Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #8
*Залуус КПР-т хожигдсоны дараа сэтгэлээр унасан байдалтай өрөөндөө сууцгаана... энэ үеэр Ламберт нилээд сэтгэгдэл өндөр орж ирнэ...*
Ламберт: За залуусаа... сэтгэлээр унахгүй шүү... аливаа зүйл үргэлж 2 талтай байдаг... бид хожигдсон боловч энэ хожигдолд сайн тал бас байна...
Агбон/нүд нь сэргэж/: Тиймүү босс? Бид 1 оноо авах юмуу?
Ламберт: Яалаа гэж дээ... тийм амархан 1 оноо гэж юу байхав... та бүхний хайртай дасгалжуулагч Ламберт миний бие рекорд тогтооход ойрхон ирчихээд байна шүү дээ... хамгийн олон дараалж ялагдсан менежер гэдэг рекорд тогтоох гээд байна... би анх хэлж байсан даа... рекорд тогтоох дуртай гэж.../утсаа гарган зурагнууд үзүүлнэ/ Норвичид байхдаа би жил дараалан лиг ахиулж рекорд тогтоож байлаа... энд ирсэн эхний жилдээ 54 жил байгаагүй муу эхлэл гэдэг рекорд тогтоосон... өнгөрсөн жил талбайдаа хамгийн их хожигдсон гэдэг бүх цаг үеийн рекорд тогтоосон... энэ жил би хамгийн олон дараалж хожигдсон менежер гэдэг рекорд тогтоох гэж байна шүү дээ....
Жо Коул/сэтгэл хөдлөн алга ташин/: Браво...браво...
*Энэ үеэр бүсэлхийнээсээ дээшээ бүтэн гипстэй нэг нөхөр Ламбертын дуугаар баримжаалан тэмтчин хүрч ирэв*
Ламберт: Ий.. ий ийи ...мууммммиии... аан... Дельф... чи энд юу хийж яваан... алив Коул энэ хүүг өрөөнд нь аваач...
Дельф: Босс, би тоглож чаднаа... гар ажиллахгүй ч хөл ажиллана шүү дээ... би таклдаад таклдаад явчихнаа... нүднийхээ харалдаа жаахан нүх гаргачихад л би тоглочихно... дараагийн тоглолтон дээр би багаа ялалтанд хүргэж чаднаа...
Ламберт: За за... би тэр асуудлыг бодож байж болъё... за залуусаа... ирэх Ням гарагт би сүүлийн хэдэн тоглолт шиг сайхан үр дүн хүлээж байгаа шүү... бэлтгэлээ хэдүүлээ сайн хийцгээнээ... КПР-нхныг бичиг үсэг тайлагдаагүй юм гэж даанч мэдсэнгүй... Бентеке гэдэг үгийг үсэглээд уншчихаж чадахгүй д нөхдүүд байна лээ шүү дээ... дараагийн удаа хэдүүлээ алдаа гаргахгүй ээ...за амжилт... /гарч одов/
*залуус гайхан бие бие рүүгээ харна…*
Гузан: Хөөе Агбон, манай дасгалжуулагч нэг л сэжигтэй байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Агбон: Харин тийм, жоохон таргалчихсан юм уу?
Гузан: Нөхөр манай баг хожигдох тусам улам л сэтгэл нь сэргээд, өнгө ороод, сахал махлаа хусаад, брэндийн хувцас энтэр өмсөөд байгаам даа... дээр намайг Ситигийн эсрэг нэмж 1 гоол алдсангүй гээд зөндөө загнасан... энэ долоо хоногт аягүй бол бас бэлтгэл хийхгүй байхаа... өнгөрсөн долоо хоногийн бэлтгэл дээр яалаа даа?
Агбон:... /өнгөрсөн 7 хоногийн бэлтгэлийг эргэн дурсана/
*Залуус КПР-н тоглолтын өмнө бэлтгэлдээ орохоор хувцас солих өрөөнд цугларсан байна… Ламберт өрөөнд орж ирээд зарлалын самбар дээр нэг хуудас наагаад сэтгэл өндөр байдалтайгаар *
Ламберт: За залуусаа бид КПР-тай тоглоно... тэд бол бидний өмнө нь тоглосон Агуу их буучид, Лондонгийн аугаа их цэнхэр арслангууд, Манчестерийн хошой Аваргууд, Ливерпүүлийн хортой чихрүүдийн хажууд нусан таглаанууд, цэцэрлэгийн хүүхдүүд гэсэн үг...
Агбон: Бид цэцэрлэгт очиж хүүхдүүдтэй тоглох юмуу?... би хүүхдүүдэд хайртай...
Ламберт: Үгүй дээ Агбон минь... бид КПР-тай тоглоно... /самбар дээр наасан хуудсаа зааж/ энэ бол бидний энэ 7 хоногийн тоглолтын бэлтгэлийн заавар...
Влаар/ойртон хараад/: Босс, энд чинь юу ч байхгүй байна шүү дээ...
Ламберт: Тиймээ... бид бэлтгэл хийхгүй... иймхэн юман дээр бэлтгэл хийж биеэ зовоох хэрэггүй... тэрний дараагийн тоглолтын талаар бодож төлөвлөх хэрэгтэй байна... бид тоглогчдын нэрсийн дунд Бентекегийн нэрийг томоор бичээд, тодруулаад тавьчихна... тэд өөрсдийг нь 2 жилийн өмнө доош унагасан Бентекег мартаагүй байх учиртай... тэд шууд шээс алдана... би яг мэдэж байна...
Сендерос: Илүү памперс авч очих асуудлыг би даая...
Ламберт: Тэг тэг... /Санчез руу хандан/Дэ Рок минь чи талбайн голд зүгээр наашаа цаашаа алхаад байхад л болно ойлгосон уу?
Санчез/ойлгоогүй байдалтай толгой дохино/: ....
Ламберт: За хамгийн гол сануулах зүйл гэвэл та нар тэр Реднап руу удаан харж болохгүй... түүний тэр Дрүппи дог шиг царай бүхнийг унтуулах чадалтай юм шүү... тэр ховсноос л хол байх хэрэгтэй... одоо явж амарцгаа хүүхдүүд минь...
Залуус: Еэээсссс!!!!
*Агбоныг ийнхүү бодох зуур Ламберт өрөөндөө хэн нэгэнтэй утсаар ярина... наана нь Кийн сандал дээр хойшоо налаад ширээн дээр хөлөө гаргаад суучихсэн мөнгөө тоолон сууна...*
Ламберт: За хөгшөөн... мань ярьсандаа хийсэн шүү... за яахав дээ хөгшөөн ганц гоолын наана цаана асуудал байх шдээ... 2:0, 3:0 бараг ялгаагүй шд тийм биз дээ хөгшөөн...
...: ...
Ламберт:За за ок ок... мань чамайг ажлаас халагдах аюулаас аварлаа шүү... ааан... хахаха
...:...
Лабмерт: Мань шалгасан шалгасан, мөнгө орсон байна лээ... дээр харин Моу болоогүй байхад гар барьж марьж азаартуулах шахсан... дараа нь бас Венгер нөхөрт 3:0-дуулна гээд 2:0-дуулцан Моу мөнгөө өгөхгүй луу унжаад нөхдүүд тоглолтын дундуур барьцалдаж аваад ониготой юм болсон шдээ... чи харин хөгшөөн овоо эр хүн шиг зан гаргалаа... манайх **н** хаалгачаас болоод Пеллегринид 3:0-дуулж чадаагүй 2:0 дуулаад жоохон онцгүй юм болсон... нөхөр бас жоохон дурамжхан л байна лээ... Арсенал, Эвертон дээр ажил явдал сайхан бүтсэн...
...: ....
Ламберт: За за болоо болоо... за амжилт андаа... /утсаа тавиад Кийн рүү эргэж/... за мөнгө бүрэн байна уу?
Кийн: Бүрэн бүрэн... сүүлийн 1 сар 2-уулаа зөндөө орлоготой ажиллаа шүү... аан? Чи хөгшөөн бооцооны компаниуд руугаа яриад бооцооныхоо ашгийг цуглуулах уу? тэгэнгээ ирэх 7 хоногийн бооцоогоо тавьчих... мань чинь Поччетино руу яриадахъя... шинэковтой эвгүй ярьж байгаад гайгүй үнэтэйхэн тохирчихъё...
Ламберт/утсаа шүүрэн авангаа/: За андаа одоохон... байна уу... байна уу... 365бет үү? аан бооцоо тавих гэсэн юмаа... ирэх 7 хоногт Вилла Тоттенхамд 3:0-р хожигдоно гэдэг дээр 100000 паунд тавих гэсэн юм...