Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #7
*Залуус Ливерпүүлийг хожсоны дараа шоудахаар явцгаасан байна... хувцас солих өрөө ундуу сундуу болсон харагдана... газар хоосон Соёмбоны шил, нэг удаагийн аяганууд хөглөрнө... өрөөний буланд хэн нэгний өмсөж байгаад тайлсан памперс, суга таяг, "бид ялав" гэсэн лоозон, “Бид ирж явна шүү ЧЛ” гэсэн самбар, хөөсөнцөрөөр хийж будсан хиймэл БПЛ-н тайтлын цом хэвтэнэ,... энэ зуур Ламбертын ширээн дээр “Маш нууц” гэсэн хавтастай, торон дотор хийсэн шувууны зурагтай нимгэн дэвтэр тавьсан байна...Дэвтрийг нээж үзвэл ийм зүйл бичсэн байв...*
*Дотор хавтсанд: “Нутгийн дүү Ламбертад дурсгав... жич: Битгий алингаа алдаад, шал арчаад, нутгийн нэр баастаад байгаарай... яаж ийгээд, хахууль өгч байгаад ч болов ялалт байгуулж бай, уламжлал ёсоороо жил бүр явуулдаг Ливерпүүлийг ялах тусгай ажиллагааны зааврыг явууллаа... шаардлагатай нэмэлт зөвлөгөө, мөнгө төгрөгийг надаас ав!!!” Сэр Алекс Фергусон ах нь... гэсэн байна... дэвтэр доторхыг нээвэл...хийх ажлын жагсаалтын ард Ламберт өөрөө нэмэлт тэмдэглэл хөтөлж, балаараа зурж, чек хийсэн байна... дэвтэрийн буланд дотор нь зажилсан бохь хийсэн жижигхэн уут үдсэн байна...*
............“ Нойрмог Ливерпүүл-2014” тусгай ажиллагаа....
To do list /маш чухал, онц нууц/
Ливерпүүлийн эсрэг ялалт байгуулахын тулд доорх зүйлсийг заавал гүйцэтгэх... !!!!!!!!!!!!!
Дайсныхаа дайсантай холбоо тогтоож, туслалцаа авах. Үүнд:
- Рой Хожсонтой хамт шоудах, /Нзогбиагийн шаргал үстүүдээс 2-г дагуулж явах, Рой Кийнийг үлдээх/ - check
- Английн шигшээд Ливерпүүлийн бүх англи тоглогчдыг дуудуулах, боломжгүй бол Старриж, Стерлинг 2-г заавал дуудуулах /Жеррардыг шигшээдээ ирж тогло гэж ятгах/ - check /Жеррард утсаа аваагүй/
1. Дельфийг тусгай даалгаварт томилох, Английн шигшээгийн бэлтгэл дээр Ливерпүүлийн шигшээд дуудагдсан бүх тоглогчдыг таклдаж гэмтээх – check /Стерлингийг таклдах гээд онож таклдаж чадахгүй байсан гэнэ...яаралтай Б төлөвлөгөөнд шилжиж Стерлингийг 2 тоглолтнд сунаж унатал нь гүйлгэсэн, Хендерсоныг гэмтээсэн боловч нөхөр тоглолтоос өмнө амжиж эдгэрсэн, дараагийн удаа найдвартай араанд хийх, Ламбертыг Дельф бэлтгэл дээр хайгаад олоогүй гэсэн/
- Шүүгч Лий Мейсоны эхнэрийн дансанд мөнгө хийх – check
Дайсны ар талд явуулах ажиллагаа. Үүнд:
- Брендантай тоглолтын өмнөх шөнө шоудах /Нзогбиагийн шаргал үстүүдээс 2-г дагуулж явах, Рой Кийнийг үлдээх/ - икс /уудаггүй гээд зугатаагаад байсан, хүүхэн сонирхохгүй байсан, гей байх.../
- Лазар Марковичид туулга уулгах. - check
- Астон Виллагийн зардлаар экс Саутгэмптоны reunion зохион байгуулж тасартал уулгах – check
- Минолет – Бентекегээр яриулж, дансанд нь мөнгө хийлгэх - check
Өөрийнхөнтэйгөө хийх бэлтгэл ажил: Үүнд:
- Клеверли /гараанд гарахад нь өөрийнхөө хаалга руу довтол гэж заавар өгөөд багийнхнаас нь ганцааранг нь эсрэг харуулаад зогсоох... зөвхөн арагшаа буюу хажуу тийшээ дамжуулдаг учир энэ арга хэмжээг заавал авах/
- “Камиказе” Бейкер- энэ удаад ямар ч камиказе байхгүй!!!!!!
- “Явдаг шар карт” Дельф- 1-ээс дээш шар карт авахгүй байхыг хатуу анхааруулах /үгэнд орохгүй бол шар картных нь цуглуулгын альбомыг шатаана гэж сүрдүүлэх/
- Сендерос – Памперс зүүж өгөх, Хаттон болон халзангуудтайгаа нийлж Итали ажиллагааг зохион байгуулах /Балотеллиг жагсаалаас гаргах, Италиар хараалын үг сурах, Итали хэлний толь бичиг өгч талбайд гаргах/
- Агбон – заавал гоол хий гэж тушаах /гоол хийвэл Английн шигшээд дуудна гэж Хожсон хэлсэн гэж хуурах, Хожсонтой ярьж үзсэн гэхдээ Хожсон хэзээ ч дуудахгүй, хэтэрхий урт уруултай гэсэн/
- Гузан – тоосго шавар өгч талбайд гаргах, хаалган дээрээ маш хурдан тоосгон хана өрөх /дутуу баригдсан барилга дээр дадлага хийлгэх/
- Бүх тоглогчид дотуураа Жеррардын цомоо өшиглөж байгаа зурагтай футболк өмсөж Жеррардыг бөмбөг авах бүрт шүүгчид харагдалгүйгээр сэмхэн өмсгөлөө сөхөж футболкныхоо зургийг харуулж, хэлээ гаргаж байх
- Оноогоор давуу болмогц бүх тоглогчид үлдсэн бүх хугацаанд 1:10 форматанд шилжих /Ромын армийн дөрвөлжин жагсаалыг бэлдэх/
Тусгай ажиллагаанд шаардлагатай төсвийг 3 хувааж, нэхэмжлэхийг Челси, Арсенал, МанСити рүү явуулах...- check
Даалгавар амжилттай болмогц ажиллагааны зааврыг шатаах!!!! -
*Гэнэт хаалга онгойж өрөөнд Ламберт шуртхийн орж ирээд дэвтрийг нээж хамгийн сүүлийн зааврыг check –лээд дэвтрийг аван гарч одов...*