orgil_ezo wrote:Миний бодлоор бөхийн холбоог эдгээр авах гээд улайраад байгаа бөхчүүдэд өгөмгүй санагддаг. Нямдожоос ч авсан дээр. Харин хэн бөхийн холбоог менежментэй болгох вэ????
Хуулиараа төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлтэй байдаг, тэр нь бөхийн холбоонд бол цэцдийн зөвлөл юм шиг байгаан.
Тэр зөвлөлд л олон нийтийн төлөөллийг /жинхэнэ бөх сонирхдог/ оруулах хэрэгтэй. Тэгж байж эхний шинэчлэл хийгдэнэ. Монгол бөхийг эрүүл сайхан спорт болгохыг зорьсон олон залуус байдаг, гэвч тэдний хэн нь ч бодит санаалчлага гаргаж ирдэггүй. Бүгд хоорондоо зүгээр ярилцах төдийд л байдаг.
Жишээ нь тэр цэцдийн зөвлөлд байдаг Ухнаа ч билүү нэг сахалтай яруу найрагч байдаг ш дэ. Тийм л хүмүүсийг яаралтай шахан гаргах хэрэгтэй. Тэгээд оронд нь хүчтэй залуус цус сэлбэх хэрэгтэй байна.
Үнэндээ одоо бол нарийнхан судсаар нь цус нь өтгөрчихөн хүнтэй адилхан л байна. Хэзээ хэзээний даралт харвах дөхчихсөн. Өнөө маргаашаа аргацаасан тийм л байдалтай байна.