::::Manchester United 2014/15::::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby CrossBonez » Mon Oct 13, 2014 9:47 am

Real.madrid wrote:
Devil 7 wrote:
Real.madrid wrote:Ди мариа минь аргагүй чирж байна даа ...Одоо Рон Бейл байхгүй бүр дураараа тоглолт нь утгаараа гарж байгаа биз ...Хэдэн жилийн дараа буцаад авчаасай

За чирэх нь хаашайн....Мундаг тоглож бна....Аа гэхдээ Эррэра, Блинд, Фалкао гээд бусад шинээр ирэгсэд ч мундаг бна....Дээрээс нь Рүү ах нь бна...

Тоглолт бүрт л гоал ассист хийгээд байхын ...сая өнгөрсөн сарын шилдэг тоглогч болоо биз дээ

Чирж л байна ш д. Ван пусси ирээд чирсээд байгаад л лиг авч өгсөн, одоо Ди мариа ирээд чирсээр байгаад л топ 10-т оруулж өгөх нь. кк
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Devil 7 » Mon Oct 13, 2014 9:53 am

Өчүүхэн....Перси тийм л чирдэг бсын бол танайд лиг аваад өгөх нь яасын
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby bayarbat » Mon Oct 13, 2014 11:06 am

Devil 7 wrote:Өчүүхэн....Перси тийм л чирдэг бсын бол танайд лиг аваад өгөх нь яасын

:eek:
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Real.madrid » Mon Oct 13, 2014 11:26 am

Ди Мариа бол РВП ээс хамаагүй илүү багт уусаж багийн лидер болох байхөө ...Ассист гоал хийгээд байхаар чинь довтолгооны дийлэнхийн үүрж байгаа байх
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby S.Erdene » Mon Oct 13, 2014 11:36 am

Тэгээд том тоглогчид бvгд л багт том vvрэг гvйцэтгэдэг биз дээ ? Заавал доош нь хийж байж санаа нь амардаг юм уу. Арсеналыг санчез, реалыг Рон барсаг месси ней гээл бvгд л чирж байгаа юм биш vv vгvй юу? Тэгээд чирэх болохоор нь л менге хайрлахгvй авдаг юм биш vv?!
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby zigo » Tue Oct 14, 2014 8:58 am

манайхыг санчез чирсэн юм алга л байна. хэхэ манайх харьцангуй жигд хуваарьлалттай баг. харин зарим нэг хүн хойш нь татдаг байсан ашгүй гэмтэж бэртээд чадахгүй болж байх шиг. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Reda » Tue Oct 14, 2014 10:00 am

Танайх тийм жигд байвал хэрэгтэй л дээ, тодроод товойгоод ирвэл тэгээд энэ нөхөр хүүхэд байхдаа Барсагийн хүүхдийн академид байлуу яалаа гээд л юм болно шд хэхэ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Munkhbold » Tue Oct 14, 2014 10:40 am

Image

Манчестер Юнайтэд багийн ахлагчийн туузыг 10 гаруй жил эзэмшиж, энэ багийн хамгаалалтын нэгэн багана болон гялалзаж явсан домогт хөлбөмбөгч Рио Фердинанд зодог тайлах дөхөж буй. Өдгөө 35 настай Рио өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралын талаар намтарчилсан номоо дэлгэсэн бөгөөд зарим хэсгийг нь хамтдаа сонирхъё.

-АЛЕКС ФЕРГЮСОНЫ ТУХАЙ-

Сэр Алекстэй хамт тэр олон жилийг өнгөрөөхдөө түүнийг мундаг дамжуулагч гэдгийг мэдэж байсан. Гэхдээ түүнийг явсны дараа тэр зүгээр нэг мундаг дамжуулагч бус, агуу дасгалжуулагч байжээ гэдгийг улам илүү мэдэрсэн. Тэр бол том сэтгэл зүйч байлаа. Тэр жижигхээн ухуулга зохиогоод л бүгдийг сэнхрүүлж чаддаг байв. Ван Перси манайд ирээд 10 орчим удаа тоглосны дараа тэр нэгэн цуглаан зарлалаа. "Хүмүүс ээ, залуус аа, тэр хичнээн гоё нээгдэж, хэдэн удаа хоосон зайнд гарч байгааг анзаарч байна уу. Цагийг нь тааруулаад дамжуулалтаа өгөөч дээ. Зүгээр л бөмбөгийг нь өгчих. Тэр яаж гоол хийхээ хүнээр заалгахгүй" гээд л ярьж өгсөн. Фергюсон түүнд урам өгвөл тэр гоол хийж эхэлнэ, тэр гоол хийгээд байвал "МЮ" аварга болно гэдгийг мэдэж байв. Эцэстээ түүнийхээр болсон доо.

-ДЭВИД МОЙЕСЫН ТАЛААР-

Алекс Фергюсон залгамжлагчаа хайж явахдаа Мойесыг зөвхөн хүн гэдэг талаас нь харсан байх. Мойесыг хүн гэдэг талаас нь шинжвээс ямар ч өө олдохгүй, яах аргагүй сайн хүн. Даанч тэр хөлбөмбөгийн онол дээр дэндүү их алдаа гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө "МЮ"-г "Эвертон" болгон хувиргаж эхэлсэн гэх үү. Тэр "хожигдож болохгүй шүү" гээд захидаг байв. Гэтэл бид чинь олон жилийн туршид "Заавал хожоорой" гэдэг захиастай талбайд гардаг байлаа шүү дээ. Тоглох тактик нь хүртэл зөвхөн тэнцэхийн төлөө философитой гээч. Нэг тоглолтод дунджаар 400 удаа дамжуулалт өгөх хэрэгтэй гэдэг байснаа болиод 600 хүргэдэг юм байна. Би лав хувьдаа арван дамжуулалтын дараа таван гоол хийхийг сонгох байсан.

-ШАРСАН ТӨМС-

Манайхны дунд тоглолт эхлэхийн өмнөх өдөр бүгдээрээ хамтдаа сууж байгаад шарсан төмс иддэг уламжлал байлаа. Мэдээж тэр төмс илчлэг багатай, бид ч тултлаа иддэггүй, гол нь тойрч суугаад зовлон, жаргалаа хуваалцах зорилготой арга хэмжээ байв. Мойес ирсэн даруйдаа энэ уламжлалыг халчихсан. Бүгд л гайхшраад чимээгүй өнгөрч билээ.

-МЮНХЕН ХОТОД ОЧООД-

"Бавари" багийн эсрэг хариу тоглолт Мюнхен хотод зохиогдсоны дараа Мойесын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно. Тэрхүү чухал тоглолтын өмнөх бэлтгэлийг жирийн нэг цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд түмэн хүний нүдэн дээр хийж билээ. Фото, видео дуран барьсан мэргэжлийн, сонирхогчдын түм буман нүдний өмнө маргааш тоглох тоглолтынхоо нууцыг дэлгээд хэн хаана яаж гүйх вэ, стандарт цохилтуудыг яаж гүйцэтгэх вэ ямар байрлалд яаж зогсох вэ гэдгээ бэлдэж болдог юм уу. Тэгсэнд орвол шууд л тоглолтынхоо тактикийг хальсан дээр бичээд өрсөлдөгч рүү явуулчихвал дээр бус уу. Бэлтгэл дууссаны дараа Мойес над руу хандан "Рио, чи маргааш тоглохгүй. Надад талбай дээр хурдтай хамгаалагчид хэрэгтэй байна" гэдэг юм даа. "МЮ"-д өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ингэж гутарч үзсэнгүй.

-ФАБИО КАПЕЛЛОГИЙН ТУХАЙ-

Ван Бастэн, Гуллит нарын тоглож байсан "Милан"-ы дасгалжуулагч нь Капелло байсан шүү дээ. Тэр баг миний хувьд шүтмээр, биширмээр хамт олон байлаа. Тийм ч учраас Капеллог харь гаригийн хүн мэт төсөөлж байв. Гэтэл тэр зүгээр л нэг диктатор, өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгасан, бусдыг сонсдоггүй жирийн нэгэн дарангуйлагч байв. Испанийн шигшээ багийн эсрэг тоглоход төвийн хоёр хамгаалагчийг дэлхийн шилдэг гурван хагас хамгаалагчийн эсрэг зогсоож байлаа шүү дээ. Итгэмээргүй юм.

-МОСКВАД ЗОХИОГДСОН АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ-

Би уг нь Анелькагийн дараа торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой байв. Николя цэг дээр очих үед нь Ван дер Сар луу "Зүүн тийшээ үсэр, зүүн тийшээ" гээд л би орилж гарсан. Тэр баруун тал руугаа үсрээд бөмбөгийг хааж бид аварга болов. Дараа нь цомоо гардах гээд шатан дээр зогсож байхдаа миний бугуйнд ахлагчийн тууз байгааг санаж, хамгийн түрүүнд энэ мөрөөдлийн цомыг би атгах юм байна шүү дээ гээд бодох нээ нүд харанхуйлаад л ирсэн. Харин ард зогсож байсан Видич "Рио, хөгшөөн битгий уйлаарай. Чамаас гуйж байна, битгий уйлаарай" гэдэг байлаа. Тэр энэ үгээ нилээн хэдэн удаа хэлсэн. Үүний дараа л би тайвширч биеэ барьсан даа.

-МЮ-ИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИЙН ТАЛААР-

Хэрвээ Пол Скоулз, Бекхэм шиг царайлаг, сэргэлэн, хүний анхаарал татахаар эр байсан бол хөл бөмбөгийн ертөнцөд түүн шиг эрэлт хэрэгцээ ихтэй од үгүй байх байлаа. Зидан, Иньеста, Виера гээд бүгдээс нь асуу. Ингэж л хариулна. Скоулз шиг бүтэн талбайг хөндлөн хэрчээд, дамжуулалт өгөх чадалтай хагас хамгаалагч нэгээхэн ч үгүй. Скоулзын ийм дамжуулалт өрсөлдөгчийн хоёр, гурван хамгаалагчийг тоглолтоос гаргаад зогсохгүй хүлээн авч байгаа хүндээ хичнээн эвтэйхэн очдог гээч. Пирло, Кроос, Алонсо нар ийм холын дамжуулалтыг сайн хийдэг ч гэлээ Скоулзын зиндаанд иртэл хол байна даа.

-БЭЛТГЭЛИЙН ҮЕИЙН ЗОДООН-

Манай бэлтгэл заримдаа тун ширүүн болдог байв. Нэг удаа Роналду, Ван Нистерлой хоёр зодолдоод. Роналду түүнд дамжуулалт өгдөггүй, өөрөө тоглох, эсвэл өөр хүнд пааслаад байхаар нь Нистерлойгийн уур хүрсэн бололтой. Би салгах гээд дундуур нь ортол Руд намайг цохих гээд зөрчихөв. Би түүнд "Дараагийн удаа онож цохихыг хичээгээрэй. Тэгвэл хариу нь ямар байхыг мэдэрнэ шүү" гэж билээ. Энэ бол нэг жижигхэн л жишээ юм шүү дээ. Гал гарсан бэлтгэл хийдэг байжээ. Гэхдээ бэлтгэл тараад сайн найзууд хэвээрээ үлдэнэ шүү.

-ИЖИЛ ХҮЙСТНИЙ ТАЛААР-

Британийн эрдэмтэд олноороо цугларсан эрчүүдийн дунд заавал ганц нэг ижил хүйстэн байдаг гэдгийг нотолжээ. Хувцас солих өрөөнд байхдаа бид энэ тухай ярилцаж, тэр хэн нэг нь ичиж зовохгүй өөрийгөө илчил гээд л инээдэм болгодог байлаа. Гэхдээ хэн нэг нь "Би тийм" гэсэн бол ямар ч байсан гадуурхана гэдэг ойлголт л лав байхгүй байсан юм. Ер нь хувцас солих өрөөнд хэн нэгнээ заавал шоолно. Руни дөнгөж 21 настай мөртлөө халзарч байгаа талаар "Хөөе, энэ залууг хар даа. Бороо орохоор талбайгаар дүүрэн түүний үс хийсэх юм" гээд л шоолдог байлаа.
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Funky » Tue Oct 14, 2014 10:53 am

Олж уншнаа
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby odsurenmg » Wed Oct 15, 2014 7:56 am

Хаха шарсан төмс иддэг байсан гоё юм. Ferguson-ий ном дээр бүүр ч сонирхолтой юмнууд байгаа байхдаа. хэзээ гарах юм бол?
User avatar
odsurenmg
 
Posts: 480
Joined: Tue Jun 14, 2011 3:12 pm
Location: хөлбөмбөг багийн спорт

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Maslo » Wed Oct 15, 2014 9:00 am

Монгол хэл дээр үү? English гэвэл надад PDF нь байна.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby spain man » Wed Oct 15, 2014 9:51 am

САФ-ын намтар бэлэн болчихсон... Одоо номон доторх зургуудын эрхийг хүлээж байна... Тэр ирлээ л бол гарлаа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby сайнаа » Wed Oct 15, 2014 10:10 am

spain man wrote:САФ-ын намтар бэлэн болчихсон... Одоо номон доторх зургуудын эрхийг хүлээж байна... Тэр ирлээ л бол гарлаа...

:eek: :eek: :eek:
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby .boldoo. » Thu Oct 16, 2014 12:24 pm

GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Mojul » Sat Oct 18, 2014 9:16 am

Нөгөө үздэггүй Рүүний чин нэг иймэрхүү статтайм байна манаайхааан :ногоон:
Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Jaal_huu » Sat Oct 18, 2014 11:24 am

Лампард баахан довтлогч нарын дунд ганцаараа явжил байна даа

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Funky » Sat Oct 18, 2014 11:37 am

Тотти ч бас яг довтлогч мөн үү
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby mick » Sat Oct 18, 2014 12:05 pm

No10
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby kamizake » Sat Oct 18, 2014 12:25 pm

Ди натали бас лаг юм дундаж багийн л довтлогч
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby mazi » Sat Oct 18, 2014 9:52 pm

Энэ Риогийн номон дээр их гое гое фактууд бналээ
Тэр Жон Тэрритэй муудалцсан тухай бас бналээ
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Mr.Eraser » Sat Oct 18, 2014 10:08 pm

Масло пм үзэрэй
Glory*We Can Do What They Can't Do*Glory
User avatar
Mr.Eraser
Sir Red Devil
 
Posts: 471
Joined: Thu Jan 22, 2009 3:28 pm
Location: Old Trafford

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Radiohead » Mon Oct 20, 2014 9:09 pm

танай фен охин. Хөөрхөн юм аа
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby S.Erdene » Tue Oct 21, 2014 3:04 am

Үзэх арга чарга юу байна. Гараанд Янузай
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Funky » Tue Oct 21, 2014 3:26 am

One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Manchester United 2014/15 | vs WestBrom 21.Oct 03:00

Postby Funky » Tue Oct 21, 2014 3:35 am

Жанузай нэг л биш байна хэтэрхий нухаад байхын золиг чинь... ард алдаа гарсан хэвээр л ...
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 43 guests
cron