Шинэ сэдэв нээх гэснээ залхуурлаа.
Улирал эхлэхээс өмнө хальт удиртгал, танилцуулга оруулчи... гээд бичиж байснаа амжсангүй.
Энэ жил гавихгүй, 28 хожил авах болов уу гэж таамагласан. Гэхдээ сүүлийн үед арай өөдрөг бодол төрөх боллоо.
Шинэ дасгалжуулагч: Quin Price Snyder. 47 настай. Дюк-д тоглогч байсан. Сүүлийн 3 жил ЛАЛ, ЦСКА, Ат.Хаукс-н туслах дасгалжуулагч байсан. 3 жилийн баталгаат гэрээтэй, 4 дэх жилийг баг шийдвэрлэнэ.
Тоглогчид:
Booker, Trevor PF /4 жил нийслэлийн багт тоглоод, 2 жилийн 10 саяар ирсэн. Арай л үнэтэй санагдаж байгаа./
Burke, Trey PG /Өнгөрсөн жилийн ROY-н аман хүзүү, энэ жил өөрийгөө жинхэнэ утгаар харуулж байж ирэх жил сайн гэрээ горьдох эрхтэй./
Burks, Alec PG,SG /Потенциал сайтай ч 2 жил тааруухан тоглосон. Хэйвардын сэлгээ байсан нь нөлөөлсөн. Энэ жил шар залуу SF-ээр ихэвчлэн тоглох болохоор мань эр багийн МИП болно. Бат./
Clark, Ian SG /Холоос сайн шиддэг хэвээрээ л байгаа. Ер нь олон талтай. Ийм хүн үеийн үед л багт хэрэгтэй байсан даа./
Evans, Jeremy PF /Байрлал дээрээ 3 дахь сонголт. Бага тоглох болов уу./
Exum, Dante SG,PG /Руки маань ДАШТ-аар тааруухан тоглосон. Улирлын өмнөх тоглолтуудыг ч тааруухан эхлүүлсэн. Гэхдээ сүүлийн 2-3 тоглолтонд харьцангуй учраа олсон. Драфтаар их итгэл хүлээлгэж сонгосон ч одоогоор лав л гийгүүлэхээргүй л байна./
Favors, Derrick PF,C /Том тоглогчийн ихэнх ачааг дааж гарна. Мундаг залуу./
Gobert, Rudy C /ДАШТ-аар өөрийгөө харуулсан. Сэлгээний гол тоглогч болох байх./
Hamilton, Jordan F /Чөлөөт агентаас шинэхэн ирээд дугаараа ч авч амжаагүй байна. Клипперс-с/
Hayward, Gordon SF,SG /Энэ жил багаа чирнэ./
Hood, Rodney SG /Драфтын хулгай болж тэсрэх болов уу. Драфтын 23 дахь сонголт. Дюк-д нэг жил 35 тоглолтонд 16 оноо, 4 самбар, 2 дамжуулалт дунджилсан. 3 дахь жилдээ тоглолгүй НБА-д орж ирлээ. Цасханы араас гарах болохоор цаг тун бага байх болно. Өөрийгөө харуулаад үлдээсэй. Солгой гартай, Майлс-г санагдуулам. Ур чадвар нь арай хүрэхгүй юм билээ./
Ingles, Joe SG,SF /ДАШТ-аар сайн тоглосон. НБА-тай танилцаад өнгөрөх биз ээ./
Kanter, Enes C /Одоо л өөрийгөө харуулахгүй бол ирэх жил аятайхан гэрээ олдохгүй. Улирал дуусаад чөлөөт агент болно./
Murry, Toure' SG /Сайн мэдэхгүй. :P/
Novak, Steve PF /Байрлал нь хүнддээд байгаа. Уг нь шидэлтийн хувь бол нөгөө гайхлуудаас илүү байх./