Лондоны Челсигийн Серб хагас хамгаалагч Неманя Матич аливаа баг Диего Кошта шиг довтлогчтой байх нь маш чухал гэж үзэж байна.
Диего Кошта гайхамшигтай тоглодог. 6 тоглолтод 8 гоолдоно гэдэг ер бусын үзүүлэлт. Багт Кошта шиг тоглогч байх нь онцгой чухал. Яагаад гэвэл мань эр оролцсон тоглолт бүрдээ гоолдох чадвартай. Манайд бол бүхэлдээ ч үнэхээр сайн тоглож байна. Тоглолтын хувь заяаг өөрчилж чадах олон тоглогч манайд бий. Манай баг үнэнхүү хүчирхэг. Бид нэгэн цул болж тоглодог. Бүх зүйл санаснаар болж байна.
Мөн Коштаг сэлгэж чадах Лойк Реми, Дидье Дрогба гэсэн хүчтэй тоглогчид ч байна. Тэгэхээр энэ талаар санаа зовох хэрэг алга байна.
Матич Аваргуудын лигийн хэсгийн шатанд Спортингтой хийх тоглолтын талаар сэтгэгдлээ мөн хуваалцав.
Шальке, Марибор хүчтэй багууд ч гэсэн энэ тоглолт бол айлын талбайд хийх хүнд тоглолт байх болно. Спортинг бол топ төвшний баг. Португал тэдний олон дэмжигч байгаа болохоор стадионы уур амьсгал дарамт учруулах нь мэдээж.
Би Бенфикад байхдаа тэдний эсрэг 4 тоглоход 3 хожиж, ердөө ганц тэнцсэн. Хожигдолгүй цувралаа таслахыг хүсэхгүй л байна шүү.
Би өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байна. Оскар, Фабрегас нар гайхамшигтай тоглогчид. Тэдэнтэй халз тоглох нь надад үнэхээр таалагддаг. Бид чаргуу хөдөлмөрлөж энэ нь ч улам өсч дэвжихэд минь тусалж байна. Өөр сайжруулах зүйл бий гэдгийг ч бид мэднэ. Хамгийн гол нь манай бүх тоглогчид бие биеэ үнэхээр сайн ойлгож, мэдэрч чаддаг нь хамгийн чухал зүйл шүү дээ хэмээн Неманя хэлжээ.
#CHELSEAFCMONGOLIANFANS #ERDENEBRAND