by Yago » Thu Sep 18, 2014 10:20 am
NEWS.MN-д Чөлөөт, Сонгомол бөхийн бүрэлдэхүүн гарчээ.
Багийн ахлагч
МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж
Албаны төлөөлөгч
Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар
Эрэгтэй
57 кг Батболдын Номин, олон улсын хэмжээний мастер, “Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга, олон улсын хэмжээний мастер, ”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
65 кг Батчулууны Батмагнай, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
74 кг Доржваанчигийн Гомбодорж, олон улсын хэмжээний мастер, Ази спортын наадам болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн спортын наадамд 2 дахь удаа оролцож байна.
86 кг Пүрвээгийн Өсөхбаатар, олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадмын хүрэл медальт, Азийн спортын
наадамд 2 дахь удаа оролцож байна.
96 кг Доржхандын Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, “Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны зуны универсиад наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, Азийн спортын наадамд анх удаа удаа оролцож байна.
125 кг Жаргалсайханы Чулуунбат, олон улсын хэмжээний мастер, “Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, Азийн спортын наадамд 2 дахь удаа оролцож байна.
Дасгалжуулагчид
Цэрэнбаатарын Цогтбаяр Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Азийн спортын наадмын аварга, Азийн спортын наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Бямбаринчингийн Баяраа Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Азийн спортын наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Сонгомол барилдаан
59 кг Пунцагийн Эрдэнэбилэг, спортын мастер, Алдар” спорт хороо, Азийн өсвөрийн аварга, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
Эмэгтэй
48 кг Эрдэнэсүхийн Нарангэрэл, олон улсын хэмжээний мастер “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
55 кг Сүндэвийн Бямбацэрэн, олон улсын хэмжээни мастер, ”Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
63 кг Сүхээгийн Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн спортын наадамд анх удаа оролцож байна.
75 кг Очирбатын Бурмаа, Гавьяат тамирчин, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальт, Азийн спортын наадамд 2 дахь удаа оролцож байна.
Дасгалжуулагчид
Буяндэлгэрийн Батбаяр Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Азийн спортын наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Азийн спортын наадамд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
ArseNtus