliin teatr alaglan bhad
Deeltei Mongoliin tsustei hugjuun demjigch ta
Delgetsiinhee umnu dogdlon suugaa ni gartsaagui.
Argagui ee argagui ene chini
Avarguudiin ligiin shigshee naimiin toloo yum chini huleehees ch yahav dee...
K.Ronaldog bol bi ingej helnee.
Hul bumbugiin burhan tengeriin shunshiglesen burhan mini ee chi:
Futvolknoos ni tengeriin uner
Puuznees ni gazriin uner
Hetevchnees ni evrogiin uner
Huzuunees ni Oros busguin uner unertsen K. Ronaldo...
Шүтлэгтэн биш ч гэсэн би
Шүтдэг ганц шүтээнтэй
Лам хуврагийг би шүтдэггүй
Лампард, Жеррардыг би шүтдэг
Огторгуй тэнгэрийг шүтдэггүй
Роналду, Какаг шүтдэг
Манлай ван Дамдинсүрэнг шүтдэггүй
Манчестерийн Ван Персиг би шүтдэг.
Би
Мөнгө төгрөгөөр гоёдоггүй
Би
Машин тэргээр гоёдоггүй
Ертөнц дэлхийг байлдан дагуулсан
Есөн үсэгтэй хөлбөмбөг гэсэн бурхан нэрээр нь би Монголдоо гоёдог оо.
Эрээнтэй бараантай амьдралыг би
Ренчины Чойном шиг шүлэглэж чадахгүй ч
Эрхэмсэг хэдэн хөлбөмбөгчдийнхөө тухай
Эвийг нь олоод магтчихдаг
................Би хөлбөмбөгийн тайлбарлагчаа
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөлбөмбөг тайлбарлахын хэрэг юун. Ganbold Batbayar шиг бодолтой олон фанатуудад хэлэхэд: уушигныхаа 3 судсыг тасартал би тайлбарлана. Италийн алдарт зураач Пабло Пикассо: Надад музей өг би дүүргээд өгье гэсэн байдаг бол би надад олигтойхон дүрс үзүүл би тайлбарлаад өгье гэмээр байна.
Наадам тоглоом олон чиг
Хөлбөмбөгийг минь яаж гүйцхэв дээ.
Найз нөхөд олон чиг
Та нарыг минь яаж гүйцхэв дээ Фанатуудаа.!!!
Эрхэм хүндэт фанатуудаа!!!
Аваргуудын лигийн сүр хүчийг илтгэсэн, Английн хөгжмийн зохиолч Тони Бриттиний зохиосон Английн Хатан Хааны филормани оркестр хөгжимдсөн, Гэгээн Мартины сүмийн найрал дуучид дуулсан гайхамшигт аялгууг амьдаар нь сонсох нь миний мөрөөдөл билээ.
Уухай хашгирсан улаан фанатуудынхаа саналаар
Уухад гайхамшигтай Heineken брэндийн дэмжлэгтэйгээр
Уур савссан Лондон хотын
Уэмбли цэнгэллдэхийг зорихоор боллоо.
Үүнийг л гайхамшиг гэхгүйн бол өөр юуг гайхамшиг гэхийн бэ...
Нийт саналаа өгсөн та бүхэндээ баярласан сэтгэлдээ илэрхийлье гэтэл миний мэдэх Монгол хэлний минь үгсийн сан хүрэхгүй байна.
Э. Балжинням
Түүхээр баян Манчестер Юнайтедын
Ялалтаар дүүрэн Олд Траффорд цэнгэлдэхэд
Галаар зүйрлэм идэр насандаа
Балаар зүйрлэм цэнгэж цэнгэж явсан
Сэр Алекс Фергюсон та гавьяаныхаа амралтанд тавтай морилно уу!
Энэ миний гар
Эгэл тайлбарлагчийн гар
Шар халзан зуутыг имэрч байсан гар
Шартай аавын хүүг шанаадаж явсан гар
Шаргал дурдан бүсийг ороож сурсан гар
Сер Алекс Фергюсонтой мэндчилж явсан гар
Батсүх, Батзаяа, Со 3-ыг шүтэж байхад
Бооёо, Хүрлээ, Амбий 3-ыг сураггүй байхад
Сэлэнгэ аймгийн Сант сумын нэг ангийнхан
Сэтгэл нийлэн "Найзууд" хамтлаг байгуулж билээ.
Миний "Найзууд" дуулж, бүжиглэнэ, толгой холбоно
Миний "Найзууд" зодоглож, уяна, харвана
Миний "Найзууд"-аас Сэлэнгийн бөх тайлбарлагч мэндэлсэн
Миний "Найзууд"-аас хөл бөмбөг тайлбарлагч төрсөн
Иймээс би "Найзууд"-аараа бахархахгүй байхын аргагүй.
Урд шөнө би Дрогбагаа гоолдож байна гэж зүүдлэлээ
Ийм сайхан зүүд би дөч гартлаа зүүдлэсэнгүй ээ
Стемфордын хаан юм гэж
Сайтуудар л нэг мэдээллэдэг юм
Туркийн лигт гавихгүй юм гэж
Твиттерээр л нэг жиргэх юм
Аль нь ч надад ялгаагүй ээ
Аваргуудын лигт түрүүлж байхад нь
Амьсгаа өндөртэй тайлбарлаж л байсан юм
Английн лигт ухаан алдахад нь
Айдас түгшүүртэй догдлож л суусан сан
Танихгүй хүний нүдэнд бол
Багануурын хар нүүрс минь
Танил бидний нүдэнд бол
Сүргийн захад унгалдах
Хилэн хар азарга минь ээ
Стенфорддоо очоод үзүүлээд өг
Сөөнгө хоолойгоороо би тайлбарлаад өгье
Уудам сайхан монголдоо уйдахын завгүй хийморлог
Улаан, цагаан, цэнхэрүүдийг шимтэн шимтэн таалдаг
Улирал дуусахаас өмнө мажийх ч эрхгүй зүтгэдэг
Урмын үгнээс өмнө шүүмж ихээр сонсдог
Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн ч
Сэлэхийг нь сурагүй, орилохыг нь сурсан
Миний тайлбарын онцлог нь хөдөө малаа хотлуулж буй малчин,ажлаа тараад ирж буй хүмүүс,хичээлээ тараад ирсэн жаалхүү нарт зориулж тайлбарладаг юм.
Би тактик ярьдаггүй,тэр Жозе Моуриньо 11 залуустаа юу хэлээд гаргаж байгааг нь энд хэн мэдэх билээ.
Монголчууд бид хүний түүх намтар,цол гуншинг сонсох дуртай ард түмэн.
Тиймээс би монгол хэв маягийн тайлбар хүргэхийг л эрмэлздэг.
Хүн харснаа л ярих нь зөв.
Намайг хүн Пелег ярь гэвэл домог энэ тэр гээд л зогсоно.
Харин Жеррардын тухай бол хүүрнэн өгүүлнэ.
Ганган хээнцэр Роналдогийн авч зүгтаах агшин дээр
Галтай дөлтэй Мэссигийн хууралт хийх хормон дээр
Францын алдарт Зиданы толгой эргэм тэшил дээр
Туулайн шүдтэй Роналдогийн гоол хийх уухайн дээр
Хөлбөмбөг чамайг
Хөөрцөглөн тайлбарлана би
Хашир туршлагатай Жеррардын холын зайны цохилт дээр
Харих болоогүй Лампардын хоёрыг сүвлэсэн дамжуулалт дээр
Хорьж болдоггүй Ибрагийн омог бардам аашин дээр
Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Райн Гиггзын санчиган дээр
Аваргуудын лиг чамайг
Аархан тайлбарлана би
ДАШТ-ий үеэр төрсөн бодол.
Хүний багууд 16д үлдэж гэнэ
Хүрхрээ асраар л нэг шуугиж б.а
Минийх болохоор нутаг буцлаа гэж
Масс.mn ээр л нэг бичиж б.а
Аа яадаг юм мултараа л биз гэж гадагшаа би өмөөрлөө
Арай ч дээ муу Алжирийг барсангүй гэж дотогшоо би өмөлзлөө
.......Ингээд миний хувьд ДАШТ жинхэнэ утгаараа ЭХЭЛЛЭЭ.
Эрээн асарын өмнө зодог өмсөн дэвж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэлцэж яваагүйч
Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд бужигнаж
Өвдөг тохой хоёроо шалбалж явсан удаатай.
Би хөлбөмбөгийн фанатаа.
Эрчит нумны хөвчийг чадал мэдэн татаж.
Эрхий мэргэн харваачтай цэц булаацалдаж яваагүйч
Эв нь таарсан үед нь ерийн буланд нь хийчхээд
Есөн настай хүүхэд шиг баярлаж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанатаа.
Шүтлэгтэн биш ч гэлээ би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Лам хувиргыг би шүтдэггүй
Лампард, Роналду нарыг би шүтдэг
...2008 оны Аваргуудын Лигийн финал дээр уншсан хэсгээс.