by ЦАГААН » Sun Sep 28, 2014 2:26 pm
Тэр 2 удаа 9 давсан нь 1 удаа 10 давсантай тэнцэнэ гэдэг бол шал худлаа юм билээ.
Би түрүү жил яг тэгж тэнцэж байна гэж ойлгоод байсан чинь миний буруу болж таарсан.
Мөнхбат аваргын дээр Балжаа аварга байгаа гэдэг локигоор хөөсөн юм л даа, тэгээд Сумъяа аварга энэ тэрийн 2008 оны эрэмбийг авчирч ирээд нотолгоо үйлдсэн чинь хүмүүс ОК л гэж байсан, гэвч тэр нь ер нь худлаа болж таарсан.
Өсөх-Ирээдүй харцагаас тодруулахад Балжаа аварга уг нь Мөнхбатын доор зогсох ёстой юм билээ. Мөнхөө хүндлээд байгаа гэсэн гэж хариулсан.
Ер нь бол түрүүлсэн тоог эхэлж тоолно.
2 удаа л түрүүлсэн бол 1 удаа 10 давж түрүүлсэн хүний дээр гарна!
Эрхэмбаяр бол 1 удаа түрүүлсэн болохоор тэр 2-ын түрүүг нь эхэлж тоолонгуутаа 10 давсан нь дээр нь гарна гээл эрэмбэлчихээд байгаа юм билээ лут ухаантнууд.
5 давж начин болсон хүмүүсийн логиктой харьцуулж үзэх ч хэцүү юм даа, бүгд ижил амжилтаа гаргаад начин болж байгаа хүмүүс эрэмбээ алдахгүй зөөгддөг нь ойлгомжтой зүйл... тэгээд Нямка Данзка 2-д ганц ч болтугай хэлэх үг байгаа нь их юмдаа, Өсөхөө аварга ч тэгээд амлуулсандаа болооод одоо холбоо л мэднэ биз надад хамаагүй гээд суух байлгүй.
Нэгэнт амалдагаа амлаад, цолоо дуудуулдагаа дуудуулаад ард түмэн хараад өнгөрчихсөн... дахиж барилдаж маргахгүй.
"Дүү аваргаа амлаад, хүндэлчихлээ" гээд хэлчихсэн амар сайхандаа жаргасандааа ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...