"Капитал Уан" цомын шөвгийн 4-ийн оноолт гарлаа:
Дерби - Челси
Тоттенхэм - Ньюкасл
Шеффилд Юнайтед - Саутгемптон
Борнмут - Ливерпүүл
Сити өчигдөр энэхүү тэмцээнээс хасагдлаа(үнэхээр барсангүй юу, аль эсвэл хэргээр хаячихав уу? сайн мэдэхгүй юм). Бид үлдсэн багуудаа өөрсөддөө их дарамтгүйгээр ялаад байхад ирэх оны 2-р сард 2007 оноос хойш өргөөгүй цомоо өөрийн болгох нь. Уг нь Моуриньо ирээд энэхүү цомыг анхлан авч байсан даа. Тэр цагаас хойш яг 10 жил (2004-2005) өнгөрчээ. Авчихаасай.
Уг нь өнгөрсөн жил Моуг авчихаасай гэж их харсан, яагаад гэвэл дээр хэлсэнчлэн түүний Челсид анх хөл тавиад авсан анхны цом нь ЛИГИЙН ЦОМ байдаг. Тэгвэл өнгөрсөн улиралд 5-р тойрогт буюу 12 сард болдог шатанд Сандерландын Хар муурнууд биднээс 12-р сарын 5-нд болсон талбайдаа 3:4 -аар хожигдсон АПЛ-ийн тойргийн тоглолтынхоо хариуг өөрсдийн цэнгэлдэхдээ 12-р сарын 17-нд болсон лигийн цомын оноолт тоглолтынхоо нэмэлт цагт Кигийнхаа гоолын ачаар биднийг гол гаргасан даа. Үндсэндээ хариугаа тэд авч чадсан.
Харин энэ Дербитэй бид өнгөрсөн улирлын ФА цомын 3-р тойрогт(энэхүү тойргоос Английн Дээд хоёр лигийн багууд оролцож эхэлдэг - АПЛ, Чампионшип лиг) Микел 66'( Микелийн хувьд түүний хавьд гоолдоогүй цуврал нь тасарсан байх шүү), Оскар 71' нарын гоолоор талбайд нь 0:2 -оор хожиж мулталсан байгаа.
Дерби Каунти АПЛ-т орж ирэх гээд л азгүйдээд байгаа сайн баг шүү, өнгөрсөн жил манай довтлгч хүү Патрик Бэмфорд зээлээр хүчин зүтгэхдээ 8 гоол ч хийж тус хүргэсэн. Плей-офф шатаа баралгүй КПР нь Дээд лиг рүү ороод ирсэн. Дерби энэ улиралд лигээ тэргүүлж яваа сайн формтой байгаа. Тэд лигийн цомын 5-р тойрогт тойрогт шалгарахын тулд Фулхэмийн эсрэг гайхалтай эргэн ирэлт хийж 20 минутанд 5 гоол хийсэн байна лээ. Гоё тоглолт болно оо.
Манайх iPro Stadium-д зочлох боллоо. Тоглолт 12-р сарын 17-ны 03:45(Улаанбаатарын цагаар, Лхагва гараг)-аас юм байна.
Яг энэ тоглолтын Өмнөх, Хойдох тоглолтууд нь айхтар хүнд тоглолтууд биш байна.
2014.12.13 Челси - Халл Сити, АПЛ-ийн 16-р тойрог
....
2014.12.23 Сток Сити - Челси, АПЛ-ийн 17-р тойрог.
... гээд л 3 хоногийн зайтай БОКСИН ДЭЙ-ийн тоглолтууд эхэлнэ дээ... сайхаан сайхан.
#KTBFFH #CHELSEAFCMONGOLIANFANS #ERDENEBRAND