Өнгөрсөн шөнө "Лиг-2"-аас Норвич Ситиг буулган авч шилдэг 16-д үлдээд байсан Шурсбериг талбайд нь Цэнхэрүүд багийн голлох тамирчдаа амраан, сэлгээний Чех, Зума, Луйс, Микел, Салах, Шюрлле нар академийн Кристенсэн, Аке нараараа гарааны бүрэлдэхүүнээ бүрэлдүүлж 1:2 -ийн харьцаатайгаар буулган авч Шөвгийн дөрвийн төлөөх тулаанаа 12-р сарын дундуур хийхээр боллоо. 12-р сарын сүүлээр Боксин дэйтэй байдаг тул тухайн сард ийнхүү бас нэгэн тоглолт нэмэгдсэн нь фанатууд бидэнд сайхан явдал юм. Дараагийн шатны сугалаа өнөө орой явагдснаар өрсөлдөгчөө бид мэдэх болно.
Гоол: Дрогба '48, Мэнган '77 , Грэндисон (автогоол) '81
Төрмөл гоолдогч Дидье ДРОГБА Арсеналыг 2:0 -оор хожсон(Кошта), Мариборыг 6:0 -оор мөн хожсон(Реми) тоглолтуудаас хойш Кошта, Реми 2-ийн эзгүйд сүүлийн 3 тоглолтоо 3 бөмбөгийг(8 өдрийн дотор 3 тоглож 3 бөмбөг, залуу хүн шиг л байна шүү) эсрэг багийнхаа хаалганд шигтгэснээр(Марибор-АЛиг, МанЮтд-АПЛ, Шурсбери-КУЦом) үүргээ 100% биелүүлж байна хэмээн үзэж байна.
Энэ хагас сайнд явагдах КПР-ийг талбайдаа хүлээн авах лигийн 10-р тойргийн тоглолтонд Кошта, Рамирес нар бэлэн хэмээн багийн дасгалжуулагч Жозе Моуриньо мэдэгдсэн нь таатай мэдээ. Мөн Бранислав Ивановичийн улаан хуудасны асуудал дуусгавар болж КПР-ийн эсрэг багийн бүрэлдэхүүнд эргэн ирэх бол Аспиликуэтийн хувьд энэхүү тоглолтоор шууд авсан улаан хуудас нь дуусгавар болж Энфилдэд зочлох эрхээ өвөртлөх юм.
Одоогийн байдлаар баг энэ улирлын эхний "АРВАН ДӨРВӨН ТОГЛОЛТОНД": 11 хожил, 3 тэнцээ.
1. Бернли 1:3 ЧЕЛСИ(АПЛ-ийн 1-р тойрог)
2. ЧЕЛСИ 2:0 Лестер Сити(АПЛ-ийн 2-р тойрог)
3. Эвертон 3:6 ЧЕЛСИ(АПЛ-ийн 3-р тойрог)
4. ЧЕЛСИ 4:2 Свонси Сити(АПЛ-ийн 4-р тойрог)
5. Челси 1:1 Шальке 04(АЛигийн хэсгийн 2 дахь тоглолт)
6. Манчестер Сити 1:1 Челси(АПЛ-ийн 5-р тойрог)
7. ЧЕЛСИ 2:1 Болтон(К1 цомын 3-р тойрог)
8. ЧЕЛСИ 3:0 Астон Вилла(АПЛ-ийн 6-р тойрог)
9. Спортинг 0:1 ЧЕЛСИ(АЛигийн хэсгийн 1 дэх тоглолт)
10. ЧЕЛСИ 2:0 АРСЕНАЛ(АПЛ-ийн 7-р тойрог)
11. Кристал Пэлас 1:2 ЧЕЛСИ(АПЛ-ийн 8-р тойрог)
12. ЧЕЛСИ 6:0 Марибор(АЛигийн хэсгийн 3 дахь тоглолт)
13. МанЮтд 1:1 Челси(АПЛ-ийн 9-р тойрог)
14. Шурсбери 1:2 ЧЕЛСИ(К1 цомын 4-р тойрог)
Багийн бүх тэмцээн дэх мэргэн буучид(34): Кошта 9, Азар 4, Дрогба 3, Оскар 3, Фабрегас 2, Реми 2, Шюррле 2, Иванович 2, Матич 2, Виллиан 1, Терри 1, Рамирес 1, Зума 1, автогоол 1.
Улам нягтрах айхтар 11-р сар ийнхүү эхэлж байна, KTBFFH!!!15. 2014.11.01 23:00 Челси - КПР(АПЛ-ийн 10-р тойрог)
16. 2014.11.06 03:45 Марибор - Челси(АЛигийн хэсгийн 4 дэх
тоглолт)
17. 2014.11.08 20:45 Ливерпүүл - Челси(АПЛ-ийн 11-р тойрог)
18. 2014.11.22 23:00 Челси - ВБА(АПЛ-ийн 12-р тойрог)
19. 2014.11.26 03:45 Шальке 04 - Челси(АЛигийн хэсгийн 5 дахь тоглолт)
20. 2014.11.30 01:30 Сандерланд - Челси(АПЛ-ийн 13-р тойрог)
#CHELSEAFCMONGOLIANFANS #ERDENEBRAND