Orgil-TT wrote:Хорхойсч үзхээ больсон гэхийг бодвол эрийн цээнд эргэлт буцалтгүй хүрч дээ янз нь Хэзээ ч насанд хүрч болохгүй гэж Кантона хэлж байсан. Яг үүнтэй агаар нэгэн үгийг бас Далай лам хэлж байсан. Хорхойсч дуршиж л чадхаа больхоор зогсонги байдал эхлдэг. Эриктэй бол санал нэг байгаа. Нээг их хөгшин өвгөн хагас бүтэн сайн болонгуут л улаан ороолтоо зүүгээд, саравчтай малгайгаа духдуулаад Бар-нд сууж байхыг харж байсан юм. Түүнд мөрөөдөл, хүсэл, дуршил хорхойсол гээд л насны эцэст түүнээс бүр мөсөн явж болох бүх л юм байсан даа.
Би ч гэсэн нэг их хорхойсхоо байсан... гэхдээ энэнд бол бас цагийн зөрүү их нөлөөлдөг юм шиг... яаг европод бүх юмны дунд амьдарч байгаа хүнд бол сайхан ш дээ... ажлаа тарчихаад л эсвэл амралтын өдрөөр гарч баранд орж шил шар айраг тавиж байгаад л үзнэ... гэтэл дандаа шөнө байхаар бас амьдрал ч бодогдоно хэхэ... тэгээд мэдээж хэрэг төрж өссөн хотынх нь баг тоглох хаа хол хэдэн англи герман нүдэлдэх шаал өөр байлгүй дээ...