by Соёлоо » Tue Sep 16, 2014 2:40 pm
ШЮРРЛЕ: <<"ЧЕЛСИ" Шальке 04"-ИЙГ ЗААВАЛ ХОЖИХ ЁСТОЙ>>.
Германы шигшээ болон Лондоны Челсигийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Андре Шюррле Аваргуудын лигийн хэсгийн шатанд Шальке 04 -ийг буулган авна гэдэгтээ итгэлтэй байна.
"Би энэ удаа Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолт эхлэхийг тэсч ядан хүлээж байна. Энэ тэмцээн бол аливаа хөлбөмбөгч бүрийн хүсч хүлээдэг баяр. Би ч ялгаагүй. Үүнээс гадна, баг бүрэлдэхүүнийхээ хүчийг үлэмж төгс зузаатгасан болохоор өөрийн багаас хүлээх амжилт ч дэндүү их байна. Тэмцээнд түрүүлэх тухай ярихад хараахан эрт хэдий ч хэсгээсээ заавал гарах ёстой.
Шальке 04 хүчтэй баг ч, Германыхаа хамгийн хүчтэй нь биш. Бүрэлдэхүүн нь давгүй ч, чанга чанга үр дүнд хүрэх боломжийг нь хаасан шалтгаан бий. Энэ тоглолтонд ялах боломж манайд хангалттай байна".
#AS14 #CHELSEAFCMONGOLIANFANS #ERDENEBRAND