Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу арслангууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Mon Sep 01, 2014 10:52 am

Аймар үзнэ, шуугиан тарина... 1-4 байр
4
13%
Хуучны сайхан цаг эргэн ирнэ, Европын эрх авна... 5-7 байр
3
9%
Боломжийн сайн үзнэ, дундаж байраа хадгална... 8-12
15
47%
Үхэн хатан үзэлцэнэ, арай гэж тэсч үлдэнэ... 13-17
8
25%
Чойрно, шууд унана... 18-20
2
6%
 
Total votes : 32

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby mick » Wed Oct 08, 2014 8:50 pm

Кийний номыг нэг умших юмсан
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby mn_rocisky » Sat Oct 11, 2014 7:19 pm

Image

:-o
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 13, 2014 10:00 am

Манай багийн амьд домог Стилиан Петров Бирмингамын Central Warwickshire Over-35s League-н Wychall Wanderers багт хүчин зүтгэх болжээ... Петровыг маань хөлбөмбөгтөө эргэн ирэхэд нь олон мянган үзэгчид биш ердөө 20 гаруй ойр дотных нь хүмүүс алга ташин даруухнаар угтсан байна...

Image

2 жилийн турш химийн маш хүнд эмчилгээ хийлгэж орноосоо ч босч чадахгүй байсан бол одоо ингээд сонирхигчдийн лигт эргэн ирж байна... өнгөрсөн Ням гарагт мань хүн 90 минут тогложээ...

Image

Манай хүн Виллад байхдаа 7 хоногт 55000 паундын цалинтай байсан бол одоо долоо хоногийн 3 паундын цалинтай тоглож байгаа юм байна...

"Миний хувьд өнгөрсөн 2 жил тамд байгаа юм шиг л хэцүү байсан. Энэ бүхний эцэст хөлбөмбөг тоглох нь битгий хэл амьд үлдэнэ гэдэг маш том амжилт байлаа. Гэтэл би одоо энд бөмбөг өшиглаад явж байгаадаа итгэж чадахгүй байна. Хэрвээ надад өчүүхэн боловч боломж олддог юм бол 5-н эсрэг 5-ч хамаагүй хөлбөмбөг тоглох юмсан л гэж боддог байсан. Премиер лигт тоглодог байсан, одоо жингийн илүүдэлтэй, ямар ч хурдгүй болчихсон би гэдэг хүний хувьд зүгээр л бөмбөг өшиглөөд гүйж байна гэдэг үнэхээр сайхан байна. Ням гарагийн лигт тоглоно гэдэг сайхан байна. Бүх хөлбөмбөгчид эндээс л эхэлдэг биз дээ? Ням гараг бүрт тоглолтондоо инээмсэглээд ирэх энэ мэдрэмжийг юугаар ч солишгүй. Орчин нөхцөл надад ерөөсөө асуудал биш. Би хүүхэд байхдаа Болгарт энэнээс дор нөхцөлд хөлбөмбөг тоглож өссөн. Харин ч надад хүүхэд насандаа оччихсон юм шиг санагдаж байна..."

Багийн экс ахлагч маань гараанд гарсан эхний тоглолтондоо довтлогчийн ард тоглож довтлогч Марк Беллингамын хэт трикийн 2-нх нь дамжуулалтыг өгсөн байна. Тэрээр багтаа аминч биш тоглолтыг үзүүлж үргэлж багийнхандаа чихэр шиг дамжуулалтуудыг хаяж байсан бөгөөд багийнхан нь ч багийнхаа шинэ одод сэтгэл хангалуун байна.

Тэр битгий хэл Петров дээр хамгаалагч алдаа зааж пеналт өгөх үед Петров хамгаалагчийг цэвэрхэн хамгаалсан гэж шүүгчид хэлж шийдвэрийг буцаасан байна.

Манай хүн дахин хөлбөмбөг тоглохын тулд шинэ багийнхаа өмсгөлийг хүртэл өөрөө худалдаж авчээ...

"Багийнхан маань мэргэжлийнхэн биш учир тэдэнд маш оновчтой дамжуулахгүй бол болохгүй. Тийм учраас энэ нь надад илүү хэцүү, илүү сонирхолтой байлаа. Марк маань 3 гоол хийлээ. Гоё дамжуулалт ирсэн болохоор амархан гоол хийлээ гэж тэр хэлж байсан. Багийнхан маань баяртай байгаад би бүр их баяртай байна."

Image

Ялалтын дараа багийнхантайгаа пиводож байгаа нь...

"Намайг жингээ хасаж, бэлтгэл хийж эхэлж байгааг хараад хүүхдүүд маань "та хэзээ Вилладаа тоглож эхлэх вэ?" гэж асуудаг. Би тэдэнд "аав нь дахиж Виллад тоглохгүй ээ" гэж хэлдэг. Би одоо энэ багтаа үнэнч байж, энэ багтайгаа амжилт гаргамаар байна. Биохимийн эмчилгээнээс болоод жин маань хасагдаж өгөхгүй урамгүй байгаа ч эмчилгээ маань үр дүнгээ өгч байгаад их баяртай байгаа. Анх эрчимт эмчилгээ хийлгэж байх үед би орноосоо ч босч чаддаггүй байлаа. Хүүхдүүдтэйгээ жаахан юм ярихад л ядарч үхэх шахдаг байсан."

Image

Стилиан Петровын хувьд цусны цагаан эсний хавдрыг эмчлэх төгс эмчилгээг нээж олох зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Өөрийнх нь курс эмчилгээ амжилттай өндөрлөх дөхсөн хэдий ч манай хүн цусны өвчний эсрэг санхүү босгох зорилгоор байгуулсан ТББ-нхаа ажлыг үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх жил хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. ТББ-нхаа босгосон санхүүг цусны цагаан эсийн хавдрыг эмчлэх эм, эсийн эмчилгээнд зориулсан тариа гарган авахаар ажиллаж байгаа эрдэмтэдийг дэмжихэд зориулж байгаа.

"Миний амьдралын зорилго бол энэ өвчинийг эдгээх эм тариаг бий болгох явдал юм. Би маш хэцүү замыг туулж азаар амьд үлдсэн. Харин ийм зовлонг амсаж байгаа маш олон хүмүүс байна. Маш олон хүмүүс үүнийг эмчлэх арга замуудыг хайсаар байна. Би энэ эрэл хайгуулын нэг хэсэг байж, үр дүнд хамтдаа хүрэхийг хүсэж байна. Бид хамтдаа зүтгэвэл амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна"

Түүний химийн курс эмчилгээ ирэх жил дуусах бөгөөд эмч нь тэр үед түүнийг цоо эрүүл болно гэж үзэж байгаа юм байна.

"Эмчилгээ маань дуусахыг би тэсэн ядан хүлээж байна. Тэр үед намайг цоо эрүүл болно гэж эмч маань хэлсэн" гэж Петров маань ярьж байна.

Image

Тэр цагт манай хүн дахиад хагас мэргэжлийн эсвэл мэргэжлийн лигт тоглож эхлэхийг хэн байг гэх вэ? Амьд үлдэхийн төлөөх тэмцэлд ялж чадсан хүн хүсвэл үүнийг ч хийж чадна гэдэгт итгэж байна.

"Өөрийнхөө өнгөрүүлсэн амьдрал, хөлбөмбөгийнхөө карьерт би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ би бүхнийг дахиад эхлүүлж болох байсан бол би бүхнийг яг л адилхан хийх байсан. Миний амьдрал яг л адал явдалтай роллеркостер шиг байсан даа..."


Багийн ахлагчдаа хөлбөмбөгийн шинэ карьерт нь болон цусны цагаан эсний хавдар өвчнийг эмчлэх эм тариаг нээн олох ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье дээ!!!

Вилла_Баяраа
Last edited by Villa_Bayaraa on Mon Oct 13, 2014 10:49 am, edited 3 times in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Devil 7 » Mon Oct 13, 2014 10:05 am

Пэтров :-D Баяраа :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Gunnerz » Mon Oct 13, 2014 10:20 am

петров :-D :eek: сайхан нийтлэл байна үндсэн сайт өөр сайтууд дээр байршуулмаар юм
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Bold9 » Tue Oct 14, 2014 2:07 pm

:-D :-D
Петров Бахархмаар байна шүү..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Yogii » Tue Oct 14, 2014 9:04 pm

Gaihamshigtai...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby zigo » Wed Oct 15, 2014 10:57 am

миний дуртай тоглогчидын нэг байж билээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Oct 16, 2014 10:57 am

Image

За Жак Грилиш хүү маань гэрээгээ сунгалаа... цалин 2000-аас 20000 руу суга өслөө... одоо л хэн гэдгээ харуулж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй дээ...

Одоо Дельф, Влаар 2-н гэрээг сунгачихвал болоо болоо... Дельф шинэ гэрээтэйгээ танилцаж байгаа бараг зурчих байх... Влаар 25000 цалингаа 50000 болгуулах санал тавьсан... энэ заалтыг зөвшөөрчихвөл тэгээд асуудал шийдэгдэнэ... эс зөвшөөрвөл 1 сард 4 саяар МанЮ руу явах байхдаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Oct 28, 2014 6:18 am

За за зайлаа л гэж хэлье дээ... нөгөө муу ёр яг хэвээрээ 10 гаран минут хоцроод ороод ирэхэд л 1 гоол алдцан тууж явна... нөгөөдүүл нь таг ямар ч довтолгоогүй байхад л довтлох бөмбөгийг нь бэлдэж өгөөд л нухуулаад байха юм...

Гузан: Энэ нөхрийг ганц нэг сэлгээнд суулгамаар болчихжээ... хэтэрхий гараанд дархлагдчихаараа ийм болчихдог юм байна... Эвертон дээр алдахааргүй юмыг алдсан... сая ч бас эхний гоолыг 16-н гаднаас өөрийнх нь талд цохиж байхад алдаж л байдаг...

Лоутон: Таалагдлаа... Хаттонд байхгүй ганган кросс энэ хүүд бий... гэм нь тэгээд гараа савчаад хэрүүл хийх гээд байх юм... манайханд байхгүй хор шартай нь бас зүгээр... сүүлд бол шарандаа дэмий шахуу такл хийгээд шар авчихаж байгаа юм... хор шараа арай өөрөөр гаргамаар байна... өнөөдөр ч кроссууд нь бол сайхнаараа л байна... би хувьдаа Хаттонд нэг л итгэж өгөхгүй байгаа...

Влаар: Манай ахлагч гэмтлээс ирээд формондоо нэг л орж өгөхгүй байна... нөгөөтэйгүүр хажууд нь ерөөсөө ойлголцохгүй нэг нөхөр байгаад байхаар хэцүү л дээ... ямартай ч 2 дахь гоолыг зайлуулж ёстой байтал хөл хоцорч тавиад хийлгэсэн... эхний гоол дээр Заморад биедүүлээд ассист хийлгүүлсэн... ер нь уг чадвартайгаа харьцуулбал их муу тоглолоо... энэ маягаараа байвал МанЮ-д үнэ хүргээд зарчихсан ч яахав... гэхдээ ийм муу байвал авахгүй л дээ...

Кларк: Энэ нөхрийг төвд гарахаар л яс хавталзах юм... Кларк байхад заавал гоол алдаж байна... Арсеналын эсрэг гараанд гараад 3-г алдсан, Эвертоны эсрэг эхний үед сэлгээгээр орж ирээд 3-г алдсан... өнөөдөр 2-г алдлаа... уг нь их авъяастай залуу юмсан... авч ч болдоггүй хаяж ч болдоггүй хүн болчихжээ... төвд тоглохоор туяхандаад өөр газар тоглохоор модондоод, зүүн ард л муухан сэлгээ болох юм даа...ПЛ-н хэмжээний тоглогч биш болжээ... гайгүй үнэ хүрвэл (хүрэхгүй л дээ) зарчих юмсан...

Сиссохо: Энэ нөхөр жаахан юмтай... шахах газраа шахахгүй дандаа хоцроно... энэ нөхрөөс болж 2 ч удаа хаалгачийн эсрэг 1:1-ээр гарлаа шд... сохор азаар тэд нар нь гоол болсонгүй... тэгээд юм л бол байраа хаяж гүйж явчихаад... 2 дахь гоол дээр нөхөр байраа хаяад юу юугүй гүйгээд явчихсан араар нь бөмбөг алдаад нөхрийн зайгаар яваад кросс нь гоол болчихсон... тэгээд кросс хаяж чадахгүй, бөмбөгөө дарахаараа дандаа хол дараад алдана... энэ нэг л бишээ... манайд өөр сэлгээний ЛБ байхүй билүү?

Санчез: Энэ нөхөр ПЛ-д ерөөсөө зохихгүй юм байна... Испани, Португали, Латин Америк юу байдгийн тэндээ л яадаг юм гэхээс... арай ч дээ... Арсеналын эсрэг хог байсан... за яахав анхных юм сандраа биз гэтэл өнөөдөр юу вэ?... харваас нөхрийг ДМ дээр бүх бөмбөг дамжаад их чухал байран дээр тавьчихаад байхад бөмбөгөө пассалж чадахгүй, бөмбөг булааж чадахгүй, гүйж чадахгүй, биедэж чадахгүй... би юу үзчихвээ?... академиас орж ирсэн бацаан ч ингэж тоглодоггүй... сүүлд багийнхан нь орчихоод байхад бөмбөгөө зүв зүгээр айлын хүн лүү пасслаад л тэрийг нь авч гүйгээл гоол болгочихож байгаа юм... нөхөр гараа савчаад л зогсчихно... зүтгэл байхгүй, тэмцэл байхгүй... тэгж байхад сүүлд Вестиг хойш нь татаад нөхрийг суулгаад Коулыг оруулж ирэхгүй Ламберт юун **н** сэлгээ хийгээд байгаа юм бэ? бодвол төлөвлөгөөнийхөө дагуу л сэлгээ хийж байгаам байхдаа... бүх төлөвлөгөө нь нүдэн дээр нь нураад байхад... эргүү...энэ нөхрийг одоо тэгээд эргүүлээд хэн ч авахгүй шд... дараа жил доод лиг рүү зээлээд жоохон амьдрал үзүүлэх хэрэгтэй ...

Кле: Идэвхитэй байна, гүйж байна, пассалж байна, дамжуулж байна... аргагүй жоохон араам зааж байна... гэхдээ тоглолтыг эргүүлэх, тоглолтонд импакт өгөх юу ч хийж чадсангүй... уг нь нөхрийн ард Вест, Санчез 2 гараад нөхрөөр найруулуулах гэж үзсэн найруулдаг хүн бол биш юм байна... ядаж байхад ард байгаа 2-нх 1 нь паг... тэгэхээр тэр нөхрийн үүргийг давхар гүйцэтгээд нилээд зүдрэх шиг л боллоо... ер нь бол дажгүй...

Вести: Манай хүн ганц гялтайх нь байлаа... хийх ёстойгоо л хийлээ... угаасаа гялалзаад байхгүй ч яг л бөмбөгийг аваад дамжуулаад, тоглолтыг гоё урсгадаг хүн... тэрийгээ л хийлээ... тэр дэнхийчээд пайнигтаад байгаа Санчезаас бөмбөгний төлөө хамаагүй эвсэлтэй дайчин үзэж байлаа... хамгаалалт довтолгоондоо гоё жигд... тэгж байтал манай хүнийг яагаад суулгаж байгаа юм бэ? 2 гөлийсөн дуракуудаа...

Вейман: За одоо больё доо... гэнэ гэнэхэн сохор азаар гоолдчихоод байгаагаас биш нөхөр бол яг хийе гээд хийгээд байгаа юм байхгүй... уржнан жил бол гоё байсан... тэгээд гэрээгээ сунгаад тайвшраад, өнгөрсөн жилээс эхлээд нэг ийм болчихсон шүү дээ.. ёстой л толгойгүй тахиа шиг хаа сайгүй гүйсэн хүн болчихсон...нөхрийг бол нилээд хэдэн тоглолт банздах хэрэгтэй... тэгээд хаа сайгүй гүйгээд байдаг нь нөхрийг хөдөлмөрч болгож харагдуулаад байдаг юм байх... үр бүтээл гэж 00...

Агбон: Агбон минь дээ... гэнэ гэнэхэн хурд хийсэн хүн л болж дээ... хурд хийгээд багийнхнаасаа тасраад хамгаалагчийн эсрэг ганцаараа гараад ирнэ... тэгээд яахаа мэдэхээ байгаад, багийнхнаа хүлээгээд зогсоно... ийм л дүр зураг... ерөөсөө хурднаас өөр ямар ч зэвсэггүй болчихож... яахав Вейманаас арай дээр юм даа...

Бентеке: Манай хүн хөөрхий чадахаараа л үзлээ... аргагүй бараг бүтэн жил тоглоогүй хүнээс шууд ид үеийнх шиг нь форм гоол нэхэж болохгүй... формондоо хурдан ороосой л гэж залбирах юм даа... тэгээд бэртлээс холуур байвал юм дуулганаа...

СЭЛГЭЭ:

Жо Коул: Класс хүн бол класс л байдаг юм байна... даанч мань хүн хөгширч дээ... арай залуу байсан бол 90 минут нүдэхсэн... тэр бөмбөгөнд хүрч байгаа, дамжуулж байгаа энэтэр бол арай л анги... нөхөр фитнесс нь гайгүй бол нүхэнд найруулаад үзвэл Клегээс хамаагүй дээр л үзэх юм байна...

Бент: Нөхөрт нэг их бөмбөг ирсэнгүй... аргагүй бүх бөмбөг Бентеке рүү яваад байгаа болохоор тэр биз... гэхдээ Агбон, Вейман 2-с илүү жинхэнэ ясны довтлогч юм байгаам даа... нөхрийг хэрэглээд сурчихвал ч ганцаараа тоглолтыг эргүүлэх идтэй л хүндээ...

ДОВТОЛГОО:

Эхнээсээ л бүх зүйл буруу эхэллээ... формат ерөөсөө болохгүй байна... урд 3 довтлогч байлаа гээд бөмбөг голоосоо хүн шиг урагшлахгүй байхад мянга 3 хүн байгаад яах вэ дээ... хойноос авлаа, голын 3 дээр нь хүн ирлээ... давуулаад цөллөө... ерөөсөө довтолгоо нэг иймэрхүү... тэгээд цөлсөн бөмбөгний 3-ны 1 нь л өөрийн хүн дээр ирж довтолгоо цааш үргэлжилнэ... тэгэхэд аль хэдийн айлийнхан ороод ирчихнэ... ямар ч хувилбар алга... бөмбөг эзэмшиж тоглох гэж 2-р үед үзсэн уг нь болж л байна шд... даан ч тэгээд тэгж тоглож бэлддэггүй юмуу хэсэг пассалж байгаад л ойлголцохоо байгаад тэгээд л цөлчих юм...
хэрвээ нэгэнт лонг болл хийх гээд байгаа бол би хувьдаа 4:4:2 гэсэн гараа л санал болгомоор байна... тэгээд нэг мөсөн уламжлалт англи тоглолт хийе... нэгэнт Дельф байхгүй учраас голд олигтой 3 тоглогч угаасаа зэрэг гарахгүй... Кле-Вести гэж гаргаад аль нэг жигүүр лүү хаяад тэр нь Бентеке рүү Бентеке бөмбөгөө барьлаа 16 дотор Бент поачер хийгээд тэгэхэд бол одоо энэ бүтэлгүй тоглолтоос хавьгүй дээр довтолно... 16 дотор байрлал ямар муу эзэлдэг юм бэ... ганц хоёр гоол болох бөмбөг нь явж явж дандаа Кларк дээр ирээд байх юм... тэгээд тэр нь хамгаалагч, дээрээс нь таг солгой, тэгээд модон... Арсенал дээр гоолын ганц боломжийг Кларк үрсэн... өнөөдөр 2-г үрлээ... хаалгачийн эсрэг 16 дотор гав ганцаараа 2 удаа гарч таарлаа ш дээ... оронд өөр хүн байсан бол... зүүн дээр тэр Юн гээд жижигхэн ази залууг аргалаад, биедээд, дээрэлхээд тоглочихож чадахгүй байна гэхээр л бас л арчаагүй байна даа...

Сэлгээнээс яагаад Бакунаг тоглуулахгүй байна вэ? нөхөр бол өнгөрсөн улиралд манай багийг их л чирэлцсэн дээ...ямар ч үр бүтээлгүй Вейманы хажууд ядаж стандарт цохичихдог, хамгаалчихдаг хүн шүү дээ...
Грилиш хүү хаа байна? гэрээ сунгасан бол одоо болоо гээд хаячих юм уу? сая бол КПР-н болхи хамгаалагчид дунд бүжиглэхээр л байлаа шд...
Санчезаас Ричардсон нь хувь илүү юм байна... ядаж бөмбөгөө тогтоогоод пассалж чаддаг...
Окоре яасан бэ? Кларкыг одоо болимоор байнаа... Окоре болоогүй, Санчез бол яг болсон гээд солиороод байсан... тэр Санчезынх нь байж байгаа царайг...

эцэст нь бэртэл гэмтэлд алуулаад байна л даа... Дельф 2 сар аут, Бейкер бараг сар аут, Сендерос овоо ирэх 7 хоногт ирнэ... гэмтлээс ирсэн Влаар нэг иймэрхүү... гэмтлээс ирсэн Бентеке нэг тиймэрхүү... гоолддог байсан Козак маань бүр насилкан дээр...

за нэг ийм юм ч болох боловуу гэж бодоод байсан юмаа.... уртхан, хүндхэн улирал болох нь дээ... цагийн сайхан, намрын эхэнд авсан хэдэн сайхан оноо минь аминд ордог л байгаа даа...

Винтер ис камин.... гэдэг л болоод байна шүү...











16 дотор
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby DLGR » Tue Oct 28, 2014 1:25 pm

"Steel" Петров юмдаа. :eek:
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Erre » Tue Oct 28, 2014 2:42 pm

Баярааа танай хутга мутга яасан бэ.... гаргах гэсээр байтал лиг дуусах вий дээ.
Ливерпүүл фен
Erre
 
Posts: 309
Joined: Tue May 29, 2012 11:25 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Shaggy » Tue Oct 28, 2014 2:43 pm

Хутгы нь кой шаацын бишүү хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Tue Oct 28, 2014 2:46 pm

Хутга гаргах гэтэл Кой хажууд нь алхтай балбаад яваад байхаар нь больчихоо биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Oct 28, 2014 3:38 pm

Харин хутгатайгаа сайн ажиллаж сурахгүй бол гар хуруугаа эсгээд болохгүй байнаа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 28, 2014 3:46 pm

1 гаргасан шд хөөрхий. Тэгээд араас нь хутгатайгаа марттал аймаар гөвүүлчлээ л дээ хэд хэд. Сануулахгүй бол мартцан байх өө, хувцасны өрөөндөө ч юм уу.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Tue Oct 28, 2014 6:13 pm

Image

Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #8

*Залуус КПР-т хожигдсоны дараа сэтгэлээр унасан байдалтай өрөөндөө сууцгаана... энэ үеэр Ламберт нилээд сэтгэгдэл өндөр орж ирнэ...*

Ламберт: За залуусаа... сэтгэлээр унахгүй шүү... аливаа зүйл үргэлж 2 талтай байдаг... бид хожигдсон боловч энэ хожигдолд сайн тал бас байна...
Агбон/нүд нь сэргэж/: Тиймүү босс? Бид 1 оноо авах юмуу?
Ламберт: Яалаа гэж дээ... тийм амархан 1 оноо гэж юу байхав... та бүхний хайртай дасгалжуулагч Ламберт миний бие рекорд тогтооход ойрхон ирчихээд байна шүү дээ... хамгийн олон дараалж ялагдсан менежер гэдэг рекорд тогтоох гээд байна... би анх хэлж байсан даа... рекорд тогтоох дуртай гэж.../утсаа гарган зурагнууд үзүүлнэ/ Норвичид байхдаа би жил дараалан лиг ахиулж рекорд тогтоож байлаа... энд ирсэн эхний жилдээ 54 жил байгаагүй муу эхлэл гэдэг рекорд тогтоосон... өнгөрсөн жил талбайдаа хамгийн их хожигдсон гэдэг бүх цаг үеийн рекорд тогтоосон... энэ жил би хамгийн олон дараалж хожигдсон менежер гэдэг рекорд тогтоох гэж байна шүү дээ....
Жо Коул/сэтгэл хөдлөн алга ташин/: Браво...браво...

*Энэ үеэр бүсэлхийнээсээ дээшээ бүтэн гипстэй нэг нөхөр Ламбертын дуугаар баримжаалан тэмтчин хүрч ирэв*

Ламберт: Ий.. ий ийи ...мууммммиии... аан... Дельф... чи энд юу хийж яваан... алив Коул энэ хүүг өрөөнд нь аваач...
Дельф: Босс, би тоглож чаднаа... гар ажиллахгүй ч хөл ажиллана шүү дээ... би таклдаад таклдаад явчихнаа... нүднийхээ харалдаа жаахан нүх гаргачихад л би тоглочихно... дараагийн тоглолтон дээр би багаа ялалтанд хүргэж чаднаа...
Ламберт: За за... би тэр асуудлыг бодож байж болъё... за залуусаа... ирэх Ням гарагт би сүүлийн хэдэн тоглолт шиг сайхан үр дүн хүлээж байгаа шүү... бэлтгэлээ хэдүүлээ сайн хийцгээнээ... КПР-нхныг бичиг үсэг тайлагдаагүй юм гэж даанч мэдсэнгүй... Бентеке гэдэг үгийг үсэглээд уншчихаж чадахгүй д нөхдүүд байна лээ шүү дээ... дараагийн удаа хэдүүлээ алдаа гаргахгүй ээ...за амжилт... /гарч одов/

*залуус гайхан бие бие рүүгээ харна…*

Гузан: Хөөе Агбон, манай дасгалжуулагч нэг л сэжигтэй байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Агбон: Харин тийм, жоохон таргалчихсан юм уу?
Гузан: Нөхөр манай баг хожигдох тусам улам л сэтгэл нь сэргээд, өнгө ороод, сахал махлаа хусаад, брэндийн хувцас энтэр өмсөөд байгаам даа... дээр намайг Ситигийн эсрэг нэмж 1 гоол алдсангүй гээд зөндөө загнасан... энэ долоо хоногт аягүй бол бас бэлтгэл хийхгүй байхаа... өнгөрсөн долоо хоногийн бэлтгэл дээр яалаа даа?
Агбон:... /өнгөрсөн 7 хоногийн бэлтгэлийг эргэн дурсана/

*Залуус КПР-н тоглолтын өмнө бэлтгэлдээ орохоор хувцас солих өрөөнд цугларсан байна… Ламберт өрөөнд орж ирээд зарлалын самбар дээр нэг хуудас наагаад сэтгэл өндөр байдалтайгаар *

Ламберт: За залуусаа бид КПР-тай тоглоно... тэд бол бидний өмнө нь тоглосон Агуу их буучид, Лондонгийн аугаа их цэнхэр арслангууд, Манчестерийн хошой Аваргууд, Ливерпүүлийн хортой чихрүүдийн хажууд нусан таглаанууд, цэцэрлэгийн хүүхдүүд гэсэн үг...
Агбон: Бид цэцэрлэгт очиж хүүхдүүдтэй тоглох юмуу?... би хүүхдүүдэд хайртай...
Ламберт: Үгүй дээ Агбон минь... бид КПР-тай тоглоно... /самбар дээр наасан хуудсаа зааж/ энэ бол бидний энэ 7 хоногийн тоглолтын бэлтгэлийн заавар...
Влаар/ойртон хараад/: Босс, энд чинь юу ч байхгүй байна шүү дээ...
Ламберт: Тиймээ... бид бэлтгэл хийхгүй... иймхэн юман дээр бэлтгэл хийж биеэ зовоох хэрэггүй... тэрний дараагийн тоглолтын талаар бодож төлөвлөх хэрэгтэй байна... бид тоглогчдын нэрсийн дунд Бентекегийн нэрийг томоор бичээд, тодруулаад тавьчихна... тэд өөрсдийг нь 2 жилийн өмнө доош унагасан Бентекег мартаагүй байх учиртай... тэд шууд шээс алдана... би яг мэдэж байна...
Сендерос: Илүү памперс авч очих асуудлыг би даая...
Ламберт: Тэг тэг... /Санчез руу хандан/Дэ Рок минь чи талбайн голд зүгээр наашаа цаашаа алхаад байхад л болно ойлгосон уу?
Санчез/ойлгоогүй байдалтай толгой дохино/: ....
Ламберт: За хамгийн гол сануулах зүйл гэвэл та нар тэр Реднап руу удаан харж болохгүй... түүний тэр Дрүппи дог шиг царай бүхнийг унтуулах чадалтай юм шүү... тэр ховсноос л хол байх хэрэгтэй... одоо явж амарцгаа хүүхдүүд минь...
Залуус: Еэээсссс!!!!

*Агбоныг ийнхүү бодох зуур Ламберт өрөөндөө хэн нэгэнтэй утсаар ярина... наана нь Кийн сандал дээр хойшоо налаад ширээн дээр хөлөө гаргаад суучихсэн мөнгөө тоолон сууна...*

Ламберт: За хөгшөөн... мань ярьсандаа хийсэн шүү... за яахав дээ хөгшөөн ганц гоолын наана цаана асуудал байх шдээ... 2:0, 3:0 бараг ялгаагүй шд тийм биз дээ хөгшөөн...
...: ...
Ламберт:За за ок ок... мань чамайг ажлаас халагдах аюулаас аварлаа шүү... ааан... хахаха
...:...
Лабмерт: Мань шалгасан шалгасан, мөнгө орсон байна лээ... дээр харин Моу болоогүй байхад гар барьж марьж азаартуулах шахсан... дараа нь бас Венгер нөхөрт 3:0-дуулна гээд 2:0-дуулцан Моу мөнгөө өгөхгүй луу унжаад нөхдүүд тоглолтын дундуур барьцалдаж аваад ониготой юм болсон шдээ... чи харин хөгшөөн овоо эр хүн шиг зан гаргалаа... манайх **н** хаалгачаас болоод Пеллегринид 3:0-дуулж чадаагүй 2:0 дуулаад жоохон онцгүй юм болсон... нөхөр бас жоохон дурамжхан л байна лээ... Арсенал, Эвертон дээр ажил явдал сайхан бүтсэн...
...: ....
Ламберт: За за болоо болоо... за амжилт андаа... /утсаа тавиад Кийн рүү эргэж/... за мөнгө бүрэн байна уу?
Кийн: Бүрэн бүрэн... сүүлийн 1 сар 2-уулаа зөндөө орлоготой ажиллаа шүү... аан? Чи хөгшөөн бооцооны компаниуд руугаа яриад бооцооныхоо ашгийг цуглуулах уу? тэгэнгээ ирэх 7 хоногийн бооцоогоо тавьчих... мань чинь Поччетино руу яриадахъя... шинэковтой эвгүй ярьж байгаад гайгүй үнэтэйхэн тохирчихъё...
Ламберт/утсаа шүүрэн авангаа/: За андаа одоохон... байна уу... байна уу... 365бет үү? аан бооцоо тавих гэсэн юмаа... ирэх 7 хоногт Вилла Тоттенхамд 3:0-р хожигдоно гэдэг дээр 100000 паунд тавих гэсэн юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Цогоо » Tue Oct 28, 2014 6:27 pm

Өөдгүй баагийнууд вэ хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Suicide » Tue Oct 28, 2014 6:29 pm

Хахаха. Татаах юмаа нээрээ. Танай Кийн уг нь эхэндээ гайгүй байсан, одоо дундаа орцон уу :P
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Logger » Tue Oct 28, 2014 6:33 pm

дараагийн хуваариуд давгүй юм байшт, гайгүй оноо зулгаачих байлгүй дээ.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Тэрри_10 » Wed Oct 29, 2014 9:22 am

Баяраа гүн сэтгэл гутралд орждээ... кк
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby DLGR » Wed Oct 29, 2014 11:24 am

Баяраа гудажинд яаг Victor the Cleaner шиг явж байхиймаа.
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 03, 2014 12:18 am

хаха Веймаааанннн.....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 03, 2014 1:42 am

Энэ муу ямар новшийн шүүгч вэ? 2 удаа 2 хөлөөрөө такл хийгээд байхад 2-ууланд нь шар өгөх юм
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 03, 2014 1:56 am

Бентеке илүү үйлдэл хийлээ дээ... гэхдээ түрүүнээс хойш Бентекег өдөөд байсан, сүүлд араас нь очиж мөрлөж хэрүүл өдсөн тэр Мэйсон гэж новшид шар өгөх газар өгөхгүй... ядаж байхад хажуугийн шүүгч нь сохор, шүүгч нар нийлж байгаад ямар ч тоглолтгүй багт ялалтыг өгчихлөө дөө...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 22 guests
cron