by Жавхлан » Tue Oct 30, 2007 12:49 am
“Централ” дивизионы багууд
“Милуоки бакс”
Байгуулагдсан он: 1968
Спортын ордон: “Bradley Center” (18717)
Амжилт: 1971 оны аварга
Бүх үеийн гарааны тавт: О.Робертсон, С.Монкриф, Р.Аллен, Т.Каммингс, К.Абдул-ЖаббарӨнгөрсөн улиралд: 28-54
Бүрэлдэхүүн: Морис Уильямс, Чарли Белл, Дэвид Ноэл, Майкл Редд, Эрсан Илясова, Бобби Симмонс, Чарли Вилануэва, Эндрю Богут, Дэн Газурич, Жаред Рейнер, Десмонд Мейсон, Жейк Воскул, Ройал Айви
Дасгалжуулагч: Ларри Кристовияк
Ирсэн: Десмонд Мейсон, Жейк Воскул, Ройал Айви
Явсан: Эрл Бойкинс, Лин Грир, Рубен Патерсон, Брайкан Скиннер
Тэд бол лигийн хамгийн муу хамгаалалттай багийн нэг. Богут туршлагатай боловч хүчний тоглолт муу, Морис Уильямс эсрэгээрээ туршлага нимгэн. М.Реддэд бурхан авьяасыг харамгүй заяасан. Дунджаар 26.7 оноо авч, дундын шидэлтийг 46.5, гурван онооны шидэлтийг 38.2, торгуулийн шидэлтийг 83 хувьтай хийдэг тэрбээр энэ багийн хөдөлгүүр билээ. Харамсалтай нь түүнд олигтой тусалчих хүн олдохгүй хэвээр байгаа учраас “Милоуки” плей-оффт шалгарч чадахгүй байна.
“Чикаго Буллз”
Байгуулагдсан он: 1966
Спортын ордон: “United Center” (21711)
Амжилт: 1991, 1992, 1993, 1996, 1997, 1998 оны аварга
Бүх үеийн гарааны тавт: Н.Ван Лайер, М.Жордан, С.Пиппен, Д.Родман, Х.Грант
Өнгөрсөн улиралд: 49-33 амжилтаар плей-оффт шалгарсан
Бүрэлдэхүүн: Жеймс Корри, Луол Денг (Судан), Крис Дюхон, Бен Гордон, Аорон Грей, Адриан Гриффин, Кирк Хайнрич, Виктор Хряпа (ОХУ), Жоаким Ноа, Андрес Ночиони (Аргентин), Табо Сефолоша (Швейцарь), Жо Смит, Майкл Свитни, Т.Томас, Бен Уоллес
Дасгалжуулагч: Скотт Скайлз
Өнгөрсөн улиралд плей-оффт шалгарч есөн жил гаргаагүй өндөр амжилтаа үзүүлсэн “Бухнууд” ноднингийн амжилтаа давтах нь ойлгомжтой. Хайнрич-Гордон-Денг гэсэн гурвал гол ачааллыг үүрдэг бөгөөд тэдний хэрхэн тоглохоос бүх юм шалтгаална. Тэдний хэн ч шийдвэрлэх шидэлтийг зоригтой гүйцэтгэдэг дархан эрхтэй, Скайлз ч барагтай л бол тэр гурвыг сэлгээнд суулгадаггүй.
“Индиана Пейсерс”
Байгуулагдсан он: 1967
Спортын ордон: “Conseco Fieldhouse” (18345)
Амжилт: 2000 оны дэд аварга
Бүх үеийн гарааны тавт: М.Жексон, Р.Миллер, Ч.Персон, Ж.О‘Нил, Р.Смитс
Өнгөрсөн улиралд: 35-47
Бүрэлдэхүүн: Маркиз Даниэлс, Трэвис Динер, Айке Диогу, Майк Данливи, Жефф Фостер, Стивен Грэхам, Дэнни Гранжер, Дэвид Харрисон, Роул Маршалл (Гайана), Кейт Маклеод, Трой Мюрпи, Лукаш Обрзут (Польш), Жермейн О‘Нил, Эндрю Оуэнс, Карим Раш, Жамаал Тинсли, Шон Уильямс
Дасгалжуулагч: Жим О‘Брайен
Ирсэн: Тревис Динер (Орландо), Карим Раш, Стивен Грэхам (Портленд)
Явсан: Масео Бастон, Ориен Грин, Деррелл Армстронг
Орон гаран тоглолттой Жамал Тинслигээс өөр олигтой хамгаалагчгүй, Данливи, Даниэлс, шинэ цэрэг Карим Раш нарын мэргэн буучтай “Жороо морьд”-ыг дараагийн шатанд шалгарна хэмээн итгэлтэй хэлж чадахгүй нь. Төвийн довтлогч Жермейн О`Нилийг анх гарч ирэхэд нь сагсан бөмбөгийн ертөнц шинэ Данкан хэмээн хүлээж авсан ч тэр үүргээ хангалтгүй биелүүлж буй. Гранжерийг ирэх улирлын нээлт болно гэж найдах л үлдэж байх шиг байна, “Индиана”-гийн балиашгуудад
“Детройт Пистонс”
Байгуулагдсан он: 1941
Спортын ордон: “The Palace of Auburn Hills” (22076)
Амжилт: 1989, 1990, 2004 оны аварга
Бүх үеийн гарааны тавт: А.Томас, Ж.Думарс, Г.Хилл, Б.Ланьер, Б.Уоллес
Өнгөрсөн улиралд: 53-29 амжилтаар улирлын тоглолтоо өндөрлөж, конференцийн финалд хүрсэн.
Бүрэлдэхүүн: Аррон Аффлало, Чонси Биллапс, Рональд Дюпри, Гиральд Фитч, Ричард Хэмильтон, Харвис Хайес, Линдсей Хантер, Амир Жонсон, Жейсон Максилл, Антонио Макдайс, Сэмми Межиа, Назр Мохаммед, Рональд Мюррэй, Т.Принц, Ч.Самб (Сенегал), Родни Стаки, Рашид Уоллес
Дасгалжуулагч: Флип Саундерс
Ирсэн: Родни Стаки, Аррон Аффлало, Харвис Хайес
Явсан: Дейл Дэвис
“Пистонс”-д конференцдээ төдийгүй лигт аваргалахад сайн нөөцүүд үнэхээр дутагдаж байна. Гэхдээ ямар ч байсан “Өрнөд”-өөсөө харьцангуй сулавтар “Дорнод” конференцийн тэргүүн байрны төлөө өрсөлдөх боломжтой.
“Кливленд Кавальерс”
Байгуулагдсан он: 1970
Спортын ордон: “Quicken Loans Arena” (20562)
Амжилт: 2007 оны дэд аварга
Бүх үеийн гарааны тавт: М.Прайс, О.Карр, Л.Жеймс, Л.Ненс, Б.Догерти
Өнгөрсөн улиралд: 50-32 амжилтаар улирлыг өндөрлөж, аваргын төлөө өрсөлдсөн
Бүрэлдэхүүн: Шэинон Браун, Андерсон Варежао (Бразил), Дэниел Гибсон, Дрю Гудеи, Леброн Жеймс, Дэймон Жонс, Дуэйн Жонс, Жидрунас Илгаускас (Литва), Даниелл Маршалл, Девин Броуи, Седрик Симонс, Ларри Хьюз, Эрик Шоу
Дасгалжуулагч: Майк Браун
Ирсэн: Девин Браун, Седрик Симонс (хоёул “Шарлотт”)
Явсан: Скотт Поллард (Бостон), Дэвид Уэсли (Нью Орлеан)
“Кливленд”-ийн дасгалжуулагч нь, лидер нь, тоглогчид нь бараг өөрчлөгдөөгүй. Мэдээж “Кливленд” ганцхан Леброн дээр тогтохгүй учраас довтолж чаддаг хамгаалагчид тэдэнд ус агаар шиг хэрэгтэй. Энэ зунжингаа хамгаалагч Хьюз нь гурвын зайнаас шидэх бэлтгэл хийсэн сурагтай ч ингэснээр ар талын асуудлаа шийдчихнэ гэсэн үг биш. Хоёрдугаарт айлын талбайд сайн тоглодог болох хэрэгтэй байна. Гуравдугаарт мэдээж Леброныг нөхөж чадах тоглогч.
mongolnews.mn
★★MIA SAN MIA★★