ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPURS vs. EVERTON
Хэзээ : 2014.12.01 Даваа гараг
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 00.00 (Mонголын цагаар) 16.00KO
Үзэх гарц : SPS prime, линк;
http://www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Michael Oliver, 4 дөх шүүгч Neil Swarbrick
Лигийн форм Tottenham WLLWLW, Everton LWWDDW
ПЛ-ын 13-р тойргийн хүрээнд Хойд Лондонгийн Tottenham Hotspurs клуб өөрсдийн цэнгэлдэхдээ Liverpool-ын Everton клубыг хүлээн авах гэж байна. 2 клуб хамгийн анх 1897 оны 4-р сарын 22-нд нөхөрсөг тоглолтоор таарч байжээ. Тухайн тоглолтонд 2-1 Spurs ялж байсан түүхтэй. Харин лигийн хүрээнд анх удаа 1909 оны 09 сарын 04-нд таарахад 2-4 өөр Everton буулган авч байсан түүхтэй. ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 09-р сарын 05нд таарч байсан ба 2-1 харьцаагаар Spurs-чүүд ялалт байгуулж байжээ.
Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 174 дөх тулаан бөгөөд өмнөх 173 тоглолтын 62-д нь Spurs, 59-д нь Everton ялсан бол 52 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер лиг нэртэй болсоноос хойш нийт 44 удаа таарахдаа Spurs 20, Everton 8 ялж 16 удаад нь оноо хуваасан байна.
Тоглолтын өмнө Spurs 17 оноотой хүснэгтийн 10-т яваа бол Everton 17 оноотой 9-д явж байна.
Everton-оос J.McCarthy, D.Gibson, A.Alcaraz, B.Oviedo, J.Stones нар гэмтэлийн улмаас оролцохгүй бол энэ тойрогт S.Naismith, S.Pienaar, L.Baines, G.Barry, A.Kone нар гэмтлээс эргэн ирж байгаа ч тоглолтонд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй.
Spurs-ээс Kyle Walker гэмтэлийн улмаас тоглохгүй бол Kyle Naughton улаан хуудасны торгуулиас болж тоглолтыг өнжих юм. Харин Andros Townsend, Emanuel Adebayor, Etienne Capoue, Danny Rose, Nacer Chadli, Younes Kaboul нар хөнгөн гэмтэлтэй байгаа ба сүүлийн тестээс хамаарна, харин бусад тоглогчид бүгд бэлэн.
Everton-ы тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Spurs-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Факт:
• Spurs ПЛ-ын хүрээнд WHL-даа Everton-ыг хүлээн авсан сүүлийн 5 тоглолондоо ялагдаагүй (3W, 2D 0L) 2008 оны 10 сараас хойш.
• Everton Лондонд зочилсон сүүлийн 21 тоглолтынхоо ердөө 2-т нь л хаалгаа хуурай манасан.
• Spurs-чүүд энэ улиралд гэртээ хийсэн 6 тоглолтоос ердөө 2 ялалт л байгуулаад байгаа. Энэ нь Hull, Aston Villa, Burnley нарын л дээр гарах үзүүлэлт.
• Хэрэв Spurs өнөөдөр ялагдвал 2008 онд гэртээ 3 дарааллан ялагдсан муу амжилтаа давтана.
• Spurs лигт хийсэн сүүлийн 10 тоглолтондоо ердөө 1 удаа хаалгаа хуурай манасан.
• Harry Kane бүх тэмцээнийг оруулаад 11 гоол хийгээд байгаа ба ийм үзүүлэлттэй өөр Англи тоглогч энэ улиралд байхгүй байна.
• Everton ПЛ-т сүүлийн 5 тоглолтондоо ялагдаагүй яваа. (3W, 2D, 0L)
• Everton энэ улиралд өөрсдийн алдаанаас болж хамгийн олон гоол алдсан(6).
• Everton ПЛ-т энэ улиралд айлын талбайд хийсэн 6 тоглолтынхоо ердөө ганц-д нь ялагдсан.(2W, 3D, 1L)
• Everton энэ улирал эхлээд эхний 12 тойргоос ганц тоглолтонд гоол оруулж чадаагүй. (vs Swansea 0-0)
• Spurs энэ улиралд эцсийн мөчид хамгийн олон гоол оруулж ялалт авч байгаа(3).
• Everton клубд ялагдаагүй цувралын дээд амжилт 13 тоглолт байдаг. (1997.11.29-2004.04.09 хооронд)
• 2 клубын хоорондох тоглолтын WHL-д үзсэн дээд амжилт 60, 626 фанат.(1962.12.01)
• Spurs-ын хувьд Everton-ыг хожсон хамгийн том хожил нь 10-4 (1958.10.11) *Everton клубын түүхэн дэх хамгийн том ялагдал нь.
• Everton-ы хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 4-0 (1909.06.19)
• Spurs-ын дундаж нас 24.5 бол Everton-ы дундаж нас 28.1
• Spurs-ын дундаж өндөр 183.0 бол Everton-ых 181.8см.
#COYS