НБА-гийн 2014–15 улирлын тоглолт бол ҮСБХ-ноос зохион байгуулж буй 69 дэх удаагийн лигийн тэмцээн юм...
Энэ улирлын драфт өнгөрсөн зуны 6-р сарын сүүлчээр Брүүклинд болж, А.Уиггинс бүх залуусыг манлайлан драфтын тэргүүн тоглогчоор нэрлэгдэж, Морин цэрэг болсон хэдий ч Леброны нутаг буцсантай холбоотой хэрэг явдлуудын улмаас Миннесотагийн эгнээнд нэгдсэн...
Улирлын анхны тоглолтоороо Тексасын ривалуудыг тааруулж, эхнээсээл халуухан улирлыг эхлүүлэхээ тэд мэдээж мэднэ...
За тэгээд мэдээж Зул сарын баярын өдрүүдийн халуухан тоглолтууд гээд л гал гарсан тоглолтууд олон болно...
Улирлын тоглолт 2015 оны 4-р сарын 15-ны лхагва гаригт өндөрлөх бол ПО-ийн ширүүн тулаанууд үүнээс 3 хоногийн дараа эхлэх хуваарь гарчээ...
Өнгөрсөн улиралд Бобкетс нэртэй тоглож байсан Шарлоттчууд энэ улирлаас үндсэн нэр болох Хорнетсээ эргүүлэн авсан...
Мөн энэ жил Торонто болон Мемфис багууд лигт нэгдсэний 20 жилийн ой тохиож буй... Ойн жилүүддээ сайн тоглоосой доо...
Сан Антониочууд НБА-гийн түүхэнд анх удаа эмэгтэй туслах дасгалжуулагчтай болсон...
Финиксчууд Горан Драгичийн дүү Зорантай гэрээ байгуулсанаар багтаа 2, 2 ах дүүс нэгэн зэрэг тоглуулсан анхы баг болж байна... Тэдний эгнээд Моррисууд байгаа учраас тэр л дээ...
Улирлын өмнөх тоглолтонд таарсан Бостон болон Брүүклин багуудын тоглолтын үе тус бүрийг 11 минутаар тоглуулж, бүхэн бүтэн 2 цаг үргэлжилж буй тоглолт хичнээн хугацаагаар буурах боломжтой НБА туршиж үзсэн...
Багуудын өмсгөлийн урд талд зүрхэн тушаа байрладаг байсан НБА-гийн логог өмсгөлийн ард хэсэгт тоглогчдын нэрний дээр байрлуулах, мөн аварга болж байсан багууд хэдэн удаа аварга болж байснаа өмсгөлийн ард алтан шар суурин дээр бичих эрхтэй болсон...
НБА-гийн драфтын системд өөрчлөлт оруулах санал 13-17 гэсэн саналын зөрүүгээр энэ удаад унасан...
НБА өөрийнхөө харьяаны нэгэн албыг Нью Жерсид төвтэйгээр байгуулсан бөгөөд энэ байгууллага тоглолтын үеэр гарсан эргэлзээтэй мөчүүдийг маш богино хугацаа, илүү өндөр түвшинд бэлтгэн шүүгчдэд хүргэж байх юм... Ингэснээр тоглолтын явцад гардаг шүүгчдийн зарим нэг эргэлзээтэй шийдвэрүүд буурах магадлалтай...
За тэгээд эцэст нь НБА маань ESPN болон TNT-тэй 9 жилийн 24 тэрбум ногооны гэрээг үзэглэсэн бөгөөд энэ гэрээ нь 2015-16 оны улирлаас эхлэн мөрдөгдөх болсоныг тун саяхан зарлалаа... Ингэснээр жилд 930 сая орчим ногооны ашигтай ажиллаж байсан НБА жил бүр 2.6 тэрбум доллар хүртэлх ашиг хийх боломжтои болсон... Үүнтэй холбоотойгоот цалингийн цэс 63 сая доллараас 88.8 хүртэл өсөх нь нэгэнт тодорхой болоод ирлээ... Тоглогчдын үнэ ч тэнгэрт хадна даа бурхан минь...
Улирал сайхан болох болтугай...